Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Залуу гэр бүлд сэтгэл судлалын зөвлөгөө өгч байна
Дуу хөгжим

Залуу гэр бүлд сэтгэл судлалын зөвлөгөө өгч байна

Урлаг Урлаг13/05/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10362721_669977369705974_7452679_n6137841382014-05-13-15-40[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хөгжиж буй бусад орны залуучуудын нэгэн адил манай улсын залуучуудад зохистой эрүүл мэнд, боловсрол санхүүгийн үйлчилгээ хүртэх, хөдөлмөр эрхлэлт боломжоор хангагдах, нийгмийн амьдралд тэгш дүүрэн оролцох бололцоог бий болгох зэрэг тулгамдсан асуудлууд оршсоор байгаа бөгөөд тэр дунд хамгийн чухал нь гэр бүл төлөвлөлт юм.

МЗХ залуу гэр бүлийг дэмжих зорилгоор дэргэдээ “Залуу гэр бүлийн хороо” байгуулж үйл ажиллагааг нь эхлүүлсэн. Энэ хүрээнд залуу гэр бүл болон гэр бүл төлөвлөх гэж байгаа залуу хосуудад зөвлөгөө өгөх, сургалтад хамруулах, анхны ойлголтыг төрүүлэх, гэр бүлийн хариуцлага, гэр бүлээ бат бэх болгохын тулд гаргах хичээл зүтгэлийн талаар сургалт, зөвлөгөөг өгч байсан юм.

Тэгвэл энэ 5-р сарын 13-20-ны өдрүүдэд Гэр бүл, Сэтгэлзүйн боловсролын “Сэтгэлийн учиг” Институт, ХБНГУ-ын Зан Үйл Сэтгэл Заслийн Холбоо, Монголын Залуучуудын Холбоо хамтран  олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан “Зан үйлийн сэтгэл засал” сургалтыг зохион байгуулж байна. Уг сургалтын багшаар  Сэтгэлзүйч, сэтгэл засалч Хэдвик Югэр ажиллаж байгаа бөгөөд сургалтанд Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн эмч нар, МУИС, ШУТИС, МУБИС-ийн эрдэмтэн багш нар болон гэр бүл, сэтгэл зүйн чиглэлээр ажиллаж байгаа мэргэжилтнүүд хамрагдаж байна. Манай улсад сэтгэл судлалын шинжлэх ухаан нь харьцангуй залуу салбар бөгөөд энэ чиглэлээрээ сэтгэл судлалын өлгий орон болох Герман улсын туршлагыг эх орондоо авч ирж, монгол дахь сэтгэл судлалын салбарыг улам бүр баяжуулах хэрэгцээ шаардлагтай байгаа  учраас ХБНГУ-ын “Зан үйлийн сэтгэл засал”-ын Холбоонд хандан хүсэлт тавьсны дагуу энэхүү сургалт зохион байгуулагдаж байгаа нь анхдагч юм.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“BTS” гуравдугаар сард бүрэн бүрэлдэхүүнээрээ эргэн ирнэ

02/01/2026
Дуу хөгжим Урлаг

ШИНЭ КЛИП: Х.Баярмаа “Siren”

01/01/2026
Дуу хөгжим Урлаг

Шинэ жилийн баярын тухай дуунууд

31/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“BTS” гуравдугаар сард бүрэн бүрэлдэхүүнээрээ эргэн ирнэ

02/01/2026

2026 онд нээлтээ хийх ОНЦЛОХ найман кино

02/01/2026

“Physical Asia: Welcome to Mongolia” нэвтрүүлгийг дэлхий даяар цацаж эхэллээ

02/01/2026

Эсрэг дүрийн мастер Гавьяат жүжигчин О.Гэрэлсүх “Задлаагүй захиа” кинонд дахин эсрэг дүрээр гарч ирнэ

02/01/2026

Ордуудын нэгдүгээр сарын зурхай

02/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.