Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Дуучин С.Гантогоо СОЛОНГОС ХЭЛ заана
Оддын амьдрал

Дуучин С.Гантогоо СОЛОНГОС ХЭЛ заана

Урлаг Урлаг05/02/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дуучин С.Гантогоо урлагийн ажлынхаа хажуугаар Солонгос хэлний сургалтын төв нээн ажиллуулахаар болсон  талаараа өөрийн цахим хуудастаа ийн бичжээ. 

Тэрбээр бичихдээ, ГАНТОГОО нь нэгэн том шийдвэр гаргаж Солонгос хэлний сургалтын төв болон сургууль зуучлалын төвийнхөө түрээсийн гэрээг өчигдөр зурчихлаа.

Гэрээгээ хийчихээд энэ хоосон заалны голд хэсэг чимээгүй суухдаа сэтгэл минь маш их хөдөллөө. Бодол минь цэгцэрч өөртөө “Гантогоо минь, чи чадна аа” гэж ахин дахин урам өгч суулаа.

​Миний түүх маш энгийнээс эхэлсэн…МУБИС-ыг Газар Зүйн багш мэргэжилээр нэгт эрэмблэгдэн төгссөн хэрнээ “дуучин болно” гэсэн ганцхан мөрөөдөлтэй залуу байлаа. Гэтэл мөрөөдлөө биелүүлэхэд мөнгө хэрэгтэй болж, би арга буюу Солонгос улсыг “хар ажил” хийхээр их сургуулиа төгсчөөд зорьж байсан юм.

​Тэнд таван жилийн турш хүнд хүчир ажил хийхдээ би өөртөө нэг л АМЛАЛТ өгсөн юм. Тэр нь хэдий хүнд ажил хийж байгаа ч Солонгос хэлийг нь заавал сурна гэж хичээн өдөр болгон ГАНЦХАН шинэ үг цээжлэх. Ингэж зүтгэсээр нэг жилийн дотор өдөр тутмын 365 үгийг хэзээ ч мартахааргүй яс цээжилж билээ. Мөн дуунд дуртай болохоор Солонгос дуунуудыг орчуулж, утгыг нь ухаж суусаар нэг л мэдэхэд Солонгос хэлийг бие даан маш сайн сурсан байлаа.

Хүмүүсийн ярьж байгааг ойлгож эхлэх, өөрийгөө ч гэсэн ойлгуулж ярих тэр мөч бас л маш гоё мэдрэмж.

​”Хэлтэй бол хөлтэй” гэдэг ямар үнэн үг болохыг би яс махандаа шингэтэл ойлгосон. Хэл сурснаар надад хязгааргүй олон боломж нээгдсэн юм.

Хар ажилчин байхдаа маш их дууны тэмцээнд өөрийгөө сорьж оролцдог боллоо.​Солонгосын үндэсний хэмжээний “SUPER STAR K3” тэмцээнд орж, 2 сая гаруй оролцогчоос шилдэг 48-д үлдэж байв. Хамгийн сонирхолтой нь тэр үед алдарт BTS хамтлагийн Jung Kook хүртэл надтай хамт өрсөлдөж байлаа.

Солонгост гадаад иргэдийн дунд зохиогддог хамгийн том дууны тэмцээн болох “MIGRANT SONG FESTIVAL” уралдаанд 5 удаа оролцож эцэст нь ГРАН-ПРИ шагналыг авч чадсан анхны Монгол хүн болж байв.

​Улмаар олон улсын дуулаачдын MONTANT байгууллагад тэнцэж, Солонгост хар ажлын ажилчны визнээс “Урлагийн виз” авсан цорын ганц хүн болсон юм.

Солонгосын маш олон тв-ийн нэвтрүүлэгт уригдан оролцдог болсон ба тэр дундаас тухайн үедээ ​Дэлхийд алдартай “STAR KING” нэвтрүүлэгт уригдан орсны дараа гудамжинд хүмүүс таньж, зургаа татуулах тэр мөч… Үнэхээр гайхалтай байсан.

​Хэл сурна гэдэг, хүсэл мөрөөдөлтэй байна гэдэг, тууштай зүтгэлтэй байна гэдэг ийм л ХҮЧТЭЙ.

Ингээд л Монголдоо “ЯГ ТҮҮН ШИГ” шоунд уригдаж маш амжилттай оролцож, эх орондоо аз жаргалтай, амжилт бүтээлээр дүүрэн амьдарч байгаа минь МИНИЙ МӨРӨӨДЛИЙН БИЕЛЭЛ юм.

Би өөрийнхөө 6 дүү болон хамаатан садан, найз нөхдийнхөө олон арван хүүхдүүдэд Солонгос хэл зааж, бүгдийг нь Солонгосын KOREA, KONKUK гэх мэтчилэн шилдэг сургуулиудад оруулан сургаж байна.

…​Мэдээж зам дандаа дардан байгаагүй ээ. Олон ч хүнд бизнес санаагаа алдаж, ашиглуулан хууртагдан залилуулж, Ковидын үеэр үйлчилгээний газар нээгээд асар их алдагдал хүлээж дампуурсан үе ч бий. Гэвч би бууж өгөөгүй. Солонгос хэлээ онлайнаар зааж эхлэн, ахин босож чадсан.

​Одоо харин олон залуусын зорилго, мөрөөдлийнх нь гүүр болох гээд төлөвлөсөн ажлууд минь сайхан бүтээд явж байна.

Энэ хоосон заал удахгүй олон залуусын хүсэл мөрөөдөлдөө хүрэх гарц нь болж, баяр хөөр, аз жаргалаар дүүрсэн “ХАЙРЫН ӨРГӨӨ” болох болно гэдэгт би итгэлтэй байна.
​
Миний сургалтын төв 2026 оны 03-р сарын 19-ний өдөр үүд хаалгаа нээх болно.

​Тэр хүртэл Солонгос хэлний ангидаа суралцагчдаа элсүүлж, сургууль зуучлалын ажлаа эхлүүлэх болно. Саяхан Солонгос явахдаа магадлан итгэмжлэгдсэн шилдэг сургуулиудтай хамтран ажиллах гэрээгээ ч баталгаажуулаад ирсэн.

​Надад амжилт хүсээрэй.

Мэдээллээ удахгүй оруулах болохоор миний энэ хуудсыг тогтмол шалгаж байгаарай.

​Гантогоо нь хичээнээ.
Хичээсээр ч ирсэн.



Амжилтад хүрдэг хүмүүс зөвхөн сэтгэлзүйн хувьд хүчтэй байдаг юм биш. Тэд зүгээр л өөрийнхөө үгийн сангаас “бууж өгөх” гэдэг үгийг бүрмөсөн арчиж хаясан хүмүүс байдаг юм шүү.

“Болно, бүтнэ” – Итгэл үнэмшил.
​”Одоо л хийнэ” – Цаг бүү алд.
​”Шалтаг хэрэггүй” – Хариуцлага.
​”Үхчих биш дээ” – Айдсаа давах.
​”Заавал дуусгана” – Тууштай байдал.
​”Би биш бол хэн гэж?” – Өөртөө итгэх итгэл.
​”Би заавал ялна” – Эцсийн зорилго.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Dj Koo хайр сэтгэлээ мөнхөллөө

03/02/2026
Оддын амьдрал Урлаг

Стивен Сигал ОХУ дахь тансаг байшингаа зарахаар болжээ

30/01/2026
Оддын амьдрал Урлаг

Ники Минаж өөрийгөө Трампын №1 шүтэн бишрэгч гэв

30/01/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Дуучин С.Гантогоо СОЛОНГОС ХЭЛ заана

05/02/2026

Торх улааны хүн чулуун хөшөө

05/02/2026

BTS-ын тоглолтыг “Netflix”-ээр шууд дамжуулна

04/02/2026

“Том хэмжээтэй тосон будгийн зургууд үзэгчийг үгээр тайлбарлахад бэрх ертөнц рүү хөтөлнө”

04/02/2026

Юрийн галавын үеийн чулуужсан мөр Бээжинд олджээ

04/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.