Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»BTS-ын тоглолтыг “Netflix”-ээр шууд дамжуулна
Дуу хөгжим

BTS-ын тоглолтыг “Netflix”-ээр шууд дамжуулна

Урлаг Урлаг04/02/2026Шинэчлэгдсэн:05/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэлхийн хамгийн нөлөө бүхий к-поп хамтлаг BTS албан ёсоор эргэн ирж байна. Өмнөд Солонгосын хуулийн дагуу цэргийн албаа хаасан учир хамтлагийн гишүүд бараг дөрвөн жилийн турш завсарлаад байсан. Нийт долоон гишүүнтэй тус супер хамтлаг 2022 оноос хойш анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ тайзнаа гарах гэж байна.

Энэхүү түүхэн тоглолт “BTS THE COMEBACK LIVE | ARIRANG” нэртэйгээр “Netflix”-ээр шууд дамжуулагдана. Энэ нь “Netflix” платформын хувьд Өмнөд Солонгосоос анх удаа дэлхий даяар шууд дамжуулж буй лайв эвент болох юм.

Тоглолт 2026 оны гуравдугаар сарын 21-нд Солонгосын цагаар: 20:00, Монголын цагаар: 19:00, баруун эрэг (PST): 04:00, зүүн эрэг (EST): 07:00, GMT: 12:00 цагаас шууд цацагдана.

Тоглолтыг зөвхөн “Netflix”-ээр ямар ч багцыг худалдан авсан бай шууд үзэх эрхтэй. Нэмэлт төлбөр, тусгай эрх шаардлагагүй бөгөөд дэлхийн хаанаас ч үзэх боломжтой.

Тоглолт Сөүлийн түүхэн дурсгалт газар болох Гёнбокгүн ордны гол хаалга Гванхвамүнээс шууд дамжуулагдана. 1395 онд баригдсан энэхүү газар нь тоглолтод соёл, түүхийн гүн утга нэмж өгч байна.

Тоглолтоор BTS-ийн өмнөх хит уран бүтээлүүдээс гадна BTS-ийн тав дахь студийн цомог “Arirang” шинэ цомгийн дуунууд анх удаа амьдаар тоглогдох аж. “Arirang” цомог гуравдугаар сарын 20-нд тоглолтоос нэг өдрийн өмнө албан ёсоор цацагдана.

Түүнчлэн тоглолтоос зургаан хоногийн дараа буюу 2026 оны гуравдугаар сарын 27-нд “Netflix” дараагийн томоохон бүтээл болох “BTS: The Return” баримтат киног цацна.

“Netflix”-ийн лайв тоглолтын дараа BTS хамтлаг 2026–2027 онд 34 бүс нутагт 82 тоглолт хийнэ. Ази, Хойд ба Латин Америк, Европ, Ойрх Дорнод, Австралийг тойрох энэхүү аялан тоглолт нь 2022 оноос хойших анхны бүрэн хэмжээний дэлхийн аялан тоглолт юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

К-поп агентлагууд “Coachella”-тай дүйцэх наадам зохион байгуулна

17/04/2026
Дуу хөгжим Урлаг

“Mxrningstar” хамтлаг ирэх сард сонсогчдоо баярлуулна

16/04/2026
Дуу хөгжим Урлаг

Хвасагийн “So Cute” дууны клип 11 сая үзэлт давлаа

15/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин D4VD-г баривчиллаа

17/04/2026

“American Pie” киноны од Шаннон Элизабет “OnlyFans”-д нэгджээ

17/04/2026

“Нэтфликс”-ийн үүсгэн байгуулагч “тэтгэвэртээ” гарахаар болжээ

17/04/2026

“Задлаагүй захиа” кино Москвагийн олон улсын кино наадамд өрсөлдөж байна

17/04/2026

ФОТО: “UB Food Fesival 2026” олон улсын хоолны өдөрлөгөөс

17/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.