Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Reels»Уянгалаг, хүчирхэг хоолой, өөрийн гэсэн өвөрмөц төрх, хэв маягаараа ялгардаг дуучин Ч.Мишээл
Reels

Уянгалаг, хүчирхэг хоолой, өөрийн гэсэн өвөрмөц төрх, хэв маягаараа ялгардаг дуучин Ч.Мишээл

Урлаг Урлаг04/11/2025Шинэчлэгдсэн:18/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“My voice” шоунаас урлагийн гараагаа эхлүүлж, олны танил болсон Ч.Мишээл багаасаа дуучин болохыг мөрөөдөж, мөрөөдлөө биелүүлэхийн тулд Монголын хүүхдийн ордны дуулаачийн дугуйланд суралцдаг байжээ. Улмаар 2016 онд UBS телевизээс зохион байгуулдаг “My voice” шоунд оролцон шилдэг 21 оролцогчийн нэгээр тодорсоноор олны хараанд анх өртсөн юм. Түүнчлэн “Боловсрол” телевизийн “Яг түүн шиг” шоунд оролцож, мөн л уянгалаг, хүчирхэг хоолой, өөрийн гэсэн өвөрмөц төрх, хэв маягаараа үзэгчдийг байлдан дагуулсан.

Тэрбээр “Санаж байна уу” хэмээх бие даасан анхны уран бүтээлээ сонсогчдод хүргэж, араас нь “Хүслээ бод”,  “Чи амласан”, “Ээж” зэрэг уран бүтээлээ гаргасан. Түүнчлэн тэрбээр “Чи амласан” зэрэг хэд хэдэн дууныхаа шүлгийг өөрөө бичжээ. Сүүлийн нэг жил гаруйн хугацаанд тэрбээр “Bad blood”, “Дулаан байна”, “Бундан улаан”, “God is a woman” зэрэг уран бүтээлийг толилуулаад буй.

Яг одоогоор Ч.Мишээл Казахстан Улсад зохион байгуулагдаж буй “Silk Way Star“ олон улсын шоу уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцож байна. Уралдаанд 12 орны шилдэг дуучид өрсөлдөж буй бөгөөд одоогийн байдлаар Ч.Мишээл уралдааныг нийлбэр оноогоороо тэргүүлж буй.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Reels Урлаг

Өнөөдөр жүжигчин Пунтик буюу Э.Пүрэвжаргалын төрсөн өдөр

11/02/2026
Reels Урлаг

Өнөөдөр Гавьяат жүжигчин С.Ариунбямбын мэндэлсэн өдөр

10/02/2026
Reels Урлаг

Өнөөдөр үзэсгэлэнт жүжигчин Х.Баярмаагийн төрсөн өдөр

24/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Загадки и козыри Melbet: яркий обзор крупнейшего букмекера 2026 года

19/02/2026

Холливуудын алдарт жүжигчин Жон Траволта 72 нас хүрлээ

18/02/2026

Сар шинийн баяраар ажиллах эрүүл мэндийн байгууллагуудын цагийн хуваарь

18/02/2026

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн сар шинийн мэндчилгээ

18/02/2026

Улс орнууд “Цагаан сар”-аа хэрхэн тэмдэглэдэг вэ?

17/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.