Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Жүжигчин И Жүн Жэгийн нэрийг ашиглан 370.000 ам.долллар залилжээ
Оддын амьдрал

Жүжигчин И Жүн Жэгийн нэрийг ашиглан 370.000 ам.долллар залилжээ

Урлаг Урлаг24/10/2025Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сүүлийн үед алдартай жүжигчин И Жүн Жэгийн хиймэл оюуны технологиор үүсгэсэн зураг, нэрийг ашигласан романс залилангийн улмаас Өмнөд Солонгосын иргэд их хэмжээний мөнгөө алдах болжээ. Үүнтэй холбогдуулан жүжигчнийг төлөөлдөг “Artist Company” энэ долоо хоногийн лхагва гараг /2025.10.22/-т мэдэгдэл гаргасан байна.

“Сүүлийн үед манай жүжигчний нэрийг ашиглан бусдаас мөнгө нэхэх, санхүүгийн ашиг хонжоо хайх гэмт хэрэг гарах боллоо. Манай компани болон манай уран бүтээлчдийн аль нь ч ямар ч тохиолдолд бусдаас мөнгө болон санхүүгийн дэмжлэг хүсэхгүйг бид хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэж уг мэдэгдэлд өгүүлжээ.

Компанийн мэдэгдэлд цааш нь “Хэрвээ танд ийм хүсэлт ирсэн бол залилангийн хохирогч болохгүйн тулд хариу өгөхгүй байх, илүү болгоомжтой хандахыг зөвлөж байна. Бид одоогоор баримт нотолгоонуудыг баталгаажуулахаар эрх баригчидтай хамтран ажиллаж байгаа бөгөөд уран бүтээлч болон шүтэн бишрэгчдийнхээ аюулгүй байдлыг хангахын тулд хатуу арга хэмжээ авч ажиллах болно” гэсэн байна.

Цагдаагийн байгууллагын өгсөн мэдээллээр хэсэг гэмт хэрэгтнүүд жүжигчний хиймэл оюуны технологиор бүтээсэн гэрэл зураг, жолооны үнэмлэхийг ашиглан 50 гаруй насны эмэгтэйчүүдээс нийтдээ 500 сая орчим воныг (370.000 ам.доллар) залилжээ. Одоо мөрдөгчид энэ хэргийн цаана Камбожид үйл ажиллагаа явуулдаг гэмт хэргийн бүлэг байгаа эсэхийг нягтлан шалгаж байгаа гэнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Мэрилин Мэнсоны эсрэг эрүүгийн хэрэг үүсгээгүй ч хүчирхийллийн талаарх гүтгэлгүүд олны анхаарлын төвд хэвээр байна

28/10/2026
Оддын амьдрал Урлаг

Бейонсе “Миний хөгжимд дургүй хүмүүс ч “Cécred” брэндийн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг байгаасай гэж хүссэн” гэв

28/10/2026
Оддын амьдрал Урлаг

Крис Браун шоронд хоригдох ялаас мултарлаа

26/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мэрилин Мэнсоны эсрэг эрүүгийн хэрэг үүсгээгүй ч хүчирхийллийн талаарх гүтгэлгүүд олны анхаарлын төвд хэвээр байна

28/10/2026

Мэри Ж.Блайж хөгжмийн бүтээлүүдийнхээ эрхтэй холбоотойгоор “Primary Wave” компанитай гэрээ байгууллаа

28/10/2026

Киану Ривз “Netflix”-ийн “Maelstrom” тулаант киноны гол дүрд тоглоно

28/10/2026

Бейонсе “Миний хөгжимд дургүй хүмүүс ч “Cécred” брэндийн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг байгаасай гэж хүссэн” гэв

28/10/2026

Өнөөдөр “Оскар”-ын шагналт жүжигчин Хоакин Финиксийн төрсөн өдөр

28/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.