Хаврын сүүлийн тавдугаар сар тантай мэндчилж байна. Таныг энэ сар ямар гайхамшигтай зүйл хүлээж байгаа бол гэхээс тэсэн ядан хүлээж байна уу? Тэгвэл та өөрийн зурхайгаа уншиж ажлаа төлөвлөөрэй.
Хонь
Аз жаргал хаалга тогшиж байна! Эв найрамдал, хайр дурлалын бэлгэдэл болсон Сугар гараг 5 сарын 3-нд Хонины ордонд ирээд сарын сүүл хүртэл байх учир зүрх чинь хайраар дүүрч, үйл хөдлөл бүр ч уянгалаг болж эргэн тойрныхондоо нөлөөлж эхлэнэ. Шалтгаангүйгээр хүмүүст өгөөмөр хандмаар санагдаж, эерэг байх, энэрэнгүй байх талаар бодолхийлнэ. Гадаад байдалдаа өмнөхөөсөө илүү анхаарч, өдөр тутмын төрхөндөө тансаг, үзэсгэлэнтэй харагдахыг чухалчилна. Өвөл дуусч өсгийтэй гутал өмсөх цаг ирснийг од эрхэс хүртэл ингэж сайн мэдэрч шүү дээ.Бусдыг татах, сэтгэл булаах чадвар эрс нэмэгдсэнээр маргааныг эцэслэх, ятгах, өөрийнхөө шийдвэрт урвуулах тал дээр чи шилдэг нь байх болно. Энэ бол 5-р сарын чамд өгч буй бэлэг нь юм шүү. Тиймээс уур цухлыг тэвчиж ур ухаанаа л гаргаж байгаарай. Ганц биечүүдийн хувьд байгалийн төрөлх эмэгчин чанар энэ сард нөлөөлөхүйц өндөр байгаа учир хостой болох магадлал ихтэй. Төсөөлж ч байгаагүй хэн нэгэн чамайг гэсээр ирвэл татгалзаж болохгүй, шууд л зөвшөөрөх хэрэгтэй гэж од эрхэс зөвлөж байна. Сарын дундаас эхлээд амьдрал илүү баялаг, сонголт арвин, сюрприз олонтой болж өөрчлөгдөнө.Энэ үед мөнгө санхүү толгойд чинь эргэлдэж, хураах, цуглуулах, хөрөнгө оруулах гэх мэт эдийн засгийн үр өгөөжтэй зүйлд анхаарлаа хандуулна. Түүнээс гадна үнэт эдлэл, гэрийн чимэглэл, тавилга гэх мэт жижиг сажиг зүйлс ч амьдралд чинь чимэг нэмнэ. Идэвхтэй, гэхдээ өмнөх саруудаас хамаагүй үр дүнтэй байх боломжтой учир 5-р сарыг яаж зохицуулахаа сайтар төлөвлөөрэй. Мөн ганцаараа бүхнийг болгох гэж зүтгэхээс илүү бусдыг өөртөө урвуулж, хамтран ажиллах талаар бодолхийлэх хэрэгтэй шүү. Энэ сард стресс чамайг тойрон хүрээлэх хэдий ч Сугар гараг үргэлж гэрэл гэгээтэй, сайхан талыг нь харуулаад л байна. Хэрсүү, алдаа оноондоо хямгач байх л юм бол бүх зүйл нэгэн жигд өсч дэвжсэн гялалзсан сар байх нь ээ.
Үхэр
Хайр дурлал энэ сард зөвхөн Үхрийн ордныхонд л зориулагдсан бололтой. Урин дулааны улирал ирж байгаатай холбоотой юу эсвэл хөгжилтэй зүйлд дурлаж,эрч хүчтэй байгаагаас ч юм уу, гадуур танилын хүрээ нэмэгдэж, сайхан харилцаа үүссээр байна. Хайртай хүн, ажлын хамтрагч, эрүүл мэндийн зөвлөгч гээд л ирээдүйд чамд маш их тус болох хүмүүстэй танилцана. Хүрээлэл нэмэгдсэнээр ганцаардах, уйтгарлах, идэвхигүй амьдрах гэх зэргийн асуудлыг мартах нь. Чамайг гээд ирсэн ямар ч хүнийг өөрөөсөө түлхэлгүй боломж олгоорой. Нууцхан чамайг хайрлаж ирсэн хүн сэтгэлээ илчилнэ. Харин хостой Үхрийн ордныхны хувьд харилцаагаа дараагийн түвшинд авчрах цаг нь иржээ. Хамтдаа амьдрах, сүй тавих, хуримлах, бүл нэмэх гэх мэтийн сайхан үйл явдлууд энэ сард чамайг хүлээж байна. Ажлын байран дээр өөртөө итгэх итгэл чухал байр суурь эзэлнэ. Энэ нь чиний ажил, амжилтад бүх талаараа нөлөөлөх учраас нэгэнт шийдсэн бол шийдвэртээ бат зогс. Ухарч, эргэж буцах тухай бодох л юм бол сайхан боломжуудаа алдана. Тууштай байж чадвал бусдын хүндэтгэлийг хүлээж, чамд итгэх нь аюулгүйг харуулж чадна.Үхрийн ордныхон юу чухал, юуг эхлээд хийх ёстой гэдгийг маш сайн мэддэг, төлөвлөгөө гаргахдаа сайн. Харин хэн нэгэн чамайг эсэргүүцэх, шүүмжлэх, болиулахыг оролдож магадгүй учир байр суурин дээрээ бат байх ёстой шүү. Мөн өрсөлдөгчид хүчтэй байгаа учраас улам бүр хичээн ажиллаарай. Их ажлын үр дүн тун удахгүй гарах болохоор хэрэгцээгүй хэт их ажиллаж байгаа мэт бодох хэрэггүй. Хэр тэвчээртэй байж чадна тэр хэмжээгээр амжилт чиний гарт бүрэн орж ирэх болно. Сарын сүүлээр гэнэтийн эерэг өөрчлөлтүүд гарах нь. Товчхондоо энэ сар ажлын амжилт, мөнгө санхүүгийн хувьд маш сайн байна гэдэгт бүү эргэлз. Харин эрүүл мэндэдээ сайтар анхаарахыг од эрхэс сануулж байна . Амин дэмээр баялаг хоол хүнс түлхүү хэрэглэж, хөдөлгөөний дасгал тогтмол хийх нь чухал. Тэр тусмаа суудлын ажилтай үхрийн ордныхон үе мөчиндөө анхаараарай. Үүний хажуугаар найз нөхөдтэйгээ уулзаж, урлаг соёлын үйл ажиллаганд оролцож, ижил сонирхолтой хүмүүсийн бүлгэмтэй нэгдэж амьдралын баяр баясгаланг мэдрээрэй.
Ихэр
Энэ сард хийсвэр хүсэл сонирхлоос илүү бодит байдал руу чиглэх болно. Буд гариг Ихрийн ордод шилжиж хайр дурлалын хувьд хамгийн тааламжтай цэгт ирэх ч бүх зүйл тийм ч романтик байхгүй. Найзархаг, нөхөрсөг харилцаа давамгайлсан хосууд бие биедээ илүү ихээр санаа тавьж, халамжилах бөгөөд энэ нь харилцаа тааламжтай, сайхан байхад нөлөөлнө. Сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрэхгүй ч сарын турш хайртынхаа дэргэд хангалттай инээж хөгжилтэй байж чадна. Ганц бие Ихрүүд найз нөхөд эсвэл бүлгийн үйл ажиллагаанд нэгдэж шинэ хүнтэй танилцаж, хүрээгээ өргөжүүлэх боломжийг өөртөө илүү ихээр бий болгоно. Цоо шинэхэн хайрын түүх ч эхэлж магадгүй шүү. Оюуны хөдөлмөр давамгайлж гэрээ хэлэлцээр, илтгэл эсвэл баримт бичигтэй холбоотой ажлуудыг энэ сард ихэвчлэн хийх хэрэг гарна. Үүнийгээ ч сайн хийх болно. Тооцоолох, тайлбарлаж ятгах болон судалгаа, танилцуулгын ажлууд чиний гараар орох л юм бол маш сайн байна. Сарын турш хүч чадлаа дайчлан ажиллах ч үр дүн нь төсөөлж байснаас чинь ч илүү гайхалтай байх болно. Сайн зохион байгуулалттай байж, сарын хоёр дахь хагас эхлэхэд илүү үр бүтээлтэй байна. Хэд хэдэн аялал хийж магадгүй. Хэрэв чи ур чадвар шаардсан спортын төрөл, хөгжмийн зэмсэг, уран зургийн авьяастай бол чиний хувьд хамгийн бүтээлч сар болох нь. Уран сэтгэмж чинь маш өндөр түвшинд байна. Сарын сүүлийн арав хоногт өгсөн амлалтуудаа биелүүлэхэд сайн. Ихрийн орд нь Нар болон Санчир гаригийн хоорондох тэнхлэг дээр байрласнаас архаг хууч өвчтэй хүмүүст амар биш байж магадгүй. Амьдралын буруу хэв маягтай байх, эрүүл мэнддээ тавих анхаарал суларснаас шалтгаалан өвдөх хандлагатай байна. Сарын хоёр дах хагасаас нөхцөл байдал дээрдэж, сүүлийн арав хоногт тамир тэнхээ сайжиран зарим эмчилгээ дуусч магадгүй. Унадаг дугуй унах, алхах, бүжиглэх, усанд сэлэх эсвэл багийн спортоор хичээллэж идэвхитэй байхыг од эрхэс зөвлөж байна.
Мэлхий
Энэ сард Мэлхийнхэн хайр дурлалын хувьд таагүй зүйлүүдтэй учрах авч нөхцөл байдал харьцангуй тогтвортой байна.Та болон таны хайрт нэг зүйлийг өөр өөр өнцгөөс харах нь аль алинд нь тохиромжтой шийдлийг олоход хэцүү болгох болно. Магадгүй та хайртдаа таныг ойлгохгүй эсвэл хангалттай анхаарал тавихгүй байна гэж гомдоллоно. Мөн гадны хүчин зүйлээс хамааралтай сорилт харилцаанд чинь тулгарах тул бэлэн байгаарай.Ганц бие Мэлхийнхэн шалгуураа өндөрсгөж, сонголт хийх гэж яаралгүй удаан хугацааны харьцуулалт явуулж, бодолтой ханддаг байхыг эрхэмлэнэ. Түүнээс гадна илүү субьектив хандлагатай болж, ямар нэг зүйл өөрт тань таалагдахгүй бол амархан өөрөөсөө түлхдэг болчихож магадгүй. Ажил хэргийн тал дээр аливаа зүйлийг хэрхэн амар хялбар аргаар олж авах вэ? гэдгээс илүү эцсийн үр дүнд нь анхаарлаа хандуулаарай. Шинэхэн танил чинь чиний карьерийн өсөлтөд томоохон нөлөө үзүүлснээр Мэлхийнхэн эхний байранд хурдласаар байх болно. Өөрт хайртай хэн нэгний дэмжлэгээр бусадтай харилцах харилцаа болон сэтгэл татам байдлаа өндөр байлгаж чадна. Эргэн тойрны хүмүүсийнхээ анхаарал, халамж, хүндэтгэлийг маш ихээр мэдэрч сэтгэл ханамж дээд цэгтээ хүрнэ. Гэсэн хэдий ч хүн бүр таны өсөлт дэвшилд дуртай байхгүй. Таны замд саад учруулах, араар чинь муу үгс чулуудах хүмүүсийг хараад сэтгэлээр унах хэрэггүй. Үүнд хэт их анхаарлаа хандуулвал чамайг тав тухгүй байдалд хүргэх болно. Хувийн санхүүгийн хувьд сайн байна. Бархасбадь гариг Мэлхийнхэнд хэрэгтэй бүх зүйлийг бэлдэх нь. Хөдлөх, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудал гарч болзошгүй боловч сарын сүүлээр намжина.Эрүүл мэндийн хувьд сарын эхний хорь хоногт санаа зовох зүйлгүй. Харин мэдрэлийн систем жаахан эмзэг байх бололтой. Тиймээс стресс болон өдөөн турхиралтаас зайлсхий. Сарын сүүлийн арав хоногт эрч хүч, тамир тэнхээ тодорхой хэмжээгээр буурах магадлалтай.
Арслан
Зүрхийг чинь дүүргэсэн хайр чиний бодох, сэтгэх, тунгаахуйг дэмжиж орчлонг харах нүдийг чинь тэлэх болно. 2014 оны 5-р сард Арслангууд сэтгэл зүйн хувьд шинэ, гайхмаар зүйлүүдийг олж нээхийн хажуугаар хайртынхаа нүдээр аливааг харах чадвар өндөр байна. Хайртай хүнтэйгээ уулзахын тулд холын аялалаар явж, гадаад оронд суудаг эсрэг хүйстэнтэй харилцаа тогтоож магадгүй. Нөгөө талаас, Арслангийн ордныхонд хувийн орон зай маш ихээр үгүйлэгдэж байна. Чи өмнөх шигээ нээлттэй, илэн далангүй биш байх бөгөөд хүмүүст мэдрэмжээ хуваалцахаас ч зайлсхийж магадгүй. Ажил хэргийн, эсвэл олон нийтийн тал дээр идэвхтэй байж мэднэ л дээ. Гэхдээ хосын харилцааны тал дээр бол чи аль болох олон хүний нүднээс далд байхыг хүснэ. Арслангийн ордны ажил хэргийн хэсэгт Нар орж ирсэн учраас 5 бол чиний амжилтын сар байх болно. Амбиц сэргэж, бусдад хүлээн зөвшөөрөгдөх, талархал хүлээх хэрэгцээ чинь нэмэгдэж байна. Бүхний ургалт, цэцэглэлтийг дэмждэг Нар чамайг харсаар байтал бусдаасаа ялгаран тодорч, нөхцөл байдлыг зөв залуурдан удирдаж, лидер гэдгээ батлан харуулах боломжуудыг олгоно. Чамд шилдэг нь гэдгээ мэдрэхэд тийм ч их хичээл зүтгэл шаардахгүй. Аливааг төгс рүү хамгийн ихээр дөхүүлж хийх бөгөөд үр дүнгээс үүдсэн бүх л магтаал сайшаал чинийх байх болно. Санхүүгийн хувьд ч бас чамд 5-р сарын турш өөдрөг байх шалтгаан байна. Чиний мөнгийг хариуцдаг Буд гариг онцсайн байрлалд орших бөгөөд өөрийн зүтгэлээр болон найз нөхөд, хамтран ажиллагсдын дэмжлэгтэйгээр нэмэлт орлого орж ирэх боломжууд нээлттэй. Хэдий бүх зүйл гайхалтай сайхан байсан ч эрүүл мэндийн тал дээр бол тоомсоргүй хандаж болохгүй сар юм. Хэт өндөр ачаалал авахаас зайлсхийж биеэ энхрийлэхгүй бол хэд хоногийн турш эмнэлгээр явах хэрэг гарч магадгүй.
Охин
5-р сарын турш Охины ордны хайр дурлалыг хариуцдаг Бархасбадь гариг маш азтай байрлалд саатна. Хэдийгээр та хоёрт үе үе хүндхэн мөчүүд тохиох ч бүгд цаг хугацааны аясаар намжин, илааршиж, тайван амгалан, аз жаргалтай өдрүүд эргэн ирэх төлөвтэй. Эртнээс нааш чиний оюун бодлоос салахгүй байсан романтик хүслүүд улам хүчтэй өдөөгдөж, чамайг гэнэтийн бэлэг, сэтгэл хөдлөлөөр дүүрэн хүн болгож буйг чи анзаарахгүй өнгөрч чадахгүй л болов уу. Учир нь чи ихэвчлэн нуурын ус шиг л тогтвортой, тогтуун байдаг шүү дээ. Өдөр ирэх тусам мэдрэмжүүд чинь улам хүчтэй болох учраас харилцааныхаа сэтгэл зүйн талуудад анхаарал чинь шилжинэ. Одоог хүртэл тайлбарлан тайлж чадаагүй чиний хайртын нууцлаг чанарууд чамайг татна. Энэ сард чиний санхүүгийн байдал хайр дурлалаас чинь хамааралтай байна. Та хоёрын урдаа тавьсан материаллаг зорилттой ч энэ бүхэн холбоотой байж магадгүй. Ажил хэргийн тал дээр чиний гүйцэтгэл урьд урьдынхаасаа сайжрах бөгөөд эргэн харахад бүтээмж сайтай сайхан сар өнгөрөх нь ээ. Охины ордны ажил хэргийг хариуцагч Буд гариг яг л карьерын хэсэгт чинь таарах болно. Мэдээж энэ бол маш сайн хэрэг. Энэ байрлал чиний амбицийг өдөөж, одоо байгаа дутагдлуудаа арилгахдаа төвлөрөхөд чинь туслах болно. Олон нийтийн арга хэмжээнүүд чамд ашгаа өгч, санасан зорьсноо гүйцэлдүүлэх “замыг чинь засна”. Сурч боловсрох, аялах, холын зайны хамтран ажиллагчтай холбоо тогтоох, соёлын шинэчлэлүүдийг хийхэд ээлтэй. Санхүүгийн тал дээр ч бас чамд дуулгах сайхан мэдээ бий шүү. 5-р сард Ангараг гариг Охины ордыг чиг шулуунаар дайран гарах учраас орлогоо сайжруулахад чинь дэм болох чухал үйл хэргүүдийг эхлүүлнэ. Чиний биеийн ерөнхий байдал тун сайн. Эрч хүчээр халгиж цалгих учраас эрүүл мэндийн тал дээр бараг л асуудал гарахгүй. Харин сарын эхний хагаст огт явж үзээгүй газар руу явахдаа л болгоомжтой байгаарай.
Жинлүүр
Энэ сард ихэнх ордыг дайрч буй Сугар гарагийн тойрог зам Жинлүүрт ч бас ид шидээ үзүүлэх нь. Тиймээс урьд нь зарим нэг талаар доголдож байсан ямар ч хүнтэй эвтэй ойлголцох, зоригтойгоор шийдвэрээ танилцуулах, боломжийг ашиглах зэрэг үйл ажиллагаануудад эергээр нөлөөлнө гэсэн үг юм. Хэрвээ чамд хос бий бол хамгийн жаргалтай үеүүдийн нэгд энэ сар зүй ёсоор орох ёстой хэмээн од эрхэс үзэж байна. Хажуугаар нь хайртаасаа анхаарал хүссэн, өдсөн хатгалгууд зогсоо зайгүй үргэлжлэх магадлалтай. Гэхдээ энэ үед хамтрагчаасаа олон зүйл хүсэхийн оронд түүнийг байлдан дагуулж, харилцаагаа бэхжүүлэх, улам дотно болох үйл явдлуудад л анхаарлаа хандуулаарай. Харин ганц бие бол эсвэл хараахан баттай болоогүй харилцаатай бол үүнийгээ сайжруулж өөрчлөхийн төлөө хамаг хүчээрээ зүтгэнэ. /Зун болох гээд байна шүү дээ/ Тасралтгүй хичээл зүтгэлийн үр дүнд эргээд чамд ч гэсэн тохирсон хариу ирнэ гэдэгт итгэлтэй байж болно. Ангараг гарагийн нөлөөгөөр ажил хэрэг чинь ч ялгаагүй амжилттай үргэлжлэх төлөвтэй байна. Илүү үр дүнтэй, илүү сэргэлэн, илүү санаачилгатай, илүү амбицтай, илүү өрсөлдөөнтэй байх энэ сар чамайг урам зоригоор баяжуулна л гэж мэд. Тиймээс энэ үеэ ашиглаад олон нийтэд хүргэх, судлах, аялалаа төлөвлөх зэрэг ажлуудаа амжуулаарай. Гэрээ, хамтын ажиллагаан дээр ажиллахад ч гэсэн таатай. Сарын дундуур гэнэтийн, төсөөлөөгүй үйл явдал болж магадгүй. Цоо шинэ хөрөнгө оруулалт, бизнесийн санаа олноор төрнө. Гэхдээ санхүүгээ зөв хуваарилж, шинэлэг амьдралд улам улмаар өөрийгөө хөтлөх хэрэгтэйг санаарай. Сарын хоёр дох долоо хоногт чухал шийдвэр гаргахгүй байх хэрэгтэй. Тэгвэл 5-р сар бүхэлдээ гайхалтай байх аж.
Хилэнц
Адал явдлаар дүүрэн сар бүтээлч Хилэнцүүдийг хүлээж байна. 5 сар бол хайр дурлалын харилцаанд маш чухал үе. Нар Хилэнцийн ордод ирснээр чамайг хэн нэгэнтэй хамт байх хүслийг чинь хүчтэй өдөөнө эсвэл өөрийнхөө тухай тунгааж, өөрийгөө олоход чинь туслах болно. Энэ бол ганцаардах биш харин харилцаа холбоогоо өргөсгөж, бусадтай нээлттэй байх цаг. Хостой Хилэнцийнхэн дэргэдэх хүндээ илүү анхаарал тавьж, түүний нүдээр хорвоог харах болно. Тэдэнд чиний энэ байдал ч таалагдаж, үнэхээр дутагдаж байсан гэдгийг нь чи ойлгоно. Харилцаагаа шинэ түвшинд гаргах ба хамтын амьдрал, хурим эсвэл шинэ хүн чамайг хүлээж байна. Харин ганц биечүүд энэ сард ажлын эсвэл олон нийтийн үйл ажиллагаагаар дамжуулж шинэ хүнтэй танилцана. Тэр хүн цаашдаа амьдралд чинь маш том нөлөө үзүүлэх бололтой. Энэ сард бүх анхаарлаа хамтын ажиллагаанд төвлөрүүл. Гэхдээ энэ нь бие даах биш багийн сайн ажиллагаа хэрэгтэй гэсэн үг. Хайрцаглагдсан сэтгэлгээнээсээ гарч ирээд аливаа зүйлийг зөвөөр хөгжүүлэхийн тулд юу хийж болох тухай, түншлэл хамтын ажиллагаагаа хэрхэн шинэчлэх талаар л бод. Олон нийтийн ажиллагаа, харилцагчидтай харилцах харилцаа чинь чамайг шинэ хүмүүстэй холбоно. Ажлын шаардалгаар бүтээлч, цар хүрээ өргөнтэй асуудал хариуцаж авах бөгөөд энэ нь өөрийгөө хөгжүүлэх сайхан боломж болох юм. Хувийн санхүүгийн хувьд орлого чинь зарлагаасаа өндөр буюу маш сайн байна. Стратеги, тооцооллын хувьд ивээлтэй сар болно.
Эрүүл мэнддээ анхаарал сайн хандуул. Дархлаагаа дэмжиж, амьдралынхаа хэв маягийг эрүүлжүүлэн эмзэг байгаа биендээ туслаарай. Энэ сарын хоринд Ангараг гариг байрлалаа өөрчилж эрүүл мэндийн нөхцөл байдал чинь сайжрах боловч цаашдаа ч гэсэн анхаарлаа орхигдуулж болохгүй шүү.
Нум
Ямар гайхамшигтай сайхан сар биднийг хүлээж байна гээч “харваач охид” минь! Сугар гариг Нумын ордны хайр дурлал, эротик хүслийн хэсгээр дайрч өнгөрөх болно. Энэ бол сансар огторгуйн хувьд хайр дурлал, хөгжилтэй байдал, сексийн тал дээрх хамгийн сайхан бас ховор тохиол. Тийм учраас ирж буй 5-р сар чамд маш олон сэтгэл татам зүйлийг санал болгох нь гарцаагүй. Сугар гариг нь амьдралын баяр баясгалан, таашаал, хайрыг бэлгэддэг юм. Романтик зан та хоёроос тасралтгүй долгиолох тул бие биенээ татгалзахын аргагүйгээр урин дуудахдаа бэлдээрэй. Юу ч юм чамайг өөрийн гоо үзэсгэлэнтэй, халуухан талыг ил гаргахыг өдөөж, шинэ дурлалтайгаа учрах газар, орон зайнуудад аваачна. Мартагдахын аргагүй, амьдралд том дурсамж үлдээх адал явдлууд ч тохиолдох бөгөөд тэр бүгд нь чиний өөрийн хүсэл тэмүүллээс үүдэлтэй байх нь сайн хэрэг. Гэхдээ энэ үед чи хариуцлагын талаар огтхон ч бодохгүй. Үүний хажуугаар Буд гариг Нумын ордны хостойгоо харилцах харилцааг арчилж тордоод завгүй байна. Сарын турш чи хайрттайгаа үзэл бодол, санал сэтгэгдлээ чөлөөтэй солилцож, урдаа хамтын зорилго тавин түүнийхээ төлөө тэмцэх болно. Нумын ордны ажил хэргийн талбарт Нар айлчилж байгаатай холбогдон, 5-р сарын эхний 20 хоногт мэргэжлийн тал дээр тун идэвхтэй өсөлт хөгжлүүд ажиглагдана. Чиний авьяас чадварыг тодруулан харуулах үйл явдлууд өрнөж, хийж бүтээсэн зүйлсээрээ чи бахархах болно. Үр дүнд нь чиний хамтран ажиллагсдынхаа дунд “од” болон гялалзаж, бишрэгдэн, хүндлэгдэх цаг айсуй. Хамгийн даруухнаар бодоход л чи жирийн нэг ажилтнаас илүү лидер, координаторын үүргийг биелүүлж шийдвэр гаргах, зааж зааварлах ажлуудад хуваарилагдах болно. Сугар гариг дээр дурдсанчлан маш таатай байрлалд байгаа нь чиний карьерт ч бас эерэг нөлөөтэй. Тушаал дэвших магадлал өндөртэй бөгөөд бүтээлч, уран сайхны чадварууд нэмэгдэнэ. Харин нийгмийн байр суурь, бусдыг татах чадвар зэргийг чинь хариуцдаг Буд гариг нөгөө талаас чамд гэрээ хэлэлцээр хийхэд тун тохиромжтой, амжилттай сар байхыг сануулж байна. Ямар ч хэрэггүй зүйлд мөнгө зарцуулахгүй л бол санхүүгийн тал дээр чи сарыг санаа зовох нэг ч зүйлгүй өнгөрүүлнэ. Ганцхан эрүүл мэндээ л энэ хооронд мартаж болохгүй. Эхний гурван долоо хоногт хуучин өвчнүүдээ эмчлэх шаардлагатай тулгарч мэднэ.
Матар
Сэтгэл зүйн хувьд дэмжлэг үзүүлж чаддаг, тайвшруулдаг хүмүүсийг өөртэйгээ ойр байлга. Чамд ямар нэгэн сөрөг зүйл тохиолдоно гэдэг утгаар биш шүү. Харин энэ сард чи илүү нам гүм, олны хөлөөс дайжихыг хүсэх учраас гэр бүл хайртай хүмүүстэйгээ цагийг өнгөрөөхийг чухалчилна. Гэр бүл зохиох эсвэл үр хүүхдийн тухай төлөвлөж эхэлнэ. Харин аль хэдийнэ гэр бүлтэй болчихсон Матрын ордныхны хувьд бүл нэмэх, шинэ байранд орох, тавилгаа өөрчлөх гэх мэт зүйлс хүлээж байна. Энэ сард хамгийн их анхаарлаа хандуулах зүйл чинь гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, тохь тухтай байдал юм. Гэрийнхээ дотоод заслыг зарим нэг дүрмээ ч өөрчил. Тэгж чадвал гэрт чинь цоо шинэ уур амьсгал бүрдэх болно. Сарын сүүлээр гэр бүл, хамаатнуудаараа уулзах том цугларалт болно. Ганцаардал гунигт эзэмдүүлсэн юм шиг санагдах ганц бие Матрынхан энэ талаа бусдад ашиглуулахаас болгоомжил. Сарын дундуур сэтгэлд чинь таалагдсан хүнтэй танилцах боломж гарна. Байгаа бүхнээ дэлгэж, долоон булчирхайгаа тоочихгүйгээр, хүнийг нь таньж мэдэхийг чухалчлаарай. Өнгөрсөнд тааруу дурсамж үлдээсэн хүн амьдралд чинь эргэн ирнэ. Урьдны муухай мэдрэмжээсээ салж, бүгдийг уучилж, өөртөө жаргах боломжийг нь өгөөрэй. Гэхдээ түүнтэй эргээд нийл гэсэн үг биш. Тэр бол уншаад нэгэнт хаасан номын хуудас учраас шинээр нээсэн номондоо л анхаарлаа хандуул. Харин нэгэнт өнгөрсөн асуудал заавал дахин давтагдах албагүй учраас хэтэрхий санаа зовох хэрэггүй.
Өнгөрсөн сарын сүүлд ажил хэргийн хувьд асуудал нэлээдгүй үүссэн бол тэр бүхэн намжиж, хэвэндээ орно. Сарын дундаас эхлээд амжилтын үүд хаалга нээгдэнэ. Дүүрэн эрч хүч, шинэ санаа, ажлын туршлага байхад бүхнийг амжуулж болохгүй гэх зүйлгүй. Зориглоод гаргасан шийдвэр заавал амжилтанд хүргэдгийг санаарай. Ямар ч ажил бай төлөвлөгөөгөө сайтар боловсруулах нь хамгийн чухал. Гаргасан шинэ санаа бүрээ тэмдэглэж авч байгаарай. Хэрэгжүүлэх боломж нь тийм ч холгүй ирэх болно. Сайн хамтрагч ажлын тавин хувийг хийдэг учраас хүнээ зөв сонгож, хамтдаа суралцаж чадвал мөрөөдөл чинь биелэхэд саад болох зүйлгүй. Эрүүл мэндийн хувьд санаа зовних зүйл үгүй. Матрынхан биеэ сайн арчилдаг учраас тийм ч амархан өвдөхгүй. Харин хөдөлгөөний дутагдал үүсч болзошгүй тул аль болох алхаж, хөнгөн дасгалуудыг хийж байгаарай. Ажил амжилтын эх үндэс эрүүл мэнд учраас битгий орхигдуулаарай. Сонирхож байгаа спортын төрөл байвал заавал оролдож үзэх нь энэ сарын зорилго чинь юм.
Хумх
Сарын эхний долоо хоног маш амар амгалан байх болно. Гэртээ байхыг л илүүд үзэж, аль болох ганцаараа байхыг хүсч эхлэнэ. Харин 7-ны өдөр Буд гариг Хумхын ордод шилжсэнээр хайр дурлал, дур тачаалын уур амьсгал орж ирэх болно. Цоо шинэ туршлагуудад зүрх сэтгэлийнхээ үүдийг нээж, илүү дур татам, илүү дүрсгүй хандлагууд давамгайлна. Өмнө туршигдаж байгаагүй зүйлсийг хувийн амьдралдаа оруулж, эротик утга агуулгатай зүйлсийн оюун санаа болон бие мах бодийн хэрэгцээ нэмэгдэх болно. Олны дунд орж хөдөлгөөнтэй байх тусам бусдыг татах чадвар чинь өндөр байна. Сарын сүүлийн арав хоногт романтик, тачаангуй байдал, адал явдал болон дүрэлзэм хайр дурлал чамайг зүгээр суулгахгүй. Мөч бүрийг алдалгүй аз жаргалдаа бялхаж өнгөрүүлээрэй. Харин хостой Хумхынхныг гэр бүлийн маш том эерэг өөрчлөлт хүлээж байна. Ажил дээрээ чи бүтээлч, мэргэн санаануудыг үйлдвэрлэх болно. Шинжлэх ухаан, утга зохиол, хэвлэл мэдээлэл, тооцоолон бодох, нийтлэх болон боловсруулах ажилд хамгийн сайн нь гэдгээ батлан харуулна.Хувийн бизнестээ хөрөнгө оруулж, хобби, сонирхолоо хөгжүүлж өөрийгөө илэрхийлэхүйц төвшинд хүргэнэ. Гэрээ хэлцэл хийх, илтгэл тавих, үг хэлэх, ярилцлага хийхэд оролцвол маш сайн. Учир нь энэ сард чиний ярианы чадвар бусдыг гайхшруулах болно. Карьерийн өсөлтөд чинь саад болж байсан зүйл арилна. Энэ үед ирэх нэг жил, таван жилийн төлөвлөгөөгөө гаргавал сайн. Харин сурч хөдөлмөрлөх ажилд шамдаж байгаа Хумхынхан тэвчээртэй, тууштай чанараа сайн гаргахгүй бол хүссэндээ хүрч чадахгүй шүү. Эрүүл мэндийн хувьд бүх талаараа сайн байх болно. Ажиллах эрч хүчээ алдалгүй, байгаа нөхцөл байдалдаа хурдан дасч, аливаа зүйлийг эергээр харан, төлөвлөгөөтэйгөөр урагшлаарай.
Загас
Энэ сард Загаснуудын хайр дурлалын амьдрал маш тогтовортой байх болно. Санхүүгийн байдал, гэр орны өөр асуудлуудад анхаарлаа хандуулж романтиклал, хүсэл тачаалыг хоёрт тавина. Амар амгалан, аюулгүй нөхцөл болон чин сэтгэлийн хүчинд маш ихээр талархах сэтгэгдэл төрнө. Хосын харилцаанд чинь орлогоо хэрхэн өсгөх вэ?, зарлагаа хэрхэн зохицуулах вэ? болон хувийн бизнесийг чинь тойрсон асуудлууд төвлөрөх болно. Гэр орондоо ямар нэг өөрчлөлт хийх, шинэ зүйл оруулахын тулд гэр бүлийнхээ гишүүдийн хэн нэгэнд найдах хэрэг гарна. Хэрвээ чи энэ сард хэд хэдэн сонголтоос аль нэгийг нь хосоо болгон сонгох нөхцөл байдалтай тулгарвал хамгийн түрүүнд тэдний чиний амар амгалан, аюулгүй байдлыг хангах боломжийг нь бодолцож үзэхийг од эрхэс зөвлөж байна. Харин ажил хэргийн хувьд маш идэвхитэй сар ирж байна. Бизнес аялалд гарч магадгүй бөгөөд шинэлэг санаанууд энд тэндээс олж авах болно. Эрсдлийн өөдөөс зоригтойгоор алхан, бэрхшээлийг даван туулах гэдэг зүйлийг тойроод л гүйгээд байсан бол одоо өөрийнхөө тогтсон хэм хэмжээнээс сугарч, урагшаа давшилж эхлэх цаг. Оюуны хөдөлмөр энэ сард давамгайлах болохоор харилцаа холбоогоо дээшлүүлж, мэдээлэлийг шуурхай олох тал дээр анхаараарай. Энэ сарын эхний долоо хоног бичих, тооцоолох, зөвшилцөх, ятгах болон илтгэл тавихад маш сайн. Сошиал сүлжээн дэх харилцаа холбоо чинь нэмэлт орлого олоход туслана. Ангараг гаригийн нөлөөгөөр Загаснуудын ажил хэргийн харилцаа холбоонд өөрчлөлт гарах бөгөөд чиний болон түншийн чинь орлого банк, даатгалын компаний оролцоотойгоор өснө. Хөрөнгө оруулалт эсвэл санхүүгийн сэргээн засварлалт ч байж магадгүй. Сарын эхний хагаст гадны нөлөөтэй бэртэл гэмтлээс болгоомжлох хэрэгтэй. Үгүй бол үүнээс болж томоохон санхүүгийн зарлага гарч мэднэ. Мөн цэвэрч биш байдал, амьдралын буруу хэв маягаас шалтгаалж халдварт өвчинд өртөх магадлалтай болохоор дархлаагаа дэмжих бүтээгдэхүүн сайн хэрэглэж, ажил амьдралын зөв дэглэмийг эрхэмлээрэй.
www.URLAG.mn