Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»“Халтар царайт” киноны Стерлита, Кандилеара, Тони нар монголчуудыг ингэж шулж байжээ
Үндэсний хөгжим

“Халтар царайт” киноны Стерлита, Кандилеара, Тони нар монголчуудыг ингэж шулж байжээ

Урлаг Урлаг05/05/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
img_php2138323792014-05-05-11-02[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнөөгийн солонгос киноны сериал телевизүүдээр гарах хамгийн том шалтгаан нь 1990-ээд оны үед “Халтар царайт” кино манай монголчуудыг шуугиулсантай холбоотой. Малтай нэгэн төв орон газар бараадаж, хотынх нь хөдөлгөөнөө зогсоон барин үздэг байсан энэ кино одоо нэгэн телевизээр гарч байгаа. Тухайн үед ийнхүү монголчуудын хуулируулж байсан киноны гол дүрүүдийг сэтгүүлч С.Баярмөнх гэх эрхэм авчирч байсан удаатай. Тэрбээр бараг 20 жилийн өмнөх тэдгээр жүжигчдыг хэрхэн авчирч байсан, тэд хэрхэн аашилж, мөнгө нэхэж байсан талаар нэгэн ярилцлагандаа дурджээ.

Тэрбээр “Би одоо боддог юм. Би ч яасан гэнэн байсан юм, манай ард түмэн ч яасан гэнэн юм бэ дээ гэж боддог. Бид Монголд очно гэсэн хариуг сонсоод л хөөрчихсөн. Тэгээд л нэхий дээл, савхин куртик энэ тэр бэлэглээд болчихно гэж л бодсон. За тэгээд Монголд ирнэ гэдгийг зарлалаа. Өөрсдийнх нь хүсэлтээр хэлснийг нь хийгээд байлаа. Тэгснээ биднийг очно гэж яг зарласан уу гэлээ. Сайн зарласан гэж хэлсэн. Гэтэл “За тэгвэл одоо гэрээгээ хийе. Та нар АНУ-ын ийм банк руу 100 мянган ам.доллар шилжүүл” гэсэн. 1995 оны 100 мянган ам.доллар гэдэг ямар чанга буух уу.

Ямар ч гэнэн юм, мөнгөө цуглуулаад шууд явуулчихлаа. За тэгээд Улаанбаатар зочид буудлын хүлээн авалтын билет, стадионы хоёр өдрийн билет л үлдсэн. 1500 төгрөгийн билет шүү дээ. Хэрвээ тэд ирээгүй бол залилангийн хэрэгт орох байсан. Эхлээд Стерлита, Кандилеара хоёр ирнэ гэсэн. Гэтэл Тони та нар миний ирж очихын зардал, байр хоолны мөнгийг даачих. Би очъё” гэсэн. Хөрөнгөтөн орны хүмүүс айхтар байдаг юм билээ.

Ирээд л манайхны сонирхож оволзож байгааг хараад 100 мянган ам.доллар нэхсэн. Бас Тони “Та нар Стерлитад мөнгө өгч байгаа юм чинь надад нэг тоглолтоос 5000 ам.доллар өг” гэлээ. Үзэгчид манай дуучдыг тоохгүй, нөгөө жүжигчдээ нэхээд, шүгэлдээд салахгүй. Нөгөөдүүл нь мөнгөө өг гээд суучихна. Тэгээд ченжийн зах руу гүйгээд л 15 мянган ам.доллар бариад ороод ирэхээр нөгөөдүүл чинь юу ч болоогүй юм шиг “Баярлалаа” гээд л тайзан дээрээ гарна. Дараа нь хүлээн авалтад орлоо. “Билет нь хэд гэж байгаа юм” гэхээр нь 25 ам.доллар гэсэн чинь “За тэгвэл 15 мянган ам.доллар өг” гээд суучихсан.
Сүүлдээ “Мөнгөн аяга”-ын Болдоо уурласан чинь тэд шууд АНУ-ын элчин дуудчихсан. Стерлита тэр үед АНУ-ын иргэн болчихсон, Миамид амьдардаг байсан юм билээ. Элчингээс хүн ирж “Та нар манай иргэний эрхэнд халдаж байна” гэж хэлэнгүүтээ бүх хувцсыг нь авчихсан. Бид бүр айгаад “За за, одоо 20 мянган ам.доллар хэрэгтэй юм уу. Бид аваад очъё” гээд дахиад л нөгөө хэдэн ченж дээрээ очлоо. Монголчууд үнэхээр гэнэн цайлган, итгэмтгий, урлагийн талын хөөрөл ихтэй хүмүүс гэдгийг ёстой нэг ухаарсан даа” хэмээн ярьсан байна.

Эх сурвалж: sensatsimedee.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн номын нийслэлд Улаанбаатарыг нэр дэвшүүлэхийг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс дэмжжээ

17/05/2025

Таван орны 25 шилдэг артист оролцох “Улаанбаатар Сонос” олон улсын хөгжмийн наадам болно

17/05/2025

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын II шатны шалгаруулалт “1984” жүжгээр эхэллээ

17/05/2025

“Балетын гала” тоглолт тавдугаар сарын 24-нд УДБЭТ-ын тайзнаа болно

16/05/2025

“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны оролцогч Michi “Уулзвар“ олон ангит кинонд тогложээ

16/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.