Ордуудын энэ долоо хоногийн зурхайг хүргэж байна.
ХОНЬ
Од гарагсын тохиол ажил дээр ч, гэртээ ч идэвхтэй байхад нөлөөлөх боловч танд хүч энерги дутагдана. Аливаа зүйлд үндсээр нь өөрчлөлт хийх хэрэггүй. Ажлын хариуцлагаа хүлээн, зөв хэмнэлд орно. Шинэ найз нөхөдтэй түншийн холбоо тогтооход таатай байна. Энэ үед бүх зүйл санаснаар болохгүй ч ажил төрлөө төлөвлөснөөрөө дуусгаж чадна. Харин санхүүгийн тал дээр тийм ч том үр дүн гарахгүй. Мэргэжлийн ажил хэрэгт зарим хүмүүст урам хугарна. Хов жив, хорон санаатны далд явуулгаас болгоомжил. Зугаа цэнгэл хөөцөлдөх хэрэггүй. Хосууд сайхан харьцаа тогтоох бололтой. Ганц бие хүмүүс сонирхолтой хүнтэй танилцан, зүрх сэтгэлийн холбоотой болж магадгүй. Долоо хоногийн сүүл рүү юу ч болж байсан хамаагүй тавьсан зорилгодоо хүрэх гэсэн эрмэлзэл чинь хууран мэхлэх аргыг ч хэрэглэхэд хүргэх ба энэ нь таны нэр хүндэд муугаар нөлөөлж, бусадтай сөргөлдөхөд хүргэнэ. Өдөөн хатгалга, балмад явдал, хууралттай тулгарч магадгүй. Энэ үед тогтворгүй, дүрэлзсэн зан занганд оруулна. Аль болох эрүүл саруул ухаанаар бодож тунгаахад цаг зав гаргаарай. Аялалд явах нь олон танилтай болох мөн хуучны харилцаа холбоогоо сэргээх зэрэг боломж олгоно. Хайр дурлалаас болж ухаангүй үйлдэл хийвэл дараа нь өөрөө ч гайхширах болно. Ганц бие хүмүүс хайр дурлалын асуудлаар хууртаж болзошгүй байна. Эрүүл мэндийн талаар асуудал гарах магадлалтай байна. Ямар нэг өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд үр дүнтэй арга хэмжээг яаралтай хэрэгжүүл.
ҮХЭР
Таны сэтгэл санаа өөдрөг, эрч хүчээр дүүрэн байх тул ажлын бүтээмж өндөр байна. Бизнес амжилттай байх учраас сэтгэл санаа өөдрөг байна. Таны нууц далд авьяас илэрнэ. Түүнийг зөв ашиглах нь чухал байна. Элдэв зүйлд сатаарахгүй, эерэг орчинд ажиллахад анхаарал илүү төвлөрч ажиллах үе. Байр суурь нэмэгдэж, нэр хүнд өснө. Өөрийн гадаад үзэмж болон гэр орноо сайжруулах хэрэгцээ нэмэгдэнэ. Хайрын харилцаанд сэв сууж болзошгүй. Хувийн ашиг сонирхлоо хоёрдугаарт тавь. Санхүүгийн байдалд муу мэдээ ирнэ. Өр зээл хийхээс болгоомжил. Хөрөнгө мөнгөө маш анхааралтай зарцуулан, дэмий юманд мөнгөө үрэх хэрэггүй. Долоо хоногийн сүүл рүү хамтын үйл ажиллагаа нь санаа бодлоо хэрэгжүүлэх, орлого олох, шинэ ахиц гарах зэрэгт тааламжтай нөлөөлж эхэлнэ. Таны дур булаам байдал ажилд тань багагүй амжилт авч ирнэ. Харин хуурамч мэдээ, нөхцөл байдлын буруу дүгнэлт нь амьдралд хүндрэл бэрхшээлийг бий болгоно. Бусдын худал мэдээлэлд бүү автаарай. Нийгмийн хэв журмыг бүү зөрч. Ямар ч тохиолдолд сэтгэл хөөрлөө хянаж, өөрийгөө сайн удирд. Бүх харилцаандаа буруутай үйлдэл гаргахгүйг хичээ. Хайр дурлалын харьцаанд сайн. Хайртай хүнтэйгээ хамт байвал хоёуланд чинь сайхан байх үед таны эргэн тойрон хайр, зөвшилцөл, амар тайван байдал дүүрэн байна. Дархлаа муудах, амьсгалын замын эрхтэн өвдөх нигууртай байна.
ИХЭР
Дарга удирдлага буруу ойлголт авч магадгүй. Бусдын олз болж болзошгүй учраас санамсаргүй тааралдсан хүмүүст хэт итгэх хэрэггүй. Гол анхаарлаа мэргэжлийн үүрэг даалгавар болон хувийн харилцаанд төвлөрүүл. Хувийн асуудал байсан ч зохицуулаад ажилдаа анхаар. Танд тавигдаж байгаа шаардлагууд бага зэрэг хэтэрсэн мэт мэдрэмж төрнө. Магадгүй та буруу ойлголттой байгаа бололтой. Хийх ажлын эрэмбийг ангилан тодорхойлж, үйл хэргээ явуул. Тулгамдсан асуудлаа эн тэргүүнд тавих ёстойг сана. Ингэвэл зарим хэрэггүй зардлаа танах, хяналт тавих боломжтой болно. Мөн эрүүл мэндтэй холбоотой багагүй зардал гаргах ёстойг мартав. Удирдагч хүмүүсийн хувьд таатай мэдээ ирнэ. Гадаад түншлэлийн харилцаанд ахиц гарна. Зөвхөн өөрийн оролцооноос үл шалтгаалан мөнгө санхүүгийн асуудлаа шийдэх боломжтой байна. Амжилтын гол шалтгаан нь таны идэвх чармайлт байх болно. Өөртөө өндөр шаардлага тавьдаг, саад тотгорыг давж гардаг хүмүүсийг амжилт хүлээж байна. Ирээдүйд танд хэрэг болох мэдээллүүдийг олно. Сүүлийн үед бодож, боловсруулсан санаагаа хурдан хэрэгжүүлбэл үр дүнг нь үзнэ. Долоо хоногийн сүүл рүү албан тушаал ахих, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх тал дээр мэдэгдэхүйц амжилт олно. Хамт олны дунд болж буй худал хуурмаг, элдэв явдлыг тоолгүй өөрийгөө ажилдаа бүрэн зориул. Амьдралд хөнгөн хуумгай хандах байдал илэрнэ. Од эрхсийн эрхшээлээр та эрч хүчээ гамнах нь ажлаа цалгардуулахад хүргэнэ. Харин хайр дурлалын хүсэл болон уран бүтээлийн урам зориг ихэснэ. Сэтгэл хөдлөлөө барьж бай. Романтик учралд хэт автаж болохгүй гэж од эрхсийн байрлал зөвлөж байна. Гэр бүлийнхэн болон хайртай хүмүүстэйгээ харьцаагаа сайжруулахад тааламжтай байна. Хүүхдүүддээ анхаарал тавьж, зөвлөх хэрэгтэй байна. Эрүүл мэнддээ анхаараарай. Ханиад, хамрын хөндийн өвчинд бие махбод эмзэг байна.
МЭЛХИЙ
Илүү амжилтад хүрэхийг хүсэж байгаа бол хүч чадлаа бүрэн дайчлахаас гадна тэвчээртэй бай. Зарим зүйл бодит байдлаас өөр байх тул санасан бодсоноо биелүүлэх гэж улайрах хэрэггүй. Материаллаг тал дээр бие даасан байдалтай болоход тань сайн найз нөхөд тусална. Өөрийн босгосон амьдрал, нөхцөл байдал бүрийг тогтож ажиглан, дүгнэлт хийнэ. Бүх зүйлийг тооцож төлөвлө. Хэт илэн далангүй байхгүй юм бол гэрээ хэлэлцээрт амжилт үзүүлж чадахгүй байх. Өмнө хийсэн ажил үр ашгаа өгч, хамт олон дунд нэр хүнд өснө. Санхүүгийн зарлага ихсэх боловч урьдын ажлын үр дүнгээс ихээхэн шагнал авна. Гэсэн ч санхүүгийн муудаж буй тал таны үрэлгэн байдлаас болж ил гарна. Мөнгө орж ирэнгүүтээ л дороо үрэгдэж алга болоод байгаа бол онц шаардлагагүй зүйлд зардал гаргалгүй, арвич байх хэрэгтэй. Өөрийгөө зөв хэвшилд сурга. Энэ бол одоогийн нөхцөлд амьдралын чухал өөрчлөлт байх болно. Долоо хоногийн сүүл рүү хариуцсан үүрэгтээ хөнгөмсөг хандах магадлалтай. Сайн үр дүнг их хүч хөдөлмөр зарцуулалгүйгээр авч болно гэж горьдох хэрэггүй. Хариуцлагатай алба эрхэлж буй хүмүүсийн хувьд анхааралтай байх хэрэгтэй болно. Бусдад нууцаа ил гаргахаас болгоомжил. Таны бусдыг татах чадвар сайн байна. Нийтэч зан тань олон хүнд таалагдана. Аливаа харилцаа холбоо тогтоох болон мэдээлэл харилцан солилцох үйл ажиллагаа маш үр дүнтэй байх болно. Хуучны харилцаа холбоогоо бэхжүүлэх, сэргээхэд анхаарал тавих шаардлагатай. Харин санхүүгийн асуудалд болгоомж хэрэгтэй. Хэрвээ ямар нэг сэжиг төрвөл сайн шалгахад гэмгүй үе. Ойр дотнын хүмүүстээ тусламж үзүүлэх хэрэгтэй болно.
АРСЛАН
Од эрхсийн байрлал амжилтад хүрэх үр ашигтай арга замыг танд санал болгож байна. Аливаа үйл явдлыг зөв мэдэрч чадвал хүсэл мөрөөдөл тань биелнэ. Бодож төлөвлөсөн шинэ ажилд тань нөлөө бүхий хүмүүсээс дэмжлэг ирнэ. Ажил хэрэгч хүмүүсийн бүтээлч байдал нь давуу боломж олгоно. Та чухал бичиг баримтад гарын үсэг зурж, шинэ гэрээ хэлэлцээр хийж магадгүй. Эрч хүчтэй, сэргэлэн цовоо бай. Орлогоосоо зарлага давах үед бухимдах хэрэггүй. Хэрэглээгээ зөв аргаар зохицуул. Залуу хүмүүс хайр дурлалын шинэ харилцаа тогтооно. Энэ холбооноос та цаашдаа ихээхэн хамааралтай байна. Долоо хоногийн дунд үеэс хойш таагүй үйл явдалд бэлэн бай. Гэнэтийн саад ихээхэн бэрхшээл авч ирэх магадлалтай. Хүчээр амжилтад хүрэх гэж бүү хичээ. Хөрөнгө мөнгөө өсгөхийг хүсэх боловч алдаа гаргахаас айна. Хэт назгайралгүй өөрийн үйлдлээ хяна. Шаргуу байдлаараа таагүй нөхцөл байдлуудыг даван туулж чадна. Өөрийгөө бусдаас дээгүүр тавилгүй, баг хамт олноороо ажиллавал таныг амжилт хүлээж байна. Мурий тавих, аз үзэх хэрэггүй. Үнэт зүйлсээ сайтар хямгадаж, хэл амнаас сэргийл. Хайртай хосуудын харьцаа ч таагүй байгаа тул тохиолдлын хүмүүстэй бүү танилц. Өөрийнхөө болон ойр дотнынхоо хүмүүсийн эрүүл мэндэд анхаар. Архаг хууч өвчин хөдөлж болзошгүй. Архи дарс хэтрүүлж бүү хэрэглэ.
ОХИН
Эрч хүчээ оновчтой хуваарилснаар нэр хүндээ бэхжүүлж, ажил хэргээ өргөжүүлж чадна. Одоогийн амьдралын хэв маягтаа нэлээд өөрчлөлт хийх хэрэгтэй болно. Харин үүнд хэт их мөнгө үрэхээс зайлсхий. Гэхдээ бусдад өгөөмөр байх нь эргээд танд урам зориг өгнө. Эмх цэгцтэй, дэг журамтай байдлаа өөрийн давуу тал болгон ашигла. Амжилтдаа хэтэрхий эрдэж бардах нь бэрхшээл авчирна гэдгийг санахад илүүдэхгүй. Учир нь энэ үед танд дутагдалтай зан чанар олны нүдэн дээр ил байна. Цаашид хамтрах түншээ олох болно. Харин хуучны хамтрагч тань гомдож, тунирхаж болзошгүй. Өөрийн үзэл бодолдоо эзэн болж, аахар шаахар зүйлээс хол бай. Хэрэгцээгүй зүйлд анхаарлаа бүү төвлөрүүл. Эс тэгвээс алдсан цаг хугацаандаа харамсах болно. Долоо хоногийн сүүл рүү эерэг энерги бага зэрэг доогуур байж болох юм. Тогтворгүй харилцаатай хосуудад таагүй. Өөрийгөө бүү зэмлэ. Хайртай хүнээ бүү шүүмжил. Хүлээцтэй хандлагаар цаг зуурын таагүй нөлөөг даван гар. Зарим мэдээлэл худал байх бололтой. Танилын хүрээллийн нөлөөг дахин тунгааж үз. Аливаад аз турших, яаруу шийдвэр гаргахаас зайлсхий. Амьдралаа сонирхолтой болгохын тулд шинэ хоббитой болох хэрэгтэй. Зарим өөрчлөлт нь танд тааламжтай байна. Ялихгүй жаахан зүйлс ч таны тайван амгалан байдлыг алдагдуулна гэдгийг анхаар. Эрүүл мэндийн байдалдаа анхаарах хэрэгтэй байна. Танд амралт хэрэгтэй болжээ. Эрүүлээр хооллож, дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөе.
ЖИНЛҮҮР
Санхүүгийн асуудлаар болгоомжтой байж яаран бүү шийд гарга. Өөрийн болон түншүүдийнхээ боломжийг бүү хэтрүүлэн үнэл. Таарч тохирохгүй хүмүүсээс болгоомжтой бай. Сөрөг хандлагуудаас болж бусадтайгаа муудалцаж ажлаа солих тухай бодож магадгүй. Гэхдээ өөрийнхөөрөө зүтгэхийн оронд зарим зүйл дээр буулт хий. Бусдын алдааг бүү онцол. Хүндэрсэн харилцааг өөрчлөхийн тулд хуучин бүхнийг таягдан хаяж, шинээр бүгдийг эхлэхийг хичээ. Таны хариуцлагатай байдал, идэвх санаачилга хэвийн байдлаа бэхжүүлэхэд тааламжтай нөхцөл бүрдүүлнэ. Таны өөрийгөө илэрхийлэх чадвар маш өндөр байх болно. Ихэнх хүмүүс сайн гүйцэтгэсэн ажлаасаа шалтгаалан нэр хүнд нь өснө. Долоо хоногийн сүүл рүү хувь заяа таныг ивээлдээ авч, од эрхсийн нөлөө таатай хандана. Нөлөө бүхий хүмүүстэй танилцах боломж гарна. Харилцах чадвараа ашиглавал таныг буруу ойлгох хүн гарахгүй. Ажил хэргийн уулзалтууд амжилттай болно. Өөрийнхөө дуртай зүйлийг хийж, өөрийгөө баярлуул. Гэвч зугаа цэнгэлийг хэтрүүлбэл зарлага өсөхийг анхаар. Өөртөө хир итгэлтэй байхаас таны эрүүл мэнд болон амьдралын түвшин хамаарна. Ах дүү, хамаатан садангуудтай уулзах шаардлага тулгарна. Хуучин нөхөдтэйгөө харилцаагаа сэргээнэ. Сайн найз нөхдөө уриалж шинэлэг хандлага нэвтрүүл. Харин таныг дэмий зүйлд уруу татаж байгаа хүмүүсээс зайлсхий. Янаг амрагийн холбооны болзошгүй төгсгөлд бэлэн байх хэрэгтэй. Хувийн амьдралдаа өөрийнхөө өгөөмөр сэтгэлийг гаргаж, энгийн даруу байж, бусдын гэмийг уучил.
ХИЛЭНЦ
Амьдралын эрч хүч өсөх нь таны ажлын чадварыг сайжруулна. Санхүүгийн үйл ажиллагаа явуулах, худалдааны гэрээ хэлцэл байгуулахад таатай. Өөрчлөлт хийх гэж байгаа бол тодорхой гэрээ байгуул. Эд хөрөнгийн асуудлаа шийдвэрлэсний дараа амьдрал аз жаргалтай байна гэдэгт итгэлтэй байж болно. Харилцаанд асуудал үүсвэл шийдэмгий зан битгий гарга. Харилцааныхаа үнэ цэнийг тодортол хүлээцтэй ханд. Эрч хүч буурна. Бие тийм ч сайнгүй байна. Эрүүл мэндээ хамгаал. Шаардлагатай шинжилгээг цаг алдалгүй хийлгэ. Биеийн хүчний ачааллаа багасга. Эрүүлжих бүхий л сайн арга хэмжээ ашиг тусаа өгнө. Зарим үйл явдал таны амьдралд өөрчлөлт гаргана. Амьдралын сайн зөвлөгч байж чадах хүнээ олно. Оюун санааны эрч хүч гайхалтай сайн байх тул ямар ч саад тотгорыг амжилттай даван туулна. Долоо хоногийн төгсгөл рүү Сонирхолтой үйл явдалтай учирч магадгүй. Гэхдээ таагүй зүйлүүдээс зайлсхийхийн тулд эрсдэлтэй алхам хийхээс татгалз. Нүгэл буянаа дэнсэлж өөртөө дүгнэлт хийж, өөрийгөө чагна. Архи, тамхины хэрэглээгээ багасга. Элдэв ёс заншил, шашин номын үйл судалж, хий юм сэтгэхээ багасга. Аль болох энгийн байж найз нөхөд, дотнын хүмүүстэйгээ сэтгэлээ уудлан ярилцахад сайн. Өрөвч зөөлөн сэтгэлтэй байх тул бусдын зовлонг эмзгээр хүлээн авч, туслахад бэлэн байгаагаа харуулна. Хайртай хосуудыг удаан дурсагдах үйл явдал хүлээж байна. Орон байраа сайжруулах солих талаар төлөвлөгөө зохиох бололтой.
НУМ
Харилцаа муудаж болзошгүй. Хэт их сэтгэлийн хөдөлгөөн, уур уцаараасаа болоод та ойрын хүмүүсээ гомдоож мэднэ. Шийдэхэд бэрх ажлыг түр хойшлуулж, өөр асуудал барьж ав. Урт удаан хугацаанд таныг гацааж байсан зүйлсийн учрыг та ухамсарлах бололтой. Бүтээлч хүмүүс өөрийн уран сэтгэмж болон тэсвэр хатуужлаа ашиглан хүндрэлтэй асуудлуудаасаа салах боломж байна. Олон нийттэй холбоотой мэдээллийн эх сурвалжийг сайн ашигла. Бусадтай сайн хамтран ажиллах боломжийг хай. Далд мэдээллийг судалж уйгагүй ажиллах нь багагүй ашиг авчирна. Харин хэт хийсвэр төсөөлөл хэрэг явдлын бодит үнэнийг хазайлгаж, хий хоосон гүтгэлэг нь гомдол цөхрөлийг авчрах болно гэдгийг сана. Биеэ даасан байдал, манлайлах ур чадвар болон зориг тэвчээр тань амжилт гаргах боломжийг бүрдүүлж өгнө. Та хэн нэгэнд мэддэг чаддаг гэдгээ заавал батлах гэж оролдоод хэрэггүй. Аяндаа таны чадварт итгэнэ. Долоо хоногийн сүүл рүү ихэнх хүмүүст сонирхолтой үйл явдал тохиолдоно. Уран зөгнөлөө зарим талаар бодит болгон хувиргах боломж гарна. Уран бүтээлч хүмүүс шинэ уран бүтээл хийнэ. Магтаал болон шүүмжлэл нь таныг ажил хэрэгтээ уламжлалт бус байдлаар хандахад хүргэнэ. Шинэ ажлын байр хайх, гэр бүлийн харилцаагаа сайжруулах зэрэгт таатай. Ганцаараа байхад таагүй бодлууд сэтгэл санаа эзэмдэнэ. Амар тайван орчинд байхыг хичээ. Харин хажуудаа өөрийгөө сайн ойлгодог хэн нэгийг байлгахаа мартав. Мэдрэлийн систем хямарч, толгой өвдөх нигууртай. Удаан хугацаанд хуримтлагдсан ядаргаа биеийг тань өвчлөлд хүргэх тул биеэ эмчид үзүүл.
МАТАР
Од эрхсийн байрлал шинэ ажил хэрэгт шаардлагатай харилцаа холбоо тогтооход сайн нөлөө үзүүлнэ. Бичиг цаасны ажил хялбархан цэгцрэх бололтой. Ихэнх хүмүүсийн ажил төрөлд өөрөөс нь үл хамааран уулзалт ярианууд саад болно. Нөхцөл байдлыг орвонгоор нь эргүүлэх том зорилго өмнөө тавьсан ч азын тэнгэр ивээнэ гэдэгт итгэлтэй байх бололтой. Гэхдээ хүч чадал хязгаартай тул илүү зүйлд бүү санаарх. Зарим хүмүүсийн үнэн мөн чанарыг танина. Бусадтай илэн далангүй ярилцах гэсний хэрэггүй. Хамгийн ойр дотнын хүмүүстэйгээ цагийг өнгөрөө. Ажлынхаа үүрэг хариуцлагаар өөрийгөө таниулж, таныг урагшлахад саад болж байгаа хүмүүсээс зайлсхий. Гэхдээ аминч зан, дүрсхийсэн уур цухлаа барьж байх нь зүйтэй. Өөрийн сайхан сэтгэлээс таашаал авна. Найз нөхдөдөө тусламжийн гараа сунгахаа бүү март. Долоо хоногийн сүүл рүү бодит байдлыг зөв тооцоол. Хамгийн гол нь эрүүл мэнддээ анхаар. Энэ үед бусдад тус болсон эмчилгээ танд тохирохгүй байж болно. Нарийн мэргэжлийн эмнэлгийн хяналтад орох шаардлагатай. Та тав тухтай байхын тулд зарим нэг өөрчлөлт хийх хүсэл төрөх болно. Хайр сэтгэлийн харилцаанд олон зөрчилтэй зүйлс бий болно. Уламжлалт бус арга барилд болгоомжтой ханд. Олон нийтийн өмнө таны хэлсэн үг бусдад таалагдахгүй. Харилцан ярилцах болон хувийн амьдралаа өөрчлөх санаачилга гаргахад сайн. Сэтгэл санааны хямралаас ангижрах арга зам хай. Шинэ ажил эхлэх хэрэггүй. Дутуу зүйлээ хурдан дуусгахыг хичээ.
ХУМХ
Бизнес эрхлэгч нар бүх боломжийг тооцон, анхааралтай байх хэрэгтэй цаг үе. Мэдлэг боловсролоо дээшлүүлэх боломж гарна. Залуу хүмүүс ирээдүйн мэргэжлийн сонголтоо хийх хэрэгтэй болно. Шинэ ажил эхлэхэд амжилттай байна. Уран бүтээлийн ажлынхаа нээлтийг хийнэ. Төлөвлөгөө бодитой хэрэгжинэ. Азтай нөхцөл байдал таныг хүнд нөхцөл байдлаас ашигтай гарахад тусална. Олон янзын эх үүсвэрээс мэдээлэл цуглуулан харьцуулж дүгнэлт хий. Гэхдээ хий хоосон онолд толгойгоо бүү эргүүл. Үл ялих шалтгаанаар ч хүмүүстэй муудалцах магадлалтай. Бусадтай аль болох дипломат байдлаар харьц. Сайн танихгүй хүмүүстэй харилцахад таагүй. Хүмүүстэй ойлголцохгүй, хайхрамжгүй байдал гарч болзошгүй. Алдаа гаргахгүйн тулд хамгийн ойрын хүмүүсээс зөвлөгөө аваарай. Таагүй мэдээ сонсож, төлөвлөгөөгөө өөрчлөхөд хүрнэ. Асуудлыг хурдан шийдэх гэж бүү яар. Долоо хоногийн сүүл рүү бололцоо гарвал сайн үйлс бүтээ. Худал амлалт, бодлогогүй алхам зэрэг нь таныг гомдол гутралд хүргэнэ. Таныг хууран мэхэлж болзошгүй асуудал үүснэ. Нэр төрөө хамгаал. Өөрийгөө танин мэдэхийн тулд бясалгал хий. Өөрөө өөрийгөө тайвшруулж сэтгэл санаа, оюун ухаанаа цэгцэл. Чөлөөт цаг гарвал агаар салхи, сайхан байгальд гарч тайвшир. Ойр тойрныхон тань юу хүсэж байгааг анзаарахгүй ч байсан бүү гомд. Таны гэр бүл, хувийн амьдралд ажил хэрэг тань хамаагүй болсон юм шиг санагдана. Сэтгэл тайван бус болж, урсгал дагаад амьдрахад илүү амар санагдах болно. Та идэвх санаачилгаа битгий алдаарай. Сэтгэл доторх бодлоо цэгцэл. Энэ үед та буурь суурьтай чадвараа хадгалах нь чухал байна.
ЗАГАС
Шинэ ажил хэрэг амжилттай болохыг од эрхэс зааж байна. Шинэ ажил эхлэхийн өмнө урьдын алдаа оноондоо дүгнэлт хийж, цаашдын үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг сайн тодорхойл. Нарийн тооцоонд үндэслэж цөөхөн ч хамаагүй найдвартай түншүүдтэйгээ санхүүгийн ажлаа эрхлэх хэрэгтэй болно. Өөрийн давуу талыг бүрэн дүүрэн харуулж, хичээл зүтгэлээ харамгүй гаргахад амжилт таныг тойрохгүй. Гэхдээ ажил төрөл болон гэр бүлийн харьцаанд бэрхшээл учирч болзошгүй. Санхүүгийн хувьд өөрийн эрх ашигт нийцэх сонирхлуудыг хамгаал. Хайр сэтгэлийн харилцаанд шударга, үнэнч занг эрхэмлэ. Та хайртай хүмүүсээ ямар ч үед хамгаалахад бэлэн бай. Уймарч, бий болсон нөхцөл байдлыг зөвөөр дүгнэх чадваргүй байна. Үүсэж болзошгүй хүндрэлүүд өөрийгөө хүчтэй хянаж байхыг шаардаж байна. Үг үйлдлээ сайн хяна. Долоо хоногийн сүүл рүү өөрийн дадлага туршлагад итгэснээр сайн зүйл ирнэ. Нууцыг тань сайн хадгалах түнш гарч ирнэ. Хайр дурлалын асуудлаа шийдэх үе. Ганц бие хүмүүс гайхширал төрүүлэм урилга хүлээн авна. Эд баялаг, мөнгө санхүүтэй холбоотой асуудалд янагийн амрагийн адал явдал саад болох байдал илт харагдана. Аз амжилтын хойноос хөөцөлдөж явахдаа өдөр тутмын үүрэг хариуцлага болон ойр дотнын хүмүүстээ өгсөн амлалтаа бүү март. Зүрх сэтгэлээ сонс. Эрүүл мэндийн асуудалтай хүмүүс эмчийн зааврыг ягштал баримтал. Хоол боловсруулах эрхтэнтэй холбоотой асуудал үүсэж магадгүй. Мөн архаг хууч өвчин хөдөлж болзошгүй байна.

