Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гэрэл зураг»Завхан аймагт Дилав хутагт болон Оуэн Латтимор нарын нөхөрлөлийг харуулсан “Зуун дамнасан нөхөрлөл” нэртэй үзэсгэлэн дэлгэжээ
Гэрэл зураг

Завхан аймагт Дилав хутагт болон Оуэн Латтимор нарын нөхөрлөлийг харуулсан “Зуун дамнасан нөхөрлөл” нэртэй үзэсгэлэн дэлгэжээ

Урлаг Урлаг30/10/2025Шинэчлэгдсэн:18/02/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Завхан аймагт Дилав хутагт болон Оуэн Латтимор нарын нөхөрлөлийг харуулсан “Зуун дамнасан нөхөрлөл” нэртэй үзэсгэлэн дэлгэжээ.

Шашин төрийн нэрт зүтгэлтэн Дилав хутагт Б.Жамсранжавын амьдрал, үзэл санаа, үйл хэрэг, эх оронч түүхэн гавьяаг бүжгэн жүжиг хэлбэрээр илэрхийлсэн “Мөнхөд гэрэлтэх диваажин” бүжгэн жүжгийн нээлтийн үеэр дэлгэсэн тус үзэсгэлэн олны сонирхлыг татаж байна.

Дилов хутагтын АНУ-д хөл тавиад авхуулсан анхны түүхэн агшин.

Энэхүү үзэсгэлэн нь Дилав хутагт Б.Жамсранжавын эрхэм анд нөхөр, номын шавь Оуэн Латтиморын гэр бүлийн зургийн цомогт хадгалагдаж байсан зургуудаас бүрджээ. Өөрөөр хэлбэл нэрт монгол судлаач эрдэмтэн Латтиморын гэр бүлээс Америк, Монголын судлалын төвд хандивласан ховор зургуудаас дэлгэн үзүүлжээ.

1949 оны 3 дугаар сарын 1-ний өдөр авчээ. Оуэн Латтимор, Дилова хутагт хоёрын хамтдаа татуулсан зураг. Зурагчны нэрийг нь Калита гэнэ. Энэ бүх мэдээлэл зургийнхаа ар талд байдаг. Латтимор Дилова хутагтыг 1949 оны 2 дугаар сарын сүүлээр АНУ-д авчирсан хэмээдэг.

Тэгвэл энэ зургийн огноо, төрх байдлыг харахад хутагтын дөнгөж Балтиморид буугаад авхуулсан, өөрөөр хэлбэл АНУ-д хөл тавиад авхуулсан анхных нь түүхэн зураг бололтой. Учир нь Латтиморын цаана аяных нь чемодан харагдаж байна. Хутагт монгол маягийн цамцан дээрээ нэлээд томдсон куртка өмссөн, зүүн гартаа шүхэр барьсан харагдана.

Шүхэр нь бороо орсныг, куртка томдсон байгаа нь борооноос хамгаалан хүний хувцас өмсүүлснийг илтгэх мэт. Урт аянд алжаасан шинж бас харагдаж байна.

Дилав хутагт Жамсранжав, Америкийн эрдэмтэн О.Латтиморын тусламжтайгаар Америкт анх хөл тавьжээ.
Америк тивийн зүүн эрэг дэх усан замын боомт Балтимор хот.

“…Тэнгэрийн ивгээл, амьд явахын хувь тавилаан гэж !! Эх монгол нутгийнхаа алтан шороог үнэрлэлгүй хорин жил боллоо. Тийм ээ, яг л хорин жил! Алс холын энэ тивд ирээд бүтэн жилийн нүүр үзэх нь. Энэ том оронд бидний санаж зорьсноор, монгол судлал хөгжвөл урамтай л байна.

Гэтэл насаараа лам дээл өмсөж, буяны мөр хөөсөн хүн юугаараа тус дэм болж гийгүүлэх билээ. Энд би сүжигтнээр, ер нь юугаар ч дутаагүй хэрнээ хонх дамрын дуугаар дутаж байна гэж үү? Замбуулин уудам юм даа. Хойтонгоос Азидаа, номын дуутай Энэтхэг, Төвд рүү буцдаг ч юм бил үү ?! Ийнхүү амандаа шивэгнэв. Энэ хүн Дилав хутагт Жамсранжав байлаа.

                 /Дилав хутагт номоос иш татав/

…Хажуугийн өрөөнөөс тавь эргэм насны, бодол тунарсан ухаалаг том нүдтэй америк хүн, олон хуудастай сонины дугаар барин орж ирж, Гэгээнтэн таны ажилд саад болоогүй биз! хэмээн хүлцэл эрэв. Энэ хүнийг Оуэн Латтимор гэнэ. Балтимор хот дахь Жон Хоупкиний их сургуулийн гадаад хэлний салбарын захирал, дорно дахины судлалаар мэргэшсэн нэрд гарсан эрдэмтэн ажээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гэрэл зураг Урлаг

ФОТО: Говийн унаган төрхийг хадгалсан Тост, Тосон бумбын нуруу

18/06/2026
Гэрэл зураг Урлаг

Монголын фото сэтгүүлч С.Энхжаргал “Хүү төрвөл бөх болно” бүтээлээрээ Ази тивийн шилдгээр шалгарчээ

09/06/2026
Гэрэл зураг Урлаг

ФОТО: BTS хамтлаг шинэ зургуудаа дэлгэлээ

05/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: Жүжигчин Том Холланд, Зендая нар улаан хивсний ёслолын гэрэл зургаас

20/06/2026

Дуучин Б.Амархүү “Шүхэр” хүүхэд хамгааллын үндэсний сангийн Энхийн элч боллоо

20/06/2026

Дэлхийн хөгжмийн олон улсын хүрээлэнгийн Монгол хөөмийн ангийн анхны төгсөгчид төгслөө

20/06/2026

Холливуудын алдарт жүжигчин Николь Кидман 59 нас хүрлээ

20/06/2026

Нийслэлчүүдийн баяр гэх тодотголтой даншиг наадмыг зургаадугаар сарын 27, 28-нд товложээ

20/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.