Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»Энхрий бяцхан 2 үрсийн элэг бүтэн амьдралыг Эгэл хүн таны агуу сэтгэлийн дэм бүтээнэ
Сонгодог уран зохиол

Энхрий бяцхан 2 үрсийн элэг бүтэн амьдралыг Эгэл хүн таны агуу сэтгэлийн дэм бүтээнэ

Урлаг Урлаг09/04/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
4262733636201404091418243822592014-04-09-15-22[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Зулай зулайгаа гишгэж төрсөн  ихэр 2 сайхан ах дүүс. Тэдний нэг нь энэ зурагт байгаа ч өдгөө хорвоод үгүй. Хүмүүн заяанд ховор, ихэр төрсөн хоёрынх нь нэгийг элэгний муу нэртэй өвчин хэл чимээгүй ирээд хоромхон зуурт аваад явчихсан. Тэр хар өдөр бол 2010 оны дөрөвдүгээр сарын 23 байлаа. Хэлж бус хийсч ирдэг өвчинд ихрийн өрөөсөн сайхан хүүгээ алдсан эхийн сэтгэл эмтэрч, ах дүүс, гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөд нь уй гашууд автсан юм.

Хорвоо хатуу юм аа. Цаг хугацаа, жил, сарын мөчлөг тохиолоо гэхэд ч хэцүү юм. Хүний хорвоогоос үүрд одсон ихрийн өрөөсөн, эдүгээ 34 настай цэл залуу, хоёр хүүхдийн аав  Ц.Мөнхбат өнөөдөр үхэл, амьдралын заагт амь нэгтэй ихрийг нь аваад явсан өнөөх хөнөөлт өвчин хаалгыг нь тогшилгүй орж ирчихээд авч явахаар чангааж байна. Өвчний онош тодорсон. Элэгний хатуурал өвчтэй болсон гэдгээ хоёр жилийн өмнө мэдсэн тул бүхий л аргаар эмчилж, ажил хөдөлмөрөө үргэлжлүүлэн, ачит эхээ хайрлаж, халамжит ханиа түшиж, охин, хүү хоёроо өсгөн хүмүүжүүлсээр ирсэн.

Ц.Мөнхбат ШУТИС-ийн Барилгын Инженерийн сургуулийг 2005 онд интерьер дизайнер мэргэжлээр төгссөн бөгөөд баг, хамт олон зохион байгуулж барилгын дотоод засал хийж ур ухаан, уран гараа гайхуулж явдаг нэгэн. Гэтэл тэр ажилсаг хөдөлмөрч ханагар эр аюулт өвчний өмнө хүчин мөхөсдөж хүнд хэцүү цаг үе тулгараад байна. Эмчилгээ нь элэг шилжүүлэн суулгуулах. Бурхны аврал юм уу, эхийн энэрэл үү, тэнгэрээс харж буй ихрийн, нэгийгээ хүний хорвоод насаа насалтал нь үлдээх гэсэн хүслэн юм уу, Ц.Мөнхбат эдгэрч, энх тунх амьдрах ерөөл оршоод байх шиг.

Сүүлийн үед элэг шилжүүлэн суулгах эмчилгээ сайн хийдгээрээ монголчуудын танил болоод буй энэтхэг эмч нар манай улсад ирсэн байж таарлаа. Өвчтөнд тус, амь болж элэгнийхээ талыг өгөх донор ч олдлоо. Гагцхүү элэг шилжүүлэн суулгах мэс засал өндөр өртөгтэй. Яаралтай эмчилгээ, мэс засалд 100 гаруй сая төгрөг шаардлагатай, түүнийг олж, бүрдүүлж л өвчтэй хүнээ аврах тул ар гэр, ах  дүүс, найз нөхөд нь энэрэнгүй сэтгэлт элэг нэгт монгол түмэндээ хандаж тусламжийн гараа сунгахыг хичээнгүйлэн хүсч буй юм.

Монгол түмэн, ах дүүс минь хүмүүний хорвоод ховор тохиох ихэр заяанд хүн болж төрсөн 2 нялх үрийн аав Ц.Мөнхбатад амьдрал хайрлая, дэм болж эмчилгээний зардалд нь хандив өргөе.

Буян болж хандив өргөх хүмүүс түүний дүү Ц.Ганболдтой 88195383, 99834783,88308764,91100195 дугаарын утсаар холбогдох буюу Ц.Мөнхбат-ийн  хандив хүлээн авах данс: Ц.Мөнхбатын данс: Хас банк:80117649, Худалдаа хөгжил-458030274. Эгч Д.Дулам Хаан банк: 542 917 92138,  Голомт банк:1205052545, Төрийн банк:102600020562,  Жич:Биеийн байдлаас шалтгаалан эгчийнхээ нэр дээр данс нээсэн.

Мөн сайхан сэтгэлт та бүхэн мэссэжээр хандив илгээж болно. G-мобайл, Юнител, Мобиком, Скайтел гэсэн бүх үүрэн холбооны дугаараас 150120 дугаарт сэтгэлийн дэм өгсөн мессеж илгээх эсвэл хоосон мессежийг  300 төгрөгийг өргөж далайд дусал нэмэр болохыг хүсч байна.

Энхрий бяцхан 2 үрсийн минь элэг бүтэн амьдралыг

Эгэл хүн таны агуу сэтгэлийн дэм бүтээнэ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Хатан хуучрын увдис” тоглолтоос

14/05/2025

Дуучин IU шинэ цомгоо олны xүртээл болгоно

14/05/2025

Бүгд Найрамдах Польш Улсад хадгалагдаж буй Монгол Улсын анхны хүн амын түүхэн баримтуудыг эмхэтгэн хэвлүүллээ

14/05/2025

“Гэгээн Муза” олон улсын театрын наадмын нээлтийн үзвэрээр “Орфей” театрын уран бүтээл “1984” постдрамын жүжиг сонгогджээ

14/05/2025

“Халуун бороо” киног бүтээгчдэд талархал илэрхийллээ

14/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.