Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Криштиану Роналду, Илон Маск нар Цагаан ордны оройн зоогт уригджээ
Оддын амьдрал

Криштиану Роналду, Илон Маск нар Цагаан ордны оройн зоогт уригджээ

Урлаг Урлаг19/11/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Саудын Арабын угсаа залгамжлагч хунтайжид зориулан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Цагаан ордонд зохион байгуулсан тансаг оройн зоогт уригдсан зочдын дунд Португалын алдарт хөлбөмбөгчин Криштиану Роналду, тэрбумтан Илон Маск нар байлаа.

Саудын Арабын “Аль-Наср” клубт тоглож буй Криштиану Роналду их хэмжээний хөлс мөнгөөр хаант улсын төлөө тоглож буй олон хөлбөмбөгчний нэг юм. Энэ зун Саудын Арабын клубтэй байгуулсан гэрээгээ дахин сунгасан 40 настай тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч, Саудын угсаа залгамжлагч хунтайж Мухаммед бин Салман нарыг орж ирэхээс хэдхэн секундийн өмнө Дональд Трампын ширээний дээд хэсгийн ойролцоо суусан байна.

“Та мэдэх байх, миний хүү бол Роналдугийн шүтэн бишрэгч” гэж Дональд Трамп оройн зоог барихын өмнө хэлсэн үгэндээ дурдаад, хөлбөмбөгийн хорхойтон 19 настай хүү Баррон нь домогт тоглогчтой уулзсан гэдгийг нэмж хэлжээ. “Тэр одоо аавыгаа арай илүү ихээр хүндэлдэг болсон гэж би бодож байна, чамтай танилцуулсан учраас” хэмээн тэрбээр хэллээ.

Криштиану Роналду бол оройн зоогт байлцсан хөл бөмбөгтэй холбоотой цорын ганц зочин биш бөгөөд Олон улсын хөл бөмбөгийн холбооны /ФИФА/ тэргүүн Жанни Инфантино АНУ-ын хамтран зохион байгуулах 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ өмнө Цагаан ордонд дахин иржээ.

Криштиану Роналду ирэх жилийн ДАШТ түүний хувьд эргэлзээгүй сүүлчийн тэмцээн байх болно хэмээн мэдэгдээд байгаа юм. Португалын шигшээ баг өнгөрсөн ням гарагт ДАШТ-д оролцох эрхээ авсан билээ.

Мөн оройн зоогт “Space X”, “Tesla”-гийн гүйцэтгэх захирал Илон Маск оролцсон нь Ерөнхийлөгч болон дэлхийн хамгийн баян хүний ​​хооронд үүсээд байсан маргаан намжсаныг илтгэжээ. Өмнөд Африкт төрсөн Илон Маск Засгийн газрын үйл ажиллагааны үр дүнг хянах яамыг таван сар удирдсан бөгөөд Дональд Трампыг тавдугаар сард Саудын Арабад айлчлахад дагалдан явсан юм.

Гэвч Илон Маск Дональд Трампын том зардалтай төслийг шүүмжилж, дараа нь Ерөнхийлөгчийн нэр бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт үйлдэгч Жеффри Эпштейнтэй холбоотой мөрдөн байцаалтын хавтас хэрэгт байгаа гэж хэлсний дараа долоодугаар сард тэдний харилцаа мууджээ. Дональд Трамп хариуд нь Илон Маскийг албадан гаргана гэж сүрдүүлж байв. Харин мягмар гаргийн орой хар өнгийн хослол өмссөн Илон Маск лаа асаасан ширээн дээр бусад зочидтой ярилцаж байгаа нь харагджээ. Гэхдээ энэ нь Дональд Трампын сууж байснаас өөр ширээ байв. Оройн зоогийн үеэр Дональд Трамп Саудын Арабын хунтайжийг “манлайлагч эр” хэмээн магтсан байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Өмнөд Солонгосын жүжигчин Жан Хёг 10 мянган морьтны жагсаалд оролцоно

28/01/2026
Оддын амьдрал Урлаг

Өмнөд Солонгосын брэндүүд дуучин, жүжигчин Ча Ын Угийн оролцсон сурталчилгаануудаа зогсоож эхэлжээ

27/01/2026
Оддын амьдрал Урлаг

Сын Риг хоёр дахь “Burning Sun” байгуулахыг зорьж байгаа гэв

26/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Тэмээчин бүсгүйчүүд Геннисийн амжилт тогтооно

29/01/2026

“Жигүүрт хөлөг” баримал мөсөн урлалын олон улсын наадмаас мөнгөн медаль хүртжээ

29/01/2026

Язгуур өв соёлоо орчин үеийн урлагтай хослуулагч “EthnoVoc”

29/01/2026

Улаанбаатар хотын музейн 3,500 үзмэрийн хадгалалтын горим алдагдах эрсдэл тулгарчээ

29/01/2026

“Амин нутаг” сэдэвт видео контентын уралдаан үргэлжилж байна

29/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.