Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуурь»Ардын жүжигчин Э.Амартүвшин эх орондоо “Травиата” дуурьт дуулна
Дуурь

Ардын жүжигчин Э.Амартүвшин эх орондоо “Травиата” дуурьт дуулна

Урлаг Урлаг23/01/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

УДБЭТ-ын уран бүтээлчид ирэх хоёрдугаар сарын 7-нд Ж.Вердийн “Травиата” дуурийг толилуулна.

Дэлхийн шилдэг долоон дуурийн нэг, А.Дюмагийн “Камелийн цэцэгт хатагтай” зохиолоос сэдэвлэн бүтээсэн 170 гаруй жилийн түүхтэй энэхүү дуурьт Монголынхоо нэрийг дэлхийн сонгодог урлагийн ертөнцөд цуурайтуулж яваа дэлхийн шилдэг баритон, Монгол Улсын Ардын жүжигчин Энхбатын Амартүвшин дуулах гэж байна.

Сонирхуулахад, “Травиата” дуурь нь анх гол баатрынхаа нэрээр буюу “Виолетта” хэмээн нэрлэгддэг байсан бөгөөд 1853 онд Италийн “Ла Фенис” театрт нээлтээ хийж байв. Эл дуурийн цомнолыг Александр Дюмагийн “Камелийн цэцэгт хатагтай” зохиолоос сэдэвлэн Ф.М.Пьяве бичжээ. Ж.Верди, Ф.М.Пьяве нар А.Дюмагийн зохиолын утга, агуулгыг дагаж, орчин үедээ тохируулан хийхийг хүссэн боловч захиалагч болох “Ла Фенис” театраас дуурийн үйл явдлыг өнгөрсөн зуунаар байлгахыг хатуу шаардсан аж. Тиймээс 1880-аад оныг хүртэл уг бүтээл жинхэнэ түүхэн хугацаагаа харуулж чадаагүй байна.

Харин манай театрын тайзнаа “Травиата” дуурт 1977 онд анхлан тавигдсан бөгөөд найруулагчаар нь Урлагийн гавьяат зүтгэлтэн Ё.Цэрэндолгор, удирдаачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Жамсранжав, ерөнхий зураачаар Ардын зураач Ч.Гунгаасүх нар ажиллаж байв. УДБЭТ-ын уран бүтээлчид 2015 онд БНСУ-ын найруулагч Ан Хо Воныг урьж, уг дуурийг шинэчлэн тавьсан бөгөөд тайз чимэглэлийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Ганбаатар, хувцсыг Г.Оюун нар урлан бүтээжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог урлаг Урлаг

Гавьяат жүжигчин Э.Анхбаярын Италийн задгай театрт дуулах тоглолтын хуваарь гарчээ

12/02/2026
Сонгодог урлаг Урлаг

Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг Ардын жүжигчин Э.Амартүвшинд олгоно

05/02/2026
Сонгодог урлаг Урлаг

“Хурмаст тэнгэр” тоглолтын тухай өгүүлэх нь

02/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Опозит” хамтлаг: Бидний мэдэрдэг зүйл зөвхөн хайр л байх

13/02/2026

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026

Бүх нийтээр даган мөрдөх “Монгол бичгийн зөв бичих дүрэм”-ийг баталлаа

13/02/2026

XIX зууны үеийн эрлэг номун хааны шүтээн зураг Завхан аймгийн музейд хадгалагдаж байна

13/02/2026

“Blackpink” хамтлаг гурав дахь мини цомогтоо зориулсан зургуудаа цацлаа

12/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.