Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Зурхай, Цаг агаар»Ордуудын энэ долоо хоногийн зурхай
Зурхай, Цаг агаар

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

Урлаг Урлаг03/11/2025Шинэчлэгдсэн:03/11/2025Сэтгэгдэл байхгүй13 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ордуудын энэ долоо хоногийн зурхайг хүргэж байна.

ХОНЬ

Энэ долоо хоногт мэргэжлийн тал дээр эрсдэлтэй алхам хийх нь бүтэлгүйтлээр дуусна. Арга барилаа эрс өөрчлөх хэрэггүй. Хожим харамсахааргүй шийдвэрийг гаргах ёстой. Таны эрч хүч өсөх боломж байна. Олон хүнтэй харилцах, үзэл бодлоо солилцох чадвар өндөр байна. Урьдын гомдлоо мартаж уучилж чадвал амжилтын шатаар өгсөх боломж танд байна. Хоёрдмол санаа ихэснэ. Гэхдээ түншүүдийн харьцаа сайжрах боломж гарна. Ойр дотнын хүмүүсийнхээ сонирхол хүсэл мөрөөдөлд анхаарал тавь. Тэдэнд өөрийн өгөөмөр өрөвч зангаа харуул. Бүх зүйл танаас хамаарахгүй ч гэсэн анхаарал, болгоомжтой байхыг од гаригс зөвлөж байна. Таны талд олон хүн байх болно. Тэдний бодол санааны сайн талыг нь аваад, шийдвэрлэх гэж зовж байгаа асуудлуудаа зөвлөлд. Долоо хоногийн сүүл рүү та бусдыг татах онцгой эрч хүчтэй байна. Санхүүгийн томоохон орлого орж ирэхгүй бол зарлага бага гаргаарай. Бизнесээ өргөжүүлэх бол ирээдүйд бүх зүйл тэгш сайхан байна гэж хэтрүүлэн бодох хэрэггүй. Албан болон амины ажил хэрэгтээ аль алинд нь цаг зав гарга. Од эрхсийн зүгээс танаас амьдралын эрхэм чухал хүмүүстээ анхаарал хандуулахыг шаардана. Таагүй уур амьсгал хүсээгүй л бол хайртай хүнийхээ үгийг сайн сонс. Зочин хүлээн авах, ойр зуурын аялалтай холбоотой асуудал байна. Найз нөхөд, хамаатан садны зарим ойлгомжгүй байдлаас болж сэтгэл санаа муудна. Эрүүл мэндээ хамгаал. Тодорхойгүй төрлийн эм бэлдмэл хэрэглэхээс зайлсхий.

ҮХЭР

Энэ долоо хоногт дээд албан тушаалтантай болон албаны бичиг баримттай харьцахад тааламжтай байна. Сэтгэл санаагаа цэгцтэй байлган, эд материалын шагнал урамшуулал хүлээлгүй зүгээр л ажилла. Таны ур чадвар хамт олныхоо дэмжлэгийг хүлээж, удирдлагадаа сайшаагдах үндэс болно. Ажил хэргийн болон уран бүтээлийн авьяас чадвар өсөх болно. Цаг зуурын асуудалд бүү гутар. Асуудлыг нарийвчлан судалж гарах гарц тайван хай. Энэ үед таны санхүүгийн байдал боломжийн байна. Аливаад уян хатан байж, хэрэгтэй үед буулт хийж сур. Тэгвэл олон хүнд илүү нийтэч харагдах болно. Эрүүл мэндээ анхаар. Хоол боловсруулах эрхтэнд асуудал үүсэж магадгүй. Хэт халуун ногоо, өөх тостой хоолоо хязгаарла. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд таны хувийн зохион байгуулалт гол нөлөө үзүүлнэ. Долоо хоногийн сүүл рүү ямар нэг хувийн асуудал таныг тийм хэцүү биш ч таагүй байдалд оруулна. Залуу хүмүүс алдаанаасаа суралцан урагшлах юм бол удахгүй шинэ боломж дахин гарч ирнэ. Хөрөнгө мөнгөө өсгөх боломжийг тасралтгүй эрэлхийл. Худалдаж авах гэж байгаа эд зүйл одоогоор тийм ч яаралтай, чухал зүйл л биш бол авахгүй байхыг зөвлөе. Ихэнх хүмүүсийн хувийн амьдрал эв найртай байна. Танай гэрт нөхөрсөг уулзалт болж, сонирхолтой яриа өрнөнө. Өөрийгөө найз нөхдөдөө эвсэг найрсаг гэдгээ харуулна.

ИХЭР

Энэ долоо хоногт таны эрхэлсэн ажил амжилтад хүрч чадна. Олон нийтийн эрх ашгийг хамгаалсан ажил эрхэлдэг бол өөртөө итгэлтэй байснаар амжилт ирнэ. Бүтээлч хүмүүсийн хувьд хайр дурлал болон бизнесийн ажил аль аль нь амжилт дагуулна. Худалдааны салбарт ажилладаг бол сайн орлого олно. Бизнес эрхлэгч нар зөв зар сурталчилгаа хийх нь өөрийгөө бусдад мэдрүүлэх нь чухал үйл ажиллагаа байна. Хэрвээ танд өр байгаа бол аль болох хурдан салахыг бод. Ихэнх хүмүүст бодох цаг хугацаа байхгүй байх тул үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой үйл ажиллагаанаас зайлсхий. Эс тэгвээс залилагчдын золиос болох аюултай. Сэтгэл санаатай холбоотой асуудал тулгарч болзошгүй. Олны нүдэнд ил байхаас зайлсхий. Учир нь таныг алдаа хийхийг хүлээж байгаа муу санаатнуудынхаа бай хялбархан болж болзошгүй байна гэж од эрхэс анхааруулж байна. Долоо хоногийн сүүл рүү найдвартай мэт санагдаж байсан хүмүүстэйгээ харилцаа таагүй болох магадлалтай байна. Хэрүүл маргаанд оролцохгүй байхыг хичээ. Найз нөхөд, хамаатан садандаа тусламж үзүүлэх хэрэгтэй бололтой. Хайрын харилцаанд ээдрээтэй асуудал үүснэ. Элдэв хэрүүл маргааны үед маш болгоомжтой бай. Та хайр сэтгэлийн асуудалд яаран бодлогогүй зүйл хийх хэрэггүй. Бусдад төвөг бүү учруул. Хувийн амьдралаа өөрчлөх гэж яарах хэрэггүй. Хайртай хүмүүсийн зөрчил хэн нэг нь уучлал гуйн, хийсэн алдаандаа гэмшсэн алхам хийвэл эргээд хэвийн болно. Дуу шуугиан таны уур уцаарыг хүргэнэ. Олон хүнтэй газар очих хэрэггүй. Хоол боловсруулах эрхтэн хямрах магадлалтай.

МЭЛХИЙ

Энэ долоо хоногт худал, хуурмаг мэдээлэл тархах болон хэрэгтэй харилцаа холбоо тасрах зэрэг үйл явдал тохиолдож болзошгүй. Хамтын ажиллагаа, уулзалт ярилцлагад сөрөг нөлөө үзүүлэх харьцаанаас татгалз. Албан тушаал дэвших, мэргэжлийнхээ ур чадварыг дээшлүүлэх зэрэгт амжилт олох бололтой. Хэрэв үл хөдлөх хөрөнгө худалдаж авах гэж байгаа бол одоо үүнийг хийх цаг. Хувийн ахуй байдалдаа өөрчлөлт хийх үе. Аливаа ажлаас барьж авах эсвэл амралтаа төлөвлөхийн өмнө бүхий л саад бэрхшээлийг тооцох хэрэгтэй. Мэдрэлийн систем доголдож болзошгүй. Эрүүл мэндээ хайрла. Эмчид оч. Та хэт их үйл ажиллагаагаар өөрийгөө шаналгана. Биелээгүй хайрын холбооноос зайлсхийхгүй бол таны амьдралд дарамт авчирна. Долоо хоногийн сүүл рүү санхүүгийн ашиг сонирхлууд зөрчил үүсгэж мэднэ. Ойр дотнын хүмүүс тань тусална. Та санхүүгийн хүндрэлтэй асуудлуудаа нээлттэй хэлэлцсэн нь дээр. Од эрхсийн тохиолоор гэнэтийн таагүй явдлууд гарч магад. Танд тааламжгүй, зохихгүй ажил үүрэг оногдож мэднэ. Ажлын хамтрагч нартаа холбоотой асуудлаас болж танд их ачаалал ирэх бололтой. Гэр орны санаа зовоосон асуудал эсвэл дотнын хэн нэгэнтэй холбоотой бэрхшээл үүсэж магадгүй байна. Өөрийн хайртай хүнийхээ урмыг хэзээ ч хугалахгүйг хичээ. Ойр дотнын хэн нэгнийхээ санааг ашигла. Эцэг эх мэлхийнхэн үр хүүхдүүдтэйгээ хамт цагийг өнгөрүүлэн, тоглож наадахад тааламжтай. Найз нөхдөөрөө ямар нэгэн хөгжилтэй үйл ажиллагаа зохиох боломж байна.

АРСЛАН

Энэ долоо хоногт боловсрол, урлагийн салбарт ажилладаг хүмүүсийг илүү амжилт хүлээж байна. Ямар ч хэрүүл маргаан гарсан та удирдах чадвараа ашиглан асуудлыг шийдэж чадахаар байна. Хэрвээ өмнө нь юу хийхээ мэдэхгүй сандарч байсан бол одоо хувь заяа танд хамгийн дур татам ирээдүйг амлаж байна. Удахгүй албан тушаал дэвшинэ. Гэхдээ үүний тулд илүү их зүйл золиослох хэрэгтэй болж мэднэ. Сайн хөрөнгө оруулалтынхаа ачаар өр төлбөрөө барагдуулах боломжтой болно. Ихэнх хүмүүс өөрийн урьд нь эзэмшсэн ур чадвараа гаргах ажилд гаргуун байна. Энэ боломжийг бүү алд. Бага ч гэсэн мөнгийг эргэлзээтэй үйлдвэрлэлд бүү оруул. Яаран буруу хөдөлснөөс сайтар бодож, төлөвлөсний дараа хийх хөрөнгө оруулалт танд удаан хугацааны ашиг авч ирнэ. Сохроор аз турших хэрэггүй шүү. Мөн элдэв хэл ам идэвхжиж болзошгүй тул болгоомжтой бай. Олон хүнтэй газар удаан байхгүй хэрэггүйг од эрхэс анхааруулж байна. Долоо хоногийн сүүл рүү таны гаргасан шийдвэр мэргэжлийн хүрээнд өсөлт, нэр хүнд авч ирнэ. Гэрээ хэлэлцээр хийх бол чухал заалтыг орхиж магадгүйг анхаар. Таны оюун ухаан сэргэг болж, эрч хүч, хүмүүст нөлөөлөх авьяас нэмэгдэнэ. Гэхдээ хэт илүүдэл энерги нь сэтгэл тавгүйтүүлж, уур уцаартай болгох магадлалтай. Зөв зам дээр байгаа боловч саад тотгор гарна. Яарч сандрахгүй байхыг хичээ. Алдаа гаргахаас зайлсхийхийн тулд ажил амьдралын нууцаа бусдад бүү ярь. Хүмүүстэй хамтрах хэрэгтэй тул бусдыг өөртөө татах хэрэгтэй. Гэр бүлийн гишүүд үргэлж завгүй байдаг бол хувийн ажлаа тэнцүү хуваарил. Гэр бүлийн болон ажил хэргийн харилцаанд сайн үр дүн гарна. Нөхцөл байдлыг урьдчилан харах чадвартай байж, зөрчил тэмцэл үүсэх үед буулт хийж сур. Өөрийн ухаалаг байдлаа асуудлыг шийдэхэд зориулснаар гэр бүлийн таагүй байдлыг засаж, дотнын хүмүүстэйгээ зөрчилдөхөөс зайлсхийнэ.

ОХИН

Энэ долоо хоногт зээл авах, бизнесээ өргөжүүлэх, хөрөнгө оруулах зэрэг алхмууд хийхэд тохиромжтой. Чухал гэрээ байгуулж, амьдралаа нэг шат ахиулах боломж гарна. Бусдын итгэлийг алдахаас маш болгоомжил. Эцсийн шийдвэр гаргахад болгоомжтой хянуур ханд. Хэт их ажиллаж, ядаргаанд бүү ор. Эргэн тойрны хүмүүстээ ур чадвараа бататгах асуудалтай тулгарч магадгүй. Гаднын буруу нөлөөнөөс өөрийн зөн мэдрэмжээ ашиглан зайлсхий. Аргагүй байдалд орж эрх мэдлээ алдаж мэднэ. Бусдад үзэл санаагаа шууд бүү тулга. Хэрэв хувийн амьдралд асуудлууд байсан бол одоо зохицуулахад тохиромжтой цаг. Өмнөх бүтэлгүй харилцаа холбоогоо тасалж шинэ өөрчлөлт хийх хэрэгтэй үе. Зарим хүмүүсийн хайр дурлалын харилцаа тасарч болзошгүй. Долоо хоногийн сүүл рүү санаачилга муутай хүмүүст од эрхсийн нөлөөлөл таагүй байна. Харин амжилтад хүрэх тэмцлийг од эрхэс сайнаар дэмжиж байна. Хүмүүстэй хэл амаа ололцох, харилцаагаа сэргээхэд нэн тохиромжтой үе. Урьдын ажлуудыг үр шимийг хүртэнэ. Хүсэл тэмүүлэл их эрч хүч өгнө. Таны тууштай зан чанарыг хүмүүс харах болно. Хамтрагч нартаа хэт итгэж, зөвлөгөөг нь сохроор дагаж болохгүй. Зөвхөн эрүүл санаа бодлоор бүгдийг тооцоолж, таагүй зүйлд бэлэн бай. Гэр орноо тохижуулахад илүү анхаар. Хувийн амьдралдаа анхаарлаа төвлөрүүл. Ойр дотнын хүмүүсээ хайрлан халамжилж гаднын нөлөөнөөс хамгаалахад бэлэн бай. Ойр дотнын хүмүүсийн тус дэм таныг баярлуулна.

ЖИНЛҮҮР

Энэ долоо хоногт санхүүгийн байдал дээшлүүлэх, үр ашигтай санал ирнэ. Ажил хэргийн гэрээ хэлэлцээр байгуулахад сайн. Од эрхсийн таатай байрлалыг ашиглаж, ажлынхаа гол чигийг гаргаарай. Гэнэтийн шийдвэр таны эсрэг эргэж болзошгүй байна. Иймээс илүү хянамгай бай. Бизнес эрхлэгч нар анхааралтай байж бүх зарлагаа тооцоол. Хэт үрэлгэн байвал бусдад бодол санаагаа ашиглуулах боломж олгох бололтой. Зарим нууцаа хэнд ч ил гаргах хэрэггүй. Хэт үрэлгэн байдлаа хязгаарла. Зарим саад тотгорыг урьдчилан тооцоолох боломжгүй байна. Өөрийн боломжоор эргэн тойрныхоо хүмүүст анхаар. Ажил болон эрүүл мэндтэй холбоотой ямар нэг асуудал тохиолдож болзошгүй. Мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай. Залуу хүмүүс шинэ хайр дурлалтай учрах эсвэл хуучин харилцаа холбоогоо цааш үргэлжлүүлэх таатай нөхцөл байдал бүрдэнэ. Долоо хоногийн сүүл рүү орчин тойрноо өөрчлөх, сэргээн засах нь таны сэтгэл санааг өөдрөг болгож өгнө. Хамтрагч түншүүдээс хөрөнгө оруулалт татан, санхүүгийн томоохон үйл ажиллагаанд оролцох боломж гарна. Хувийн амьдралдаа цаг зав заавал гарга. Хайр сэтгэлээ илэрхийлэх болон гэр бүлдээ цаг гаргахад таатай. Өөрийн үйл хөдлөл төдийгүй дотнын хүмүүсийнхээ үйлдлийн өмнөөс шийдвэр гаргаж, хариуцлага хүлээнэ. Өөрийнхөө биеийг чагнаж хүнд бэрх зүйл рүү өөрийгөө бүү түлх. Та юм бодоод ганцаараа байхад тайвширч чадахгүй бол хэн нэгэнд өөрийн нууцаа хэлбэл маш анхааралтай үг хэлээ цэнэ.

ХИЛЭНЦ

Энэ долоо хоногт олсон мөнгөө зөв зарцуулахын тулд үйл ажиллагаагаа уужим ухаанаар тунгаан бодож, сэтгэл хөдлөлөө барь. Түншүүдийн зөвлөгөө бэрхшээл болон муу санаатнуудаас хамгаалах болно. Үйл ажиллагаагаа өргөтгөх, шинэ салбараа нээх зэрэгт тохиромжтой. Хэрэв та өөрийн үйл ажиллагаандаа тодорхой төлөвлөгөө зохиосон бол бусдаас өргөн хүрээнд дэмжлэг олж авч чадна. Олон нийтийг хамарсан нийгмийн үйл ажиллагаанд таатай. Олон нийтийн хүсэл зоригийг олж харах чадвар илэрнэ. Санхүүгийн үйл ажиллагаа явуулах нөхцөлүүдийг олж харахад хүнд байна. Гэхдээ үүнийг хамгийн богино хугацаанд ихээхэн хүч хөрөнгө хаяад ч хамаагүй гүйцэтгэхийг зөвлөж байна. Ажилдаа бүх эрч хүчээ зарцуулахаас илүү хамтрагчийн давуу талыг ашиглавал амжилт олно. Арга хэмжээнд оролцох урилга хүлээн авах бөгөөд нөлөө бүхий, хүчирхэг дээд зиндааныхантай уулзах боломж гарна. Архаг өвчин танаас анхаарал хандуулахыг шаардана. Долоо хоногийн сүүл рүү удирдах ажил хийдэг хүмүүс таны тусламжид найдаж буй олон хүн байгааг бүү март. Од эрхэс аливаа үйл явдлыг өргөн цар хүрээтэйгээр сэтгэж ухаарах гэсэн таны хүсэл эрмэлзлэлийг ивээнэ. Найдаж байгаагүй хүнээсээ гэнэтийн тусламж авах, муудсан хүнтэйгээ харилцаагаа сайжруулах гэх мэт үйл явдлууд болно. Та өөрийн янз бүрийн нөөц бололцоогоо илрүүлж, түүнийгээ ухаалаг ашиглах хэрэгтэй болно. Далд бололцоогоо илрүүлж, уран бүтээлийн авьяас чадвараа хэрэгжүүлнэ. Өөр зан ааштай хүнтэй дотно танилцаж магадгүй. Энэ харилцаа танд өвөрмөц байна. Шинэ мэдрэмжээ бүү эсэргүүц. Хайр дурлал таны анхаарлын төвд байна. Цагийг зугаатай өнгөрүүлэх газар ол. Өөрийн итгэлт хүндээ нууцаа хуваалц.

НУМ

Энэ долоо хоногт ажлын гэрээ байгуулахад тааламжтай. Ажил хэрэг амархан бүтнэ. Санхүүгийн асуудал амжилттай байна. Төрөл бүрийн хүмүүстэй уулзаж, харьцаж таашаал ав. Энэ нь таны дотоод ертөнцийг баялаг болгоно. Таны амьдралын туршлага нэмэгдэж байгаа нь танд мэдрэгдэнэ. Ямар ч салбарт ажилладаг байсан сайн түншүүдтэй хамтарвал амжилтад хүрнэ. Гэхдээ байдлыг хяналтдаа авч байж ажлаа явуул. Бие даах чадвартай байх учир байр сууриа амархан олно. Санхүүгийн болон хууль зүйн асуудалтай тулгарна. Нөхцөл байдал ба түншүүдийн мэргэжлийн бус үйлдлээс шалтгаалж таны найдвар, төлөвлөгөө нурж болзошгүй. Хоёрдмол санаа бүү гарга. Болгоомжгүй үг, хөнгөн хуумгай үйлдлээс болж та эвгүй байдалд орж магадгүй. Энэ үед таны зөв шийдвэр чухал байх болно. Анхаарал болгоомж их хэрэгтэй гэдгийг од эрхэс сануулж байна. Долоо хоногийн сүүл рүү таныг амжилт дагаж байна. Та өөрийн үзэл бодлоо зөв гэж үзэж буй бол бусдын сэтгэгдлийг тоолгүй урагшаа тэмүүл. Бодож төлөвлөж буй зүйл тань амархан үр дүнгээ өгөхгүй тул шууд амжилт хүлээх хэрэггүй. Олон нийтийн өмнө үг хэлэх, нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцох бол анхааралтай бай. Мөрөөдөл уран сэтгэмж таныг анхаарлаа төвлөрүүлэхэд саад болно. Таны зан аашинд тохирох сонирхолтой аялал байгаа тул үүнийг ашиглах хэрэгтэй байж магадгүй. Ингэх нь нэгэн хэвийн ажлаас түр амрах амралт болох юм. Ихэнх хүмүүсийн дархлаа муудаж, амьсгалын замын өвчин хүндэрч болзошгүй. Халдварт өвчин тусвал удаан хугацаанд өвчилж архагшиж, ихээхэн эрч хүч барах магадлалтай. Өвчнийг эмчлэхэд дан ганц эмийн эмчилгээ хангалтгүй. Тиймээс бие махбодынхоо дотоод нөөц бололцоог ч ашигла.

МАТАР

Энэ долоо хоногт соёл урлагийн салбарт ажилладаг хүмүүст илүү тааламжтай үе. Залуу хүмүүсийн суралцах хүсэл сонирхол өснө. Таны удирдан зохион байгуулах авьяасыг сайн байх бөгөөд нэр хүнд тэр хирээр өсөх болно. Харилцаа холбооны төслөөр хийгдэж буй шинжлэх ухааны бүтээл хянан засах зэрэг ажлуудад зохимжтой байх болно. Өөртөө итгэлтэй байгаа бол гаргасан шийдвэрээ ямар үед хамгаалж болно. Гэхдээ таны бардам зан, хувиа хичээсэн байдал эргэн тойрныхны дургүйцлийг хүргэж, зөрчил гаргаж болзошгүй. Зарим үйл явдлууд түргэн ууртай сэтгэлийн хөдөлгөөнтэй хүмүүсийн сэтгэлийн тэнцвэрт байдлыг алдагдуулна. Засаж болохуйц ч алдаа гаргадаг үйлдэл бүрдээ анхааралтай ханд. Санхүүгийн зарлага их байгаа тул худалдаа наймаанд явах нь бүтэлгүй болж болзошгүй. Мөнгөө юунд хөрөнгө оруулах талаар бодно. Бага ч гэсэн мөнгийг эргэлзээтэй зүйлд бүү хөрөнгө оруул. Яаран буруу хөдлөлгүй, сайтар төлөвлөсний дараа хийх хөрөнгө оруулалт танд удаан хугацааны ашиг авч ирнэ. Долоо хоногийн сүүл рүү сайн харилцаа холбоо таны боломжийг өргөсгөнө. Та сонирхолтой санаа олж чадна. Амьдралын хүч тэнхээ буурах хандлагатай байна. Зарим нууцыг хадгалж явахад хүнд дарамт болдог. Мөн та хэн нэгнээс ямар нэг зүйлийг нөгөө талаас нь ярихыг сонсвол энэ нь ч мөн хэцүү санагддаг. Биелүүлж чадахааргүй амлалт бүү өг. Хэрэв танд ямар нэг нууц байвал үүнийхээ талаар бод. Бодисын солилцоо муудаж, дотоод шүүрлийн булчирхай гэмтэх хандлагатай байна. Санаа сэтгэлээ зовоолгүй сайн унтаж амар.

ХУМХ

Энэ долоо хоногт хөрөнгө мөнгөтэй холбоотой ажил амжилттай урагшлах таатай боломж байна. Ойрын зорилгоос илүү том ажлаа сонгох хэрэгтэй болно. Таны ажил бусдад ч гэсэн ашигтай байгаа гэдэгт итгэлтэй бай. Өөдрөг үзэлтэй байхад танд юу ч саад болохгүй. Сонирхолтой үйл явдал танд урам зориг өгнө. Гэхдээ эрсдэлтэй үйл ажиллагаа таагүй үр дагавар авчирна. Ажил дээр алдаа гаргаж, түншийнхээ итгэлийг алдах магадлалтай. Ялимгүй зөрчлөөс ойрын хүмүүстэйгээ маргалдана. Ойр дотнынхоо хүмүүст анхаарал тавь. Биеийн хүчний ачаалал авах болон шинэ хүнтэй танилцахаас зайлсхий. Удаан хугацаанд зорьсон зүйлд тань саад тотгор тулгарах, алдаа гаргах зэрэг эрсдэлтэй тул анхаар. Санасан бодсоноо бусдад хэт ил гаргах хэрэггүй. Долоо хоногийн сүүл рүү өмнө үүссэн ойлгомжгүй байдлууд аажмаар эерэг болж өөрчлөгдөнө. Ойрын үед таныг аз ивээх байх. Гэхдээ одоогийн нөхцөл байдлаасаа таашаал ав. Хэрвээ хийх гэж буй зүйлийнхээ зөв эсэхэд эргэлзэж байвал гүнзгий асуудал үүсгэх хэрэггүй. Харин өөрийн зөв болоод ёс зүйтэй зүйл дээр аль болох хазайлгүй зогс. Зарим шүүмжлэл тааламжгүй байхаас болж таныг сэтгэл гутралд оруулж магадгүй. Түр зуурын таагүй үзэгдэлд тэгтэл ач холбогдол өгөх хэрэггүй. Гэр бүлд маргаан үүсэж болзошгүй. Бусдын үгийг үл сонсвол, хэрүүл маргаан бий болно. Маргааныг эвтэйхэн шийдэж, гэртээ халуун дулаан уур амьсгал үүсгэ. Хайртай хүнээ баярлуулах алхам хий.

ЗАГАС

Энэ долоо хоногт урьдын дадсан арга барилаар ажиллах нь ихэнх тохиолдолд амжилттай байх болно. Мөнгө их хэмжээгээр орж ирэх боловч бас хурдан алга болж болно. Эргэн тойрныхон тань таныг хэрэгтэй зөвлөгөө, зөв ажил үйлсээрээ дэмжинэ. Таатай сэтгэгдэл төрүүлж чадвал шинэ боломж болон найз нөхөд бий болно. Хэн нэгэн таныг хайр дурлалын ээдрээтэй байдалд оруулж магадгүй. Алдааг бусдад нялзааж хэрэггүй. Хамт олны дунд таагүй үйл явдал өрнөх боловч хов живд холбогдож, хэн нэгнийг шүүмжлэхээс зайлсхий. Эс бөгөөс дараагийн удаа та бусдын хэл амны бай болж мэднэ. Гэр бүлийн уур амьсгалаа сайжруулахын тулд уур уцаараа барь. Гэртээ ирээд ажил хэргийн хүндрэлтэй асуудлыг бүү сөх. Долоо хоногийн сүүл рүү сурч боловсроход цаг гаргаж буй хүмүүс шинэ мэдлэг мэдээллүүдийг хялбархан эзэмшинэ. Таны санхүүгийн байдалд энэ үед онц өөрчлөлт орохгүй болно. Чөлөөт цагаа өөрийн хоббид зориул. Тайван нөхцөл байдалд амарч, шаардлагатай бол гэрээр ажиллахад тохиромжтой. Ах дүүс, хамаатан саднууд уулзахад хамгийн тохиромжтой үе. Эрүүл мэндээ бэхжүүлэх зүйл заавал хий. Амьсгалын замын эрхтэн болон хоолой өвдөх магадлалтай. Дархлаагаа сайн дэмж. Гадаад төрхдөө санаа тавих, шаардлагатай эмчилгээг хийлгэхэд тохиромжтой. Сэтгэл санаа болон бие махбодын хэт ачаалал болон аливаа зүйлийг хэтрүүлэн хэрэглэх нь их хор хөнөөл авч ирнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Зурхай, Цаг агаар Урлаг

Ордуудын арваннэгдүгээр сарын зурхай

01/11/2025
Зурхай, Цаг агаар Урлаг

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

27/10/2025
Зурхай, Цаг агаар Урлаг

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

20/10/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Өмнөд Солонгосын “2PM” хамтлагийн гишүүн, дуучин, жүжигчин Уг Тэкён гэрлэх гэж буйгаа зарлалаа

03/11/2025

Тулаант киноны од Дольф Лундгрен 68 нас хүрлээ

03/11/2025

АПЕК-ийн хаалтын арга хэмжээнд G Dragon дууллаа

03/11/2025

Соёлын гавьяат зүтгэлтэн, зураач С.Борхүүгийн “Домог амилсан говь” үзэсгэлэнг дэлгэлээ

03/11/2025

ФОТО: Ж.Россинийн “Севилийн үсчин” дууриас

03/11/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.