Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»МУ Гавьяат жүжигчид»Японы “ гейша “ нарын нууц
МУ Гавьяат жүжигчид

Японы “ гейша “ нарын нууц

Урлаг Урлаг01/05/2014Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
f08442fdcf7344e79079899212014-05-01-12-35[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Францийн алдарт яруу найрагч Жан Кокто 1936 онд Япон орноор аялаад маш өндөр сэтгэгдэлтэй эх орондоо иржээ. Тэр энэ орноос гурван “сувд” олсон гэнэ. Кабуки театр. Сумогийн барилдаан. Хамгийн гайхалтай буюу Кихару, гейша эмэгтэй. Японоор бол энэ нэр нь “Цэцэглэж буй хавар” гэсэн утгатай.

Гейшатай учирсан учрал нь яруу найрагчийн сэтгэлд, урт удаан хүлээсэн хавар ирэх мэт санагдсан гэдэг. Ижил хүйстэн тэрээр эмэгтэй хүнд хэзээ ч ийм их анхаарал хандуулж байгаагүй гэнэ. Гейша, яруу найрагчид эмэгтэй хүний гуа сайхан бие, оюун санааны олон талт шинжийг нээн өгчээ. Ямар ч эр хүн өөртөө ийм “сувдтай” байхыг хүсдэг.

Тэгвэл түүхэнд өөрийн ул мөрөө яруу найраг, уран сийлбэрээр үлдээгээд зоссонгүй хүчирхэг хүйстний оюун ухаанд шингэж чадсан гейшагийн нууц нь юунд байна вэ?

"Гейша" гэдэг үгийг хөрвүүлэхэд урлагийн хүн гэсэн утгатай. Үзэсгэлэн гоог байгаль ховорхон заяадаг атал үргэлж нууцлаг, дур булаам харагдана гэдэг нь амьдрах урлагт суралцсаны үр дүн. Магадгүй танд ийм ямар ч авьяас заяагдаагүй мэт санагдаж болох ч, “сувд” нь солонгорсон өнгөөрөө бүгдийн нүдийг булаадагч энэ гоо үзэсгэлэн нь өнгөлж зүлгэсний дараа л бий болдог гэдгийг ойлгох хэрэгтэй.

Нэгдүгээр нууц

Гэрэлтэн туяарах. Энэ үгний утга нь шаазан хүүхэлдэй мэт будах бус түүнээс ч илүү гүн гүнзгий утгыг агуулдаг.

Японд охидуудыг бүр багаас нь амьдралыг зөвхөн эерэг талаас нь харахыг сургадаг. Өглөө сэрмэгцээ тэд мандаж буй нарыг харан баясна.

Хүнд хүчир ажил ч тэднийг гуниглуулдаггүй. Цэцэрлэгт хүрээлэнд жиргэх шувуудын жиргээн охидын царайд инээмсэглэл “бэлэглэж”, тоглож, зурж, бүжиглэх гээд балчир охидын хөдөлгөөн бүрт оюун бодлынх нь гэрэл гэгээ туяарч байдаг. Тиймээс насанд хүрсэн бүсгүй болохын цагт өөртөө итгэлтэй, тайван, амьдралын аз жаргалын тухай мэдлэгтэй болсон байдаг.

Япончууд хэрхэн эрүүлжихээ сайн мэднэ. Жор нь тун энгийн. Байгалтай нэг хэмнэлээр зохицон амьдрах. Тиймээс бүр амьтдын зан авираас ч ихийг мэдэж болно гэж үздэг.

Тухайлбал, муужгайнуудаа хүрээлүүлсэн халамжит эх муур аажуу зөөлөн гунхалж явангаа эелдэг, дур булаам мэдрэмжийг илгээж байдаг гэнэ.

Бид юугаараа дутах гэж? Хэрвээ та өөрийгөө аз жаргалтай эмэгтэй хэмээн мэдэрч буй бол танаас цацрах гэрэл гэгээ эрчүүдийн анхаарлыг татах л болно.

Хоёрдугаар нууц

Оюун санааг уншигч. Энэ бол жинхэнэ таашаал, харилцан ойлголцолд хүрэх зам.

Гейша нарыг сэтгэл зүйчид гэж хэлж болно. Тэд харилцан ярилцагчтайгаа хэзээд анхааралтай ханддаг. Тэдний бодлыг тааж уншихын тулд нүүрэнд нь илрэх эмоци, сэтгэл хөдлөл бүрийг ажиглангаа дур булаам инээмсэглэх төгс төгөлдөр зан чанараас суралцсан байдаг.

Эр хүнийг мэдрэх урлаг нь тэдний уураг тархинд “Тэр ямар үзэсгэлэнтэй” гэсэн бодлыг суулган, оюун санаанд нь нээж өгөх явдал. Тэдний уриа бол “ нээх”. Гэхдээ ямар ч тохиолдолд орчин үеийн эмэгтэйчүүдийн гаргадаг алдаа болох өөрчлөн засах, өөртөө тааруулах гэдэггүй.

Гейша нар яг гэрийн эзэгтэй шиг тавилга, орчны гоо сайхандаа анхаарал халамж тавьдаг юм. Япончууд гоо сайхан нь хүний үйл хөдлөл, бодол санаагаар нь дээш өргөдөг хэмээн үздэг юм. Цайны ёслолын тансаг цайны хэрэгсэл, бүсгүйн эвлэг хөнгөн хөдөлгөөн энэ бүгд тайван, өөртөө итгэлтэй байхад тус болдог. Муу бодол санаа болон түгшүүрийг босгоныхоо цаана үлдээдэг юм.

Нөхөр тань гэртээ үргэлж татагддаг байхын тулд түүний бодолд нь нэвтэрч орох хэрэгтэй. Түүнийг ажлаасаа ирэхэд нь эелдэг зөөлөн инээмсэглэлээр угт. Оройн хоолыг зүгээр бэлдэх бус харин гүнцэг зоог болго. Ширээгээ салфетка, цэцгээр чимэглэн, нөхрийнхөө яриаг таслалгүй, хүндлэлтэй сонс.

Та “гейша”. Бас гэртээ байгаа шүү. Тиймээс сэтгэл баясгах үүднээс ямар нэг хөгжилтэй, сонирхолтой зүйлийг ярь. Түүний эерэг зан чанаруудыг олж харахыг хичээ. Тэгвэл тэр бүдүүлгээр зөрүүдлэхээ больж, шууд л тантай нэгдэнэ.

Гуравдугаар нууц

Японоор секс нь хайртай хосууд мэдрэмжээрээ нэгдэхийг хэлнэ.

Зөөлөн, уян налархай, дуулгавартай бас алиа томоогүй. Гейша, эр хүнтэй хамт байхдаа өөрийгөө ийм авир зантай байлгадаг.

Эротик тоглоом нь гүн мэдрэмжтэй хосолдог юм. Сексийн сэтгэл хөдлөлийг италичууд шиг гэнгэнэж орилж бус харин биеийн хөдөлгөөн, оюуны дотоод эрмэлзэлд анхаарч нам гүм дуугүй байдлаар илэрхийлдэг.

Таашаал авах тэр агшинд эр хүн байгалийн бүтээл гэдэг утгаас нь танд хамгийн төд ойр болдог.

Амраг, найз нөхөр гэсэн хоёр чанар таныг хамгийн “идеал” эмэгтэй болгох болно.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Цэндсүрэнгийн Энхманлай (1956-2025)

10/05/2025

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.