Ордуудын энэ долоо хоногийн зурхайг хүргэж байна.
ХОНЬ
Хамт олны үйл ажиллагаанд зохион байгуулах ур чадвараа харуулж чадна. Цагийг нь олсон оновчтой үг таны үнэ цэнийг илтгэнэ. Танд санал болгох зарим зүйлс үнэхээр гайхалтай байх болно. Таны ажил хэрэгтэй холбоотой асуудлуудад сайн сайхныг ерөөх өөрийнхөө зөн билигт итгэ. Шинийг сэдэх авьяас тань бусдын толгойг өвтгөдөг салбарт ч урагш ахих боломж олгоно. Чухал шийдвэр бүү гаргаж, гэрээ хэлэлцээр байгуулах бол бичиг баримтаа сайн цэгцэл. Хамт ажиллагсдын явцгүй саналыг бүү сонс. Ойр дотнын хүмүүстээ тусламж хэрэгтэй бол харамгүй тусал. Эерэг чиг хандлагаа хэтрүүлж, эрч хүчээ алдахаас болгоомжил. Залхуу, ноомой болж эргэн тойрны үйл явдлууд анхаарлыг тань татахгүй байж магадгүй. Таны төлөвлөсөн төлөвлөгөө, ажил хэрэг бусдын дэмжлэгийг авч чадахгүй бол санасан хэмжээнд бүтэхгүй бололтой. Түүнээс болж та сэтгэлийн дарамтад орно. Хамгийн гол нь сэтгэлийн дарамтад бүү ор. Урьдаас тааварлаж байсан бол аливаа асуудлаас айх хэрэггүй. Бууж өгөхгүй байвал бусад хүмүүс таны хичээл зүтгэлийг магтах болно. Өрсөлдөгч нартаа чухал нууц мэдээллийг задруулахаас болгоомжил. Зарим нууцыг задлах эсвэл худал хэлэх үйлдлийг давтахгүй байх хэрэгтэй. Долоо хоногийн сүүл рүү эерэг санаа бодол нь ямар ч муу зүйлийг үгүй болгож чадна. Өөдрөг чиг хандлага таны хувийн харилцаанд гарсан бэрхшээлийг даван туулах боломж олгоно. Эд материалын сонирхол болон санхүүгийн буруу алхам нь муу зүйлсийг араасаа дагуулна. Эерэг хандлага болон зөв шийдэл нь тулгарсан асуудлуудыг тань цэгцлэх болно. Олон ажил зэрэг амжуулах гэхээс илүүтэйгээр тайван уужуу ханд. Цаг нь тулсан үйл ажиллагаанд бага зэрэг саад гарч болзошгүй. Асуудал бүрийг мөнгөөр шийдэх гэж оролдох нь тийм ч сайхан санаа биш байна. Хүүхдүүдтэй тань холбоотой асуудал сэтгэл хөдлөлийг ихэсгэх болно. Үр хүүхдэдээ хүссэн зүйлийг авч өгөхийн оронд хэрэгтэй юманд анхаарлыг нь тат. Хайртай хүн тань өгөөмөр сэтгэл шаардаж, өөрийгөө халамжлуулахыг хүснэ. Та болон таны гэр бүлийнхнийг тойрсон сайхан мэдээнүүд нь ямар нэгэн тэмдэглэлт баяр тэмдэглэх шалтаг болно. Ганц бие хүмүүс дотоод төсөөлөлдөө байгаа адал явдлыг бүтээж болно. Гол нь та явцуу хүрээнээсээ гарч өөр зүйлийг эрж хайсан нь дээр. Урьд өмнө нь үзэж байгаагүй бүхнийг туршихыг хүсэх ч ямар нэг зүйлийг гаднаас нь үнэлэх гэсний хэрэггүй байх.
ҮХЭР

Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээ хэлэлцээр үр дүнд хүрч, сайхан боломжийг танд өгнө. Зарим хүмүүс эд хөрөнгө худалдан авч болзошгүй. Бүх зүйлийг хийхийнхээ өмнө сайн судалж, хэрэгцээ шаардлагаа нарийвчлан тооцох нь зүйтэй. Оюун санаа хийсвэр мөрөөдөмтгий байх бололтой. Ихэнх хүмүүс бодит байдлыг сайн ойлгохгүй. Хөрөнгө санхүүгийн байдал дэмий зүйлд мөнгө үрэхээс илүү олсон хэдээ өсгөх шаардлагатай байгааг од эрхэс сануулж байна. Чухал уулзалтын үеэр гэнэтийн явдал болж, төлөвлөгөөнд саад болно. Хөнгөн харьцаа түр зуурын ашиг хонжоо харсан байна. Энэ нь муу үр дагавартай байх магадлалтай. Зарим нэгэн үйл ажиллагаа хууль эрх зүйн асуудлаас болж саатсанаар сэтгэл санаагаар тавгүй байх боловч тэвчээртэй байх нь чухал. Гэр орныхоо орчныг өөрчилж гэр бүлийнхэндээ илүү зайтай орон зай бий болгох засвар хий. Зарим нэг үл ойлголцлыг үүсгэх сэтгэл хөдлөл нэмэгдэнэ. Таны эргэн тойрны бүх хүмүүс тань илүү мэдрэмтгий болсон мэт санагдана. Долоо хоногийн сүүл рүү ажил хэрэг танаас уян хатан байхыг шаардана. Бага зэргийн өөрчлөлтийг хүснэ. Эхэлсэн ажлаа дуусгах, судалгаа шинжилгээ хийх зэрэг нь хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломж өгнө. Зохион байгуулалттай байх нь цэгцгүй замбараагүй байдлаас ангижрахад тус болно. Бусдын төлөө ихийг хийж чадахгүй ч өөрийнхөө төлөө бол илүү ихийг хийж чадна. Иймд бүх зүйлд санаа зовж бухимдаад байлгүй зүгээр л өөртөө анхаарч эхэл. Өөрт таалагдсан зүйлээ л хийх хэрэгтэй. Гэхдээ хэрэгцээгүй зүйлд цагаа зарцуулах хэрэггүй. Чухал хэрэгцээтэй зүйлдээ л цаг гарга. Элдэв зугаа цэнгэлд зориулж мөнгөө үрэх хэрэггүй. Эрүүл мэнддээ сайжруулан, өөрийгөө сэргээх хэрэгтэй. Дотоод мэдрэмжээ зөв болгоход сайн анхаар. Ганц бие хүмүүс бүх шалгуурт тань тохирсон хүнтэй уулзаж чадахгүй байх. Сохор болзоонд явах талаар бодоод үзээрэй.
ИХЭР

Олдсон боломжоо ашиглан мэргэжлийн түвшингээ дээшлүүлж, хариуцсан ажил дээрээ амжилт гаргах үе. Ажлын цагийн хуваариа цэгцэл. Зөв хэмнэлд суралцах цаг тусгайлан гарга. Таны бизнест ахиц дэвшил гарч, найз нөхөд болон мэргэжлийн хамтрагчийн харилцаанд эерэг өөрчлөлт гарах болно. Шинэ төлөвлөгөөнүүд хэрэгжиж эхэлбэл урьдын мөрөөдөл биелэх боломж гарна. Шинэ санаагаа хэрэгжүүлэх үедээ үл ойлголцлоос зайлсхий. Бодит байдлыг шүүмжилсэн үг болон шударга ёсыг тогтоох гэсэн тэмүүллээс болоод та бусдын дургүйг хүргэх бололтой. Бодит чиг хандлагаар асуудлыг шийдвэрлэх нь зорилгодоо хүрэхэд илүү ашиг тустай. Зөвхөн өөрийн нүдний өмнө байгаа зүйлийг харахаа больж, асуудлыг илүү өргөн олон талаас нь харахыг хичээ. Жижиг гэлтгүй бүхий л асуудлыг сайтар анхаарч чадвал та нөхцөл байдлыг зөв үнэлэх аргаа олно. Од эрхэс таныг эрүүл мэнддээ онцгойлон анхаарахыг сануулж байна. Ялангуяа хоолны чанарт сайн анхаарлаа хандуул. Мөнгөө хадгалахаас илүү замбараагүй үрдэг хэвшил гэр бүлийн маргааныг үүсгэнэ. Шинэ хосууд хайр дурлалын харилцаагаа сайн анхаарч байхгүй бол зуурдын янаг амрагийн харьцааны сул талыг олж харахгүй бололтой. Долоо хоногийн сүүл рүү аливаа хурц асуудлыг сөхөж гаргахаас татгалз. Ямар ч зүйлийг өвөрмөц аргаар хийх, нууцыг шинжлэх судлах нь урамтай байх болно. Хамтын ажиллагаанд харилцан ойлголцол хүндрэлтэй хэвээр байх болно. Бүх зүйл таны эсрэг чиглэсэн мэт санагдана. Хүсээгүй хүнтэйгээ тааралдах эсвэл таагүй мэдээ сонсож болзошгүй байна. Харин гэр бүлийн харилцаа тань тааламжтай байх болно. Ажил хэргээ хойш тавин гэр бүлдээ зориулах цаг заавал гарга. Гэр бүл болон үр хүүхдүүдтэй холбоотой нэлээдгүй зардал гарна. Шинэ хайр дурлал шохоорхол удаан үргэлжлэхгүй. Урам хугаралт гомдол цөхрөлөөр төгсөж магадгүйг анхаар. Амьдарч буй орчиндоо нам гүм бөгөөд амар тайван байдлыг бий болгох боломж хай. Ингэснээр сэтгэл санаа тань сайхан болно.
МЭЛХИЙ

Шинэ өөрчлөлт таны сонирхлыг татахаас гадна өөр улс оронд аялахыг ихээр хүсэх бололтой. Хэрэв боломжтой бол тогтсон хэв маягаа эвдэж, хаашаа ч хамаагүй яв. Таны амьдрал бас нэг сонирхолтой түүхээр шинэчлэгдэх болно. Ямар ч салбарт ажилласан сайн түншүүдтэй хамтарвал амжилтад хүрнэ. Бизнесийн гэрээ хэлэлцээрийн үед өөрийн зөн совиндоо мөн итгэ. Таны тооцоолж байснаас ч их зарлага гарч мэдэх тул хуультай харшлах зүйлсээс холуур байхыг анхааруулж байна. Дарамттай нөхцөл байдал гарч ирэх магадлалтай. Хэтэрхий өндөр үүрэг хариуцлага танд сэтгэлийн дарамт болно. Ажил хэрэгт саад гарч магадгүй тул ямар ч үед бэлэн байж, түүртэлгүй давахыг хичээ. Тайван бус хандлага ихсэж байгаа тул шинэ төсөл, үйл ажиллагаа эхлүүлэлгүй байсан нь дээр. Гэхдээ цагийн юмыг цагт нь хийж, зорьсон чиг хандлагаа баримтлах нь таныг өрсөлдөөнд хэвээр үлдээх болно. Зарим үед муу ч гэсэн оролдлого хийнэ гэдэг нь хэзээ ч оролдохгүй байснаас илүү дээр гэдгийг санах хэрэгтэй. Үндсэн ажлынхаа хажуугаар хийдэг туслах бизнес тань бодож байснаас илүү ашиг авчрах бөгөөд мөнгө санхүүгийн хэрэгцээгээ тэнцвэржүүлэх боломжийг танд өгнө. Хувийн амьдралд таатай явдал тохионо. Гэхдээ хувийн амьдралд сорилтын хугацаа дуусаагүй байгааг од эрхэс сануулж байна. Хайр дурлалын харилцаа таны бодлыг бүрэн эзэмдэх бөгөөд романтик болзоо хэрэгтэй бололтой. Долоо хоногийн сүүл рүү өөрийн итгэлийг хүлээсэн хүмүүстэй хамтран ажилла. Иог болон бясалгалаар хичээллэснээр тайвширч, стрессээсээ салах болно. Сүжиг бишрэлээ сонсож дотоод сэтгэлээ ариусгах үйл хий. Нөхцөл байдлыг илүү сайн ойлгохын тулд гол зүйлдээ анхаарлаа хандуул. Тантай тулгарч буй аливаа сорилт, асуудлыг шийдэх арга замууд олдох болно. Гэхдээ эрүүл мэндээ эхэнд тавьж, эрсдэлтэй зүйл бага хий. Асуудалд өрөөсгөл хандаж өөрийнхөөрөө зүтгэх байдал нэмэгдэнэ. Сэтгэлийн хөдлөлөөр аливаад хандах нь хайр сэтгэлийн харилцаанд сөргөөр нөлөөлж дотнын хүнтэйгээ зөрчилдөхөд хүргэж болзошгүй. Ганц бие хүмүүс энэ үед онцгой нэгнийг олж харах бололтой. Урьдчилан таамаглашгүй болзоонд явж магадгүй. Харин гэр бүлтэй хүмүүс үр хүүхдүүдийнхээ хүмүүжил дээр анхаарлаа хандуул. Гэр бүлтэй холбоотой ямар ч сэтгэл гонсойлгосон асуудалд өөдрөгөөр ханд. Зөв гарцыг олсон үед урьд нь төвөгтэй санагдаж байсан асуудал тань энгийн шийдэлтэй байсан байж болно. Ерөнхийдөө сэтгэлийн зовнил, гутралаа мартаж, өдрийн хандлагыг өөртөө сайхан байлгах боломжийг эрэлхийл.
АРСЛАН

Мөрөөдлөө биелүүлэх хүсэл оргилж, таны төсөөлөл маш хүчтэй илрэх бололтой. Удаан төлөвлөсөн үйл хэргээ эхлүүлэх хүсэл төрнө. Мөнгө хөрөнгөө өсгөх үйл ажиллагааг үргэлжлүүлэхэд таатай үе. Ажил хэргийн уулзалт ихтэй байх төлөвтэй. Чухал хүмүүстэй хийх уулзалтыг сайтар зохион байгуул. Бүтээлч үйл ажиллагаагаа идэвхжүүлэхэд сайн. Од эрхсийн нөлөөг өөрийн авьяас чадвараа нээн илрүүлэх, дотор байгаа эрч хүчээ гадагшлуулахад зориул. Нийгмийн амьдралд илүү идэвхтэй бай. Бизнесийн үйл ажиллагаа олон төрлийн саад бэрхшээлийг давсны дараа хэрэгжих шатандаа орно. Хөрөнгө санхүүгийн тусламж авахаар хичээж байсан бол сайн мэдээ сонсоно. Өөрийн санаснаар зүтгэвэл хамт олныхоо итгэлийг алдаж болзошгүй. Хэрвээ та өөрийнхөө нэр хүндийг сайн байгаасай гэж хүсэж байгаа бол эрх мэдэлтэй хүмүүсээс илүү хамт олонтойгоо сайн харилцаа тогтоо. Долоо хоногийн сүүл рүү нөхцөл байдал чухал шийдвэр гаргахыг шаардах бололтой. Сандарч тэвдэлгүй тайван байвал олз ашиг сайн байна. Хямдралтай бараа хайж байгаа хүмүүс хэмнэсэн мөнгөндөө сэтгэл хангалуун байх болно. Хосуудын харилцаанд ээлтэй үе тул хайрттайгаа хамтдаа ихэнх цагийг өнгөрөө. Гэр бүл, найз нөхдөдөө цаг зав гарга. Цагийг аль болох хөгжилтэй сэтгэл хангалуун өнгөрөөхийг зөвлөж байна. Ойр дотнын хүнтэйгээ ялихгүй зүйлээр маргалдах гэсний хэрэггүй. Хэцүү байгаа хэн нэгэнд тус хүргэхээс бүү цааргал. Та нарын эргэн тойронд сэтгэл эмзэглүүлсэн дүр зураг харагдвал чимээгүй өнгөрөх нь амиа хичээсэн үйлдэл болно. Бодит бус хандлага гарсан ч хайр дурлалын адал явдал нь танд сэтгэлээр өөдрөг байдлыг бэлэглэнэ. Итгэлтэй нөхрийн тус дэм болон зөвлөгөөг авах хэрэгтэй байж магадгүй байна.
ОХИН

Мэдлэг боловсролоо хөгжүүлэхэд тааламжтай цаг үе. Зарим хүмүүс оршин суугаа газраа өөрчлөх талаар бодож магадгүй. Залуу хүмүүс хол газар явж, шинэ мэдлэгт суралцах үе. Урлагийн тоглолт үзэх, түүхэн дурсгалт бүтээл сонирхох зэрэг нь танд их таалагдана. Амьдралдаа жаахан ч гэсэн сонирхолтой цонх нээ. Эрч хүч ихсэх үед хайр дурлалын харилцаа хөдөлгөөнд орно. Өдөр тутмын нэгэн хэвийн байдал өөрчлөгдөнө. Таны хайрын харьцаа бат бөх бол улам дотно болно. Ганц бие хүмүүст урьдаас таамаглаагүй зүйл тохиолдох болон ямар нэгэн уулзалтын санал хүлээж авах магадлалтай. Ажил хэргийг зогсонги байдалд оруулах, хамт ажиллагсадтайгаа харьцаа муутгах шийдвэр гаргахаас урьдчилан сэргийл. Од эрхсийн чиг хандлага таагүй байгаа тул хойшлуулсан ажил байвал хийж дуусга. Тэгвэл зарим таагүй тохиолдлыг боломжоороо зөвтгөж чадна. Зугаа цэнгэл, наргиан наадмыг тааруулж байх хэрэгтэй. Та үрэлгэн зан гаргах хандлагатай учраас зарлагаа хянах чадвараа дээд зэргээр гарга. Ах дүүс хамаатан садантайгаа таагүй харьцаанд орж болзошгүйг од эрхэс анхааруулж байна. Долоо хоногийн сүүл рүү хамтын үйл ажиллагаа таны ажил хэрэгт чухал үүрэгтэй байх болно. Өөрийн ур чадвараа бусадтай багаар ажиллах үедээ ашигла. Үр бүтээлтэй байж, өөрийгөө илэрхийлэх авьяас тань тодорно. Олон нийтийн өмнө яриа хийх хүмүүс сонирхолтой бөгөөд бусдын сэтгэл татсан зүйлийг хийж чадна. Хүчтэй, аз туршсан байдал ихэнх хүмүүсийг боломж амжилт руу хөтлөх болно. Ажил хэргийн нөхцөл байдлыг өөр өнцгөөс харах боломж олгох шинэ танилтай болно. Уран бүтээлч хүмүүс онгодтой байна. Олныг хамарсан арга хэмжээнд амжилттай оролцож шагнал урамшуулал авах магадлалтай. Дотоод эрх чөлөөгөө олж авах, эрч хүчээ илрүүлэх зэргээс жинхэнэ сайхныг мэдэрнэ. Харилцаан дээр хэт ёсорхог байдал үл ойлголцол төрүүлэх шалтгаан болж болзошгүй. Залуу хосууд хайр дурлалын харилцаанаасаа болж дарамтад орж магадгүй. Гэхдээ од эрхэс танд хүний зүрх сэтгэлийн түлхүүрийг олох тал дээр амжилт өгнө. Мөнгө хөрөнгийг бүгдээс чухалчилж гэр бүлийнхнийхээ санааг зовоосны хэрэггүй.
ЖИНЛҮҮР

Од эрхсийн нөлөө тод байна. Од эрхсийн байрлал эерэг байх тул та аливаа зүйлс сайхан байгааг мэдэрнэ. Уран бүтээлч хүмүүс өөрийн бүтээн туурвих ур чадвараа харуулахад тохиромжтой үе. Ажил хэргийн ямар нэгэн хэлэлцээр болж танд өөрчлөлтийг авчирна. Ямар ч өөрчлөлт хийсэн таны энэ алхам зөв байх тул өөрийн зөн совиндоо итгэх хэрэгтэй. Ихэнх үйл явдлууд урьдын таагүй зүйлсийг мартуулна. Од эрхсийн байрлал таны ажил хэрэгт гайхалтай үр дүнг авчрах бөгөөд урьдын таагүй үйл явдлуудаас ямархуу сургамж авснаа сана. Танд төдийлөн сайн хандахгүй байсан хүмүүс ч таны хамгийн сайн дэмжигч болно. Зарим үүрэг даалгавраас болж таны тав тухтай байдал бага зэрэг алдагдах байх. Ажил хэргийн асуудлаа эргэн харахыг сануулж байна. Шаргуу оролдлоготой байж тодорхой шийдвэр гарга. Эргэн тойрны дуусгаагүй ажил нь илүү дарамт болон стрессийн шалтгаан болно. Хэтэрхий тооцоотой байх нь хамт байгаа хүмүүсийн түгшүүртэй байдлыг нэмэх болно. Хэн нэгэн таны тухай буруу мэдээлэл өгч байж болох юм. Бусдаас давуу байх гэсэн эрмэлзэл хэтэрснээс эсрэг үр дүн үзүүлэх магадлалтай. Алдаагаа хүлээн зөвшөөрч түүнийгээ засахын тулд суралцах нь урагшлах, амжилтад хүрэх түлхүүр болно. Долоо хоногийн сүүл рүү гаднын таагүй нөхцөл бүрэлдэх нь таны үйл ажиллагааны үр дүнд муугаар нөлөөлнө. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эхлэхийг зөвлөж байна. Хэдийгээр таны ажил хэргийн харилцаа гаднаасаа ямар ч өө сэвгүй мэт харагдаж байвч дотооддоо их асуудалтай байгааг хүлээн зөвшөөрч, шийдэл ол. Хамт олны уур амьсгал буруу тийшээ эргэсэн байх магадлалтай. Үүрэг амлалтаа хойш нь тавьж өөрийнхөө хэрэгцээний тухай бодох үе. Чимээгүй уур амьсгал танд чөлөөт цагаа таатай өнгөрөөх, унших ёстой зүйлсээ гүйцээх, үзэхээр төлөвлөсөн киногоо үзэх зэрэг боломжийг олгоно. Иогийн дасгал, бясалгалын аргуудыг суралцахад тохиромжтой үе. Хоолны дэглэм барьж спортоор хичээллэхээр төлөвлөсөн бол энэ нь цагаа олсон үйлдэл байна. Эхэндээ хэцүү мэт танд санагдаж болох ч асуудлыг өөр өнцгөөс нь хараад үз. Энэ өөрчлөлт тийм ч их хэцүү биш гэдгийг та удахгүй мэдрэх болно.
ХИЛЭНЦ

Хариуцлагатай ажил хийдэг хүмүүс бодит үнэнтэй нүүр тулахаас бүү эмээгээрэй. Таатай нөхцөл байдал нэг их удахгүй өөрчлөгдөх тул боломж, завшааныг соргогоор ашиглах хэрэгтэй. Шууд гарах үр дүнгүй байсан ч өөрийн зөв үзэл санааг баримтлах нь танд таалагдах болно. Дарга удирдлага, дээд албан тушаалтантайгаа ч шударга харьцахаас бүү эмээ. Зөв цагтаа зөв газраа байх нь чухал. Шинэ ажлын ахиц дэвшил урт хугацааны бизнесийн зорилгодоо хүргэхэд тусална. Ажлын нөхцөл сайжрахад технологийн шинэчлэл үр нөлөөтэй байна. Аз турших дуртай хүмүүс энэ зангаа хянаж байхыг од эрхэс зөвлөж байна. Алдаагаа давтахаас сэргийлэх энгийн арга зам бол өөрийгөө сайн мэдрэх явдал юм. Мөн хашир туршлагатай хүний үг таныг зөв замд хөтөлнө. Гэнэтийн өрсөлдөгч гарч ирэх болно. Удаан хугацааны туршид зорьж байсан зүйл дээр чинь хэн нэгэн аль хэдийн байр сууриа эзэлсэн мэт мэдрэмж авна. Өнгөрсөнд эргүүлэн аваачих хуучин дурсамжууд гарч ирсэн ч таагүй үеийг дурсан хэт ихээр гуниглах хэрэггүй.Гэр бүлийн хүрээлэлдээ дур зоргоороо байхаас илүү мэдрэмжтэй хандах үе. Ганц бие хүмүүсийн хувьд хайр дурлалтай учирна. Долоо хоногийн сүүл рүү ямар нэгэн хүнд хүчир ажилд өөрийгөө хэт зориулах хэрэггүй. Гэхдээ нөхцөл байдалтай эвлэрч зүгээр суух нь ч сайн шийдвэр биш. Ахуйн элдэв асуудал болон ажлын нөхцөл байдалдаа сэтгэл хангалуун бус байгаа бол өөрчлөлт хий. Энэ нь танд цагийг аз жаргалгүйгээр өнгөрүүлэхээ зогсоож, амьдралын хэв маягийг сайжруулахад тусалж чадна. Хэрвээ та богино хугацааны аялалд явах бол гарах үр дүн таныг аз жаргалтай болгоно. Таны үнэнч байдал, сайхан сэтгэл бүгдэд сайнаар нөлөөлөх болно. Удаан хугацааны нөхөрлөлөөсөө үнэнч сэтгэлийг хүсэж байвал шударга зангаараа өөртөө татах нь хамгийн чухал. Гэхдээ та өөртөө тулгасан ойр дотнынхныхоо төлөө санаа тавьдаг зангаасаа болж ядарч болзошгүй. Өөрийгөө мэдэрч, бясалгал хийх нь танд оюун бодлоо амрааж санаагаа төвлөрүүлэхэд тусална. Эцэг эх хилэнцийнхэн үр хүүхдүүдээ баярлуулж, аз жаргалыг мэдэр.
НУМ

Нарийн зүйлс санаснаар шийдэгдэж чадахгүй боловч ерөнхий тохиролцоонд хүрч чадна. Хамтын үйл ажиллагааны болон худалдаа үйлчилгээний салбараас олох орлого нэмэгдэнэ. Ажлын газраа өөрчлөх боломж гарснаар орлогоо нэмэгдүүлэхийн зэрэгцээ өөрчлөлт хийх хүсэлд тань нийцнэ. Өөрийгөө баригдмал арга барилд эзэмдүүлэх хэрэггүй. Бусдыг өөртөө эвтэйхэн татвал аятайхан багийг бүрдүүлж чадна. Хамт ажиллагсдын харилцаа итгэлцэл дээр тогтох хэрэгтэй бөгөөд цаашид ажлаа сайнаар үргэлжлүүлэхийг хүсвэл аль болох хянуур байх хэрэгтэй. Бага сага хов живийг таашаадаггүй байсан ч зарим үед бусадтай дэл сул яриа өрнүүлж яагаад болохгүй гэж. Хүмүүсийн хооронд үүссэн хов жив сонирхол татах болно. Гэсэн хэдий ч сонссон бүхэндээ нэг их итгэх хэрэггүй. Хувийн дадал зуршлаа өөрчлөхөд туслах зөвлөгөө сонсох нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх болно. Давчуу хугацаанд чухал сонголт хийх шаардлага нэлээд их гарна. Хууль эрх зүйтэй холбоотой асуудал тийм ч хурдан шийдэгдэхгүй бололтой. Зарим үйл ажиллагаа таны ашиг сонирхолтой зөрчилдөж мэднэ. Ажил хэргийн харилцаагаа гэр бүлийн харилцаатай хутгах хэрэггүй. Долоо хоногийн сүүл рүү нэгэн хэвийн үйл ажиллагаанаас залхаж байгаа хүмүүс өвөрмөц замыг сонгох болно. Ихэнх хүмүүс эрч хүчтэй байх тул хүсэл тэмүүлэл болон сэтгэлийн хөдөлгөөнөөр аливаад хандах бололтой. Хувийн болон албан ёсны арга хэмжээ таны хувьд нэлээд болох бололтой. Таны зарим амлалт ердийн үеэс илүү шударга бус байгааг мэдрэх болно. Үүнийг бүтээлч байдлаар зас. Уран бүтээлч хүмүүс төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулна. Өөртөө тогтоосон зарим хил хязгаарыг давснаар танилын хүрээгээ өргөжүүлнэ. Сэтгэл зүйн байдал сайтай гэдгээ бүх хүнд харуул. Хамгийн гол харилцаандаа өө сэв гаргахгүйг хичээ. Бусдад хайр түгээх нь эргээд сайхан энерги танд өгөх болно. Хайртай хүмүүстээ хатуу үг бүү хэл. Харин ч сайхан зүйлсийн талаар ярьж тэднийхээ сэтгэлийг баясгаарай. Бусдын гэм бурууг олж тогтоох гэж оролдохоос татгалз. Тогтвортой харьцаатай хүмүүс ч бага зэрэг идэвх гаргаж хайрын холбоогоо бэхжүүлэх хэрэгтэй. Харин шинэ дурлалтай учирсан ганц бие хүн бага зэрэг гуниглаж магадгүй.
МАТАР

Олон нийтийн дунд байр сууриа олох, багийн чухал гишүүн болох чадвартай үе. Ажил хэрэг нэлээд өндөр зарлага шаардах ч сэтгэл ханамжаас татгалзахгүй бололтой. Өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй хүмүүст гайхалтай үе байх болно. Өөрт таалагддаг хоббигоо хөгжүүл. Энэ бүхэн таны насан туршийн сонирхол бол одоо л цаг гарга. Байгалиас заяасан авьяас чадвар тань тодоор гэрэлтэх болно. Амьдралд өвөрмөц байдлаар ханддаг, сонин зорилготой хүмүүстэй уулзах болно. Хамт олны үйл ажиллагаанд илүү идэвхтэй оролцох хэрэгцээ шаардлага үүснэ. Одоогийн байр сууриа муутгахаас сайн сэргийл. Санхүүгийн боломжоо тооцоолон хэрэгцээгээ худалдан авалтаа багасгах үе. Томоохон зарлага гаргах шийдвэр бүү гарга. Өмнөх төлөвлөсөн өдөр тутмын амьдралд өөрчлөлт орно. Хайрын харилцаанд юу муугаар нөлөөлөөд байгааг олж илрүүлж, өөрийн алдаагаа тодорхой болго. Чөлөөт цагаа хайртай хүнтэйгээ хамт өнгөрөөн, эрч хүчээ сэлбэ. Хамтдаа байхдаа бие биеэ илүү ойлгох нь бүх таагүй зүйлийг өөрчилж чадна. Ганц бие хүмүүс болзоонд явах бололтой. Од эрхсийн байрлал таны эрүүл мэндэд муугаар нөлөөлж болзошгүй байна. Хэт ачаалалтай ажилласнаас таны амьдралын эрч хүч суларсан бололтой. Биеийн хүчний хүнд хөдөлмөрөөс зайлсхий. Архаг хууч өвчин хөдлөх магадлалтай байна. Долоо хоногийн сүүл рүү хүмүүст үнэлэгддэг талаа олон нийтэд харуулж, өөрийгөө илэрхийл. Хэдийгээр өмнөх амжилт хангалттай мэт санагдсан ч ямар ч ажилд сэтгэл амрах байдал гаргах хэрэггүй. Харин та ажлаа илүү хийх арга зам олох хэрэгтэй болно. Хэрэв таны эргэн тойронд эмх замбараагүй байдал гарч буй бол энэ бүхнийг удаан сунжруулахгүйг хичээ. Таны итгэл үнэмшил сайн байх хэдий ч аливаа асуудлыг сайтар ойлгож мэдэж, үнэн бодит чанарыг нь өөрөө таньж байж бусдад ярих хэрэгтэйг санаарай. Хов жив болон гунигт бодлоосоо зайлсхий. Зарим хүмүүс мэдлэгээ сайжруулахын төлөө илүү хичээх үе. Хайрын харилцаагаа сайнаар үлдэхийн төлөө хичээж байвал үнэнч байдлаа хадгал. Гэр бүлийн харилцаа ихээхэн анхаарал шаардах бололтой. Хосууд нэг нэгийнхээ нууцлаг сонирхлыг дэмжих хэрэгтэй. Эрүүл мэндээ хамгаалж, хоол боловсруулах эрхтэндээ илүү анхаар.
ХУМХ

Байр сууриа хадгалахын тулд илүү нухацтай ухаалаг шийдвэр чухал үе. Өөрийгөө бусад хүмүүст эергээр нээн харуул. Дарга удирдлагуудтайгаа зөрчилдөх хэрэггүй. Хэт яаруу зангаасаа болж ашигтай гэрээг цуцалж ч мэднэ. Танд нэмэлт үүрэг даалгавраас татгалзахгүй, хүмүүст үгүй гэж хэлж чадахгүй хандлага байна. Зарим зүйл дээр шууд үгүй гэх нь энгийн бөгөөд хатуу үнэн байх болно. Баталсан төлөвлөгөөгөө ягштал баримтлах боломжгүй байсан ч ерөнхий чиг шугамаа алдаж болохгүй. Яарсан шийдвэр бизнесийн төсөөллөө өөрчлөхөд хүргэнэ. Аливаа эргэлзээтэй, болгоомжлол илүүдэхгүй мэдээллийг шалгаж үнэн зөв эсэхэд хяналт тавь. Ахуйн тааламжгүй асуудлаас зайлсхийж байгаа бол аль болох олны дунд орох цаг гарга. Таны ур чадвар, авьяас билэг нэмэгдэнэ. Ихэнх хүмүүсийн удирдан зохион байгуулах ур чадвар нь ахиц дэвшилт гаргахад тусална. Хэрвээ та сайн сонсогч байж чадвал хайртай хүн болон хамтрагчаасаа ашигтай зөвлөгөөг авч чадна. Хайр дурлалын харилцаанд үргэлж бусдаас өрсөхийг хүсдэг бол болгоомжтой бай. Хэрвээ та яг л байгаагаараа бусдаар хайрлуулахыг хүсэж байгаа бол өөрөөрөө бахархах зангаа хяна. Долоо хоногийн сүүл рүү өөртөө итгэх байдал өсөх болно. Хувийн амьдрал урам өгсөн эерэг хандлагатай болно. Найз нөхөд тань хэрэгтэй санал гаргаж магадгүй. Эсвэл сайхан сэтгэлтэй хэн нэгэн таныг авьяас чадвараа харуулах боломж олгоно. Оногдсон ажлаа биелүүлэхдээ баяртай байна. Өөрийн сонгосoн арга барил, хэв маягаа өрсөлдөгчдөө харуул. Гэнэтийн таагүй явдал нь аливаа харилцааг хүндрүүлэх болно. Үүнээс болоод амлалтаа биелүүлэхэд бүрхэг болно. Энэ үед урьд урьдынхаасаа илүү их хүлээцтэй байх хэрэгтэй. Зар сурталчилгааны өнгөц хэлбэрт хууртан элдэв төрлийн бараа, үйлчилгээ авахгүй байх хэрэгтэй. Мөнгөө зөв зарцуулахад хянамгай байдал тус болно. Ашигтай бөгөөд хэрэгцээтэй боломжийг алдаж болохгүй. Та энгийн үеийнхээс илүү мөрөөдөмтгий байх тул анхааралтай бай. Хөнгөн хийсвэр зан чанараа өөрөө ч гайхах болно. Дотоод айдастайгаа учрахаас бүү ай. Өөрийгөө таньж, дотоод ертөнцөө сонсох зав гаргаарай.
ЗАГАС

Ашигтай хөрөнгө оруулалт хийхийг хүсэж байгаа бол сайн судалж үзээрэй. Эрсдэлтэй алхам хийх чадвартай байх ч сайн чаддаг ажлаа хийх нь өлзийтэй. Зорьсон төлөвлөгөөнд тохирохгүй санал ирвэл яаран хариу өгөлгүйгээр өөрийн асуудлыг шийдвэрлэх ямар нэг зүйл хий. Тулгарсан асуудлыг шийдэх арга замыг хамт олондоо сайн тайлбарла. Гол ажил хэрэгтээ анхаарлаа хандуулбал ашиг олж, санхүүгийн асуудлаа шийдэж боломжтой болно. Нарийн чимхлүүр ажлыг мэргэжлийн хүнд даатгах нь таныг асуудалд орохоос сэргийлэх бөгөөд өөрийн туршлагаа сайн ашигла. Гэхдээ бусдад бүх ажлаа даатгах нь тийм ч сайхан санаа биш байна. Таны өмнө дуулгавартай байж, ажлаа хойш тавих ёстой гэж бусдыг шахах нь муухан санаа байх болно. Урлаг уран сайхан болон шинжлэх ухаанд татагдсан хүмүүс мэдлэг мэдрэмжээ бусадтай харилцан хуваалцаж, хэтийн төлөвийг хамтран тодорхойлох нь шинэ туршлагатай болох боломж өгнө. Хөрөнгө мөнгөний асуудал гарч ирэхээс гадна яаралтай шийдэх ажлууд ундарна. Энэ нөхцөл байдлаас хурдан эсвэл удаан гарах нь чухал бус тул ажил хэрэг их байсан ч өөртөө чөлөөт цаг гарга. Хайр дурлалын харилцаанд зарцуулах эрч хүч өснө. Атаархал эсвэл их сэтгэл хөдлөлтэй нүүр тулах бөгөөд та цаг зав эрч хүчээ их зарцуулах хэрэгтэй болно. Түрэмгий гэнэтийн үйл ажиллагаанаас татгалз. Долоо хоногийн сүүл рүү гаднын сөрөг нөлөөг анхаар. Хамт ажиллагсадтайгаа маргалдах, ам зөрөх хэрэггүй. Энэ нь гүйцэтгэхээр төлөвлөсөн ажлыг хойш чангааж болзошгүй. Бусдын саналыг хүлээж авсан ч чухал зүйлийг өөрийнхөөрөө хий. Санхүүгийн болон хуулийн асуудлаас болоод таны сэтгэл санаа тавгүйтэж болзошгүй. Хүндрэлтэй байгаа өр ширийн асуудлаа шийдэхэд тусламж хэрэгтэй болно. Зөн совингоо сайн ашигла. Авьяастай хүмүүс ер бусын шинэ санаа, бүтээлч ур чадвараар дүүрэн байна. Амжилт гаргахыг хүсэж байвал зарим нөхцөл байдлыг зөнд нь орхих нь ухаалаг алхам байх бөгөөд түргэн зангаа хөдлөхөөс өмнө биеэ бариарай. Энэ үед мөн өөрийгөө хэт дөвийлгөх байдал бий болж болзошгүй тул мэдрэмжтэй бай. Гэр бүлийн харилцаанд таны дургүйг хүргэх үйлдэл гарах магадлалтай. Зарим нууцаа хэрэггүй хүмүүст алдах нь таны сэтгэлийг тавгүйтүүлнэ. Танд аливаа нөхцөл байдал бүрхэг талаасаа илүү харагдах болно. Ахуйн жижиг асуудалд ч нухацтай ханд. Дутуу хийсэн зүйлс нь араасаа таагүй явдлуудыг дагуулна. Бусдыг шүүмжлэлээс зайлсхий.

