Ордуудын энэ долоо хоногийн зурхайг хүргэж байна.
ХОНЬ
Энэ долоо хоногийн эхээр амьдралын утга учир аз жаргалыг олж харах болно. Эрч хүч, сэтгэлийн тэнхээ тань олон хүний бахархлыг төрүүлнэ. Гэр бүлийн харьцаанд сайн анхаарлаа хандуул. Үл ойлголцол үүсэж мэднэ. Цаг үеийн байдалд тохируулан мөнгө хөрөнгө, эрх мэдэл, нэр хүнд бус өөр зүйл сэтгэлийн таашаал өгдөг гэдгийг заримдаа өөртөө сануулж бай. Харин долоо хоногийн дундуур үнэнч шударга болоод мөрөөдөмтгий зан таныг хоёрдмол байдалд оруулна. Сэтгэлийн дотоод дуудлагаа сайн сонс. Ямар ч үед тодорхой зорилготой байхыг хичээ. Бусдыг зөвхөн хувийн сонирхолдоо бүү ашигла. Эс бөгөөс та үр дүнтэй ажиллах гэсэн оролдлогоо баллаж мэдэх байна. Долоо хоногийн сүүлээр ойр дотнын хүмүүстэйгээ аялж, хотын чимээ шуугианаас аль болох хол явахыг хичээ. Ойр дотнын хүмүүсийн тус дэм таныг баярлуулна. Шинэ чухал ажил эхлэх бол таатай орчин бүрдсэн эсэхийг шалгах хэрэгтэй байна. Та болгоомжтой байхгүй бол мөнгөний асуудалд унаж болзошгүй. Олон янзын ашиг сонирхол таныг тамирдуулах бололтой.
ҮХЭР
Ажил хэргийн уулзалт хийх, гэрээ хэлэлцээр байгуулахад илүү их тааламжтай болно. Нэгэнт бий болсон харьцаагаа өөчлөн шинжилж, хамтрагч нартаа хэт өндөр шаардлага тавьсны хэрэггүй. Улс орон дамжсан өөрчлөлт гарах магадлалтай байна. Аливаа зүйлийг ойлгох чадвар тань танд зарим нэг зүйлийг шалгаж, судалгаа шинжилгээ хийхэд том тус хүргэх болно. Хувь заяа танд санхүүгийн байдлаа сайжруулах боломж олгоно. Од эрхсийн өгсөн дохиог зөв тайлж, эергээр ашиглах нь чухал үе. Эргэлзээ сэжиг тань таны дотнын харилцааг ганхуулж магадгүй байна. Сэтгэл санаа эмх замбараагүй болж мэднэ. Нэг бол ганцаардаж эсвэл эсрэгээр олны дунд үймж цагийг өнгөрүүлнэ. Үнэт зүйлээ зөв үнэлж, үйл хөдлөлөө сайн хянахгүй бол саад бэрхшээл тохиолдож болзошгүй байна. Энэ үед шинэхэн янаг амрагийн холбоо удаан үргэлжлэхгүй. Хосууд зүй зохисгүй харилцаанаас болж бие биедээ уурлаж бухимдан, хэрүүл тэмцэлд хүрч мэднэ. Тухай бүр нь гаргасан алдаагаа ухамсарлаж, хариу арга хэмжээ ав. Харин бусдын алдаанд хэт хатуурхах хэрэггүй. Дотоод сэтгэл ханамж өндөр байх шийдвэр гарга. Долоо хоногийн сүүл рүү алдар нэр олох, хэргэм сэтэр зүүх гэсэн эрмэлзэл чинь алба ажилд муугаар тусаж болзошгүй. Үүрэг хариуцлагаасаа зугтааж, бусдад алдаагаа тохох байдал гарна. Мөн эрүүл мэнд тогтворгүй байна. Хэтэрхий нэг зүйлд туйлширвал дараа нь гэмшихэд хүргэж болзошгүй. Төрөл садан, ойрын хүнтэйгээ муудалцсан бол учраа ол. Олон нийтийн газар танихгүй хүмүүстэй хэт их харьцахаас зайлсхий. Санаа нийлэхгүй хүмүүстэй зөрчилдөх тул холхон байхыг хичээ. Уужуу холын бодолтой хүмүүс ирээдүйгээ зөв өнцгөөс харах тул амжилтад хүрнэ. Дотнын найз нөхөд зорилгодоо хүрэхэд тусална. Одоо юу хийж бүтээж, цаашид хэрхэн амьдрах талаараа сайтар эргэцүүлэн бод. Хэт их мөрөөдлөөр бүү төлөвлө. Биелэхгүй зүйлд хайран цагаа үрэх хэрэггүй.
ИХЭР
Хүндхэн долоо хоног ирж байна. Зарим таагүй нөхцөл байдал ажил хэрэгч хүмүүст саад болно. Жижиг зүйлс ч таны анхаарлыг гол зүйлээс хөндийрүүлнэ. Хэрвээ та гол чиглэлээ зөв тодорхойлон, өөрийгөө бүрэн дайчилж чадвал сөрөг хандлагуудыг сөрөн зогсож чадна. Сэтгэл хөдлөлөөсөө болж гэрээ тохиролцоогоо бүү зөрч. Удирдах албан тушаал эрхэлдэг хүмүүс илүү хариуцлагатай байж амжилт гаргана. Харин долоо хоногийн дундуур сайхан үгэнд мэхлэгдэж, хий хоосон амлалтад хууртах магадлалтай. Чухал харилцаандаа хөнгөн хандсанаас зөрчил үүсэж, тааварлашгүй үр дагаварт хүрж мэднэ. Нэр алдарт шунан дурлах зангаа үе үе дарж бай. Таныг уруудах мэдрэмж эзэмдэх бөгөөд өөрийгөө барих чадвар багасна. Ямар ч үед шантрах хэрэггүй. Ажил хэрэгт ч хувийн амьдралд ч сэтгэлийн тэнхээ хэрэгтэй болно. Долоо хоногийн сүүлээр гэнэтийн олз олохын тулд аз турших хэрэггүй. Таны таамаглаж байгаагүй асуудал гэнэт тулгарч мэднэ. Нэг талаас бүх зүйл сайн сайхан бүтэмжтэй байх боловч бие бага зэрэг тавгүйрхэнэ. Агаарт гарч, байгальд амар.
МЭЛХИЙ
Долоо хоногийн эхээр хайр сэтгэлийн харилцаа болон уран бүтээлийн ажил дээр таныг амжилт хүлээж байна. Танд шударга, итгэлтэй найз нөхөд бий болно. Эрч хүчтэй хэн нэгэн таны анхаарлыг их татах боловч ойр дотно танилцмагц зарим зүйл харагдах байдлаасаа өөр байсныг мэдэрнэ. Өдөөн хатгалгад автан элдэв хэрүүл маргаан хийх хэрэггүй. Шинэ ажлаас барьж авахдаа өрсөлдөгчид рүүгээ анхаарлаа сарниулах хэрэггүй. Учрах саад бэрхшээлээс бүү ай. Харин долоо хоногийн дундуур таны төрөлхийн зөн совин нэмэгдэх учраас зүрх сэтгэлээ сонсож, түүнийгээ үйл хөдлөлдөө тусгаарай. Өөрийнхөөрөө амьдар. Аав ээж, эмээ өвөөгийнхөө туулж өнгөрүүлсэн амьдралын тухай сонирхолтой түүх сонсох нь ихээхэн сургамж өгнө. Долоо хоногийн дундуур багагүй нөхцөл байдал өөрчлөгдөнө. Албан тушаал болон санхүүгийн тал дээр амжилт олохыг од эрхэс билэгдэж байна. Таны хүмүүсийг татах чадвар өндөр байх бол долоо хоногийн сүүлээр сөрөг энерги, сэтгэл хөөрөл тань тэсрэн гарах аюултай. Таны сонирхолд нийцэж, ирээдүйтэй мэт санагдах ажил амьдралын тэр л замаар явах хэрэгтэйг од эрхэс сануулж байна. Сонгосон зам болон суусан итгэл үнэмшилдээ үнэнч яваарай. Үр хүүхдийнхээ мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд хөрөнгө мөнгө бүү хайрла. Тэдэндээ үе үе гэнэтийн бэлэг барьж, хамт гадуур зугаал. Урт хугацааны томоохон амжилттай төсөлд найз нөхдөө татан оруулахад авьяас чадвараа ашигла. Хожим тэд танд талархах болно.
АРСЛАН
Долоо хоногийн эхээр хөрөнгө оруулалт болон томоохон худалдан авалт хийх нь тохиромжгүй тул хойшлуул гэж зөвлөх байна. Бүгдийг сайн эргэцүүлэн бодож үзээд ирээдүйн төлөвлөгөөгөө өөрчлөх нь шинэ боломж гаргаж ирнэ. Мөнгөө өсгөхийн тулд урт хугацааны харилцаа холбоогоо сайжруулах хэрэгтэй болно. Хөрөнгө оруулалт хийхдээ болгоомжтой ханд. Тохиромжтой цаг үеийг хүлээх нь боломж болон итгэл авчирна. Харин ажлын байр болон орон гэрээ шилжүүлэх, нүүх гэж байгаа бол тохиромжтой цаг нь ирсэн байж мэднэ. Залуу хосууд амьдралынхаа чухал шийдвэрийг гаргах бол долоо хоногийн дундуур албан тушаал дэвших эсвэл ажлын байраа шилжүүлэх санал ирнэ. Одоогийн дадлага туршлага бол гол зэвсэг. Амжилт олохын тулд нухацтай бодож үзэх хэрэгтэй. Шинэ уран бүтээл туурвих уран бүтээлчдийн ажил үр бүтээлтэй байна. Орчин үеийн чиг хандлага таны сэтгэлийг хөдөлгөнө. Таны эрүүл мэндийг муутгах зуршлаас хол бай. Долоо хоногийн сүүлээр бүх ажлаа дуусгаагүй ч байсан боломжийн хугацаагаар амрах хэрэгтэй. Хайр дурлалтай учирч магадгүй тул аливаа асуудалд хөнгөмсөг бус хандах хэрэгтэй байна. Та чөлөөт цагаа зөв зарцуул. Эрүүл мэндээ хамгаал. Хоол хүнсэндээ жимс ногоо, эрүүл хүнс түлхүү хэрэглэ. Салхинд гарч толгойгоо амраа.
ОХИН
Энэ долоо хоногийн эхээр олон ажил таныг нэг ч хором тайван байлгахгүй бололтой. Олны өмнө үг хэлэх шаардлага гарч магадгүй. Ойр дотнын хүмүүстээ зориулан гаргах мөнгөндөө бүү харамс. Хайр дурлалын харилцаагаа таагүй байдалд орохоос сэргийл. Хайнга байдлаас үл ойлголцол гарна. Бусдын бүх зөвлөгөөг дагах шаардлагагүй. Асуудлыг эргэлзээг тайлж байж шийдээрэй. Харин долоо хоногийн дундуур ажил дээр элдэв саад бэрхшээл, муу санаатнуудын явуулга эсвэл өөрийн гаргасан алдаа зэрэг нь их төвөг болно. Тайван орчинд бүгдийг эргэцүүлэн бодоход цаг зав гаргаарай. Од эрхсийн таагүй нөлөөг таны төрөлх сайн мөн чанар энгийн болгон хувиргах боломж гарна. Долоо хоногийн сүүлээр томоохон өөрчлөлттэй холбоотой асуудал таны анхаарлыг татна. Гэхдээ та амьдралдаа ямар нэг зүйлийг эрс өөрчлөхөөр шийдсэн бол тэвчээртэй байх хэрэгтэй. Идэвхтэй үйл ажиллагаа явуулах, шинэ ажил эхлүүлэхэд таагүй. Хайр сэтгэлийн харьцаанд бий болсон нөхцөл байдал туйлын эмзэг бөгөөд гарах гарцгүй байна. Эвгүй хандлага болон алдаа гаргаж болохгүй гэж од эрхэс танд сануулж байна.
ЖИНЛҮҮР
Долоо хоногийн эхээр олон нийтийн шүүмжлэлтэй тулгарна. Өдөөн хатгалгад бүү авт. Энэ бол таны итгэл үнэмшил, үзэл санааг шалгах шалгалт байна. Өөртөө оногдсон ажил үүргийг сайн биелүүлсэн хүмүүс байр сууриа олно. Зугаа цэнгэл хөөцөлдөх хэрэггүй. Өөрийн үйл хэргээ зөв гэдэгт эргэлзэхгүй байвал ажлын амжилт таны талд байна. Албан ажлын бүх төлөвлөгөөгөө нягталж нэг хар. Бусдад атаархаж байхаар өөрт байгаа сайхан олж харж эхлэх үед амьдралын мөн чанарыг ойлгоно. Уурлаж бухимдсан үедээ амьдралынхаа сайхан тохиолдлуудыг жагсаан бичих нь тайвшрах сайн арга болдог. Долоо хоногийн дундуур од эрхэс чухал шийдвэрүүдийг ивээнэ. Ажил хэргийн уулзалт амжилттай болох магадлал байна. Эрүүл мэндээ сайн бод. Цаашид ажил амралтаа зөв зохицуулж, эрс тэс үйлдэл гаргахгүй бол эрүүл мэнд сайн байна. Хайртай хүнээ гомдоох тогтворгүй хөнгөн бодлоос хол бай. Харин долоо хоногийн сүүлээр найз нөхдөдтэйгээ уулзаж ярилцах цаг зав гаргаарай. Олон нийтийн ажилд оролцох нь танд урам зориг нэмнэ. Ямар ч бэрхшээл тулгарсан ухаалаг байж, нөхцөл байдлыг хянах хэрэгтэй. Хувийн сонирхолдоо автах болон бусдад уруу татагдахгүй байх хэрэгтэйг од эрхэс сануулж байна.
ХИЛЭНЦ
Долоо хоногийн эхээр өөрийн хүрээлэлдээ нэр хүндээ сайтар хамгаалахыг од эрхэс зөвлөж байна. Танаас бодит үр дүн хүлээж буй хүмүүсийг гонсойлгохгүйн тулд өөрөөсөө хамаарах бүхнийг хийхийг хичээ. Харин шинэ холбоо хэлхээ тогтоон, гэрээ хэлэлцээр хийхэд зохисгүй. Ажлын амжилт таны эрүүл мэндэд эергээр нөлөөлнө. Сайн танихгүй хүмүүстэй муудалцаж болзошгүй байна. Зөрчил маргааныг эвээр зохицуулахыг хичээ. Харин долоо хоногийн дундуур шинэ ажил эхэлсэн хүмүүст урам хугалах мэдээ ирэх боловч бууж өгөлгүйгээр, ажилдаа анхаарлаа хандуул. Үр хүүхдээ сонсож хүсэл зорилго, ирээдүйнх нь талаар илэн далангүй ярь. Асуудлыг бодит байдлаас нь харж шийдвэр гарга. Бусдын нөлөөнд авталгүй өөрийнхөө зөв гэж бодсон зүйлд бат итгэлтэй байгаарай. Долоо хоногийн сүүлээр ажил хэрэгч хүсэл эрмэлзэл таныг эзэмдэнэ. Эрч хүчээ жижиг зүйлст бүү зарцуул. Нягт нямбай бэлдсэн төслөө хэрэгжүүлж эхэл. Амьдралын учрал тохиол бүрээс алдар нэр олохоос илүү хувийн сайн зан чанаруудаа тодруулахад анхаарах ёстой. Та өөрийнхөө эрч хүчинд итгэлтэй байж болно. Гэхдээ болгоомж илүүдэхгүй байх.
НУМ
Долоо хоногийн эхээр нөхцөл байдал танаас аз туршаад үзэхийг шаардах бололтой. Ажилдаа хариуцлагатай бөгөөд бие даасан байдлаар ханд. Гэнэтийн үйл ажиллагаанаас зайлсхий. Хамт ажиллагсадтайгаа харьцаагаа муутгахаас зайлсхий. Хэн нэгэнтэй маргах зүйл гарвал эхэлж буулт хийсэн нь илүү ашигтай байх. Долоо хоногийн дундуур амьдралын сорил шалгалтыг амжилттай давсан хүмүүсийг шагнал хүлээж байна. Залуу хүмүүсийн энгийн харьцаа хайр сэтгэл болон хувирч магадгүй. Таны нэр хүнд унаж болзошгүй байгаа тул хянуур бай. Од эрхсийн зарим нөлөө ойлгомжгүй байна. Долоо хоногийн сүүлээр зөрчилтэй үйл явдлууд болно. Аливаа харилцаа холбоонд хоосон амлалтад бүү үнэмш. Худал хуурмагаас зайлсхийхийн тулд албан ёсны бичиг баримтад итгэ. Баримт бичгийн тамга тэмдэг, гарын үсэг, огноо зөв байгааг шалга. Гэр бүлийн харьцаанд тааламжтай. Идэвхтэй амьдрал, найрсаг уур амьсгал нь өөртөө болон ирээдүйдээ итгэх итгэлийг авчирна.
МАТАР
Энэ долоо хоногийн эхээр ажил хэрэг урагш ахихгүй байсан ч гутрах хэрэггүй. Урт удаан хугацааны төлөвлөгөөгөө баримталж ажиллахыг хичээ. Та алсын хараатай байж, асуудлыг бүхэлд нь цар хүрээтэй дүгнэх нь амжилтын үндэс болно. Ойр дотнын хүмүүстэйгээ асуудлыг хэлэлцэж, зовлон жаргалыг нь хуваалцаж чадсанаар цаашдын сайхан амьдралд чухал нөлөө үзүүлнэ гэдгийг санаарай. Мөн хүлээсэн үүрэг даалгавраа олон талаас нь нягтлан дүгнэ.Долоо хоногийн дундуур шинэ ажил хэрэг болон ирээдүйтэй төсөлд хөрөнгө оруулах, хувьцаа болон валютын ханшийн зөрүүнээс ашиг олох боломжийг бүү алд. Үүрэг амлалтаа зөрчих, ихээхэн зардал шаардагдах саад тотгор учрах зэргээс шалтгаалан гэрээ хэлэлцээр цуцлагдах магадлалтай. Ямар ч үед өөрийн итгэл үнэмшлээ баримтал. Таалагдсан хүнээ өөртөө татахын тулд тодорхой зорилго тавьж, нэлээд эрч хүч гаргах бололтой. Харин долоо хоногийн сүүлээр ажлын чухал бус санагдах жижиг хэсгүүдэд ч анхаарлаа хандуул. Эцэг эхчүүд өөрийн хүүхэд насаа дурсан, үр хүүхдүүдтэйгээ тоглож наадах нь аз жаргалтай амралтын өдрийг авчирна. Амьдралын энэ цаг үеийг төрөл садангуудын харилцааг сайжруулахад ашигла. Хэдийгээр эрүүл мэнд аюулгүй байх боловч хуумгай амлалт, хэт ачааллаас болж бие тавгүйтэх магадлалтай.
ХУМХ
Долоо хоногийн эхээр түншүүдийн харьцаа тааруу байна. Хэрүүл маргаан гарч болзошгүй. Эрүүл мэнддээ санаа тавь. Халдварт өвчнөөр өвдөхөөс урьдчилан сэргийл. Эртнээс мөрөөдөж байсан зүйлээсээ таашаал ав. Өөрийн аз жаргалаа ойр дотнынхонтойгоо хуваалц. Таныг бусадтай ойр дотно байхыг од эрхэс зөвлөж байна.Тавьсан зорилгодоо хүрэхийн тулд өөрийн төсөл, төлөвлөгөөндөө бусдыг татан оролцуул. Олны хүч илүү итгэл найдвартай, үр дүнтэй байна. Бүх төлөвлөгөө амжилттай болбол та оны эцэст нийгмийн байр суурь болон эд материаллаг байдлаа дээшлүүлж чадна. Харин долоо хоногийн дундуур ойр дотнын хүмүүст тань асуудал тулгарч магадгүй. Энэ бол та бүгдийн асуудал гэдгийг санаж хамтдаа шийдвэрлэ. Өмнө болсон таагүй явдлуудын дахин санахгүйг хичээ. Долоо хоногийн сүүлээр ярилцлага, уулзалт зэрэг нь амжилттай болж өнгөрнө. Гэхдээ ойр дотнын хүмүүсээ өөрөөсөө түлхэх үйлдэл гаргахаас болгоомжил. Амьдралынхаа хамгийн чухал шийдвэрүүдийн нэгийг гаргах магадлалтай. Ганц бие хүмүүс гэр бүл болоход тохиромжтой үе.
ЗАГАС
Идэвх санаачилгынхаа хүчээр бусдын итгэлийг олж, орлогоо нэмэгдүүлнэ. Гэхдээ хуурамч дүр эсгэн далдуур хор найруулж явдаг хүмүүсээс болгоомжил. Хэчнээн их ажилтай байсан ч гэр бүлдээ анхаарал тавих хэрэгтэй. Мөн таны амжилтад хүрэх зам найз нөхөдтэй чинь салшгүй холбоотой гэдгийг санаж яв. Өөрийн ур чадвараа тултал нь ашиглах боломжтой салбартаа ажиллах хэрэгтэй. Одоо бол гараа хумхин зүгээр суух цаг биш. Ямар нэгэн гайхамшигтай чадвараа илрүүлнэ. Үг хэл болон дүр төрх тань олныг өөртөө татмаар дур булаам байх болно. Хамтран ажиллах санамж бичиг байгуулах бололтой. Харилцан ашигтай байх зарчмыг баримтал. Үйл явдлын явцыг хяналтдаа байлга. Удахгүй хүсэл мөрөөдөл биелэх болно. Залуу хүмүүс хэн нэгэнтэй хөнгөн сээтгэнэлцэнэ. Гэхдээ бага зэргийн зугаа цэнгэл томоохон асуудал болон хувирах бололтой. Зөн мэдрэмж өснө. Байр сууриа бэхжүүлэх шинэ боломжууд гарч ирнэ. Албан тушаал өгсөж, цалин орлогоо нэмэгдүүлэх сайхан боломжийг бүү алд. Долоо хоногийн сүүл рүү өөрт ашигтай эсвэл шаардлагатай байгаа хувийн ажил хэргийн харилцаанд онцгой мэдрэмжтэй ханд. Зугаа цэнгээний араас хөөцөлдөлгүй гэр бүлдээ анхаарал хандуул. Гэр бүлийн хүрээнд тэмдэглэх баяр ёслол тохиож магадгүй. Өөрт таалагдсан зүйлээ гар таталгүй худалдан аваарай. Энэ нь зөв сонголт байх болно. Мөн хайртай хүндээ гэнэтийн бэлэг барьж, түүнийгээ баярлуулах цаг нь болжээ. Харьцангуй тайван жаргалтай байх ч зарим үед ганцаардах мэт сэтгэгдэл төрнө. Туршилт, сорилт таны байр суурийг шалгаж магадгүй. Эрч хүчээ дайчлан хүнд байдлаас гар. Гадаад нөхцөл байдал биеийн болон сэтгэл санааны эрүүл мэндэд муу нөлөө үзүүлнэ.