АМЬДРАЛЫН ЗАМД
АНХНЫ ЄДЄР
Огторгуйн гvн дэх од мичид зvvнээсээ єнгє бууран шингэрч эхлэв. Энэ бол удахгvй vvр цайхын тэмдэг билээ. Тvvний доорх бvдэг бадгийн дунд халхын гурван жинжин “Зvvн-хараа” хэмээх хєдєє нутгийн нэгэн баян пvvсийн зузаан шавар ханатай байшингаас том том баглаануудыг єнхрvvлэн гаргаж атар тарган тэмээнvvдэд хvч дайчлан тэгнэнэ.
Євлийн эхэн сарын vvр шєнє, жавар яггvй жиндvv байвч тєрєлхийн чийрэг болоод даарах, халууцах хоёрыг даан их юманд боддоггvй тэр жингийн хvмvvс дан цамцаар буюу бошинз тєдийхнийг ємссєн ажээ. Тэдний нэг нь бvр нvцгэн цээжээ гялалзуулах атал нєгєє хоёроосоо илvvтэй халууцах учир хєлєрсєн биенээс нь уур савсах бєгєєд хvн хvнээс гажууд юм шиг vзэгдэнэ. Энэ эр бол нєгєє хоёр эрийн дундын зарц, хєтєл Данзан гэгч байлаа.
Атар тарган тэмээнvvд анир чимээгvйн дунд хамар шуухитнуулан хааяа нэг нь татлага чангалахад ярдаглан “гав гув” дуугаран, амнаасаа хивдэс гарган хаяна. Бvх тэмээ тавь гаруй боловч гурван жинчийн ажил агшин зуурын дотор дуусаж тvрvvчийн тэмээ яг vvрийн шар гэгээг угтан гарав.
Ахмад хvн Хvрэл гэгч єндєр туранхай биетэй, ширvvн хууз сахалтай, дэрвэгэр ногоон нvдтэй, дєчин тав зургаа орчим насны эр жингийн тvрvvг барин явав. Тvvний дараа Дорж, царайны нь єнгє хvрэн бор, шанааны яс єргєн, нvд томтой, шvд нь адууных шиг тэлгэр бєгєєд бие тагдгар ийм эр жингийн цувааны дундыг барин хєдєлжээ. Хамгийн эцэст єнєєх хэн бvхний илvvтэй халууцах хєтєч явна. Ажил хэргээ тэд цэгцэлж аваад алсын замд гарч байгаа тул аль болохоор шулуун шуурхай явахыг хvсэх билээ. Аян жин олонтаа яван, тvvндээ ижил дасал болсон тэмээнvvд нь санаа сэтгэл шуударсан мэт хvнд ачаагаа дэнхэлзvvлэн алхалж, євсєн толгойг бvрхсэн цагаан хярууг унагаж єргєн шаргал замыг хойноо хаян жирийлгэнэ. Хєтєч Данзан, ачаагаа ачиж дууссаны дараа бие жихvvрхэж даарах маягтай болсон учир цагаан нэхий vзvvрсэг дээл ємсжээ. Энэ дээл бол жирийн нэг дээл биш нэхийг єєрийн гараар ёстой нохой дааж урамгvй болтол элдсэнийг хэлэх vv, оёдлы нь бас орчин тойрондоо vртсэнд сvрхий гэгдсэн эх нь vхрийн нарийн шєрмєсєєр давхар хvвэрдэн оёжээ. Энэ дээлийг Данзан гэрээс анх гарахдаа ємссєн бєгєєд эдvгээ халуун нь тал талаас тєєнєн, зєєлєн элдvvр нь нойтон юм уу намалзаад, хvн тєрєлхтний алтан хэлхээ болсон хvvхэд гэгч л ёстой эхийнхээ ариун хэвлийд л ийм байдаг болов уу гэмээр бодогдоно. Толгой дээр тавьсан улаан vнэгэн лоовууз бас шинэ учир хvрсэн газар бvхнээ хєлєргєх тул ягаан торгон бvчний нь vзvvр гогцооруулан зангидаад, уг лоовуузыг ар шил рvv хаялаа. Гэтэл бас баруун ташаанд нь цалин цагаан мєнгєн тоногтой vйсэн бариулт хутга, хар сайран бvрээст хуйдаа дvрээстэй, доош унжганан явааг яана. Тээглvvр нь долоон цэнгийн юань ши хай толгойтой янчаан, уг хутгыг эцэг нь Данзанг дєнгєж мэдээ орж байхад хаа нэгтээгээс орос сэлмийн хугархай олж хараад алх дєш хоёроо олон хоногийн турш хангинуулан байж vйлдсэн байв. “Yгvй ер тємєр нь бас гайхал яа! Ёстой гvйцэд хатаагдсан нь байна шvv” гэж эд яс чанарыг мэддэг бvхэн шагшин хэлэлцдэг байв. Эцгийн нас барсны дараа Данзангийн эх энэ хутгыг далдын далд хийн хадгалаад дєнгєж єчигдєр орой гаргаж хvvдээ зvvлгэсэн юмсанжээ. Энэчлэн хєлд ємссєн оймс, гутал, гарт барьсан ташуур цєм шинэ, бэх бат, єєрєєр хэлэхэд эдvгээ Данзан ёстой сайн эрийн хэрэглэдэг бvхнийг хэрэглэсэн бєгєєд vvнээ санахад єєрт нь нэг их єндєр юман дээр гарсан юм шиг санагдана. Зорьсон газрын зvгээс алтан шаргал нар мэлтэлзэн гарч хол ойрхын бараа тодроход Данзангийн санаа сэтгэл єєрчлєгдєнє.
“Тэртээ тэр тэнгэрийн хаяа, нарны наахантай болов уу, Жанчхvv хот бий. Тэр хот надад олзны ихийг олгон жавхлант аялгуугаар сонсдох Данзан хэмээх нэрнээ оршил болон хадагдсан зарц гэдэг гутамшигт vгийг хална даа” гэж бодохоос сэтгэл хєєрєн яарсан бєгєєд унаа тэмээ тайлгаа “чєх” гэж давирсан ажээ. Дуулгаварт тэр тайлагинь урагш гvйн жингийн дундтай яваа Доржийн дэргэд ирэхэд Данзан бурантгийг хойш татан зогсоож зохих байрандаа оров. Нэг мэдэхэд Богдын хvрээ ордог єргєн их замд орсон байлаа. Жилийн жилд алс холын аянд яв явсаар барагтай болхи эрээс илvv аяншиж дассан тэмээ урам зориг орох мэт тавхайгаа гялалзуулан алхална. Санамсаргvй эргэн харахад саяхан орхисон хятад пvvсний орон байшин хэд хэдэн уулын цаадтай хоцорсон байв. Урд зvгийг онилон ажихад алсын уулс цэнхэр униарт нємрєгдєн сvvмэлзэж, ойр орчмын тал хєндийнvvд цагаан шаргал єнгєєр жирвэгнэнэ.
Нэг мэдэхэд бєєн сvvлт улаан халтар нохой хєлийн ул дороос гэнэт гарч ирэн хvзvvн дэх олон том гуулин хонхуудаа хангиунуулан, ухаан жолоогvй боргоов. Мань жинчид ийнхvv дєрвєн гэр нэг хот айлын гадуур гарч яваа ажээ. Тэр айлын хонь нь хотондоо, vхэр нь зэлэн дээрээ, тооно бvрээс уур утаа савсана. Yvнийг хойноо орхин єнгєрєєхєд тэртээ нэгэн гvвээгээр хэсэг адуу хуйлран гарч ирлээ. Хєєж яваа эзэн нь бараагvй боловч “хаая хvvе” хашгирах дуу нь эргэн тойрны хєндийг туулан алсын уулсын оройг хvрээд эргэн цууриатна.
Эл бvх байдал Данзангийн сэтгэлийг улмаар тэнийлгэн баясгана. “Эр хvний жаргал эзгvй хээр гэдэг юутай vнэн бэ?” гэж бодож явснаа олох олз омгийнхоо тухайд шилжин оров. Энэ бол vнэндээ ч Данзанд ийнхvv зуун уул, мянган замыг алслан зорьж яваа хэргийнх нь хамгийн чухал нь бишээ. Ганцхvv харамсалтай нь хэчнээн дахин бодовч орлого зарлагын тооцоо элдэв янзаар будлихаас биш vнэн зєвєєр гарч байсан удаагvй бєгєєд энэ нь тэр бvрийг бvртгэн тэмдэглэх ном эрдэмгvйгээс гадна сампин гэгчийг цохих байтугай гартаа ч барьж vзээгvйтэй холбоотой байлаа. Тэгээд одоо Данзан энэ уудам тэнэгэр нам гvмийн дотор бодвоос лав учир олдоно гэж бодохоос гадна тvvнээ бодохгvй явж чадахгvй байв. Ингээд юм бvхнээ хуруу даран бодоход чухам юу нь мартагдан ямар юмаа хэлэн давхар нэмсэнийг хэн мэдлээ. Олз олох байтгуай єр ширэнд унах маш муухай тооцоо гарсанд гол нь харлан царай нь шарангуйлав. Дэмий гайхахдаа Данзан єєр нэгэн арга гарган дахин бодов. Энэ нь юуны урьд бусдаас гурван сайхан ат хєлсєлснийхєє хєлсийг єгч чадах эсэхээ бодсон хэрэг бєгєєд ингэхэд уг хєлсийг єгч чадахаар vл барам тэмээ бvрээс гурав гурван янжаан олохыг жингийн даамал Хvрэл батлан хэлсэн байв.
Хоёрт нь єєрийн бие Хvрэл, Дорж хоёрын дунд арван таван янчааны хєлс хэлэлцэн зvтгэж яваа билээ. Гуравт нь амин хувийн таван нэхий, нэг шуудай мєєг, долоон хурганы арьс, бас бус аар саар зvйлс бий. Жанчхvv оруулан зарахад багагvй vнэ хvрэх ёстой байлаа. Иймд Данзан нvд сэргэн баярлаж чухам юу юу авахаа бодов. Тэгэхэд, юуны урьд ах, эгч хоёртоо нэг нэг гутал, дээлийн єнгє, єєртєє гэвэл мєн л гутал яагаад заавал гутал хэрэгтэй вэ гэвэл, эр хvн гутал муутай явах шиг адаг юм юу байх билээ гэж бодогдохын зэрэгцээгээр хэрэв олон угалзтай бол хэврэг байдаг гэж хvн амьтны хэлдэг санаанд орно. Yvнээс цааш нэг гайгvй сайн морьтой болохыг бодно. Саалийн хоёр vнээ ч хэрэгтэй болов. Бас одоо байгаа тавиад хонин дээрээ нэмvvштэй болно. Гэтэл ямаа хэдийгээр муу нэртэй хажуу хавирганы айлуудын гэр бараа єєд авирах, хонь дагуулан гvйх, энэ тэрээр vнэ хvндгvй амьтан боловч vржих нь хурдан, сааль сvv ихтэй мєн сайхан мал шvv дээ гэж бодогдоно.
Урьд ємнє Данзан ийм сайн юмыг ер бодож байсангvй. Зєвхєн одоо л аян замд гарсан хойноо л бодоод ирэхэд vнэхээр сэтгэл хєдлєн ташаа тулж, хэзээ ямагт гиншин явдаг “Алиахан саарал” гэдэг уртын дуугаа єєрийн эрхгvй аялан эхлэв. Хvний хvvгийн бодол хувь хувьдаа, хєрєнгє чинээнийхээ хэр хэмжээ єсєн бойжсон нь ямар болохынхоо хэрээр тэс ондоо ч байж болох хэрэг. Энэ ёсоор єгvvлэхэд жингийн дундтай яваа Доржид Данзангийн санаж бодож яваатай тєсєєтэй юм огт vгvй. Уг нь энэ эр Жанчхvv хотыг vзэх сонирхол багагvй байгаа боловч одоо унаа тэмээн дээр бие тасралтгvй зайлагдан яваадаа тэсгэлгvй уйтгарлана. “Хvрэх газар хол, аягvй бол гурван сарын аян шvv дээ” гэж бодохоос дотор агзайн хєлс чийхрах шиг болно. Сэтгэлд тааламжтай байгаа нь хоёр жилийн ємнє эцгийн сvй бэлэг болон авч єгсєн эхнэрээс нvд далд орох холдож байгаа явдал байлаа. Yvний нєгєє талаар мєн эцгийн “насны чинь залуу, биеийн чинь чийрэг дээр би чамайг хал vзvvлэн, хашир таниулна” гэж энэ хорвоод эцэг шиг гайтай амьтангvй шиг санагдана. Тэгээд энэ эцгийг чухам хэрхэн хохироох билээ дээ гэхээс энэ гарсан жингээрээ хэдэн тэмээг хаа нэгтэй хаяанд ор сураггvй алга болууштай бодогдох ажээ. Хамгийн тэргvvнд яваа Хvрэлийн бодол гэвэл, нєгєє хоёроосоо шал єєр, ардаа орхисон нялх нойтон хvvхэдтэй эхнэр, аян замын хол ойр, олз омог олох цємийг мартаад оронд нь аян жинд арав шахам явснаа, алтан шаргал замын удаа дараалан єлзий болсныг тvvнийхээ дээр анх мордсон єдрийн тэнгэрийн сайхан байгааг бодон сэтгэл амар явна.
БОГДЫН ХYРЭЭ
Аян жингийн явдлыг амар хєнгєнд битгий бод. Yvрээс ємнє ачаалан vдийн хэрд буун, тэмээгээ идvvлэх боловч нар хэлбийхийн хэрд дахин ачаалж шєнє дундыг єнгєрєєн тэнгэрийн зvvн хаяанаас гарах мичид марлыг баруунаа тонгойлгон бууна. Энэ зуураа эрvvл агаарт бvх бие зvлгэгдэн, идэж уухад шунаг сувдаг болсон байдаг бєгєєд энгийн цагт хэрхэвч баршгvй ихийг идэх билээ. Тэгээд унтах нойрондоо жолоогvй дарагдах боловч тvлсэн галын цог унтарч гvйцээгvй байхад босон ачаалахыг яана.
Дээрх журмаар хоёр хоног явсны єглєє их ой модтой даваагаар даван, дундуураа тvргэн урсгалт нарийн голтой урт хоолой урууджээ. Зvvн, баруун талаар модтой уулс vргэлжилнэ. Тvvнийг даган явсаар Богдын хvрээний чиг хойноос орж ирэх ажээ. Данзан сэтгэл ихэд хєдлєн жингийнхээ сvvлээс хєлийн дєрєєг борви тэнийлгэн босон харахад алтан дээвэрт дугануудын орой нvд гялбам гялалзаж, бvрээ бишгvvрийн дуу хvнгэнэн, хангинан сонсогдоно. Тэндээс жаахан урагш явсаар агаарын байдал єтгєрєн єєрчлєгдєж тvлэгдмэл боов, чихрийн vнэр шиг юм ханхална. Yнэндээ тэр юун боов чихрийн vнэр байх билээ. Элдэв бусын бузар буртагтай холилдсон гудамжны нунтаг шороо нь газрын холоос тийнхvv vнэртдэг байлаа. Хашааны булан тохойгоор яваа хvмvvсийн хувцасны єнгє ялгаран лам хар нь танигдахуйц тэмээг хэвтvvлэв. Энэ бол энд буудаллахын шинж тэмдэг болох тул хоёр нєхєр нь яаран буун харайж тэмээ бvрийг хэвтvvлэн татлага тайлж, шорыг нь мултлан хаяна. Данзан сvvлчийн тэмээнд зvvлттэй явдаг гуулин ташмагийг аван усанд явахад Дорж зэл татан тэмээнvvдээ уяж байв. Энэ зуур Хvрэл майхнаа аль хэдийн босгон, бяцхан тулганд гал асаан дээр нь тємєр тогоо тавих гэж ус ирэхийг хvлээнэ. Данзан орж ирэнгvvтээ авчирсан усаа тогоо руу хийхэд халуун тогоо нь чис, няс дуугаран уур манан дээш хаяад нам гvм боллоо. Дорж гаднах ажлаа дуусаж, богцтой юм санжигануулан орж ирэв.
—Хvрэл гуай минь, юу болоод ийм эрт vдэлнэ билээ? гэхэд Хvрэл,
—Дvv нар минь харахгvй байна уу даа, Богдын хvрээ, ачит ламынхаа хvрээний хажууд vдлэх байтугай хонохгvй єнгєрч болдогсон уу даа!
—Яагаад тэр билээ?
—Яая гэхэв, орчлонгийн хамаг сайн сайхан энд байдаг юм хойно доо. Хvний сэтгэл єєрийн эрхгvй татагдана.
—Та харин ингэж байгаад бvр явахаа больчих юм биш байгаа даа гэж Доржийн хошигнон хэлэхэд Хvрэл санаа алдан,
—Ай даа ард минь ажил тєрєл, эхнэр хvvхэд гэж байдаггvйсэн бол ч хєєрхий ёстой тэгэх сэн гэж хууз сахлаа маажлан байснаа нvд анин наманчлав.
—Бидэнд энд хоргодохын хэрэг даан ч алга, зvгээр халуун хараа ууж яваад ачаалахаа бодъё гэж цаашлуулахад Хvрэл цочин,
—Yгvй ээ, хvvхдvvд минь, єнєє маргаашдаа єнжье, бурхан сахиусанд мєргєж, багш нарт даатгах ажил бий гээд ганстай тамхиа тулганы галаас асаан хэд дахин сорж ногоон нvдээ сонихноор цавчлан бодсоноо,
—Та хоёр ч гэсэн зам мєрєє даатгууштай гэлээ. Энэ vг Данзанд тун аятайхан сонсогдох боловч энд мєргєх багш байтугай таних хvнгvйгээ санан гутрав. Хvрэл халуун цай руу давс самарч,
—Дэчингалаб, єндєр Жанрайсэг хоёрт мєргєєд босгоны нь шорооноос аваад явбал сайн шvv, ядаж хамрын шуухинаа хvрэхгvй гээч. Тэгээд бvр Богд ламд мєргєєд явсан байвал ч хєєрхий алзахгvй дээ гэж чухам хэнд хэлж байгаа нь vл мэдэгдэм ганцаараа ярилаа. Эл vг нь тєрєлхийн сvсэг бишрэл муутай Доржийн сэтгэлд vл наалдах тул,
—За та минь тэр эргэл мєргєл ч яамай, зvгээр унаа хєсгєє л дэмий уяж эцээхгvйг бодсон нь дээр бий гэхэд, хариуд нь Хvрэл,
—Зvгээр! Аяны тэмээг гарсан доор нь хоёр хоног амраан уяхад бие нь шавхран сайн байдаг гэв. Дорж аян жингийн дадлагагvй хvн болох тул юу ч хэлж чадсангvй билээ.
Хvрэлийн эргэл мєргєлийн ажил єнєє маргаашдаа багтамгvй байвч нєхдийнхєє яарч байгааг санан тvргэлэхийг шийдвэрлэв. Оргилон буцалж байгаа цайнаас утган авч том хар аягандаа хийж яаран уугаад,
—Хvvхдvvд минь Хvрээ орцгооё! гээд бослоо. Данзан тvvний эргэл мєргєлийн явдлыг аль тvрvvнээс аван зєвшєєрч байсан бєгєєд гагцхvv бурханд єргєх хадаггvйдээ боогдож байжээ. Хvрэлээс хоёр хадаг зээлдэн авч хамт гарав. Дорж нь энэ завшаанд сvvлийн хэдэн хоног дутуу авсан нойроо гvйцээх гэсэн мэт бvсээ тайлан хажуулдан унав. Хvрэл майхнаасаа гаран Хvрээний зvг алхах тутмаа залбирах нь олширч,
—Ёстой бурхны орон маань энэ шvv дээ гээд Данзанд залбирахыг шаардана. Данзан хоёр гараа хавсарган наманчлах гэтэл, хажуухантай нь арван хунз цай ачсан даачаа тэрэг шаварт зоогдсон vзэгдлээ. Морь нь бvх чадлаараа урагш тэмvvлэн зvтгэж байхад хєтлєн яваа оготорхон нэхий бошинзтой, том vнэгэн малгайтай хvн, толгой руу нь хайр найргvй цохиж байгаад дотор нь аягvй болж залбирахаа мартав. Гэтэл Хvрэл хажуунаас татан,
—За хvvхээ хоёулаа эндээсээ салъя гээд гараа баруун тийш сунган,
—Чи тэр єндєр хогийн хойгуур орон, цаад доор нь байгаа хэдэн цагаан суварганы тэндээс урагшаа эргэнэ шvv дээ. Тэгэхэд чинь нэг єргєн гудамж тосон авна бий. Тvvнийг уруудан явахаар Дэчингалабын дуган, бий энд байна гээд дайралдана гэж мэд!
—Нєгєє Жанрайсэг гэдэг нь хаана билээ? гэхэд
—Аа тийм, за тэр дээ, тэр бvгдийн дээгvvр ганцаараа сvндэрлэж байгааг хар гээд, гараа дээш болгон дахин зааж, тэнд чи намайг хvлээнэ шvv дээ. За ийм байна гээд цааш нь олон таван vг хэлэлгvй урагш эргэн салан явлаа.
Данзан, єндєр Жанрайсэгийн дуганыг ширтэн явахдаа дотор нь наян тохой єндєр, ёстой орчлон хорвоод хосгvй сайхан алтан Жанрайсэг бурхан байдаг гэж сонссоноо санан тvvнд одоо мєргєх гэж яваадаа баярлана. Хогийн хойгуур гараарай гэсэн Хvрэлийн vгийг санан, тэр хогийг харахад маш том, бяцхан толгой шиг єндєр байх тул Данзангийн бодол єєрчлєгдєв. “Энэ бас том оо, ийм том хог ч харин энэ ертєнцєд vгvй бий” гэж гайхна. Нvд салгалгvй ширтэн дэргэд нь очтол хажуугаас нь хар гичий гэнэт хар яр хуцан дайрав. Гайтай хогийн томыг гайхан яваад олон гєлєгтэй гичийн vvрэн дээр орчихсон ажээ. Гичийг хэд дахин єшиглєєд оносонгvй. Сандрахад бас зvг бvрээс хэдэн арван нохой шуугиан тавин хар хурдаар айсуй явна. Гичийн омог улмаар догширсон бєгєєд Данзанд тvvнийг хориглох юм юу ч алга. єєр нохдыг агшин зуурын дотор хvрэлцэн ирж галзуу мэт дайрч эхлэхийн зэрэгцээгээр бас єдий тєдий ноход нэмэн айсуй vзэгдэнэ. Данзан хашгирлаа, шороо цацлаа, ханцуйгаараа савлаа, єшиглєлєє, энэ бvхэн ямар ч тус болсонгvй газар дэлхий дvvрэн нохой, дээш харавч нохой, нохой, нохой…
Жанчхvv хот, єндєр Жанрайсэг, Дэчингалаб хийгээд олз омог олон, ах эгч нартайгаа эргэж уулзах бvгд мартагдав. Эцэст нь єєрийн бие чухам хаана, юун дээр байгаагаа ч мэдэхээ болив. Мэдэхээс зєвхєн амь биеэ хамгаалах байвч, чухам хэрхэн юугаар гэдэг нь алга. Сvvлдээ бvр юу болж байгаагаа ч мэдэхээ болив. Нэг мэдэхэд нуур єєд том хар юм vсрэн ирлээ. Шvvрэн авч газар бяц буулган шидэв. Тэр нь нохой байлаа. Нохойн гаслах сонсдов. Бас баруун ташаанд нь нэг нохой асан зvvгдэв. Тэр нь хамгийн тvрvvн дайрсан аюулт хар гичий байжээ. Торго болтол нь элдсэн нэхийд хурц соёо нь тээгэлдэн угзарч байсан нохойг Данзан овоодон авч хэд дахин газар саван хаяв. Хар гичий нуруугаар газар унаж дєрвєн мєчєє сарвалзуулан арайхийн босоод ухаан жолоогvй зугтав. Ингэснээр бусад нь сvvл хавчин тал тал тийшээ зугтжээ. Данзан одоо єєрийн ухаантай боллоо. Биеэ ажихад зvрх цээжиндээ багтаж ядан цохилно. Бєгсєн бие шархиран хєндvvрлэх мэт “Энэ ч лав сэг болсон бий” гэж бодон шалган vзэхэд ар хормой нэгэн хэсэг урагдан унжиж, баруун ташаанд хоёр бяцхан нvх гарснаас єєр биенд хvрсэн юм алга. Иймд сэтгэл нь бvрэн тайвширсан бєгєєд хар гичийг газар гуядсанаа санахад мєн ч єшєєгєє авсан шиг бодогдон инээд хvрнэ. Бусад нохдын зугтсаныг хvчит сахиуст Дэчингалаб, Єндєр Жанрайсэгийн аврал гэж vзэв. Тэндээс гурван суваргыг чиглэн явлаа. Хажуугаас бас нохой дайрах чимээ гарсанд давхийн цочин харахад нохой биш, ид насны хоёр лам элгээ хєштєл инээн сууна. Тэд єєрий нь шоолох ажээ. Данзан vг дуугуй тойрон гарахыг бодов. Гэвч тэр хоёрын орхимжоо бvслэн урдаа зангидсан, тvнтгэр толгойтой хvрэн хар нvvртэй нь,
—Хархvv чи харин нэг vзээгvй юмаа vзэн, vхэр цамаа харайх шив дээ гээд хээ хаа инээлээ. Данзангийн зэвvv хvрэв.
—Та нар чинь намайг нохойд бариулчих гэж байхад, энд байсан улс уу?
—Тийм ээ, чи ч дунд нь сарлагийн бух аятай мєн сайхан vзэлцлээ шvv дээ гэж цэвэрхэн цагаан царайтай нь хэлэв.
Хариуд нь Данзан
—Yхсэн хойноо лам нар бол доо гэлээ. Yvнээс єєр муу vг ч тэрхэн vед эс олдов.
—Yхсэн хойноо лам нар бол гэнээ хє гэснээ тэр хоёр хоёулаа босоод ирэв.
—Тийм ээ. Хvнийг аврах сэтгэлгvй болохоор чинь vхсэн хойноо лам нар бол доо гэсэн юм гээд Данзан ташаа тулан тэднийг хvлээв. Сэтгэлд нь тэдэнтэй vзэлцэхэд саяын олон нохойтой vзэлцэхээс аюултай биш бодогдов. Тvнтгэр толгойт лам Данзангийн урд эгцлэн ирээд хамраа сартайлган ханцуй шамлав.
—Чи ер нь яах санаатай байна вэ? гэхэд,
—Яахыгаа би одоохон vзvvлнэ дээ гэж нvvрэнд тулан ирэв. Хоёр дахь лам бас мєрєн дэх ягаан дурдан орхимжоо буулган бvслээд,
—Тэнэг минь! Сонс! Хэрэв бид чиний наад ємхий хvvрийг тэр олон нохдоос салгах гэж оролдвоос єлсгєлєн амьтдын хоолыг булаасан нvгэлд унах биш vv. Иймд чи бидэнд гомдох хэрэггvй. Мэдэв vv. За яв цаашаан, тэргvй бол vvний амтыг vзнэ гэж мэд гэж гараа зангидан vзvvлэв. Данзан тэдэнд бууж єгсєн байдал vзvvлэхгvйг хичээлээ.
—Битгий сагсуур! Би та хоёроос байтугай зуун хар зуудаг халтараас ч айхгvй хvн гээд замаа хєєтєл ард нь
—Нармийлгая.
—Тэгье. Намалдгий нь цааш нь оруулаад явуулчихъя гэж хэлэлцэх сонсогджээ. Эргэн харахад єнєє лам нар толгой дээрээ духдуулан тавьсан бяцхан шовгоруудаа євєртєє хийж айсуй ажээ. Хvрээ банди нар зодоонд хэцvv, хєдєєний хvнийг юу ч vгvй болгодог гэж олны хэлэлцэхийг Данзан санан халшрав. Гэвч бvсэндээ хутгатай яваагаа санан зориг оров.
—Аминдаа хайргvй бол ирцгээ! гэж хашгиран хутгаа сугалахад, лам нарын омог дарагдав.
—За яршиг хєдєєгийн муу хєдсєн дээлийн голоор юу хийнэ.
—Тийм дээ нэрийн хор гарын гарз гэж бие биеэ хориглон ятгав. Данзай ч тvрvvн, анх ганц гичий дайрсан нь дорхноо vй тvмэн нохой болон барьж идэх шахсаныг санан тvvн шиг нэг мэдэхэд єдий тєдий лам гарч ирэхийг хэн байг гэх вэ гэж санаад хутгаа буцаан хуйд нь хийн яаран холдохын мєрєєдєс болов. Суваргуудад ойртон очиход ёроолд нь бас л олон том нохой цагариглан хэвтэнэ. Дайрахаас нь болгоомжлон хэдэн чулуу авч сэм сэм алхлав. Ноход ер нь хєдлєх шинжгvй шиг. Тэгэхээр сэтгэл тайтгарав. Гэтэл суваргын ёроол дахь хоёр хамуутай нохойн дунд тамтаг болсон нэхий дээл, шар эсгий хєглєрєн хэвтсэний дотроос хvний єрєєсєн хєл цухуйж харагдав. Данзан тvvнийг харангуутаа айж цочих зэрэгцэн єєрийн эрхгvй зог тусан ширтэв. Yхсэн хvн юм болов уу? Хєдєє хээр биш, Хvрээ, зvгээр ч vгvй их Хvрээ учир хаанаас энд vхсэн хvн хэвтээ аж дээ гэж бодов. Тэгснээ бас амьд хvн болов уу? Хаанаас, энэ бол жаргалын орон шvv дээ гэж бодов. Дэмий гайхахдаа ямар нэг ямыг ташааран харж байна гэж бодон ойртосхийн очив. Тэгээд лавлан харав. Яасан ч хvн байх ёсгvй гэж бодон хэчнээн дахин лавлан харах тусам vнэхээр хvн хэвтэж байгаагаар барахгvй ай хєєрхий ядрахын туйлд орсон хvн арай ядан янцаглаж аман дотроо ном уншиж бий сонсогдов. Одоо хэдийгээр урин дулаан байгаа боловч євлийн эхэн, зул сар, цас мєс царцмагласан жихvvн дундуур тэр хvний жийн гаргасан хєлийн туранхай нь жигтэйхэн бєгєєд vений нь яс болгон товойж мах байдаг газар болгоноороо цаашаа хонхойж єнгє нь гэвэл эгээ л турж vхсэн тэмээний шир шиг ажээ. Тэр хvн дэргэдээ хvн ирэхийг мэдэн уншлагаа тасалж,
—Тvмээн! Юм хайрла! гэж vхэнхий дуугаар арайхийж амьсгаадан єгvvлээд толгой цухуйлгана. Тав болон ширэлдсэн гэзэг, ухархайдаа шигдэн ширгэсэн хохимой нvд, хохинга цайвар царай, энэ бvхний нь харахад ёстой зvvдэнд ором аймшигтайг яана. Нарийвчлан ажихад шанааны нь яс ёрдойн, хацар нь хавчийж, хєлстэй нь зууралдан хатсан єлєн шороо нvvрий нь зураас болгоныг зурмал юм шиг тодотгох ажээ.
—Та яасан хvн бэ? гэхэд,
—Аа, би гэдэг, євчин зовлонд дарагдсан хvн. Юм хайрла! гэж хатсан шаврын єнгєт нимгэн уруул ємєлзvvлэн хэлээд хохимой нvдээрээ тэнгэр ширтэн гєлєрнє.
—Та яагаад ийм болчихоо вэ хєєрхий минь гээд Данзанг санаа алдахад,
—Аа би уг нь Засагт хааны аймгийн хvн. Цэрэгт мордсон, ёох! Олон аавын хєвгvvдтэй дайн тулааныг vзсэн минь олон… гэснээ нэг хэсэг амьсгал хураан тагчиг болов. Тэгснээ,
—Тээр хойно чи мэдэх vv? Хужирбулангийн цэрэг гэж байсныг гамин ирээд биднийг тараасан, нутаг буцах гэтэл унаа хаана байх билээ. Олохын тєлєє зvтгэлээ. Хог арилгасан, тvлээ хєрєєдсєн, мах vvрэв, ёох!Хvрээ гэдэг хvний гар дахийг салгахаас биш хvний гар дээр юм гялайлгадаг газар биш юм. За тэр ч яах вэ єнгєрсєн цагт би энэ биеэ vхэлгvй мєнхийг санан элдэв амьтныг алан хядаж явсаны нvгэл биз дээ. Гэдэсний євчин хvрэв. Нэг айлд толгой хоргодож байсан юмсан, эм тангийн явдалд гарын бэл тасрахтай зэрэг энд тавилаа. Одоо, одоо, ёох! гэснээ бvрмєсєн дуу тасарч нvд анив. Гэвч vхээгvй байлаа. Дахин нvд нээн хоёр долоо хоног гэж дєнгєж дуулдахуйц хэлээд толгойгоо алгуур хєдєлгєн дахин цэлмэг тэнгэрийг ширтэв. Саяын яриандаа ядран нvдээ цавчиж чадахгvй болсон ажээ. Магнайд нь хєлс чийхарч, нvvрийн зураас болгонд шигдсэн єлєн шороо улмаар тодров.
Данзан огт санаандгvй явснаа ийм хєєрхий амьтантай гэнэт учирснаас элэг эмтрэн яаж ийгээд юу байгаагаараа туслахсан л гэхээс єєр юv ч санаж бодсонгvй. Єврєє тэмтрэхэд Хvрэлээс зээлдэн авсан хоёр муу халтар хадгаас єєр юv ч баригдсангvй. Єгєх юм алга гээд явъя гэтэл єндийх ч чадалгvй болж тартагтаа тулсан тэр хєєрхий хvний ядахдаа цавчлаагvй болсон нvд нь Данзанг гараа євєртєє хийхийг харсан тул хєєрхий тvvнийг гомдон гутрахаас нь айн зовов. Энэ нь Данзанг бvр сандралд оруулж,
—Танд юу хэрэгтэй байна? гэхэд,
—Хоол, хоол, хоолой руу зєєлєн бол юу ч яах вэ гэлээ. Данзан хадгаа идэх зvйлээр борлуулан єгєхийг бодов.
—Би ийшээ явж бурханд мєргєєд буцах замдаа хєєрхий танд юм авчиръя гээд яаран цааш алхаллаа. Хvрэлээр заалгасан замаа мєрдєн явж байтал тэртээх нэгэн гудамжны буланг тойрон баг хvмvvс гvйлдэн гарч ирлээ. Юу болсноос ийнхvv санд мэнд гvйлдэхийг хэн мэдэх вэ! Байн, байн эргэн харцгаахы нь vзвэл ямар нэгэн аюултай юмнаас л єєрийн эрхгvй амь тэмцэн зугтаж яваа нь илэрхий. Єргєн ултай хvнд гутлаараа єлєн шороог манаруулан харайлгахы нь ажихад Данзанд бас ч сонирхолтой vзэгдэнэ. Тэр дундаас хамгийн тvрvvчийн гурвын ард яваа тасын далавч шиг дэргэр vстэй гоё эхнэр урдах хvмvvсээ яах ийхийн зуур гvйцэж аваад, дэргэр vсээ гэнэтэд мултран унахад тvvнийгээ газар унахаас нь ємнє шvvрэн авч сугавчлан улмаар хурдлахад нь Данзан тэсгэлгvй инээд алдлаа. Тэгээд юv юvгvй дэргэдээ ирэхэд нь инээдээ барьж хойдох хvмvvс нь дараа дараагаар єнгєрєхєд нь
—Та минь ээ! Дэчингалабын дуган хаана байна вэ? гэж дахин давтан асуулаа. Уралдаж байгаа мэт ухаан жолоогvй гvйлдэж яваа хvмvvс хариу хэлэх байтугай дуулах ч сэхээгvй дэгдэн алга боллоо. Данзан тэднийг гайхлаа. Хамгийн эцэст тавь орчим насны ширвээ хар сахалтай хvн гvйн ирснээ бахардан Данзангийн дэргэд зогсоход:
—Євгєн гуай! Дэчингалба хаа байна? гэж асуув.
—Дэчингалбаар ямар элэнцгээ хийх чинь вэ гэж тэр хvн нvvр єєд гэнэт ширvvн ширтсэнээ яв, тийшээ гэж нэг гараараа Данзаныг шvvрч нєгєє гараараа хvрэн торгон дээлийнхээ хормойг шуун барьж аваад мєн л гvйх гэж тэмvvлэв.
—Yгvй мєргєх гэсэн юм гэж Данзан хойш суухад,
—Юуны чинь мєргєх, ингэж явж vрэгдэх нь vv гэж тэр хvн эцэг хvний ёсоор зандчисан тул Данзан єєрийн эрхгvй хєтлєгдєн явлаа.
—Чи мэдэж байна уу? Цаана чинь гамингууд…
—Яаж байна?
—Барьж байна, хядаж байна!
—Яалаа гэж?
—Яах юу байх вэ, баллах гэж байгаа биз!
—Зvгээр яваа хvмvvсийг vv?
—Тэгэлгvй яах вэ, зvггvй хvнийг байтугай зvгээр байсан улсыг балласан юм чинь дээ!
—Yгvй, яалаа гэж тэр билээ? гэж Данзан дахин лавлан асуухад, євгєн уцаарлаж:
—Ээ? Чи яасан vгэнд дуртай харламар вэ?Зvгээр намайг дагаад эндээж холдож vз! гээд бvр хvчлэн урагш хурдлав. Хvрээний захад гарснаа євгєн, эндээс би гэрээ бараадахыг бодъё. Чи тэр Дэчингалабаа сvvлд бол мэдэв vv, юу ч атугай єнєєдєр дотогшоо орж яасан ч болохгvй гээд явлаа.
Хvрээ дvvрэн гамин, хэчvv зэвvvн цаг ирлээ гэж хєдєєгvvр л нэг яриан дэгдэж байсныг Данзан яахан сонсохгvй єнгєрvvлсэн байх билээ. Гэвч тэр нь замаар яваа над юуны хамаатай билээ гэсэн шvv ажиггvй явсан бєгєєд одоо хэр нь энэ тухай наана цаана нь юм бодсонгvй, зєвхєн Дэчингалаб,Жанрайсэг хоёрт мєргєж чадаагvйдээ харамсана. Нєгєє суваргын урьд ирэхтэйгээ зэрэг хєєрхий ядарсан єнєє хvнд хоол єгєх гэж амласнаа санав. Тэгэхтэй зэрэг хамуутай нохдын дунд нэг хєлєє биш, хоёр хєлєє гарган хэвтэж байсан хєєрхий тэр хvн нvдэнд нь vзэгдэв. Данзан юу ч атугай хадгаа єгч сэтгэлээ ариутгахыг бодов. Дэргэд нь очиход хєєрхий євчтєн гєлєрсєн нvдээ цавчихгvй тэнгэрийн гvнийг ширтсэн хэвээр байв.
—Би дотогш орж чадсангvй гээд хадгаа гарган хандуулахад євчтєн “Би чинь энэ муу хадгаар яах юм бэ” гэсэн шиг vл хєдлєн vvлгvй хєх тэнгэрийг ширтсээр байв. Данзан энэ хvний хэрхэвч сэргэхгvйг тvрvvн мэдсэн боловч vхэхээс нь ємнє хоолой руу нь юм хийхийг бодсон билээ. Тэгээд одоо туслах туслуулах хоёрын аль аль нь єнгєрч гэж бодохдоо даруй холдох хэрэгтэй болж, эргэж харахын ч хэрэггvй гэж бодов. Гэвч єнгєрсєн эр нvднийхээ булангаар сэм ширтэн ямар нэгэн юм горьдсон байх шиг. Ялангуяа хатсан уруулынх нь цаанаас харлан цухуйсан хэлий нь ажихад “хоол, хоол юv ч яахав, хоолой руу орох зєєлєн юм” гээд байх шиг. Хадгийн нэгийг суварганаа уяад нєгєєгєєр нь толгойгий нь бvтээхэд vл мэдэгхэн сэвэлзэж байгаа салхи хадгийг хийсгэн талийгаачийн толгойтой ороолдуулав. Тvvнд Данзангийн сэтгэл бага зэрэг тайтгаран явлаа. Гэвч амьдралд нь тохиолдсон элдэв аймшигт зvйлс хэдэн арван янзаар сэтгэлд нь эргэлдэнэ. Зам зуураа єнєє гайхалтай том хогийн хойгуур хэрхэн гарснаа ч эс мэдэв. Бас тал талаас дайрагч олон нохой байдгийг ч мартсан ажээ. Нэг мэдэхэд майхныхаа ємнє ирсэн байлаа. Майханд Дорж зангиралдсан бvдvvн булчинтай гараа дэрлэн тачигнатал хурхирна. Данзан тvvнийг хараад мєн унтах гэж хажуулав. Тэгтэл нєгєє нас эцэслэсэн хvний аймшигт дvр сэтгэлд нь эргэлдэн нойры нь хулжаана.
Мартах хэрэгтэй гэж сэтгэлээ ятган нvдээ тас анихад бvр тэгэхээс тэгэх гэсэн юм шиг тодрон vзэгдэж “Хоол, хоол” гэж байсан нь чихэнд сонсогдоно. Гэтэл ашгvй Хvрэл ирлээ. Гэвч мєн л нэг аймшигтай юм vзсэн буюу дуулсан мэт, ногоон нvд нь орой дээр нь гялалзан,
—Ашгvй чи ирсэн vv? Цаад Доржоо сэрээж vз!
—Тийм ээ, саяхан ирлээ гээд Доржийн тохойноос татав. Дорж амаа тамшаалан єндийж,
—Та нарын нєгєє эргэл мєргєл яалаа?
—Би багшдаа бараалхлаа гэснээ, Хvрэл,
—Yгvй тэр ч яах вэ. Цаана чинь Хvрээ дvvрэн гамин, аян замын хvмvvсийн унаа хєсгийг дээрэмдэх болсон гэнэ ч гэх шиг, хэн хvний євєр тvрийг нэгжин мєнгє зоосы нь булаана ч гэх шиг аймшиг бvхэн дуулдана шvv гэснээ чухам чухам гэж уянгалуулан залбираад: Бурхан минь чухам юу ч гэж хэлэх вэ? Монгол улс маань амаараа шороо vмхээд байна шvv гэж дуу алдав. Юу болов гэж Доржийн асуухад:
—Богд ламтныг чирч аваачин хачин маягийн хувцастай гаж буруу хvний зурагт мєргvvлсэн гэнэ гээд гаслан шагширч дуугvй боллоо.
—Би Дэчингалаб хvрэх гэж яваад гамингаас зугтсан баахан улстай дайралдаад буцан ирлээ гэж Данзан єгvvлэхэд Хvрэл,
—Аа тийм гэж vгий нь таслан хаанаас ямар гэгч гайтай хэн гэгч болохыг бvv мэд, хэдэн хvн бас, тvмэн амьтан тvжигнэж, буман амьтан бужигнасан зээл дээр “vнсэн саарал гамингуудыг орон нутагт нь хєєн тонилгоё” гэсэн утгатай ном хуудас нааж орхиод алга болчихсон гэнэ. Тvvний улмаас гамингууд хавь ойрын хvмvvсийг барьж чирч байгаа юм гэнэ гээд цааш нь єєрийнхєє ажлын тухай ярив. Ингэхэд Хvрэл, багшдаа бараалхаж зам мєрєє засуулсан ажээ. Багшийн нь тєлгєнд ашгvй бидний зам мєр аюулгvй гэж буусан шvv гає олзуурхан тайван ярьж байснаа,
—Yгvй та минь vг олдож, vхэр холдов шvv. Босон харайж “одоо ачаалъя” гээд гvйн гарангуутаа майхны гадсуудыг сугалан хаяв. Дорж,Данзан хоёр мєн босож ажилдаа оров. Агшин зуурын дотор бvх тэмээгээ ачаалж дуусмагц Хvрэл сувай шарагч ингэ хэвтvvлж мордоод:
—Ай даа та минь, сvсэг бишрэлээ хичээнэ шvv дээ гэж хашгираад зvvн зvгийг барин хєвєлзvvлэн алхлуулав. Хvрээний зvvн зах болох оросын єндєр ногоон оройтой байшингийн араар Маахуур хэмээх толгойн энгэр хvрээд тэндээсээ урагш эргэж Наймаа хотын баруунаар орон, зvvн урагш чиглэлээ. Тэр зуураа жинчид аль зvгээс ямар аюултай амьтан гарч ирэн унаа хєсгийг дээрэмдэх бол гэж vргэлж сэтгэл тvгшин явлаа. Хажуугаар унаатай унаагvй янз бvрийн хvмvvс нааш цааш тасралтгvй явах боловч єнєєх гамингуудаас нэг ч дайралдаагvй ажээ. Тунгалаг урсгалт Туулын голын захад ирээд хойш харахад Хvрээний бараа баарганан сvvдэртэж бvрээний дуу дуулдахтай, vгvйтэй сонсогдоно. Голын усыг гатлахад угаасан говь цєлєєс гаралтай тэмээнvvд хамар шуухитнуулан хавтгай цагаан тавхайгаа дээр дээр єргєн цvл пал хийлгэн гишгэлнэ. Хэзээ ямагт жингийн дундыг барин явдаг Дорж хамгийн тvрvvн гол гатлан тэмээ нэг бvрийг ажиглан хєєг хєєг гэж хашгираад, сvvлчийн хvн Данзанг гарч ирэхэд,
—Одоо аюул бvхэн ард vлдсэн биз дээ гэж инээмсэглэв.
—Тийм ч биз гэж Данзангийн хэлэхэд тэр урдаас Хvрэл,
—Ачит ламын авралаар аюул бvхэн ард хаягдсан шvv гэж овоо цовоодуу дуугаар инээд алдан хашгираад цааш эргэн алсыг ширтэн, ташаа тулж “Богдын єндєр ууланд, борооны манан татна. Буцаад хойшоо харахад Богдын хvрээ илхэн” гэж сvрхий бvдvvн хоолойгоор тэнхээ мэдэн дуулж гарав. Гэвч одоо бол зун биш, євєл Богдын єндєр ууланд борооны будан яахин татах билээ дээ. Харин буцаад хойшоо харахад Богдын хvрээ илхэн харагдах нь ч харагдаж л байна.
ЄНЄЄХ ЭР АМЬД
Тэр эр чухам хэрхэн дээш гєлрєн хэвтэж байлаа? Єєр нэгтээ бас нэг хvн эгээ л тvvн шиг дээш гєлрєн хэвтэнэ. Гэвч энэ хvн хvрээний зах, хамуутай олон нохдын дунд биш, Тvшээт хааны хороо хэмээх харчуулын суудаг газрын дундтай бєгєєд дєрвєн ханатай дун цагаан бvрээстэй гэрийн баруун хойд талын гурван давхар нарийн эсгий дэвсгэрт орон дээр хэвтэн шунхан улаан будагтай униудыг л ширтэнэ. Гэвч энэ хvн эрvvл, євгєд дээдсээс аваадодоо хvртэл тєрийн ба оюун ухааны хvмvvсийн сахал тавих журмыг баримтлан дээд уруулдаа тавьсан сахал нь хольцоогvй хар болоод тун шигvvн. Царай нь гэвэл тунгалаг цагаан, тэр тунгалаг цагаан царай нь баахан цонхийж, хvч тамираа алдаж байгаа нь хэн бvхний ємнє тодхон vзэгдэнэ. Гэвч энэ нь ямар нэгэн євчний учраас биш, зvгээр олон хоног хєдєлгєєнгvй хэвтсэнийнх байлаа. Нєгєє хvрдний ёроол дахь хvн бол хоол, хоолой руу орох зєєлєн юмыг л мєрєєдсєнєєс єєр юу ч vгvй байсан бол энэ хvн хоол ч биш, эд хєрєнгє ч биш, эмс охидын тухай ч биш, гагцхvv тэр цагийнхаа улс тєр, тvvний унан мєхсєний тухай тvмэн зvйлийг бодон дээш гєлрєн хэвтэх ажээ. Єчигдєр энэ хvн нэг удаа санаа сэтгэлээ сэргээж чадвал бvр ийм, тийм элдэв шалдав юм бодохоо болъё байз гэж гадагш гарсан нь ямар ч нэмэр болсонгvй. Харин хамуутай нохдын дунд хэвтсэн эрийг олж хараад сэтгэл нь бvр хэдэн давхар зовлонд унасан байв. Одоо ч мєн л тэр эрийг бодсоор. Дэргэдээ хvн очиход “Тvмээн! Юм хайрла!” гээд дараа нь,
—Хоол, хоол… хоолой руу орох зєєлєн бол юу ч яахав гэж байсан нь чихэнд vргэлжлэн сонсогдоно.
Гэрийн хаалга зєєлнєєр онгойж нэг хvн дуу чимээ гаргахгvйг хичээнгvйлэн орж ирсэн нь арван тав, зургаа орчим настай, нарийхан биетэй гурдгархан хархvv байлаа. Хэвтэж байгаа хvн, тэр хvvгийн орж ирэхийг мэдээгvй мэт ажиггvй байхад хvv алга хавсран бєхийж,
—Жа багшаа, би яваад ирлээ гэж тун аяархнаар хэлэв. Хариуд нь нєгєє хvн, дээш ширтсэн нvдээ цавчилгvйгээр,
—Амьд байна уу? Гэхэд
—Амьд, би бvр эмгэнийд аваачин хэвтvvлээд ирлээ.
—За болж. Урц нь ашгvй зайтай байж уу?
—Тун муу. Энэ дэлхийн хамаг муухай новшоор урцаа дvvргэсний нь би ийш тийш болгон, дєнгєж хєл жийх зай гарган тэр хvнийг хэвтvvлэв гэж хvv єєрийнхєє элдэв новштой хутгалдсанаа санан ярвайн хэлэв.
—Эмгэн тэгээд тэр хvнийг ямраар хvлээн авав даа? гэхэд хvv,
—Эвий минь, хєєрхий минь, эр хvн бас ийм болох гэж байдгаа гэж нvднийхээ нулимс дуслуулан хvлээн авлаа.
—Мєндєє. Ягтсан эрд ядуу хvнээс илvv ачтан vгvй гэдэг чинь тэр дээ гэж багш инээмсэглэн єндийж, орныхоо хажуу дахь бяцхан шvvгээний нvдийг татан хоёр янчаан гаргаж,
—Май! Чи vvний нэгээр эм залгуул! Жанцан маарамбад очоорой! Нєгєєг нь эмгэнд єгч хоол хош залгуулж бай гэж хэл! Хvv, багшийн ємнє сєхрєн сууж янчааныг хоёр гардан авснаа
—Єнєєдєр багш аа! Нэг шинэ хэрэг гарав бололтой.
—Ямар?
—Гаминг эсэргvvцсэн.
—Хаана?
—Зах дээр. Намайг євчтєн рvv очиж явахад гэнэт айн зугтсан хvмvvс дайралдлаа. Би учрыг сайн мэдээгvй боловч лав аюултай хэрэг гарсныг тааварлан тэднийг даган гvйв. Тэгээд тэр зуур хvмvvсийн ярианыг сонсоход: нэг хvн зар дээр гаминг эсэргvvцсэн уриа бичиг наасныг гамингууд олж vзэн, баахан хvнийг барьсан бололтой. Багш нь хоёр дахь удаа инээмсэглэх гэснээ болиод царайгаа тєв болгож,
—Тэр бичгийг чухам хэн нь наасныг мэдэв vv?
—Ер мэдсэнгvй багш аа!
—За тийм байжээ. Ингэхэд чи иймэрхvv хэргээс болж л єгвєл бие зайлж болгоомжилж явах хэрэгтэй! Шавь нь,
—Жа гээд, vнэхээр дуулгаварт шавийн ёсоор мэхэсхийв.
—Гэвч тэр бичгийг ямар хvн наадаг билээ? Yvнийг чи олж мэдвэл зvгээр байна.
—Жа гээд шавь дахин мэхэсхийн босов. Гэрээс гарахдаа шавь хаалгаа мєн л аяархан нээн аяархан хаалаа. Гэвч хашааны хаалгыг дєнгєж мултрахтайгаа зэрэг нvд нь сэргэж хєл нь хєнгєрєв. Нэг булан тойроод байдал нь бvр єєрчлєгдєн тэртээх гудамжнаа яваа хоёр лам жаалыг харан “Еэ, еэ, вєє вєє” гэж хашгирав. Гэтэл багшийн нь хэлсэн сvvлчийн vг санаанд нь орсон ажээ. Єєрт нь ч мєн тэр эсэргvvцлийн бичгийг хэн нь наасныг мэдэх хvсэл цаглашгvй оргилов. Тэгээд тэр хvv зах зээлээр орон амьтны яриа чагнахыг эрмэлзэн замаа орхиж хажуу тийшээ эргэв. Ингэхэд ард нь vлдсэн багш нь ч єєрцгvй, шавиа гармагц байдал хувиран нvvрэнд нь инээмсэглэл тодров. Нэгд энэ хvн, сэтгэлдээ євчтєн хvнийг эдгэрнэ гэж бодон баярлах болжээ. Хоёрт, мєн л єнєєх эсэргvvцлийн бичгийн тухай урьд ємнийн хvн, улс орныхоо тусгаар тогтнолыг устгагдсан тухайд ард тvмнээ гадаадын хvний гарт дахин хэдэн зуун жилээр атгагдан мєхєх болов гэж бухимдан байсан нь vгvйсэж харин их тэмцлийн зам vvсгэл гарах гэж байна уу? гэснийг бодон сэтгэл нь сэргэжээ. “Yгvй ер тэр бичгийг ямар аавын хvv наав аа?” гэхээс зєвхєн санаа сэтгэл сэргэсэн тєдийгvй бие хєєрєн гадагш гарч агаар амьсгаалууштай болжээ. Энэ хvн гэвэл: Нэг харц ард. Гэвч саяхан мєхсєн автономит монголын нэг тvшмэл бєгєєд зvгээр ч vгvй гvн зэргээр шагнагдсан хvн болох тул олон даяар тvvнийг Балданцэрэн гvн гэж нэрлэдэг байжээ.
САНААГYЙ ЮМАА САНАВ
Балданцэрэн гvн гэрээсээ гарав. Yvдэн дээр ганц нарийхан бургасан саваа тvшvvлэн тавих нь нэг талаар эзгvйн тэмдэг. Нєгєє талаар гаднын хvн орохыг чандлан цаазалсан сvрхий хорио тэр болдог байжээ. Ємссєн хувцас гэвэл: нарийн хурган дотортой хvрэн торгон дээл, малгай нь дєрвєн тал болгосон тоорцог, санаа сэтгэл сэргэсний хувьд гоён гоодсон нь тэр байлаа. Халиун нударгатай ханцуйгаа доош унжуулан тавьж гурван сарьст хvрээ наамал гутлаа хєндлєндvv гишгэлэн хашаанаасаа гарахад тэр єдрийн тэнгэрийн сайхан нь сэтгэлд тун нийлэмжтэйхнээр угтав. Биеийн нь vе мєч vнэхээр тавигдан, гар єргєн суниагууштай байвч Балданцэрэн “суниаваас сурсан юм сугаар тарчихдаг юм” гэж багшийнхаа хорьдог байсныг санан зєвхєн их амьсгал аван уушгиа тэнийлгэв. Yнэндээ Балданцэрэн иймэрхvv мухар сохрыг яг баримтлагч ч бас биш билээ. Гэвч багшийнхаа хэлсэн vг, сургасан сургаалыг хэрхэвч орхихгvй хичээдэг хvн байжээ. Тэндээсээ Балданцэрэн урагш чиглэн явав. Гудамжинд хэдэн хvvхэд дайтан тоглож байгаа дайралдав. Yзтэл тэдний нэг хэсэг нь гамин болж, нєгєє хэсэг нь эсэргvvцэгчид нь болсон ажээ. Балданцэрэн тэднийг харахтайгаа зэрэг “хvvхэд багачууд ирээдvйн юмыг зєгнєхдєє мэргэн гэдэг vнэн болов уу” гэснийг бодож зогсов. Гэтэл бас “гамингууд одоо бvр эдний vеийг хvртэл монгол орныг эзэрхийлэн дарлаж байх гэж vv?” гэдэг бодол сэтгэлд нь орж ирэн дотор нь аягvй болов. Ингээд єнєєх хvvхдvvдийг цааш ажихад хvvхдvvд хуваагдан хоёр тал болсноо “тvн тvн…” гэж амаараа буудалцан давшиж эхлэв. Тэд ийнхvv дайтан тоглох дуртай боловч vхэж тоглохыг хэн нь vл хvсэх ажээ. Хоёр талаас давшсан чигээрээ давшин гудамжны голд тулгарснаа нэг нь,
-Та нар гамингууд байж юунд vхсэнгvй вэ? гэв. Энэ даруй нєгєєдvvл нь,
-Тэгвэл бид гамин болохгvй! гэж ам амандаа шуугилдав. Ингээд эцэст нь гамин болох хvvхэд олдохгvй болсонд Балданцэрэнгийн сэтгэл баярлах мэт болон,
-Зєв! Та нарын vед манай оронд гамингууд байхгvй байна гэж инээмсэглэн хэлэв. Хvvхэд цєм Балданцэрэнг гайхан харав. Гоё сайхан хувцастай хvнийг гэнэт харсандаа тэд айн сvрдэх ажээ. Гэвч нэг нь:
-Гамин хаачих вэ? гэж нvдээ бvлтийлгэн асуув.
-Устгагдана! Тэднийг бид єєрснєєс тvрvvлээд vгvй хийчих байлгvй дээ гээд Балданцэрэн хvvхдvvдийн дундуур орон цааш явлаа. Нэлээд явснаа эргэн харахад хvvхдvvд хойноос нь гайхан ширтсээр буй vзэгдэнэ.
Одоо Балданцэрэн энэ хvvхдvvдийн тоглолтыг бэлэгшээхээс гадна ар гэрий нь хvмvvс гамингуудыг эрхгvй дайтан тулалдаж хєєн зайлуулна гэж ярьдгаас эд нар ингэж тоглох болсон байх ёстой гэж бодов. Ингэхэд єєрєє хvvхдvvдийн ємнє санамсаргvй хэлсэн vгээ эргэцvvлэн vзэхэд ч ер муу биш, юунд гэвэл хvvхдvvд гэртээ хариад “Нэг хvн гамингуудыг бид та нараас тvрvvлэн устгана” гэж хэлэв гэж ярих нь магад байх бєгєєд энэ vг цаад хvмvvсийн чихэнд ямраар сонсогдохыг бодоход мєн ч аятайхан ажээ.
Хvрээний захад гаран Дунд гол гэгч газар хvрэв. Голын дээгvvр тавьсан хvрэн улаан будагтай гvvр дээр гарахад уур амьсгал маш сайхан, гvvрийн доорх мєс тунгалаг, тэнгэрийн тунгалаг цэнхэр єнгийг єєртєє татан гєлийхєєрєє гєлийснийг хэлэх vv? “Єєрийн бие орчлон ертєнцєєс тасран гэрийн мухарт шигдэн хэвтэж байсан маань шал дэмий байж дээ” гэж бодогдуулна.
Баруунаас баахан явган улс хєврєлдєн айсуй. Балданцэрэн тэднийг гамингууд гэж бодон дотор нь зарсхийв. Гvvрийн хашлага дээр элгээрээ тvшин зогсож ойртон ирэхий нь хvлээв. Гэтэл тэд гамин биш гамингуудад туугдан яваа цахрууд бєгєєд гартаа гавтай, хєлдєє тушаатай, ємссєн хувцас уранхай, цооронхой, тємєр тушаандаа баригдан ойрхон ойрхон гишгэлэх бєгєєд эхнийхээ хvнээс аваад эцсийнх нь боловч зєвхєн нэгэн газар гишгэхийг хичээх мэт хvйтэн жаварт нэвт цохигдсон гандмал царайгаараа доош ширтэн алхална. “Эдгээр хvмvvс юун улс билээ?” гэхээс хэдэн хоногийн ємнє шавь нь “Євєр монголын эрх чєлєєний тєлєє тэмцэгчид гамингуудад ялагдан орос руу зугтаад тэндээсээ Ар монгол ирэхээр Хиагтад ирснийг гамингууд барьсан гэнэ” гэж хаана нэгтээ дуулснаа ярьсан нь санаанд орон, нvдний нь нулимс бvрхэв. Цааш ажиглах гэхэд нэгд нvд халтирна, хоёрт гамингуудад нулимсаа vзvvлэхгvйг хичээх хэрэгтэй байлаа. Доош бєхийхєд туугдагсдын тvрvvчийн хvний хєлийн тушаа тємєр гинж шажигнан чихэнд чийртэж, биес нь тунгалаг тэнгэрийн єнгийг ёроолдоо тусгасан гєлгєр мєсєн дээр зvvдний юмс шиг туссаныг хэлэх vv? “Ай ах дvv нараа! Та нар гэмт нєхєд биш, нvгэлтэн ч биш, олон тvмнийхээ тєлєє тэмцэгч баатрууд, та нарын ийнхvv тушаа, хvлэгтэй явах чинь гутамшиг байвч цог золбоо, баяр бахдал хоёр сvvдэр шиг л дагаж явна” гэж хамаг чадлаараа бархиран гvйн хvрч хvн бvрийг тэвэрмээр санагдана.
Туугдагсад єнгєрч гєлгєр мєс дахин хєх тэнгэрийг тольдохоос єєр юмгvй болов. Гэлээ ч ард нь хєлийн гинж шажигнан жингэнэсээр бєгєєд тvvний нь сонсоход уур хилэн, хараа зvхэл, уй гашуу, зовлон зvдгvvрий нь ээлжлvvлэн илчлэх шиг, дахин чагнахад гамингууд харгислал, хатуу ширvvнийг илчлэх шиг, бvр холдон гинжийн авиа ор тас дуулдахгvй болсон хойно боловч єнєєх нь сэтгэлд vлдэн жингэнэнэ. Санамсаргvй сахлаа илэхэд хурууны нь vзvvрт хvйтэн, нойтон юм баригдав. Энэ нь тун саяхан асгаруулсан нулимс хацраа даган урссаных байжээ. Балданцэрэн тийнхvv уйлснаа санахтайгаа зэрэг, би сахал самбайгаа хvртэл ургуулсан нэг ёсны тєрийн хар хvн байж, ухаан жолоогvй уйлах нь юv вэ? гэж зvрхээ чангалан цааш явлаа. Нэг мэдэхэд Богдын ногоон ордон хvрсэн байжээ. Хvрэн улаан будагтай сvрхий тохилог банзан хашааны нь хойд єнцєг дээр нь ирэхдээ тэнд яваагаа мэдэв. Урьд ємнє vvгээр явах бvрд “Энэ бол аливаа амьтныг нигvvлсэнгvй мэлмийгээ тольдон гийгvvлэгч ачит Богды минь ариун орд шvv дээ” гэж сvсэглэдэг байсан ажээ. Харин одоо гэвэл: Цэрэнчимэд Да лам, Ханддорж Чин ван, Сайн ноён хаан гэх мэтийн тєрийн зvтгэлтэн хvмvvсийн гэнэтийн vхлээр vхсэнийг санана. Эдгээр хvмvvсийн vхсэний шалтгаан маш нууц, задруулсан хvн шууд толгойгvй болох байсан боловч олон жижиг дусал нийлэн нийлсээр нэг балга болох адил хvмvvс нэг нэгэндээ vг цухуйлган дамжуулсаар тэдгээр хvмvvсийг Богд єєрєє бусдын хов живэнд автагдан хороор хорлон алсан нь тодорхой болсон байжээ. Энэ учраас Балданцэрэн хов живийг хvлээн авах, хов живч нєхдєєр биеэ тойруулах бол тєрийн хvний шинж биш, тэнэг мунхгийн явдал гэж vзэхийн дээр энэ тэнэг мунхгийг яая гэж бодов. Тэгээд ордны их хашааны хойд булангаас урд булан хvрэх зуур мєн л энэ тэнэг харанхуйн ордонд одоо бас бусдыг хорлох хор хэчнээн хадгалаастай байгаа бол? гэж бодохтой зэрэг голд нь хvйтэн оров.
Ордны ємнєх ар євєр дээрээ эр охин хоёр лууг ороолдуулан урласан сийлбэртэй єндєр янпайгийн ємнєхєн хэдэн зуун хvн гурван эгнээ vелэн сєхрєн суусны дэргэд Балданцэрэн ойртон очив. Тэдний дунд отго жинсээ зvvсэн ихээхэн тайж нар, алтан мєнгєн гоёл чимэглэлээ дааж ядсан дэргэр vстэй хатад, жирийн баячууд, адгийн ядуу хєдсєн дээлээс єєр юv ч vгvй євгєд эмгэд, ер анги давхраа бvрийн хvмvvс бий vзэгдэнэ. Ингэхэд тэд цєм Богдод мєргєх гэж байгаа нь мэдээжийн хэрэг. Ийнхvv мєргєхєд тvрvvчийн хvн єглєєний нарнаар, эцсийн хvн бага vдийн хэрд ирэх боловч оройн наран жаргахын ємнє Богдынхоо барааг арайхан харж адис хvртэх явдал олонтаа байдгийг Балданцэрэн сайн мэднэ. Харин одоо Богд, гаминд тєрєє алдан, хаан ширээнээсээ гуд татуулаад, зєвхєн сvсэгтэн олонд мєргєл хайрлахаас єєр ажилгvй болсон тул хvнийг удаан хvлээлгэхээ больсон байжээ. Бишгvvрийн дуу уянгалан хангинаж, мєргєлийн хvмvvс “Хайрхан Богд! Богд залран айсуй” гэж ам амандаа шивнэн орой дээрээ наманчлав.
Ордны их хашааны ногоон шаазан оройт асар хаалга єєрєє нээгдэж байгаа юм шиг аажуухнаар нээгдэн хоёр тийшээ тэлэгдэв. Барсын сvvл гэж нэрлэгддэг урт хивсэн тунтуйг мєрєн дээрээ бєгтрvvлэн тавьсан бvдvvн лам намуухан алхлан гарч ирлээ. Дараа нь єндєр нуруутай бас нэг лам хоёр vзvvртээ лууны толгой сийлмэл дамнуурганд сайхан vнэртэй юмыг оргилон савсуулсан бойпрууд єлгєснийг мєрєвчлєн явна. Эдний ард Богд єрєє битvv жуузанд хоёр ламаар дамнуулжээ. Хажууд нь мєргєх хvмvvсийн єргєлийг хураах нэг лам, мєргєл хайрлах сунтаг барьсан єєр нэг ламтай мєр зэрэгцэн явна. Эдгээрийн ард мєн л бойпор барсын сvvл хоёрыг мєрєвчилсєн лам нар явах ажээ. Бvх лам нарын зvс царай тунгалаг, бие бялдар сайтай бєгєєд тарган цатгалан, сахлаг vстэй, дугуй булган малгайтай, шар торгон дээл дээрээ єргєн ягаан дурдан орхимжийг сулхан ороон vзvvрий нь доош намируулан унжуулж, тєв хичээнгvй дvрийг батад барин гишгэлнэ. Богд єєрєє хvрэн тэрмэн дээлтэй, орой нь нэлээд єндєр болохоос гадна хоёр талы нь чихэвч, бvслэхгvй хvрэм, урт цулгуй шар торгон овоодой малгайтай бєгєєд нvд аньсан ч биш, нээсэн ч биш, ёстой л амарлингуйн дvрээр чиг урагш ширтэн заларч яваа нь жуузны хоёр талын цонхоор хагас харагдах нь ер эгэл бус бєгєєд гvнгэрвээд залсан суумал бурхны дvрийг санагдуулна. Тэгээд урагшлах тусам бойпрын утаа баагин савсаж бишгvvрий нь дуу улмаар уянгалахыг хэлэх vv? Гэвч Богд мєргєгсдийн нvдэнд яаран vзэгдвээс санаа сэтгэлий нь дэмий vймvvлэхийн нэмэр гэсэн шиг зєвхєн єндєр янпай руу чиглэн биеэ халхлан явах бєгєєд тvvнд тулан очсоноо баруунаар нь тойрон мєргєлчдийн нvдэнд илэрнэ. Энэ даруй бишгvvрийн дуу гэнэт тасран анир чимээ огтхон ч vгvй болох боловч бойпрын сайхан vнэрт утаа аяндаа тархан хvн бvрийн хамарт ханхлах бєгєєд энэ нь Богдыг тэнгэрээс буун ирэх шиг болгоно. Ер энэ vед сvсэгтэн хvмvvс газар дэлхийн юмыг ор тас мартан гагцхvv хойд нас, шамбал хэмээх бурхны орныг л санан орой дээрээ наманчилна. Богд, vелэн суусан мєргєлчдийн дундуур явахдаа єнєєх амарлингуйнхаа дvрийг тун тэсвэртэй хадгална. Хажуугийн хоёр ламын нэг, єргєлийг хурааж, нєгєє нь адис тавина. Ер Богдод мєргєх гэдэг хэзээ боловч ийм байдгийг Балданцэрэн сайн мэдэх билээ. Гэвч одоо урван сvсэглэн бишрэхээ больж байгаагийн хувьд огт єєр нvдээр ажин ширтэх ажээ. Богдыг эргэн залрахад нэг євгєжєєр хvн бусдаас тvрvvлэн толгой єндийлгєж,
-Ай тvмэн сонорт, мянган мэлмийт Богд ламтан минь ээ! Доод шавь нар биднийгээ гал усны гашуун зовлонд дарагдсаныг тольдон хайрлаж, ангижруулан авраа! гэж уйлан бархирах дуугаар хэлээд тvрvvлгээ саван унав. Балданцэрэн: “Yй олныг байтугай єєрийгєє аврах чадалгvй амьтнаас ингэж аврал ирэх ч гэж дээ чааваас” гэж бодон санаа алдан Богдын єндєр янпайн ард ємнєєс нь бишгvvрийн дуу тvрvvчийнхээс илvvтэй уянгалан угтана. Энэ нь ард нь vлдэж байгаа сvсэгтнvvдэд мєн тэнгэрээс буун ирснээ дахин тэнгэртээ заларч байгаа шигээр санагдуулна. Тэндээс Балданцэрэн гэдрэг эргэн гэр рvvгээ явахад сэтгэлд нь нэг талаас Богдын аливаа бурангуй муу явдлууд, нєгєє талаас ард тvмнийхээ сvсэг бишрэлд хэт автагдсан байдал ийм хоёр зvйл толгойд нь тасралтгvй эргэлдэх ажээ. Хашааныхаа гадаа ирээд дотогш орох гэснээ дэмий хэвтэхээсээ халширч баруун тийшээ явлаа. Ёстой дэмий балай эргvv амьтан шиг явсаар байтал нар жаргав. Гэлээ ч гэсэн харих хvсэл алга. Харин танил талынхаа айл гэрийн нэгэнд орвоос эрхгvй сэтгэл сэргэн, хєгжих болов уу гэж бодогдов.
НАЙР ЦЭНГЭЛ
Yдшийн бvрэнхийгээр Очирбат гэгчийнд Балданцэрэн очиход тав зургаан хvн бєєгнєрєн наргиж байлаа. Тэд цєм Балданцэрэнгийн танил ажээ. Гэвч насаар дvv хvмvvс болохоос гадна гvн зэрэгтнvvд биш дээд талынх нь тvшмэл, доод зэргийнх нь бичээч байлаа. Балданцэрэнг vзэхтэйгээ зэрэг тэд “Гvнтэн ирэв!” гэж хvндэтгэн босож амар эрээд олбог дэвсэн суулгаж чихэр жимс, боов шоов нарийн хоол, архи дарсаар зочлов. Yvнд ч ер юун муухай юм байх билээ. Ингэхэд тэд зvгээр ч vгvй нууц амрагуудтайгаа болзоо тавин энд цугларсан ажээ. Цєм гоё сайхныг ємссєн тєдийгvй тус бvрийнхээ энхрий хайртынхаа ємнє аятай сайхан байдал гаргахыг хичээн биеэ барина. Архи дарсны тухайд гэвэл тэд ангасан vхэр малын адил хуу хуугаар уухыг чин сэтгэлээсээ жигшинэ. Жvнз хэмээх єчvvхэн юманд хийн, хуруу гарган хуалан бие биеэ шахна.
Амрагууд нь гол тєлєв ван, гvн, ноёд, тvшмэдийн охид, ємссєн чимэглэснээр маш сайхан, ягаан буюу цэнхэр, эс бол час улаан, хамгийн хурц єнгийн торгон дээл ємссєнийнхєє доор утас хатгамал угалзтай гуталтай бєгєєд шанхаа даруулсан сувдан даруулга нь цаг ямагт лааны гэрлийг єєртєє татах учир хацры нь ягаан, нvдний нь тунгалаг, шvдний нь цагаан, уруулы нь улаан тэр бvгдийг тодотгон, vлгэр домогт гардаг лусын дагинасыг санагдуулна. Архи дарсанд тэд vнэхээр авъяасгvй, бяцхан жvнзийг уруулдаа дєнгєж хvргэсээр панс буюу дурдан алчуураар яаран амаа арчин тунгалаг хар нvдээр инээмсэглэх нь удмаасаа даруу монгол ахайтнуудын шинж тєлєвийг л vзvvлэх шиг болно. Найр цэнгэлийг хєгжєєн, янаг эрсээ баясгахаар тэднийгээ тvшин сууснаасаа хойш ёстой арилгасан сонгино шиг арван цагаан хуруугаа нахилзуулан уяхан зєєлєн хоолойгоор хуалахаараа тэд хайр дурлалаа илчлэхээс биш, дэмий балайг амныхаа зоргоор чалчин, дээр доор орон завхайрахыг энэ дэлхийн хамгийн муухай юманд vзэн чин сэтгэлээсээ жигшинэ. Удаа дараа амссан архиныхаа уурыг мэдрэлд хvрмэгц тэр охид “Тэднийх хvvхнээ тийм хvнд богтлон єгчээ. Єнєєхєєс нь салгасан гэнэ. Гэтэл бас Богд гэгээнтэн єєрєє нэг хоёр амрагийг зарлигаар салган эмэгтэйг нь тэр ноёны хvvд єгсєн гэдэг шvv” гэж ярихыг зvгээр сонирхол болгохын vvднээс биш, харин єнєє маргаашийн нэгэнд єєр дээрээ тусах гэж байгаа гай гамшгийг vнэнхvv сэтгэлийнхээ амрагт мэдэгдэж байгаа нь тэр байлаа. Ийнхvv нэг vе овоо яриан дэлгэж ирмээр болсноо зогсон дуулах бєгєєд тvvнд:
Салаа зандан модонд нь сарны туяа тусна даа
Сайны ерєєл байвал даа сардаа ганц ч яамай даа
Ургаа зандан модонд нь уулын сvvдэр тусна даа
Учрахын ерєєл байвал даа удаан тvргэн ч яамай даа
гэж дуулах дуртай ажээ. Хариуд нь эрэгтэйчvvд:
Улиастайнхаа голыгоо хє хє яасхийгээд туулна даа би хє хє
Улмаараа учрахынхаа ерєєлийгєє хє хє
Амраг чамдаа тавиад мордъё хє хє
Зэгстийнхээ голыгоо хє хє яасхийгээд туулна даа хє хє
Чиний минь vнэр шингэсэн алчуур байвал
Аваад л мордоно доо хє хє
гэж дуулна.
Эдгээр дууны ая монгол орны уудам тал, алс тэртээд цэнхэрлэн сvvмэлзэх єндєр уулс, тэр уулсын зvг тэмvvлэн яваа морины хєнгєн алхалт буюу задгай хатиралтыг санагдуулах боловч уг єгvvлбэр нь даанч тийм биш ээ. Эрх мэдэлгvйн эрхээр хайрт амрагаасаа хагацах гаслал зовлон эдлэхийг л илэрхийлнэ. Ингэхэд тэд одоо тийм аюулыг хvлээж байгаадаа энэ дуунуудыг дуулах дуртай байлаа. Єєрєєр хэлэхэд тэд, зvй ёсны найр наргиан болж байгаа биш зvрх сэтгэлийнхээ бачимдлыг харилцан хэлэлцэж байгаа нь энэ ажээ. Нэг мэдэхэд шєнє дунд болж хятад сvмийн харанга цууриатав. Эцэг эхvvд охидоо шєнийн цагаар гадагш гарахыг чандлан хорьдог тул хvмvvсийн дотор сэрхийн бие биеэ харна. Yvнээс цааш юу болох вэ? гэвэл: эрэгтэйчvvд хувь хувийн амрагийг хvргэж єгєхєєр уван цуван гарлаа. Хэрэв гадаа сар саруул байваас хvн амьтанд vзэгдэхээс айн хоёр бие цуван зєвхєн бараа бараагаа харан явна. Хэрэв таг харанхуй аваас мєр зэрэгцэн гарын vзvvр тєдийхнєєр барилцан сэтгэлээ баясгана. Гэвч хvрэх газраа ойртохын цагт хоёулны нь зvрх хvчтэй цохилон хєлий нь гишгэлт удаашрах бєгєєд нэг буланд тvр зогсон хэдэн vг шивнэлдэнэ. Тvvнд нь хайртай дуртай гэдэг vг орохын оронд “Яах билээ”, Аав эжий маань намайг єдий орой болтол хаана явав гэж аашлан сvйд болно бий”, “харин ээ, vерхдэг эмэгтэйнд vлгэрчин ирэн, хуурдан дуулахы нь чагнасаар суугаад ийм болов гэж хэлбэл яах бол?” гэх мэтийг л хэлэлцэнэ. Чухам салахынхаа vед эрэгтэй нь их зориг гарган эмэгтэйнхээ хацар дээр нь юм уу магнайд нь хошуу хvргэн vнсэх тєдийхєн болно. Гэтэл энэ нь маш том хэрэг ажээ. Yнссэн эр “Yгvй энэ чинь юv билээ? Амраг боловч аваагvй байж vнсэх маань юутай журамгvй хэрэг билээ?” гэж сандарна. Yнсvvлсэн эмэгтэй нь “Yг дуугvй vнсvvлэх маань юу вэ? Энэ маань намайг лав журамгvй эм гэж vзэн жигших вий?” гэж ичих зовох хоёрыг хослуулна. Ийм нэгэн хэрэг єнгєрсний дараа эрэгтэй нь єнєєх буландаа хоцорч, янагийнхаа гэртээ орсон хойно гаднах хаалган дээр гэтэн очиж аав, ээжий нартаа аашлуулж байгаа эсэхийг зvрхээ догдлуулан нэгэн хэсэг чагнан зогсоно.
Yvнийг Балданцэрэн єєрийн амьдрал дээр арайхан vзээгvй байгаа боловч нєхдийн амьдралаас тодорхой мэдэж байлаа. Гэрээс хvмvvс гарч гvйцсэний дараа Балданцэрэн ганцаараа гарав. Найр цэнгэлд оролцсоны хувьд санаа сэтгэл сэргэсэн юмгvй. Эр нєхєд тэдэнтэй чин сэтгэлээ холбосон ариун охидын эрх мэдэлгvйн уй гашуу сэтгэлд нь эргэлдэнэ. Гэтэл vvнд бас Богдын зvй бусын зарлиг мєн л холбогдолтой байх тул Балданцэрэн “Тvмэн олонд эрх жаргалыг эдлэх хувь заяа хэзээ ч ирэхгvй нь! гэж гутарна.
Гэртээ ирэхэд хань бараа бологч ганц шавь нь ихэд хvлээсэн бололтой. Оройнх нь хоолыг савхан хувинд уудлан тавиад хажууд нь бvхлээр хажуулан унтаж орхисон байв. Балданцэрэн тvvнийг сэрээхгvйг хичээн орон дээрээ сэм гаран, мєн хувцас тайлахгvй хэвтэв. Олон хоног нойргvй хоносноо санан, тун даруйхан унтахыг хичээнэ. Гэтэл єдрий нь vзсэн юмс сэтгэлд нь орж ирэн бас л нойрыг нь хулжаана. Эцэст нь Балданцэрэн єєрийнхєє, яагаад бусдын адил энэ тэрийг бодохгvй байж чаддаггvйгээ судлан шинжилж гарлаа. Ингэхэд хамаг гай гагцхvv ном эрдэм мэр сэр сурч судалсанд л байгаа юм байна гэж тэр єєрєє эхлээд дvгнэв. Тэгэхтэй зэрэг эрдэм сургасан багш нь тєр гэж юv вэ? Тvvний дотор тvмэн ардын хувь заяа гэж юv вэ? гэдгийг юм бvхэнтэй нягт холбон сурган хvмvvжvvлснээс байлаа. Иймд Балданцэрэн бvх сурсан мэдсэнээ жигшихийнхээ дээр бусдыг бас сурган боловсруулах гэж байгаагаа бvр хэрэг алга гэж vзэв.
БАГШИЙН АЙЛТГАВАР
Тєрийн хар хvн болох гэж толгой дээр тав тавьсан нь нэлээд ургасан боловч сvлжээс авах болоогvй байгаа гэзэгтэй сєєсгєр хvvгийн нэр Намсрай, нас арван зургаа орчим, орон нутаг нь хєдєє бєгєєд эрдэм ном сурахаар намрын дунд сарын vеэр энд орж ирээд хаврын сvvл сарын шувтаргаар буцдаг байлаа. Заалгах зvйл нь монгол, манж, хятад гурван тєрлийн хэл бичиг болохоос гадна сампин цохин тоо бодно. Ийнхvv Балданцэрэнгийн дэргэд суусаар эдvгээ гурав дахь жил дээр яваа билээ. Гэтэл сvvлчийн хэдэн єдєр багш нь ер хичээл заасангvй бєгєєд чухам юунаас болсныг Намсрай vл мэднэ. Ажихад зvс царай доройтон цонхийж vргэлж дээш гєлрєн хэвтэх болсны нь бодвол ямар нэгэн хvнд євчин хvрсэн бол уу? гэж дотроо баахан зовдог байлаа. Харин єчигдєр Намсрай євчтєн хvнд эм залгуулсныхаа дараа эргэж ирээд багшийнхаа эзгvй байхад бие нь сайжирч байгаа болов уу? гэж баярлажээ. Гэвч шєнє ирэхгvй байхад нь бас л элдэв долоон жорын юмыг бодлон хvлээж байгаад нэг мэдэхнээ нам унтаж орхисон ажээ.
Єглєє сэрэнгvvтээ єндийж харанхуй дунд багшийнхаа амьсгалах чимээг олж сонсон баярласнаа, яаран босон харайж єрхєє татан гал тvлж цай чанав. Дараа нь ямар анир чимээ гаргалгvйгээр номоо барин цомцойн сууна. Балданцэрэнгийн єндийхєд номоо яаран хойш тавьж гар нvvр угаах усы нь тvмпэнд хийх тєдийгvй алчууры нь барин дув дуугvй зогсов. Энэ бол Намсрайн єдєр тутмын хийдэг ажил байлаа. Дараад нь Намсрай багшийнхаа єглєєний зуушийг ширээн дээр тавиад цайгий нь аягалан гардуулж єгєєд дахин номоо барив. Єнєєдрийн хувьд Намсрайд нэмэн сурч байгаа юм юу ч vгvй, зєвхєн урьдынхаа vзсэнийг дэмий нааш цааш нь эргvvлэн ширтэж байгаа бєгєєд сэтгэлдээ “Багш єнєєдєр ном заах бол уу? Yгvй бол уу? гэж бодно.
-Єнєєх євчтєн хvн маань юу болж байгаа билээ дээ? гэхэд нь
-Жа багшаа. Єчигдєр орой болтол амьсгал нь сул чигээрээ л байсан даа гээд Намсрай,
-Єнєєдєр та ном заах уу? гэдэг vгийг амнаасаа арайхийж гаргаж хэлэв. Балданцэрэн дуулаагvй мэт аягатай цай руугаа гєлрєн сууснаа, санаа алдаад,
-Yгvй ээ, заахгvй, ер нь ном эрдэм сурахын хэрэг юv билээ? Намсрайн сэтгэл тун аягvй болов. Юуны урьд єєрийгєє ямар нэгэн буруутай юм хийснээс ийм болов уу гэж сэтгэл тvгшинэ. Єнгєрсєн хэргvvдийг эргэцvvлэн vзэхэд нэг удаа буузны маханд давс мартсанаас єєр осол эндэл гараагvй байх бєгєєд ер тvvнээс ийм хэрэг боломгvй гэж бодов.
-Бодвол чи яагаад ном vзэх хэрэггvйг мэдэхгvй байгаа биз дээ! гэхэд нь
-Жа багшаа. Тийм,
-Энд суу учры нь би яръя. Намсрай “жа” гээд доохон талд нь очин эгээ л єчигдрийн Богдод мєргєгсєд шиг бєхийн алга хавсран сууна. Балданцэрэн аягатай цайныхаа шавхрууг ихээр балган “аймшиг” гэж аягаа ширээн дээр тавин сайхан хар сахлаа зvvн. Баруун тийш нь сэлгvvлэн тайвнаар илээд vгээ эхлэв.
-Би арван настайгаасаа эхлэн эгээ л чам шиг энэ дэлхийн эрээн цаасуудыг их юманд бодон эргvvлж эхэлсэн юм.
-Жа,
-Багш маань ч мєн одоо би чамайг яаж сургах гэж байгаа шиг хамаг анхаарлаа тавьдаг байлаа.
-Жа,
-Тэр бол Манжийн vе. Багш маань дал гарсан євгєн. Залуудаа хошуу захирагч байгаад манжийн тєрд хэрэг буруудан зэрэг жинсээ алдсан хvн.
-Жа,
-Манж, хятад, тvвд, монгол дєрвєн улсын хэл бичигт нэвтэрхий болоод тэр улс болгоны тvvх шастир, гvн ухаан, утга зохиолуудыг мэдэхийн дээр єєрийн улсын тvvхийг судалсан нь гоц, хоёр мянган жилийн ємнєх Хvннv, Дvнхv, Сяньбигаас аваад хєх монголын Чингэс хаан, тvvний хойч Єгєєдэй, Хувлай, Тогоон тємєр эдгээр явдлыг мэдэх тєдийгvй, тэр vеийн явдлуудыг нvдээр vзсэн юм шиг тоочиж чаддагсан. Дараа нь Манжийн хаадуудын тухай, тэдний монгол руу явуулж байсан бодлогуудыг уудлан ярихыг нь сонсвол хэн боловч улс орныхоо хувь заяаны тухайд эрхгvй нэгийг бодоход хvрнэ. Yvгээрээ миний багш олон тvмэнд эрдэмтэн гэгдсэн хvн байсан юм.
-Жа,
-Би арван жил дэргэд нь суусан юм. Тэгээд мєн багшийн зарлигийг даган манжийг эсэргvvцэх vйлст оролцсон юм. Автономитын vед тєрийн дээд эрхэнд гараагvй боловч дэд тvшмэл, эрхэлсэн тvшмэл, хил хязгаарыг хянан тохижуулах сайд гэхчилэнгийн албанд удаа дараалан томилогдож явсаар гvн зэрэг шагнагдсан юм гээд Балданцэрэн, олноо єргєгдсєний дєрєвдvгээр оны Хиагт хотноо болсон орос, хятад, монгол гурван улсын хэлэлцээрт нууц зєвлєхийн vvргийг хvлээсэн бичээчээр очсон тухай ярианд орлоо. Энэ бол Балданцэрэнгийн удаа дараалан хийсэн ажлуудын хамгийн хvнд нь байжээ.
Анх оросын хаант засаг бvх монгол орныг хятадаас тасран тусгай улс болох эрмэлзлэлийг бvрэн дvvрэн сайшаан ийм ч юм, тийм ч юмаар тусална, гялайлгана гэж нууц гэрээ тогтоон єдєєн хатгаж байсан нь тэр хурал дээр гэнэт єєрчлєгдєн хятад улстай хуваан ашиглах бодлого явуулсан байжээ. Энэ нь Орос, Германтай байлдах цаг тулгарснаас Монголыг эзэмших гэснээ тvр хойшлуулсныг Балданцэрэн уг хэлэлцээр єнгєрсний дараа олж мэдсэн байлаа. Гурван улсын хэлэлцээр дээр монголын тєлєєлєгчид, эрэгчин эмэгчин барс мэт эвлэрсэн хоёр их гvрний тєлєєлєгчдийн ємнє ганцаардсан бєгєєд тэр дунд Балданцэрэн хариуцан тулалдах арга ухаан гаргах гэж оюун ухаанаа зарцуулсан нь тун их, vнэн хэрэг дээрээ нэгэнт ганцаардсан монголын тєлєєлєгчид ямар ч арга ухаан гаргавч нэмэргvй байсан бєгєєд эцэст нь тэд элдэв янзын зvй зохисгvй шахалт шаардлагаас болж єєрийн эрхгvй гарын vсэг зурсан ажээ.
Ийм хэргийг Балданцэрэн биеэр vзсэнээрээ гадаадын эзэрхэг тvрэмгий улсуудын шинж чанарыг бvрэн мэдсэн байв. Єнгєн дээрээ энэрэн тэтгэгчийн дvр барин элдэв сайхныг хvзvv, борвио нахилзуулан хэлэх нь vнэн хэрэг дээрээ дан эзлэн залгихын арга байсан бєгєєд тэр нь нэг мэдэхэд цаанаас нь тулган шаардах, айлгах сvрдvvлэх хоёрыг хамрын vзvvр дээр авчирдаг юм байна гэж Балданцэрэн ойлгосон байлаа. Эцэст нь Балданцэрэн, ер бага буурай улс орон их гvрнийг араар нь тавьж, єврєєс нь гохдон хохироогч байсан удаа байна уу? Yгvй юу? гэдгийг єєрийн мэдэх эрээн цаас болгоныг эргvvлэн эргvvлээд олсон зvйлгvй, харин их гvрнvvд бага буурай орныг булаан залгих л гэж байдаг нь одоо Европ даяар олонт гарч байгаа хэрэг явдлаас илхэн байна даа гэв. Тэгээд Балданцэрэн бага буурай улс хєл дээрээ зогсох тэнцvрээ олъё гэвэл: хажуу хавирганыхаа их гvрнvvдийн хооронд цаг vргэлж яс хаяж мєргєлдvvлж байхаас єєр зам алга гэж бодох болсон байв. Ер нь Балданцэрэн гурван улсын хэлэлцээрт явснаасаа хойш юм бvхнийг ажиглан судлах болсон ажээ. Тэгээд юу юуны урьд ойр хавийн болоод vе тэнгийн албан хаагчдыг ажин сонирхоход тэдний ихэнх нь улс орон ард тvмнээ бодохын оронд гагцхvv хувийн ашиг завшаан, отго жинс, энгэрт зvvх очир одон гэх мэтийн элдэв тєрлийн хэргэм зэргийн зvйлст ухаан жолоогvй унан шунан зvтгэж байгаа нь л харагддаг ажээ. Тэдэнд эдгээрийг олох арга нь гэвэл: улс орны хэрэгт ариун шударгаар сvсэглэгчийн дvрийг барих, аль нэгэн хазгай хэл, цаг тєрийн байдлыг тєвшитгєхийг оролдогсдыг дээш доош ховлон мэдvvлж ял янганд унагаах зэрэг аль л бузар бурангуй явдлууд байдаг байв. Гэтэл энэ нь бvр тєрийн дээд хvмvvсийн хооронд болохоор ямар байна вэ гэвэл: бvр ч аюултай, бvр ч шившигтай ажээ. Жишээлбэл: Цэрэнчимэд да лам, Ханддорж чин ван, Сайн ноён хаан гэх мэтийн хvмvvсийн гэнэтийн vхлээр vхсэн явдлууд нь мєн л тэр аюултай шившигтай хэрэг явдлыг гэрчлэх ажээ.
Балданцэрэн энэ бvх vзэж мэдсэнээ итгэлт шавьдаа тодорхой яриад дараа нь автономит тєр гамингийн гарт орж уул ус, газар шороо цєм хvнийх болсон тєдийгvй хагас хугас мэдлэгтэнгvvд удам угсаа, хэв суртахуунаа голон хараах амар мэндээ мэдэлцэх хоёроосоо эхлэн хятад болохыг оролдож, улмаар vндэсний соёл, зан заншил харь улсын ёс суртахуунд идэгдэн устах тийш хэлбийв гэж яриад эцэст нь:
-Ингээд ирэхээр чамд эрдэм ном сурахын хэрэг юv вэ? Нэг бол чи тэр зэрэмдэг мэдлэгтэнгvvдийн адил удам угсаагаа гологч болно. Yгvй бол элдэв юмыг цаг ямагт бодон санаа сэтгэлийн хvнд зовлон эдлэгч болно. Ингэхлээр чи зvгээр хэв суртахуунаа яалаа ч гэсэн хадгалах хувь заяанд тєрсєн ерийн малчин жирийн ард чигээрээ явбал дээр шvv дээ гээд гэдрэг эргэн орон дээрээ гарч, шунхан улаан будагт унинуудыг ширтэдгээрээ ширтэн хэвтлээ. Намсрай суусан газартаа алга зєрvvлэн хавсарсан чигээрээ боловч багшийнхаа ярьсныг эргэцvvлэн бодно. Гэвч уг ярианы голыг хvлээх мэт байгаа нь Балданцэрэнгийн мохон шантарсан шигээр биш, харин багшийнхаа хэлж байгаа улс орныг дайсагнагч тэр байсан бvхэнтэй ширvvн тулалдах сан гэдэг зориг бадарч байгаагаар илрэн, багшийнхаа vлэмж ихийг мэдэхийнхээ хирээр сэтгэлийн зовлон эдэлж байгаа нь бахдалтай сайхан санагдах ажээ.
ЗYРХНИЙ ЦОХИЛТ ЄЄРЧЛЄГДЄВ
Балданцэрэн улаан шунхан будагт униудаа гєлрєн ширтсээр бараг долоо хоног болсон бєгєєд єдєр дундын хэрд гаднаас шавиа орж ирэхэд:
-Єнєєх євчтэй хvн ямар байгаа билээ? гэж цонхигор цагаан болсон царайгаа хєдєлгєлгvйгээр асуув.
-Жа багшаа! Гайгvй болж байгаа шvv. Маарамба гуай ч одоо ингээд хоол ундаар нь тордоод байвал удахгvй зvгээр болно гэж айлдсан.
-Ашгvй дээ гэж Балданцэрэн инээмсэглэн єндийж, бяцхан шvvгээнийхээ нvдийг татан гурван янчаан гаргав. Yvний урьд Балданцэрэн тэр євчтєнд гурав хоног тутам хоёр янчаан зарцуулдаг байсан бол одоо єєрчлєн гурвыг зарцуулъя гэж бодсон ажээ.
-Май! Yvнийг эмгэнд аваачиж єг!
Намсрай янчааныг авангуутаа босон харайж гvйн гарав. Тvvнд бол євчтєний эдгэрэх, эсэх онцын холбогдолтой биш, харин багш нь л ямар нэгэн vйл хэрэгт явуулан гадагш гаргаж байх нь чухал байдаг байлаа. Балданцэрэн бол тэр хvний эдгэрэх vнэхээр нэг баяр! “Євчин vгvйрэл хоёрт нэрвэгдсэн хєєрхий хvнийг тэтгэн тэнхрvvлэх шиг сайхан юм юу байх билээ” гэж бодно. Гэтэл сэтгэлд нь “євчин ч яахав ингээд эмээр эдгэрдэг байжээ. Харин миний энэ сэтгэл санааны гутралыг хэн юугаар эдгэрvvлэх юм бэ? гэж єєртєє асуудал тавилаа. Ингэхэд эдгэрvvлэх эм хаана ч vгvй. Зєвхєн єєрєє єєрийгєє аргалбал зохих ганцхан хариулт байх бєгєєд энэ нь гэвэл хэвтээд байхын оронд гадуур дотуур яван энэ тэр хvнтэй уулзаж уйтгар гунигаа мартах л явдал байлаа. Иймд Балданцэрэн Жамъян гvн гэгчийнд очихоор шийдлээ. Уг нь энэ хоёр ойр дотнын танил биш, автономитын vед Балданцэрэн гvн зэрэг шагнагдахдаа єєр нэгэн эрдмийн гvн шагнагдах хvнтэй нэгэн зарлигаар шагнагдсан бєгєєд тэр нь энэ Жамъян гэгч байжээ. Тэр цагаас хойш Балданцэрэн Жамъянг дотроо дотночлон хvндэтгэх болсон ажээ. Гэвч Жамъянгийн нас єндєр учир vерхэн найзархаж болдоггvй байжээ. Жамъянгийнх руу явж байхдаа Балданцэрэн зєвхєн амар мэдэхээс єєрийг бодохгvй байлаа.
Хашаан дотроо хоёр гэр. Зvvнтэйх багавтрыг гал тогооны гэр гэж нэрлэнэ. Баруун талын томд нvvр нэлээд vрчгэр дээд уруулынхаа хоёр завьжинд шингэн буурал сахалтай, толгойдоо хєдєєх малчдын ємсдєг цагаан эсгий тоорцогтой, ар руугаа шодон буурал гэзэг унжуулсан хуучин даалимбан дээлтэй хорчгор євгєн зуухны аман дээр сууна. Энэ бол Жамъян. Зуухны нєгєє талд тав зургаан хvvхэд ном барин цомцойж сууна.
Бvх шавь нарын нь тоо хорь гаруй байх бєгєєд тэдний нас бие заалгах зvйл тус тусдаа ялгавартай учир Жамъян єдєр бvр єглєєнєєс аваад vдэш болтол хvvхэд багачуудаас vл сална. Тэр зуураа гэр орноо дулаан байлгах гэж цаг ямагт зуухныхаа урд суудаг байжээ. Балданцэрэнгийнд ороход баяр баясгалан болон угтав. Амар мэнд мэдэн, дээш суулган, цай, идээгээр зочилсноо:
-Би гэдэг чинь хvvхэд багачуудад дарагдсан хvн шvv дээ. Та байзна. Би удахгvй дуусна гээд заах ажилдаа оров.
-Аль вэ Дорж наашаа!
Хvvхдvvдийн дээд талаас арваад настай жаал босон багшийнхаа доод талд суугаад цээжээр “Эрхийг сурахаар бэрхийг сур! Yлгэр туужийг олонтаа унш! Yсэг бvрийг сайтар ажигла. Yг бvрийг хичээнгvйлэн судал! Yнэн vг vнэтэй, хуурмаг vг хортой…” гэж эхлээд цааш нь ямар нэг юмтай оролдож байгаа юм шиг торжигнуулах бєгєєд хамар нь цэвэр байгаа боловч vе vе тvгдрэхдээ нусаа татах байдлаар агаар татна. Бvх цээжилснээ уншиж гvйцсэнийхээ дараа нэг хэсгийг хуулан бичээд мєн багшдаа барин шvvлгэнэ. Энэ жаал унших бичих хоёр дээрээ алдаагvй учир цаашаа бас цээжлэх, бичих даалгавар аван бусаддаа гайхуулах мэт инээмсэглэн гарч одов.
-За одоо Балбар! гэхэд. Энэ ер яасан дvрсгvй бол доо гэмээр шоотгор хамар данхар толгойтой арван гурав орчим насны хvv ирж номоо мєн багшдаа бариулаад “Оюун тvлхvvр” гэдэг номын хэсгээс уншсан бєгєєд тvvндээ гурав алдан багшаараа заалгуулснаас гадна хуулан бичсэн дээрээ тав алдсан учир алган дээрээ шугамаар найм цохиулан шийтгvvлж, єнєєхєє дахин давтах даалгавар аван гарлаа.
Энэчлэн Жамъян, хvvхэд бvр дээр ажиллахыг Балданцэрэн сонирхон ажих зуураа єєрийнхєє боддогоор тэднийг сургахын хэрэг юу билээ гэж бодон суув. Эцсийн хvvхэд гэрээс гармагц Жамъян:
-За Балданцэрэн минь сонин сайхан юу байна даа? Царай чинь яагаад цонхигор байна вэ? Ажил суудал ихтэй байна уу? гэж ихээхэн яриа дэлгэмээр урагш дєхєн суув. Гэтэл єндєр гоолиг биетэй хvрэн бор царайтай хорь гаруй насны эр орж ирэн тэдний яриаг таслав. Тэр эр Жамъянг “багш” гэж дуудан амар эрэв. Хариуд нь Жамъян “Сvх” гэж дуудан мэнд мэдээд, цай идээгээр зочлохын оронд янжуур єгєв. Сvх тvvний нь хоёр гар тосон аваад татахын оронд євєртєє хийв.
-Тат Сvх ээ, Эмээх юу байх вэ. Нас чинь эрийн цээнд хvрсэн тєдийгvй эр алдар чинь олонд тодорсон биш vv? гэж Жамъянгийн хэлэхэд Сvх “Жа” гээд янжуураа буцаан гаргаж татав. Гэвч ам нь тєдий л эвлэхгvй байгааг vзэхэд багшийнхаа дэргэд анх удаа тамхи татаж байгаа нь илэрхий байлаа.
-За тэгээд баатар надтай уулзах онц хэрэгтэй явна уу? гэхэд Балданцэрэн, Халх голын байлдаанаар Сvх гэдэг хvн гарамгай байлдан баатар болсныг санав.
Сvхбаатар багшийнхаа vгийн хариуд,
-Онцын юмгvй, зvгээр багшид бараалхъя л гэж… гээд vгээ таслав. Жамъян Сvхийн vгийн завсарлагаар “зай, уухай” гэж нvvрий нь ажин байснаа:
-Онцын юмгvй бол чи маргааш ирнэ vv дээ?
-Жа, Сvхбаатар боссоноо – Yгvй єнєє орой болох болов уу?
-Болно, болно.
Балданцэрэн эдний хооронд ямар нэгэн чухал хэрэг байна гэдгийг мэдэв. Гэвч бусдын хэрэг надад юуны хамаа гэж бодно.
-Ингэхэд та зvгээр ч vгvй нэг баатар шавьтай хvн байх нь ээ?
-Тийм ээ. Баатар гээч… гээд гунигтай царай гарган vгээ таслав.
-Миний бодоход баатар шавьтай байх бол ер бахдалтай л хэрэг гэхэд
-Хажуугаас харах хvнд тийм ч байж болно. Чухам миний хувьд гэвэл vхэр бууны дэлбэрэх суманд бол уу? Аль эрчилсэн сумны vзvvрт бол уу? Цаг vргэлж сэтгэл зовохын л нэмэр байдаг юм.
-Харин л дээ. Заавал тэгж гунигтайгаар тєгсєх нь хууль биш. Ялан дийлж явах хувьтай хvv ч байж болно шvv дээ гэхэд Жамъян энэ тухай ярихыг эрс татгалзах мэт дахин эс дуугарав. Хаалга нь нээгдэн нэг эмэгтэй орж ирлээ. Тvvний нас залуу, зvс царай гоо сайхан, ємссєн хувцас нь гойд дэгжин, баруун гартаа шударга хєгжим сугавчилж, зvvн дээрээ хєх торгон баринтагтай зузаан дэвтэр залсан бєгєєд, босго давангуутаа євдєг нахисхийлгэн Жамъянд сєгдєєд тэндээс хойш хандан зуухны нєгєє талд суух гэхэд нь Жамъян:
-Yгvй, хvvхээ энд суу! гэж єєрийнхєє дээд тал тийш газар заав. Хvvхэн: “жа” гэж дахин мэхэсхийгээд зуухны урдуур тойрон єнєєх заасан газарт нь сєхрєн суулаа. Жамъянд энэ эмэгтэй онц эрхэмлэгддэгийг Балданцэрэн мэдэв. Эмэгтэй номныхоо баринтгийг тайлан хэдэн дэвтэр гарган Жамъянд дэвшvvлэх нь vнэхээр гайхалтай байх бєгєєд анх суухдаа бие барин цомцойсноосоо хажуу тийш хэлбийн шударгаа хєглєв.
-За эхэл дээ гэж Жамъян гуайн хэлэхэд: хараагаа дээш болгон шударгынхаа ишийг атгасан гар дээрээ тусган хэсэгхэн зуур бодсоноо дарж эхлэв. Цохих нь цэвэр, дан ян гэсэн тунгалаг авиа борооны анхны дуслуд шиг нэг нэгээрээ цууриатаж эхэлснээ цаашаагаа ширvvсэн хурдсав. Шударгын урт ишийн дагуу ташуулдасхийсэн бие нь уянгалах аяа даган хєдєлнє.
Балданцэрэн алмайран гайхлаа. Урьд ємнє ийм эмэгтэйг vзээгvйдээ, ингэж хєгжимдєнє гэж огт санаагvйдээ тэр билээ. Гэвч Балданцэрэн эмэгтэйг эгцлэн харахаасаа зовнин доош ширтэж зєвхєн нvднийхээ єнцєг булан тєдийхнєєр л ажиглана. Эмэгтэйн гар хуруу улмаар хурдсан гялалзаж шударга ширvvн бороо шаагих шиг болсон тєдийгvй зєєлєн харцат тунгалаг нvдэнд нь инээмсэглэл тодрон шууд хятад хэлээр шvлэглэн дуулж эхлэв. Балданцэрэн эмэгтэйн нvvрийг эгцлэн ширтэхгvй байхыг хичээснээ єєрийн эрхгvй жолоо алдан эмэгтэйг харсан бєгєєд нvдэнд нь хацар дээрээ улаавтар туяатай дугуй цагаан царай, талбиун болоод тунгалаг хар нvд, ухаалаг байрын тэнэгэр магнай, хэзээ боловч уур хилэгнэлийн муухай vгс гарамгvй зузаавтар улаан уруул тусах бєгєєд цааш бас тєрvvлэх vр хvvхэд юугаа эсэн мэндээр бойжуулахын билэг тэмдэг болсон цээжин биеийн нь урагш тvрэн товойсон хоёр булцгар хєх уг биеий нь гоо сайхныг улмаар vзэсгэлэн тєгєлдєр болгосон ажээ. Нэг vе шvлэг дуулал шударгын чавхдастай яв цав найран явагдахыг нь сонсоход:
“Янаг амраг гэдэг
Ертєнцийн уг хэмээвч
Ямагт журмыг хамтатгаваас
Сая амгаланг олно.
Ирэх зам шударга ахуй л
Харин дан шулуун
Илбийн хуурмагаар бvрхсэнийг
Ялгаж таниагvй нь гомдолтой…”
/Ду Шинянь хэмээх охин хилэгнэж зуун эрдэнэт авдрыг уснаа тунгаасан нь хэмээх зохиолын шvлгээс/ гэх мэтийн vгс чихэнд баригдан санаа сэтгэхvйг баяр баясгалангийн оронд аваачив. Дуулал зогсон шударга ганцаар хангинах нь тунгалаг ус єглєєний нарны мандлыг угтан мяралзах буюу цэцгийн их хvрээлэнд алтан эрвээхэйнvvд хєєцєлдєн наалдахыг санагдуулна. Тэгээд дуу, хєгжим хоёр дахин найралдахдаа: Энэ дэлхийн хvн амьтдын харилцан дурлалцах гэдэг хэчнээн их хувь заяаны хэрэг болохыг сэтгэлийн гvнд буулгана.
Ингэхэд номы нь барин шvvж суугаа багш нь ч єєрцгvй сэтгэл хєдлєн инээмсэглэж байгаа vзэгдэнэ. Эцэст нь багш нь тэр эмэгтэй шавьдаа бvтэн хоёр хуудас цээжлэхийг даалгав. Эмэгтэй номоо баринтаглаад босоход багш нь vдэн гаргах болов. Балданцэрэн ч тэдний хамт гарлаа.
Гадаа аль хэдий нь нар жаргаж харанхуй болсон байлаа. Хашааны хаалганы ємнє дєрвєн дугуйтай сvйх тэрэг зогсоно. Энэ тэрэг эмэгтэйн тэрэг ажээ. Балданцэрэн тvvнийг тун дээгvvр хvний танхи охин болохы нь мэдэв. Эмэгтэй тэргэндээ суухынхаа ємнє багшдаа євдєг даран мэхэсхийн ёс гvйцэтгээд дараа нь Балданцэрэнд мєн ёсыг гvйцэтгэв.
Балданцэрэн гэр рvvгээ явж байхдаа дан саяын эмэгтэй, тvvний олон талын онцгой байдал санаанд багташгvй урам чадварыг бахдав. Огторгуйд vй тvмэн одод гялалзахын дундаас vдшийн гялаан хэмээх бямба гариг нvдний ємнє олнооссоо онцгой тусах нь ер саяны эмэгтэй шиг содон ажээ. “Тийм ээ, тэр олон газар буусны адил юм байна даа” гэж Балданцэрэн єєртєє єгvvлэв. Хариад шавийн гараар хийгдсэн хоолыг идэж байхад мєн л бодсоор, дараа нь орондоо орон унтах гэхэд бас эргэлдсээр бєгєєд гэтэл хажуугаар нь Сvхбаатар орж ирлээ. “Тэр эр даан ч залуу юм даа. Гэвч vзтэл ухаантай болоод зоригтой нь єєрийн нь єргєн магнай, эрслэн харснаа ширтэх сэргэлэн нvд, уруулын нь чимбай жимээс тэр болгоноос нь тодорхой байснаас гадна сvрхий хvний шавь болох учир єнєє vеийн орос орны тухай заавал боддог байх ёстой шvv дээ гэсэн бодол бий болон vргэлжилнэ. Гэвч єнєєх эмэгтэй хайр янагийн талаар биш боловч сэтгэлийн гvнд хадаастай байлаа. Єєрийн болон чухам юу хvсэн мєрєєдєж байгааг эргэцvvлэн vзэхэд хамгийн тэргvvн Сvхбаатартай уулзан танилцах нэг зvйл, хоёрт тэр эмэгтэйн барааг дахин нэг харах, ийм хоёр хvсэлд хамаг зvрх мэдрэл нь эзлэгдээд, урьд ємнє санагдаж сэтгэгдээгvй огт єєр ийм нэг шинэ маягийн зvрхний цохилт цохиж эхэлдэг байжээ.
АЯНЫ ИХ ЗАМД
Туул голыг гатлан урагшлах тусам уул нуруу, гол горхи багасаж хєндий, цагаан тал vргэлжилнэ. Тэмээ гэдэг амьтан замын урт, газрын ихийг хойноо орхих тусмаа цvндгэр гэдсээ махийлгаж хvний арай чарай тэгнэсэн ачаанд тvvртэхээ больж єнгє vзэсгэлэн нэмэгддэг, харин гайхалтай амьтан юм. Данзан ч гэсэн єдєр хоногийг єнгєрvvлэх тусмаа єнгє зvс гялалзана. Єдєр тутам vзэгдээгvй газар санаанд ороогvй єргєн их хєндийнvvд дайралдахыг сонирхон сэтгэл сэргэлэн явна. Харин Доржид гэвэл сонирхогдох юм алга. Єдєр тутам тэмээний нуруун дээр єцєн єцєн хєдлєн бие зайлж явахын уйтгар, vргэлжлэн vзэгдэх нэгэн жигдийн байдал ч уйтгартай. Олз омог олох тухайд бодох юм алга. Тєрєлхийн ийм хэнэггvй учраас сvрхий ухаантай эцэг нь хал vзvvлэн хашир таниулахаар туршлагатай жинчин Хvрэлийг дагуулан аянд явуулсан байжээ. Хvрэл бол эднээс огт єєр хом бамбай холгож тэмээ малын нуруу хавчих бий, буйл бурантгаа идчих вий, удаан явбал єдєр хоног дэмий єнгєрєхєєс гадна унаа хєсгийн эцэн турах нь их болно. Ширvvн явбал ул тавхайд нь гэмтэй. Хамт явагсад маань томоогvй залуус цаг ямагт сануулан хэлж байлгvй горигvй. Алтан шар зам ч яамай, арав шахам удаа явахад єлзийгєє єгсєн юм. Ачит ламынхаа сахиусанд сvсэглэн явсан цагт алздаггvй шvv дээ гэхчилэн л vргэлж бодно.
Нэг єглєє Данзан цэнхэр хєх агаарын дунд тэнгэрт тулам шовх уул сvvмэлзэхийг олж харлаа.
-Энэ юv гэдэг уул вэ гэж Хvрэлээс асуухад:
-Алдарт Жанжин-Чойр гэж хариулав. Маргааш нь тэр уул тийш урагшлах тутам жижигрэх нь гайхалтай. Орой нар жаргахын хэрд дэргэд нь ирэхэд бvр уул ч гэж нэг их сvр бадруулахаар ч юм биш, ерийн нэгэн хад чулуун оройтой толгой байх тул Данзан “Yгvй энэ чинь юv билээ” гэж бодов.
Хєвч хангайн єндєр єндєр уулсын дэргэд єсєн тєрсєн хvний нvдэнд говирхог газрын байдал иймэрхvv л хачин байдаг ажээ. Жанжин-Чойроос цааш явахад газрын байдал улмаар тэгширч толь мэт цагаан талууд дайралдана. Ялангуяа халх орны зах болох Дайнтавагийн тал бол юутай ч жишээлгvй vзэгдсэн бєгєєд Данзан хэрэв энэ талд зvг чиг алдан тєєрвєєс хатаж vхэхээс єєр арга алга гэж бодов. Гэвч эдгээр талын алинд нь боловч адуу, тэмээ, хонь vй олноор тасралтгvй vзэгдэх нь монгол орны хэчнээн баялаг болохыг таниулах ажээ. Гэтэл бас хурдан хєлт цагаан зээр хэд хэдэн зуугаараа сvрэглэн урьдах замыг хєндлєн гаран сvлжих нь хvний сэтгэлийг ихэд хєгжєєн баясгана. Замын vvдийг дайран гараад хилийн Цагаан овоо, Євєр монгол, Зvvн Сєнєд, Вангийн хvрээ орно. Ийнхvv Данзан хvний нутагт орохтой зэрэг юм бvхнийг ажиглан сонирхоно. Хэдэн хоног явсны дараа тал цєлvvд єєрчлєгдєн хадан чулуу оройтой уулс, их бага толгод, даваа гvвээ элбэгшинэ. Тvvний аясаар ургамлын байдал єєрчлєгдєн сахлаг сайхан євс vргэлжилнэ. Зарим нэгэн гуу жалгын дагууд улиас vзэгдэнэ. Цаашлах тутам уур амьсгал зєєлєрч булаг шанд, гол горхи олширч хур чийг элбэг ордгийн шинж мэдэгдэж байлаа. Ийм газраар хэдэн хоног явсны дараа тарианы талбар хятад тосгон ээлжлэн дайралдах боллоо. Єглєєний цагаар гадуур нь гарахад далан нєхєєс болсон барилгад ємд, уранхай нооронхой бошинз, пиндгэр эсгий шаахай мэтийг ємссєн хятад тариачин хvмvvс, хvрз, царил, зээтvv хэрэглэл барин тарианыхаа талбар руу явж байгаа дайралдана. Зарим єдєр хvнд ачаа бvхий єдий тєдий тэмээн жин хєєрєлдvvлсэн халх аянчид угтан ирж “За сайн явж байна уу? Сайн явж байна” гэж эехэн дуугаар мэндлэх нь дайралдана.
Тэдний нvvр царай нь аян замын агаарт борлон, зvлгvvрдсэн зандангийн єнгєєр гэрэлтэн, хоёр нvд нь бvргэдийнх шиг гялалзана. Орон нутгий нь асуухад Гуна, Гурнай, Говь Гурвансайхан, Арц богд, Алтан Богдын шил, Замын-Yvд буюу Жанжин Чойр гэхчилэн цуут газруудын нэгийг барин хэлэх ажээ. Тэр нь чухамдаа vнэнтэй худалтай байх боловч арга буюу орон нутгийн хvмvvс болох тул ах дvv нартай уулзсан адил сэтгэл сэргээн баясгана. Данзан тэднийг ихэд бахдан vздэг бєгєєд єєрийнхєє биеийг мєн адил цог жавхлантай харагдах болсон болов уу гэж горьдохдоо хоолой засан бvдvvн дуугаар хvнгэнvvлэн ярихыг оролдоно. Нэгэн шєнийн буудал дээр Хvрэл:
-За хvvхдvvд минь маргааш Жанчхvv хот орно шvv дээ гэлээ. Энэ шєнє Данзан элдэв тєрлийн юм бодон бараг нойргvй хонолоо. Гол тєлєв олз омог, ирээдvйн хувь заяаныхаа тухай бєгєєд дан баяр баясгалантай юмсыг л бодсон билээ.
Єглєє нь ачаалан дуусаж хєдлєхтэйгээ зэрэг Хvрэл тун ширvvн явлаа. Тэмээ бvр бурантаг чангаан, хvзvv сунган алхална. Чиглэсэн зvгт аяны зам шугамдсан мэт зурайж, алс тэртээд их нуруу хєндєлдєн хvлээж бий vзэгдэнэ. Тvvний наана айл амьтан ховор, замын дунд хэсэг бараан юм бєртийн харагдсаныг олзуурхан сонирхоно.
Ойртон vзвээс цаашаа явж байгаа луугар хэмээх хятад хvмvvсийн vхэр тэрэгний жин байжээ. Сvvлчийн тэрэгний vхрийн хvзvvн дэх том тємєр хонх зогсоо зайгvй тvн тvн цохилох боловч тэмээн жингий цуваанд доорхноо гvйцэгдэх ажээ. Бvх vхрийн тоо арваадхан байх атал хажууд нь дєрвєн том хvн, нэг хvvхэд, хоёр нохой явах нь монгол аянчдад хавхнаасаа гинж нь гэгчийг бодогдуулна. Ялангуяа Данзанд тэдний дэргэдvvр гурван бие, хvнд гэгчийн ачаа бvхий тавь гаруй тэмээтэй єнгєрєхєд, єєрсдийгєє уул ус, адгуус амьтан бvгдийн дээгvvр сvvдэр тусган єнгєрдєг vvлтэй адилхан бахдууштай байлаа.
ЖАНЧХYY ХОТ
Нэг мэдэхэд аль єглєєнєєс аваад хєндєлдсєн их нуруу vгvй болж, хєх манхан тэнгэр мэлсхийв. Жанчхvvгийн даваан дээр гарч байгаа нь энэ ажээ. Хvрэл тvрvvчийнхээ тэмээтэй дорогш тонгойн оров. Хойноос нь цувсан тэмээнvvд хєл хальтрахаас болгоомжлон євдєг чичрvvлэн арай ядан алхална. Тэрvvхэн зvvн доор зvvн урагш харсан хавцал амын дагуу утаа униар татуулан орон байшингууд барайн vзэгдэнэ. Энэ бол Жанчхvv. Данзан Жанчхvv хотноо хvрэлцэн ирж байгаагаа тааварлан юм бvрийг сонирхон ажиглахыг хичээнэ. Газрын уруу яваа жингийн нь цуваа бие биеэ тvрэн чихцэлдэж санаа сэтгэлийг vймvvлсэн бєгєєд тvvнийг ширтэн “ха, хєєг” хашгирахаас єєр аргагvй болов. Хоёр нєхєд нь мєн тасралтгvй дуу тавин явна.
Хvрэл, газрын намд бууснаас хойш єєр юманд єєр хоолойгоор хашгиран, урт сухай ташуураа, зvvн барууныг сэлгvvлэн шавхуурдах болов. Жингийнхээ дундыг барин явагч хэнэггvй эр Дорж нь бас сандран унаа тэмээ нааш цааш гvйлгэх болов. Данзан нєхдєє юv гэгчтэй дайралдсанаас тийнхvv vймэн бачимдсаныг гайхав. Тэмээний доогуур хар хар юмс бvртэгнэн гvйхийг vзлээ. Тэр бол хvvхдvvд, ёстой зуун задгай, жаран хагархай, ханцуйтай ханцуйгvй юм цээжиндээ угласан багачууд, цvдгэр бор гэдэстэй бєгєєд бор бургас шиг нарийхан зогдроос зулгаана. Угаас номхон бас олон хоногийн явдалд ядарсан тэмээд дэмий гав, гув дуугарахаас єєр хариу хийхгvй ажээ.
Данзан мєн л нєхдийнхєє адил хаая хvvе хашгиран сандарлаа. Урагш явах тутам хvvхдvvд олширч зайлан зугтахын оронд ясан хэлхээ болсон гараа тосон юм гуйна. Yvгээрээ тэд єєрсдийнхєє vгээгvй хоосноо илчлэх бєгєєд Данзанд тэдэнд єгєх юм юу байх билээ. Гэнэт хятад хvний хашгирах сонсогдов. Атга чимх ноос олсон, зээрийн шилбэтэй хvvхдvvд зvг бvр бутран зайлав.
Данзангийн сэтгэл амран орчин тойрныг ажихад хотын захад хvрэлцэнявж байлаа. Тvрvvчийн тэмээ навтгар шаргал байшингуудтай нарийн гудамж руу чихvvлж байгаа юм шиг зvтгэн оров. Данзангийн хажууд урт мод барьсан хятад хvн наах нь жинчдийг угтагсдын нэг байв.
-Ай тvнш сайн явж ирэв vv? гэж тэр хvн мэхэлзэн амар эрэв. “Тvнш” гэдэг бол маш дотны vг, урьд ємнє Данзан ийм vгээр ер дуудуулж vзээгvй бєгєєд сэтгэл сэргэн баярлана.
-Сайн явж ирлээ. Данжаад гуай сайн сууж байна уу? гэж хоолой засан баргил бvдvvн авиа гарган хариу тавив. Данжаад гуай гэсэн vг, єнєєх хятад хvний чихэнд мєн аятай сонсогдох ажээ. Нvvрэнд нь инээмсэглэл тодрон:
-Сайн. Манай Данжаад танай хvн ирсэн. Манай хvнийг явуулсан биш vv. Аяа танай хvн яасан сайн. Тэр нэг олон хvvхдийг зодохгvй яасаан! гэхчилэнгээр холион бантан хутгалдуулан ярина. Данзан чухам юу хэлж байгааг ойлгох гэж хамаг анхаарлаа тавилаа.
-Саяын олон хvvхэд юун хvvхэд вэ
-Аяа эд бол гуйлгачин хvний хvvхэд шvv гэж vзэн ядах байдлаар хэлэв.
Данзан єєрєє ядуусын нэгэн болох тул тэр хvнд дургvй хvрэн дахин дуугарах хvсэлгvй болов. Тэмээн дээрээс єндийж урдах нєхдєє харвал тэд нь мєн нэгэн хятад хvнтэй ярилцан явна.
Гудамжны байдал єєрчлєгдєж хоёр ачаат тэмээ зєрж болохуйц єргєн болов. Янз бvрийн царай зvстэй, их бага хvмvvс зай завсаргvй сvлжилдэн єєрсдийнхєє хэлээр хэлэлцэх нь Данзанд учир дvрсээ алдсан их шуугиан шиг сонсогдоно. Нvд нь бас тэр бvрийг харж гvйцэхээ болилоо. Гэвч чиг єєдєєсєє айсуй яваа хvний хєлийг олж харлаа. Хэнд ч байж болшгvй хэтэрхий бяцхан хєл ажээ. Данзан “Yгvй энэ чинь юу билээ” гэж нэг vе ширтсэнээ Хvрэлээс
-Хятад авгай нарын хєл бяцхан байдаг. Тvvнийг шувууны хєл гэдэг юм гэж ярьж байсныг санав. Тэгээд тэр шувуун хєлтийг олноос онцлон зориуд ажиглахдаа богинохон єргєн ханцуйтай нарийхан дээл нємгєн ємсєж толгойнхоо бvх vсийг ар дагзан дээрээ мушгиралдуулан тогтоож баруун гарынхаа бугуйд мєнгєн бугуйвч зvvж єнєєх бяцхан хєлдєє морин туурай аятай хилэн хар шаахай ємссєн зэргийг нэгд нэгэнгvй олж харсан бєгєєд хажуугаар гаран єнгєрсєн хойно нь биеэ салхинд ганхуулах мэт найган ойрхон гишгэлэн явахы нь мєн ажиглав. Хvнд юм єргєх хэрэг гарвал яана? Гvйж яасан ч чадахгvй бий?” гэхчилэн олныг бодон толгой сэгсрэв. Гэтэл тэр гудамжаар тийм хєлтэй эмэгтэй хvн нэг яваа биш, нэг хэсэг ч биш, чухам харсан зvг болгонд хэдэн арваар тусах тул тэр бvрийн тухай бодож чадахаа болин дэмий дєжрєн мангууртсаны адил болов. Тvрvvчийн ачаат тэмээ, дээрээ дэрэгэр том асартай хаалгаар орохыг мэдсэнгvй. Єєрєє сvvлчийн тэмээний хойноос орохдоо л сая мэдэв. Буух пvvсийнхээ газар ирсэн байх бєгєєд эргэн тойрон байшинтай, єндєр шавар хэрмэн хашаа vзэгдэнэ. Тэмээнээсээ буун хазайж ачаат тэмээг хэвтvvлэх гэтэл Хvрэл хажуунаас нь,
-Боль Данзан аа. Энд орж ирсээр бидний гар хєдлєхгvй болдог журамтай юм гээд цааш харан Доржийг дуудна. Гэтэл нэг хятад тэднийг дагуулан баруун талын байшинд оров. Гэтэл гэрэл муутай хvйтэн газар, єєр нэгэн нялуувтар, чухам юу болох нь vл мэдэгдэх нэгэн юмны холилдсон vнэртэй ганц тасалгаанд орсон бєгєєд ард хаалга пvг хийн хаагдмагц бvр харанхуй боллоо. Нvдийг аажмаар дасгаж ажихад хойд урд хоёр талд нь ханз, зvvн талдаа нэг том цонхтой, цонхыг шилний оронд муутуу цаасаар цаасласан тул гэгээ гэрэл мууу тусна.
Хvрэл Дорж хоёр хятад хvнтэй гурвуулаа хойд талын хандыг эзлэн суухад Данзан ганцаар урд талынх дээр нь суув. Нєхдийнхєє бусадтай ярилцахыг сонсоход онцын юм алга. Аян замын єдєр хоногийн тухай л байлаа. Хаалга онгойн євгєжєєр хятад орж ирэв. Хvрэл Дорж хоёрын хоорондох аяганы ширээн дээр шаазан аяга тавин данхтай цайгаа дээр єргєн тунгалаг хар цайг дадамгайгаар гожгодуулан хийгээд нэг vгийг дахин давтан єгvvлснийг Данзан лав цай уу гэж байгаа байх гэж дотроо бодлоо. Энэ нь зєв байсан бєгєєд хамт орж ирсэн монгол хэл сайтай сvрхий овжин байдлаар vг бvр дээрээ инээмсэглэн бєхєлздєг хятад:
-Одоо цай уу, сайн амар гээд гадагш гарахад нь Данзан нєхєдтэйгээ нийлэн суулаа. Аягалсан цайг аван уухад тvvнээс хээнцэр vнэр, хачин амт амтагдана. Дорж мєн ємнєх аягатайгаа аван нэг балгаснаа ам тамшаан:
-Yгvй та минь, энэ чинь хаашаа янзын эд вэ? гэж аяга руугаа єнгийн инээмсэглэв. Хариуд нь Хvрэл:
-Yгvй, та минь гадны хvний дэргэд битгий ингэж юм vзэж, нvд тайлаагvйгээ мэдэгдээрэй. Энэ бол жинхэнэ данжаад нарын уудаг Бээжин байхуу гэдэг цай. Доторт тун сайн. Ганцхан гэм нь хий дарахдаа муу, ийм л эд дээ.
Хаалга дахин нээгдэж гаднах єдрийн сайхан цагаан гэрлийг цэлэсхийлгэн дусгаад мєн пиг хийн хаагдав. Євгєн, хятад хvvхэд дагуулан орж иржээ. Зvйл бvрийн нарийн боов, чихэр жимс, янжуур, шvдэнз зэргийг ширээн дээр єрєн овоолж ёстой ихэс дээдэсээ хvндэтгэх журмаар зочиллоо. Данзан юм бvхэн рvv хvvхэд шиг гар явуулан тус бvрээс амсан туршиж vзсэн бєгєєд цєм таатай, хичнээн идэвч ханашгvй сайхан байх тул “Энд чинь хvн, жилийн жилд орж ирж байгууштай сайхан орон байна даа” гэж бодов.
Цайн дараахан хоол, тэгэхдээ нэгэн янзын биш, нилээд олон тєрлийн бєгєєд тэр бvрийг ар халх хvнд гэж зориулан єєхтэй махаар голчлон амт шимтийг дээд зэргээр тохируулсныг хэлэх vv, гурван жинчид хэт цадталаа идэв. Архи дарсын зvйл бол аль хэдийнээ ирсэн хэрэг. Тvvнээс Хvрэл жаал зугаа уусан. Дорж нэг удаа томоор балгаж тvvндээ хахаж цацан инээдэм болов. Данзан зєвхєн vнэрийг нь авснаар сэтгэл ханав. Тэмээний нуруун дээр олон хоног атируулан хєшєєсєн хєлєє дур зоргонд нь тавин жийж янжуур зуун хажуулцгаав.
Монгол хэлтэй хятад хvн орж ирэв. Тэр хvн айн цочсон царай гарган “Ай хоол яасан бага идсэн? Архи уухгvй яасан?” гэж нэмэн бас,
-Одоо их данжаад дээр орох уу? гэлээ. Хариуд нь Хvрэл:
-Тэгэлгvй яахав гээд босон харайж, за нєхєд минь гурвуулаа орно шvv дээ гэв.
ИХ ДАНЖААД
Данжаадтай уулзахаар яваа хvн зvvн хойд булангийн шил цонхуудтай хєх туйпуун байшин чиглэн явлаа. Ойртох тусмаа тэр хvний гишгэлт удаашран царай нь тєв болов. Уг байшингийн дэргэд ирээд хаалгыг зєєлнєєр татан:
За ийшээ орваа гэж шивнэв.
Тэр тасалгаа хvнгvй зєвхєн ширээ сандал хоёрхон байгаа vзэгдэнэ. Нєгєє хvн хойноос орж ирээд зvvн тийш харсан хоёр дахь хаалган дээр очин татаад vг дуугаралгvй хєдєлгєв. Yvнийг жинчид мєн ийш ор гэж ойлгов. Энд мєн хvнгvй, дугуй ширээ тойруулан хэдэн сандал тавьснаас гадна ханз бий vзэгдэнэ. Гэтэл одоо дагуулж яваа хvн гурав дахь хаалга руу єлмийгєє гишгэлэн хvрээд чих тавин чагнан зогсов. Yзтэл зvрх нь хvчтэй цохилон амьсгал нь дээр хєєрєв.
Хаалганы цаад талд данжаад, толгой буурал, царай vрчгэр, нvд гурвалжин, хоёр завьж руугаа улаан цагаан гурван єнгийн боловч тав, аравхан хялгасаар бvрсэн шингэн сахал унжуулсан євгєн, хvрэн зандан нvvртэй ханзан дээр том хар баавгайн арьс дэлгэсэн дээрээ хєл ачин хагас завилан суух ажээ. Уг нь энэ хvн идэр залуудаа данжаад биш, ядаж амин хувийн амьжиргаанд биш, єдрийнхєє зvтгэснээр шєнийн бор хоног залгадаг бєгєєд шєнийн бодож хоносноороо маргааш нь ажилд зvтгэдэг ядуусын нэг байлаа. Тэгээд нэг єдєр гадагш гарч болшгvй тэнгэр муухайд эрэг нvхлэн байгуулсан ормогдоо ядуу зvдvvгийн тvмэн зовлон, мянган гашууныг бодон хэвтэж байхад нь гэнэт нэг сайхан ухаан сэтгэлд нь буусан ажээ. Тэр нь юу вэ гэвэл шил толь, зvv, хуруувч, хошой, тууз ба бас бус бvх Жанчхvv хотын хэмжээгээр vл зарагдах юмс юу байдгийг цуглуулан авч хоёр том сагсанд хийн урт модоор дамнуурдан vvргэлж, халх нутагт аваачаад морио унаж, малаа малласан монгол туургатнуудын эхнэр хvvхэнд наймаалья гэж боджээ. Ингээд нэг удаа туршиж vзээд ихээхэн амжилт олсон учир халх, Жанчхvv хоёрын хооронд бараг тэмээнд тэгнэвэл зохих хvндийг vvрэглэн 32 удаа явлаа. Ийнхvv явахдаа том том товруут хадаасаар бэхлэгдсэн ултай зузаан шаахай гутал жарыг элээн хаясан учир энэ хvнийг хэн яахин зvгээр сууж баяжсан гэж хэлж болох билээ. Тэр байтугай энэ хvний дал ба сэрвээний нь яс дамнуургын модонд эвдрэн бєгтєр бєєрєнхий болсон тєдийгvй, хvзvv нь урагш булгарсан мэт нугдайн нугларч тэмээнийх шиг болсон тул зовлон зvдгvvрлийг vзээгvй хvн гэж хэлж vл болно. Идэр залуудаа энэ хvн єдий их зvтгэл гаргаснаараа шимт газрын хєрсєнд цацагдсан vр тарианы адил дэгжин хєгжсєєр Жанчхvv хотын жилдээ хэдэн тvмэн лан мєнгєний гvйлгээтэй хэдхэн тооны баячуудын нэгэнд багтан орж “Цагаан далай” гэдэг мандмал их алдрыг хятад, манж, монгол гурван vсгээр алтаар бичин, vvдэн дээрээ хадан мандуулжээ. Эдvгээ, угаас ухаалаг сvрхий хvн болох тул єнгєрсєн явдлуудыг vргэлж санан санана. Єглєє бvр босмогц халх орны зvг нуруу vvргэлэн нэг хэсэг ширтэн зогсоно. Тэгэхдээ халх орны газар тэнгэр, лус савдгийг хvндэтгэхдээ биш, тvvний хэмжээгvй их баялаг ба хvний ємнє ямар нэгэн єнгє гялгар жаахан юмыг барин хэдэн сайхан vгээр магтмагц багагvй юмыг салган авч болдгийг л санана. Гэвч нохой зоолох тусмаа сvvл агсах, хvн баяжих тусмаа хамар шантайлгах гэгчээр энэ хvн дєчин таван наснаасаа эхлэн данжаад сууж ёстой баян хvний адил бусдыг зарцлан, бусдад хvндлэгдэх болсноосоо хойш эрх жаргалыг эдлэн ямбалахыг эрмэлзсээр эдvгээ жаран зургаан насан дээрээ чанга ч дуугарч чадахаа больжээ.
Ажил хєдєлмєр єчvvхэн ч vл хєдлєн, дан хоолны дээдийг идэх боловч нэгэнт хураагдсан арвин буян нь єєрєє доорд хvмvvсийн нэг насаараа хєлс дуслуулавч оломгvй ихийг хэдэн мєчийн дотор олж чаддаг тул энэ хvн vнэхээр амны их хишигтэй єндєр заяатай байлгvй яахав дээ. Гэтэл ийм хvнийг халхын гурван жинчид ер бусын юманд ч бодсонгvй. Зєвхєн тvнш, худалдаа наймааны холбоотон гэж дотночлохдоо ганцхан удаа мэхийн амар эрэв. Энэ явдал данжаадын зэвvvг багагvй хvргэлээ. Гэвч Данжаад тэр дорхноо “Эд бол хvн биш, монголчууд, монголчууд гэдэг бол ёс журам, жаргал цэнгэл, алиныг ч мэддэггvй зэрлэгvvд” гэж бодохын зэрэгцээгээр халхын их буянг санах ажээ. Гурвалжин нvд нь аяндаа зэрвийн инээмсэглэж, хариу мэндлээд суухыг урина. Данжаадын хажууд гар хєлийн нь vзvvр болсон бичээч хvv цаг vргэлж байдаг байлаа. Тэр нь жинчдэд цай хийн, янжуур задлан зочлов.
Хvрэл, Данжаадын худалдаа наймаа аль хэр гйvлгээтэй байгааг асуулаа. Данжаад анх дамнуур мєрлєснєєс аваад одоо хvртэл наймаа сайн гэж хэлж байсан удаагvй бєгєєд энэ удаа бvр толгой барив.
-Хайяа! Их муу гэж санаа алдсанаа ар халхын цаг тєрийн байдал эд барааны аль хэр элбэг байгааг сонирхон сураглаж эхлэв. Хvрэл, халх орныг гамин эзэлж, эд бараа ховордон гачигдаж байгаа vнэнийг тоочин ярьж гарав. Энэ vед Дорж бvх яриаг та ганцаараа мэд гэсэн юм шиг ажиггvй суун, “Хадма” хэмээх англи хятад хоёр vсгийг ар євєрт нь эрээлvvлэн бичсэн хайрцагтай янжуураас нэгийг сугалан авч зуугаад хайрцгийн доторх хятад хvvхний зурагтай хатуу цаасыг сугалан гаргаж сонирхжээ. Данзан тамхи байтугай сонирхох ч хvсэлгvй тул нарийн шаазант цайг аван нэг хоёр балган цаг нєгцєєх зуураа євгєн Данжаадыг ажиглажээ. Бусдын амнаас буянтан, заяатан гэж сонссоныхоо хувиар бишрэн сvсэглэхийг хичээвч єнєєх Данжаад хєлєєсєє аваад хєх буурал толгойгоо хvртэл хvнээс гажуу, хэнээс ч туранхай vзэгдэх тул “Энэ хvн яагаад ийм хачин єтлєв” идсэн уусан нь хаагуур орохоороо ийм болно вэ гэж бодов. Тэгээд ширээн дээр нь дvлий ногоон чулуун соруултай хар тамхины бvдvvн гаанс, ширмэн цєгцтэй дэн асаагаастай байхы нь vзэхтээгээ зэрэг Бороо хэмээх тарианы газрын нэгэн том пvvсний данжаадыг нутгийн хvмvvс хар тамхинаас бузартан тураалын туйлд хvрсэн хvн гэж хэлэлцдэгийг санан энэ данжаадыг жигшин сэжиглэх сэтгэл тєрєв.
Данжаад бол гамин монголыг эзэлснийг яахин мэдэхгvй байх билээ. Харин хэнээс ч илvv мэднэ. Тэднийг Жанчхvv дайран гарахад нь эднийг энэ удаа тэтгэвэл эцсийн цагт уул тvшисний адил болно гэж бодохдоо генерал Шv Сюйжэньд бусдад мэдэгдэлгvй гав ганцаараа бараалхан гурван тvмэн янчаанаа єгсєн явдал бий ажээ. Уг явдал нь бvх бараа таваарын гvйлгээг ганц биендээ эзэмшихийн нэг арга байлаа. Гэвч осолтой, хэнд ч мэдэгдээгvй нууц нь аль хэдийн тараад хувь тэнцэх пvvсний данжаадууд нь яасан ч бvтэхгvй гэж шуугилдан сэтгэлийг нь зовоосноос гадна “Монголчууд гамингийн эсрэг хєдлєх шинжтэй байна” гэсэн цахилгаан утсыг хvрээн дэх салбар пvvснээсээ саяхан хvлээн авсан байна.
Одоо гэвэл данжаад, монголын чин vнэн байдлыг жинхэнэ монгол хvний амнаас сонсохыг хvсэж байгаа тул “Ааяаа яасан хэцvv цагаа лаа” гэж байн байн толгой сэгсрэн шогширно. Хариуд нь цайлган цагаан сэтгэлтэй Хvрэл, гамингууд олны хєрєнгє малыг булаан дээрэмдэх, бурхан шvтээнийг доромжлох, эхнэр охидыг хvчирхийлэх зэрэг єчнєєн бурангуй юм vйлдэж байгааг нэмэн нэмэн тоочин, толгой дээрээ залбиран сууна. Данжаад Хvрэлийн vг бvрт уур хvрэн амь тэмцэнэ. Тvvнээ мэдэгдэхгvйг хичээн биеэ барин ядахдаа урьдах гуулин гаансаа шvvрэн авч бяцхан тємєр лаазтай дvнсэн тамхинаас хутган нарийхан ясан ишт бяцхан тємєрийг торжигнуулан дуугаргав. Энэ даруй бичээч хvv бултасхийн орж ирэв. Данжаад, заналтайгаар харан шvдэнз гэхэд! бичээчийн гар чичрэн шvдэнд зурж гаансанд нь бариуллаа. Данжаад урт гаансныхаа сэрvvн утааг уушгиа тэлэгдтэл сорон, уур амьсгал хоёроо дарав.
-Ааяаа, хаяагvй муухай цаг болсон шvv. Тэр дотроос манай монгол хэцvv болсон лаа. Би монгол хvнд сайн. Та нар бол, сайн манай ах дvv нэг ян, тэр гамин яасан муу золигоо. Одоо яавал сайн бэ? гэхэд Хvрэл данжаадыг улмаар итгэв.
Ай данжаад минь! Монгол хvнд буу зэвсэг байдагсан бол гаминг vгvй хийхэл байна. Ганцхан тийм юм байхгvй нь хэцvv байна гэв. Данжаад энэ vгэнд єєрийн эрхгvй цочин єндєсхийж,
-Хай чуу ёстой vнэн vгээ! гэлээ. Гэвч занал хорсол нь нvvрий нь зураас болгонд тодрон нvд бас хялайсан тул Хvрэл сая сэжиг авлаа. Єєрийнхєє юу юу ярьсныг эргэцvvлэн бодоод, vнэхээр хэн бvхний ємнє хамаа намаагvй ярьж vл болохыг дэмий чалчиж орхисноо ойлгон гэмшив. Энэ хэргийг хэрхэн эргvvлэх билээ гэж дэмий гайхахдаа: Yгvй данжаад энэ дэмий яриа ч яахав, бидэнд огт хамаагvй хэрэг. Зvгээр амин хувийнхаа хэргийг ярилцъя. Ингэхэд бид гурав хоноод гарах болно. Жингийн эхний хагас мєнгийг эндээс авна гэж падаан хайчилсан шvv дээ. Тvvнийг єнєєдєр авууштай байна.
Данжаад монголчуудын санааг бvрэн ойлгосон тул цааш бас ярилцахыг хvсэхээ больсон байв.
-Тийм ээ, хєлсний тухай би мэднэ. Мєнгєє маргааш авбаа, жинчид, данжаад хоёрын яриа vvгээр дуусав.
Данжаад анир чимээгvйн дунд ганцаар vлдэн ирээдvйн хэрэгт арга ухаан гаргах гэж бvх санаа сэтгэлээ тарчилгана. Гэтэл уг хэрэг худалдаа наймааны хэрэг биш, улс тєр, аягvй бол цэрэг дайны болох тул євгєн данжаадын хэр хэмжээнээс хэтэрсэн ажээ. Гэлээ ч бодно. Гурван тvмэн янчааныхаа тєлєє бод бодсоор босон харайж ямар нэгэн юмтай уралдах мэт нааш цааш алхлана. Зvрхний цохилт туйлдаа хvрч, хоёр хєл солбиж чадахаа болиход сая санаа аван “Ааяа гэж дуу алдан суун толгой салаавчлана. Гэтэл юу болсныг бvv мэд. Гараас нь нэгэн хvнд юм мултран шалан дээр тvс буун унав. Цочин харваас жаргалт цагийн зугаанд гарын алганд єнхрvvлдэг гурван бєєрєнхий тємрийн нэг байлаа. Тvvнийг хэзээ хэдийд, хэрхэн авсныг бvv мэд, тэд нь гарын алганд хангир жингэр дуугаран эргэлдэн эргэлдсээр эргэлтийнхээ эрчинд нэг нь бvлт vсрэн унаад, нєгєє хоёр нь хэмх бут vсэрсэн мэт гарт зууралдан атгагджээ. Энэ тохиолдолд данжаадад vйл хэрэг эс бvтэн, гай гарзанд унахын дохио шиг санагдана. Гар дахь хоёр бєєрєнхийг газар шидлээ. “Хайяа” гэж дуу алдан амьсгаа авахаас єєр ямар ч хєдєлгєєнгvй болон суув.
ХАЛГААТ ХАНЬ
Нарийн ноосон хар костюм, бор эсгий малгай, хvрэн арьсан шаахай зэрэг юм бvхнээр гадааджсан гучин тав орчим насны дугуй цагаан царайтай залуу баяр баясгалантайгаар орж ирэв. Энэ бол уг нь Шанхай хотын нэгэн багавтар пvvсний эзний хvv, нэр нь Хан Хайтоа. Эцэг нь арван нэгэн жилийн ємнє нас барсан байлаа.
Ван Хайтоагийн эцгийн vлдээсэн хєрєнгийг цааш хєдєлгєх гэтэл, гадаад дотоодын том том пvvсvvдэд цохигдон, хичнээн оролдовч сэхэл авахгvй болсонд халхын тvvхийн эдийн баялгийг тvшиглэн азаа нэг vзье гэж боджээ. Бvх хєрєнгє зоорио юутай хvvтэй нь худалдаад Жанчхvv хотноо гэр бvлээрээ нvvн ирсэн ажээ. Гэтэл монгол хэл ба зан суртахуун аливаа нэгэн талыг мэдэхгvйгээр яаж ч чадахгvй болсноос гадна ихийг хєдєлгєх бэнчингvйд боогдсон тул арга буюу цагаан далайн пvvстэй хувь нийлvvлсэн бєгєєд хамтран ажиллаж эхэлжээ.
Энэ бол таван жилийн ємнєх хэрэг. Уг нийлvvлсэн хєрєнгє, бvх пvvсний дєнгєж арван хувь нь болох боловч анх хоршсоноос аван єнєєг хvртэл vргэлжлэн хєгжсєєр байгаа ажээ.
Євгєн данжаад хэдийгээр худалдаа наймааны шинэ шинэ аргуудыг vл ойшоон дан єєрийн хоцрогдмол хуучин аргыг баримтлан ихийг хожихын оронд багыг хожих, хурдан гvйлгэхийн оронд удаан гvйлгэх боловч Ван Хайтоа
-Ай манай их ах яасан ухаантай вэ? Хэрэв танайх vгvйсэн бол дорд дvv чинь хад мєргєж vхэхээс єєр арга алга гэж цаг ямагт бялдуучлана. Дотооддоо гэвэл: мангууртал нь бялдуучлах, уялдуучлан байж vхvvлж авсаны дараа бvх хєрєнгийг эзэмших гэсэн бодол цаг vргэлж эргэлдэнэ. Гэтэл энэ нvгэлт санааг нь євгєн данжаад аль хэдийн тааварлан байгаа билээ.
Гэнэт нэгэн єдєр данс бодон цохих хєрєнгийг нь салган єгч биеэ холдуулах юм билvv? гэж бодно. Гэвч Ван Хайтоа дунд сургуультай, бодох бичихдээ сайн, Англи, Япон хоёр улсын хэл мэдэх бєгєєд тvvгээрээ анх нийлсэн єдрєєсєє гадаад орны худалдаачтай харилцах маш чухал замыг нээжээ. Иймд данжаад єєрєєсєє холдуулах гэсэн бодол гурван жил дараалан хойш тавиад оронд нь vvрд итгэмжилсэн дvр vзvvлдэг байв.
Энэ удаа Ван Хайтоа баяр баясгалантай орж ирсэн явдал бол саяын халх жинчдийн авчирсан тавин тэмээ тvvхий эдийг Шанхайгаас Жанчхvvд суугаа Америк, Англи, Япон гурван улсын алдарт том пvvсийн тєлєєлєгчдийг нэгэн зэрэг нэг дор урин дуудаж авчраад, ёстой яс булаалцалдсан ноход шиг vнэ хаялцуулан тэмцэлдvvлж байгаад Америкийн мастер Генрих Манн гэгчид гурван зуун ерэн найман хувийн хожоотой зарснаа мэдэгдэх явдал байв. Хэнтэй хэрхэн ярих зуураа Ван Хайтоа хар костюмныхаа зvvн энгэр дотуур, євєрт хийсэн цагаан ясан эрхтэй бяцхан сампингаа шvртхийлгэн татан гаргаж чигчий хурууныхаа урт хумсаар шажигнуулан цохиж vзvvлээд авах зvйлдээ бага зэрэг эдлэгдсэн порт маркийн ачааны машин гурвыг туйлын хямд vнээр оролцуулснаа бахархан мэдэгдэв. Хариуд нь данжаад vрчгэр нvvрээ ч хувиргасангvй салаавчлан барьсан толгойгоо алгуур тавин, шvvгээнийхээ нvдийг сэм татан ар халхаас ирсэн цахилгаан ємнє нь барив. “Унш!” гэж суларсан хэлээ ээдрvvлэн хэлэв. Ван Хайтоа, аль нэгэн салбарт тохиолдсон муухай мэдээ болов уу гэж бодон дотор палхийв. Яаран авч задлахтайгаа зэрэг таван хоногийн ємнє данжаадад уншиж мундахгvй их дvн шинжилгээ гарган хойш тавьсан зvйл болохыг танив. “Ээ тэнэг мангуу зєнєг єє, vvнийг дахин давтан уншиж цагийн гарз болохын хэрэг юу вэ?” гэж хэлмээр санагдана. Гэвч яахан болох билээ. Хоолой засан намуухан дуугаар vг нэг бvрийг тодхон хэлэн уншив. “Монгол оронд их ноён Шу Сюйжэнийг эсэргvvцсэн хєдєлгєєн хааяагvй гарч байна. Улаан оросоор тусламж аван дайн дэгдээж магадгvй. Yvнийг бараа явуулахдаа бодолц?” гэжээ.
Данжаад энэ мэдээг Хvрэлийн ярьсан яриатай харьцуулан дvгнэж, ирээдvйдээ монголын тvvхий эдийн баялгаас салж магадгvй гэж сандран хэлэв. /Yнэндээ данжаад тvvхий эдийн баялгаас хагацчих болов уу гэж ингэж сандраад байгаа юм биш єнєєх гурван тvмэн янчааны тухай л юм байжээ/ Гэтэл Ван Хайтоа тэр янчааны тухай огт мэдээгvй байгаа тул саяын хэлснийг нь баримтлах бєгєєд бодвоос ер тийм биш, арван мянган шилдэг цэрэгтэй Шу Сюйжэнгийн гарт байгаа тархай бутархай нvvдэлчин монгол ер яах билээ гэж сандрахаас гадна, дєрвєн зуун сая хvнээр бvрэлдсэн дунд иргэн улс бол манжийн vед байгаа биш, Манжийн тєрийг устган Англи, Америкийн адил хєрєнгєтний бvгд найрамдах засаг тєрийг тогтоосноороо унтсан барс сэрэн боссоны адил хэн юунд ч ялагдашгvй гэж боддогоороо бодох тул зовох юм даанч алга. Харин монголчууд хєдєлбєл ч хєдлєг! Алив чадлаараа хєдєлж гэмээнэ ядралд унан хvчин буурч номхорно. Тэр цагт єєрийн ажиллагааг тэргvvний шинэ аргаар хєдєлгєн бусадтай уралдах ба бусдын тэргvvнд орох юм шvv дээ гэж бодно. Иймд жингийн гурван монгол байтугай бvх монголын ард тvмэн ч хорсох хорсол тєрсєнгvй. Харин мастер Генрих Маннаас авах чийчааныг тун даруй гартаа оруулж аваад бусад пvvсийнхэнтэй цохилцох нь чухал гэж vзнэ.
-Ай их ах битгий зов! Одоохондоо ар монгол ямар ч байсан хамаагvй. Тэд vймэх ёстой. Энэ манай ажилд нэг удаа саад болох боловч эцэстээ сайн болох болно.
-Ай сайн дvv минь тийм биш. Монгол хvн нэг хєдєлбєєс хичнээн хэцvvг чи мэдэхгvй. Би мэднэ. Надаас гадна тvvх мэднэ. Тvvх бол єнгєрснийг хэлэх боловч тэр улсын зан чанарыг илчлэнэ. Ирээдvйн зам мєрийг ч заана. Ай яа бодох хэрэгтэй! Зо Чэмин ноёныг будаа зоогло гэж залан авчир. Энэ хvн бидэнд сайныг хэлнэ байх аа.
Зо Чимин ноён гэгч нь ємнє зvгийн цэргийн эрхтнvvдийн нэгэн дарга бєгєєд хэдэн сар байлдсаныхаа эцэст Жанчхvv хотноо цэргvvдтэй ирэн амарч байгаа ажээ. Одоо амрах хугацаа нь дуусан хэзээ хэзээгvй дахин байлдаанд мордох дєхєєд байгаа юм байжээ.
Ван Хайтоа, данжаадын vгийг огт тоомсорлосонгvй билээ. Тvvх бол улсын ирээдvйн зам мєрийг заана гэгч нь юу вэ? Долоон зуун жилийн ємнє бєгєєд єєрийнхєє ємнєєс эсэргvvцсэн бvхнийг хэмх цохин дороо сєгдєєсєн Чингэс хаан дахин босох хэрэг vv? Яалаа ч гэсэн тэртээх холын хэрэгт єєр зvг, єєр хэргээр єнєє маргаашийн нэгэнд явах хvнийг бялдуучлахын хэрэг алга. Энэ нь ядаж нэг генерал сан бол ч бас яахав. Уртаашаа нэг дивизийн дарга бєгєєд тэгэхээр тэр нь нэг их, бvхнийг яалан дийлэгч ч биш, єєрєє дайсанд байн байн цохигдсоор дивиз ч биш, дивизийн нэр зvvсэн хороо, цэргvvд нь бол хаа явсан газраа номхон ард иргэдийн єр тvрийг нэгчин арав таван зоосы нь булаана. Байлдахдаа бие биенийхээ ард орж зугтахдаа сайн. Ийм нэгэн сандарсан даргыг ноён гэж нэрлээд, залан авчир гэх юм бол ёстой тэнэг мангуу, юу ч vзээгvй зєнєгийн ажил. Архи, дарс, хоол, цай, цаг гурвын гарз гэж Ван Хайтоагийн сэтгэлд буух боловч гаднаа бахдан сайшаана.
-Ай ахын санаа туйлын зєв. Би одоохон уръя гээд хаалгыг зєєлнєєр хаан гарснаа: “Би шинэ vеийн боловсролтой Шанхай хотын хvн атлаа энэ муу хар тамхины бохир утаа, гашуун сармисны хурц vнэр хоёрт нэвтэрсэн зєнєгийн ємнє юунд бєхєлзєнє билээ? “ гэж бодов. Том дэнхгэр асартай хаалганы бvдvvн гуя модыг санаандгvй тvшин зогсохын учир тэр байлаа. Хариуд нь мєнгє! Мєнгєний тєлєє! Чи тvvнээс хэдэн арван хувь бага мєнгєтэйгээс л энэ шvv дээ гэж тэнгэр дээрээс хэлэх шиг болоход нь за яахав, би тvvний ємнє бєхєлзєх хэрэгтэй. Инээх ч хэрэгтэй бие нь муудахаар “Ай ах минь хэрэв таныг нас барваас дvv надад амьд явах хэрэг алга гэж єнчин сармисны шvvсийг алчууртаа шингээн нvдээ арчин нулимс асгаруулах юм шvv. Ингэж гэмээнэ эцсийн цаг минийх болно” гэж бодон сэтгэл тайтгарна. Ингэснээрээ Зо Чимин ноёны зvг инээмсэглэн алхах болов.
АЙМШИГ
Євгєн данжаад эрт урьдын vеийн их хаан Чингэсээс айсангvй. Одоо тvvний ор суурь болсон Монголчуудыг босон ирж суурьшин тогтносон газраасаа халин гарч сvйтгэнэ гэж ч бодох юу байх билээ. Гагцхvv одоо vеийн бага буурай улсын ард тvмэн болсноороо эрх чєлєєт тусгаар тогтнолын тєлєє тэмцэх босох болсон нь бодууштай болжээ.
Ван Хайтоагийн гарсны дараа их бухимдал бага зэрэг намжаад, халх орон гэдэг маань чухам юу байдаг билээ гэж бодоход утаат эсгий гэр болгоны хоймор далбагар нударгатай халхгар дээлийг бvдvvн эдлэлээр ороон бvсэлсэн єргєн цээжтэй хvдэр эр хєндлєн сууж орох бvрт уул, ус, газар, шороо, мал хєрєнгє юугаа нэг харахад харамласан шиг нэг харахад бахархсан шиг царайгаар нvvр ширтэн суудаг нь нvдэнд тусна. Гэтэл одоо тэд ширтэх биш хялайж, тэр мєртєє босон харайж бороохой шийдэм, сэлэм жад, зvйл бvрийн юмсыг барин салхи шиг хурдан морь унан, манай цэргийн эсрэг байлдан тулалдах гэж байгаа шvv дээ гэхээс салбар пvvсvvд аяндаа сvйтгэгдэн гал тvймэрт автагдах нь зайлшгvй ажээ. Иймд нєгєє Жанчхvvгийн бvх иргэдийг одоохон хэд хичнээн янчаанаар боловч хамаагvй хєлслєн хєдєлгєж ирсэн гурван жинчдээс аваад бvх халхыг барин янгинатал хvлэн хаяууштай санагдана. Гэтэл нєхцєл алга. Даанч нєхцєлгvй тул дахин бухимдаж босон харайн нааш цааш алхана.
-Нэг мэдэхэд эвшээлгэж байв. Нvд эрээлжлэн, нvдний нулимс бєєн бєєнєєр асгарч, тасалгааны дєрвєн талын хана ханз ба ширээ сандал бvгдийн хамт дайвалзан сvйд боллоо. Эцсийнхээ чадлыг дайчлан хажуу дахь ханзаа тvшин унаж аяга, шаазан, юу дайралдсан бvхнийг vvд рvv шидэв. Бичээч хvv ухаан сандран гvйн орж ирэв. Зєєлєн гараараа данжаад юугаа тvшин авч ханзан дээр хэвтvvлэн тос ширгэн унтарсан дэнгийн цєгцийг шинээр сэргээн асаав.
Євгєн данжаад асар их хэргийн тєлєє ухаан мэдрэлээ хэтэрхий их дайчилснаас гурван цаг тутамд татдаг vнэт тамхиа хоёр цаг гаруй хожимдуулснаас ёстой аюулд учирч байгаа нь энэ байлаа.
НУУЦ ЯВУУЛЛАГА
Данжаад жинчдийн хєлс мєнгє, тээвэрлэх бараа хоёрыг маргааш, маргаан гэсээр дєрєв хоножээ. Энэ зуур жинчид хувийн юмсыг бvрэн борлуулж гvйцээд бас тав дахь маргаашийг хvлээх хэрэгтэй болжээ. Шєнє Хvрэл дээл хувцас тайлан дэр дэвсгэртээ орж авсан атлаа єр алдсан мэт бодол болон тамхи татаж нэлээд сууснаа “Yгvй ер ойлгохгvй юм даа” гэж хувьдаа хэлэн хажуу дахь лаагаа vлээн харанхуй болгов. Тэгээд нємєрсєн зузаан нэхий дээлэндээ шурган орсон ажээ. Унтахынхаа ємнє гурваас доошгvй уншдаг “Дарь эх” хэмээх залбирлын номыг цээж хvржигнvvлэн уншлаа. Дорж толгой дэрэн дээр тавингуутаа унтдаг ёсоор аль хэдий нь тачигнатал хурхирч байлаа. Данзан нєхдєєсєє тvрvvлэн хэвтсэн боловч аж амьдралынхаа тухай бодон унтах нойр хулжив. Явсан хvн яс зууна гэгчээр Данзан, Хvрэл, Дорж хоёроос бие хєлсєє авсан бєгєєд авчирсан зvйлсээ Хvрэлийн тусламжтайгаар борлуулсан ажээ Авсан зvйлс нь эх, эгч хоёрт дээлийн єнгє тус бvр нэг, шагай зулаг хоёр дээрээ угалзтай луучин гутал мєн тус бvр нэг, єєртєє гэвэл мєн луучин гутал, цагаан эсгий тоорцог, тємєр, хэт, хутга, эдгээрээс гадна хэдийгээр тамхи татдаггvй боловч эрийн цээнд хvрэн аян жинд явсныхаа ид бахыг санан гаансны дєрвєн хуруу гаруйтай урт цагаан соруул нэгийг авчээ. Гэтэл бас хэний хэн болохыг хэн хvний ємнє хэлэх байтугай єєрєє нvvрийг нь харах бvрдээ ичин дальдардаг нэгэн эмэгтэйд гурван том хув, алтан шармал ээмэг, нvvрийн бяцхан толь зэргийг авсан явдал бий. Энэнчлэн айл аймгийн хvмvvст амсуулах боов, чихэр, жимс, чавгын зvйлсийг бvр мартаагvй байлаа.
Ийнхvv бvх юм бvрэн бvтэн жин тан бэлэн болсны дээр пvvсний зvгээс ирэх гурван тэмээний хєлс 130 янчааныг хvлээж байгаа билээ.
Данзан хvн болсоор єдий их олзыг олж яваагvй тул одоо орчлонд огт єєр хvн болчихсон шиг санагдана. Олсон олзоор авсан юм бvхний єнгє vзэсгэлэн цаг ямагт сэтгэлд эргэлзэн, дахин дахин vзvvштэй санагдана. Хойшид жилийн жилд Жанчхvv орж ирэн олз олж баяжих тухай ч бодогдоно. Арга буюу нойронд дарагдан унтсаны дараа зvvд мєн л сайхан. Нєгєє хэний хэн болохыг хэн болгонд хэлж болдоггvй хvvхэн нь Данзангийн бэлэглэсэн гурван том шар хувыг хvзvvндээ зvvгээд, алтан шармал ээмгийг мєн чихэндээ зvvгээд баясангуйгаар ичvvрхэн инээж байгаа нь урьд урьдынхаас онц сайхан харагдав. Данзан одоо дур сэтгэлээ илэрхийлье гэж зориглон гарыг нь шvvрэн авахад хvvхэн гараа угз татан аваад дахин барьж авах гэхэд тэр нь: – Би хашгирлаа шvv! Гээд хашгирав. Данзан хvн амьтан орж ирнэ гэж ухаангvй айхдаа єнєєх хvvхнийг барин авч амы нь алгаараа таглав. Гэтэл унтсан тасалгаанд vнэхээр хvмvvс орж ирсэн байжээ. Учир нь vл ойлгогдох хэлээр хашгиралдахад нь Данзан цочин сэрж єндєсхийв.
Хойд талын ханзан дээр унтсан Хvрэл, Дорж нарын ємнє урьд vзэгдээгvй хувцастай хvмvvс цааш харан зогсож хучлагы нь хуулан хаяж байлаа. Тэдний дунд ташаандаа модон хуйтай сэлээдий буу зvvсэн нэг хvн олноос онцгой vзэгдэнэ. Бусад нь хутган жадтай сисанли буу урдаа барьсан, єнгє солигдон гандсан цув мэтийг ємссєн байв.
Жинчид тэднийг гамингууд болохыг танилаа. Чухам яах зорилготой орж ирснийг мэдэхгvй боловч буу тулган хашгиралдаж хувцас хунар руу заан шуугилдсаны нь хувьд яаран хувцаслав. Дараад нь гадагш гарахыг дохиход нь мєн л єєрийн эрхгvй гарцгаав. Гадаа vvр цайсан болов уу гэлтэй байвч нэвсэрсэн хар vvл тэнгэрийг битvv бvрхэн шєнє мэт байгаа бєгєєд хашаа дvvрэн гамин байгаа нь л тодхон vзэгдэнэ.
Ташаандаа сэлээдий буу зvvсэн хvн, бvгдийг захирах ноён бололтой. Ємнє нь ирэн vг хэлэх бvхнээрээ яаран гар єргєж шанаандаа наманчилна. Хариуд нь тэр хvн нэг хоёрхон vг хэлж байлаа. Тэгээд гэнэт хэдэн vг хашгиран хэлэхэд гамингууд тэмээ рvv гvйлдэн бурантаг тайллаа. Гvvглэхийг мэдэхгvй дэмий хашгиралдан толгой тvрvv рvv нь цохилжээ. Зарим тэмээний ярдаглан хэвдсээрээ булахад айн сvрдэж зугтана. Ямар боловч жинчид дээрэмдэгдэн тонуулагдаж байгаагаа мэдлээ. Гагцхvv данжаадыг аварч магадгvй гэсэндээ байшингийн зvг байн байн ширтэнэ. Гэтэл тэндээс данжаад байтугай нохой ч алга. Бvх тэмээ хєтлєгдєн их хаалгаар цувралдан гарахад Дорж:
-Энэ хєєрхий тэмээ хvнийх болов гэж тайван мєртлєє гунигтайхан хэлэв. Хvн болсоор анх удаагаа гунин гутарч байгаа нь л энэ байжээ.
-Хvvхэд минь Тэмээ яахав. Амь бие л мэнд гарвал яамай гэж Хvрэлийн хоолой чичрvvлэн хэлэхэд Дорж:
-Эд ямар Махчид биш, бид нараар яах ч юм билээ? Энэ даруй ард нь гамин дуугарч урагш тvлхэн тэмээний хойноос заав. Тэндээс гарсаар зvvн урагш чиглэв. Хотын гудамжаар явахад дайралдсан бvхэн айсан царай гарган алсуур тойрон єнгєрнє. Хотын зах дахь нvхэн гэрvvдийн дундуур явах боллоо. Энд нєгєє тэмээний ноос зулгаадаг айхтар багачууд байдаг байжээ. Єглєєний тарвага шиг энд тэндгvй бултайн цухуйх боловч гамингуудаас айн vл ирнэ. Нэлээд явснаа хаалган дээрээ буутай манаа зогсоосон том шавар хэрмэн хашаанд оржээ. Энэ бол Зо Чимингийн дивизийн зэвсэг хадгаламжийн газар байлаа. Гамингууд тус бvрийн хєтєлсєн тэмээг хэвтvvлэн, байшингаас нэгэн жигдийн хавчгар хайрцагтай зvйлсийг дамжлан гаргана. Тэд тэмээ ачихыг мэдэхгvйдээ дээр нь овоолох буюу хом бамбай, шат энэ тэрээс нь дvvжилж шагшаан шуугиан болно. Нэг нь гvйн ирж, гар хуруугаараа баахан дохиход нь тэмээ хэрхэн ачихыг заалгах гэснийг мэдэв.
Хvрэл нєхєдтэйгээ нэг тэмээ ачлаа. Хоёр дахийг ачив. Хайрцагнуудын хэмжээ бага боловч хvнд, бууны сум болох нь илэрхий. Бусад тэмээнvvдийг дэс дараагаар нь ачиж байхад сэлээдийтэй ноён дэргэд ирэн “хао” гэж инээмсэглэн талархав. “Хао” гэдэг бол манай жинчид ганц мэдэх vг билээ. Аль тvрvvчээс аван харсаар байтал хэн бvхнийг зандчин байсан хvйтэн царайтай ноён нэгэн удаа талархсан тухайд жинчдийн сэтгэл бага зэрэг тайвширна.
Гамингууд тэмээнvvдийг босгон нэг нэгээр нь хєтлєн зvvн тийш гарав. Жинчдийг мєн буутай хvмvvс тууж явна. Араас нь сэлээдийтэй ноён, эр саарал илжиг унан цvрэн цvрэн сайварлуулан гvйцэн ирээд єнгєрєн гарав. Энэ хvн илжигний нуруун дээр гарснаа тэнгэрийн vvл хєлєглєсєн шиг санах ажээ. Зvvн гараараа ташаа тулж, баруун гартаа урт хуван соруултай янжуур хєндєлдvvлэн барьж дорогш унжсан хоёр хєлєє сэлгvvлэн санжигнуулна. Yvнийг Данзан л юм бvхнийг шохоорхон сонирхож явдгаараа ажиглав. Гэвч сэтгэл сэргэн хєгжих юv байх билээ. Нєхдийнхєє адил ирээдvйд юv болох бол гэж сэтгэл тvгшинэ.
Хэл буруутны гарт иймэрхvv явж байхад бас эндхийн лус савдаг мєн уурлан хилэгнэх мэт том ширхэгт цасыг зай завсаргvй хаялж эхэлнэ. Одоо бол халх оронд тэсгим жаварт дvн євлийн цаг сан. Гэтэл энд тийм биш, орсон цас газарт буухтайгаа зэрэг хайлан нунтаг хар шороог лагалдуулна. Иймд жинчдийн ємссєн vстэй дээл, малгай, эсгий оймс, гутал цєм нэвт шувт норон биетэй ороолдон наадна. Ер эд юу зорин хаа хvрэх улс вэ? Yvнийг жинчид vл мэднэ. Єєрсдий нь чухам яах гэж баривчилсан хэрэг вэ? Мєн л vл мэднэ. Эх мухаргvй айн элдэв олон янзаар бодсоныхоо эцэст ойр зуурын тээвэрт хэрэглэх гэсэн болов уу гэж тус бvртээ тааварлан сэтгэл тайвширчээ.
Цасны оролт намжиж, тэнгэрийн хаяа зvvнээсээ цайран алсын бараа тодров. Нэгэн урт хоолой єгсєн яваа нь мэдэгдэнэ. Нэлээд явснаа бяцхан товцгийн ар ёроол тойрон єргєн замаар чихцэлдэн яваа цэргийн их цуваатай нийллээ. Тэдний хэд хичнээн болсныг барагцаалахад бэрх: Тvрvvч нь тэртээх шовх уулыг зvvнийг ороож, эцэс нь тэр гэх тэмдэггvй vргэлжилнэ. Єргєєшєєгєє хааяагvй дєрвєн мєр зэрэгцэж, хутган жадат буугаа дээш сэрвийлгэн нэгэн зэрэг гар хаялан алхлах нь газар дэлхий цоорон эргэлдэж байгаа юм шиг vзэгдэнэ. Дорж бусдын эрхэнд орсноо мартан:
-Паах ийм олон амьтан байдаг аа! гэж дуу алдав.
-Тийм ээ. Дэлхийд хятад олон уу? Шоргоол олон уу? гэж ганц vг бий сан дээ гэж Хvрэл хэлэв. Данзан vнэхээр энд тэнд шоргоолжны vvр vзсэн бєгєєд тvvний нэг vvрийн шоргоолжийг тоолбол лав маш олон байлгvй буйзаа гэж бодов. Нэг хэсэг чимээгvй явсан Хvрэл:
-Нєхєд минь хамаг муу юмыг євгєн цvдгэр данжаад л хийж орхив бололтой гэхэд Дорж мєн л Хvрэлийг харан:
-Хаанаас!
-Ер тийм боллоо гэж мэд! Тээвэрлэх бараа, тэмээний хєлс хоёрыг маргааш маргааш гэж хойш тавиад байсан нь биднийг ийм аюулд хvргэх гэж байснаас боллоо гэвэл,
-Yгvй. Бид тэр данжаадад муу юм хийгээгvй. Харин єєрийн нь жингийн улс шvv дээ гэж Данзан хэлэв.
Тэр тийм гэснээ Хvрэл толгой сэгсрэн:
-Тvvнд єшиглєх юмыг би энэ муу зєнєг толгой, энэ дарвагар ам! Ай чааваас!
Дорж, Хvрэлийн биеэ зэмлэн бухимдахыг гайхлаа. Жингийн хєлс, тээвэрлэх бараа хоёрыг удаа дараалан нэхэмжлэхдээ хэрvvл маргаан хийсэн юм болов уу гэж бодов.
-Хvрэл гуай минь. Та юунд ингэж биеэ зэмлэнэ вэ?
-Би Данжаадтай анх уулзахдаа юу юу ярьсан билээ?
-Монгол орныг гамин эзэлсэн тухай байх аа,
-Тийм. Тэр чинь хамаг гай тарив.
-Тэр явдал данжаадад юуны хамаатай билээ?
-Хамаатайн цаагуур хамаатайг би одоо ухаарч байна. Яагаад вэ гэвэл? гэснээ Хvрэл номин ногоон нvд эргэлдvvлэн гэдрэг харав. Ард нь яваа гамингууд анхаарал тавьсан зvйлгvй, буугаа мєрєндєє єлгєж саяхан орсон их цасны нойтон агаарт ядарсан бололтой сулхан гишгэлэн явна. Гэвч Хvрэл сvvнд халсан хvн тараг vлээнэ гэгчээр бидний ард монгол хэлтэй хvн тавин чагнуулж байж магадгvй гэж бодов.
-Нєхєд минь сvvлд ярья. Одоо зvгээр дув дуугvй л явж байя гээд амаа тас хамхив.
УРЬД ЄМНЄ YЗЭГДЭЭГYЙ ЮМ
Тэнгэр зvvн хойноосоо цэлмэж, алсын ууланд нарны сайхан цагаан туяа тусав. Жинчдийн гадна дотно хоёроосоо жиндэн даарч явсан нь vгvйсэх боловч нойтон цасанд нэвт норсон хvйтэн улирлын зузаан дээл доош шолбойн, дээрээс уруудсан ус нь хормойдоо хуралдан гишгэлтийн донсолгоонд газар дусална. Хєлд ємссєн гутлууд усан гvзээ болж гvйцээд гишгэх тутам шуухитнан дуугарч, оёдлын нь завсраар булингартай ус шvvрнэ. Арга буюу хvний эрхэнд яваагийн хувьд лагалдсан хар шавартай замаар гамингийн их цуваа даган алхалсаар л байна.
Ард нь хvржигнэсэн хачин чимээ гарчээ. Цочин харцгаахад урдаа хоёр бvлтгэр нvд шиг юмтай том хар юм зай завсаргvй цуварсан гамингуудтай, зам булаалдан оволзон айсуй явна. Энэ бол дивизийн дарга Зо Чимин зэрэг зиндааныхаа хvнтэй чийчаан тэргээр яваа нь байжээ. Жинчид тэдний хэн болохыг яахан мэдэх билээ.
Данзан хамгийн тvрvvн тэр овгонон давхигч хар юман дээр чанх єєдєє гозойсон цагаан отготой хvмvvс суусныг vзэв. Дараад нь доор нь дєрвєн дугуй жирэлзэн єнхрєхийг vзээд урдаа хєллєсєн морьгvй, vхэр ч vгvй, ядаж илжиг ч vгvй атлаа яагаад ингэж хурдална вэ гэж гайхна. Чийчаан дуугаа улмаар чангаруулан хурдалж жинчдийн хажуугаар єнгєрєв. Хамрын vзvvрт хиншvv хярвас шиг юм vнэртэнэ.
-Энэ юv гэгч вэ? гэж Данзан Хvрэлээс асуусанд: Хvрэл ногоон нvдээ Данзангийн нvvрэнд тулган:
-Чийчаан. Єєрєє явдаг чийчаан гээд чийчааны хойноос ширтэв.
Данзан урьд ємнє, чийчаан тэрэг гэж олонтой сонссоноо санав. Гэтэл бас нутгаас гарахын ємнєхєнтэй “Чиглээд ирсэн чийчаан тэрэг нь, чих нь мултраад унана. Дуугараад ирсэн гамин чандруу, духаараа буудуулаад сєнєнє дєє ай хєє” гэж дуулдаг болсныг мєн санасан бєгєєд чийчаан тэрэгний чих ямар байдгийг харахыг хvсэн хойноос нь харав. Чийчаан холдон чих нь аль хэдий нь харагдахгvй болсон байжээ.
Чийчаан, тэмээн жингийн ард очих оо-аа, оо-аа бархиран оволзов. Урьд ємнє тийм хачин авиаг дуулаагvй тэмээ сvvлчээсээ vргэн, хєтєлж яваа хvмvvсээ сандаргав. Тэмээ бол нэгийгээ vргэхээр нєгєє нь аялдан ухаан жолоогvй дагалддаг олиггvй зантай амьтан билэ. Бvх тэмээ vргэх тусам чийчаан дуу чимээгээ улмаар чангаруулан хурдлав. Эгшин зуурын дотор тавин тавин гурван тэмээ туйлан зvг бvрнээ харайлгаж нуруун дахь ачаагаа хол хол хаялан, ємнє тулгарсныг нэвт шувт дайрна. Хєтлєн явагсад нь аль хэдий нь бурантаг хаян зугтаж цуваанд яваа бvхэн тал тал тийшээ бутрав. Тэргэнд хєллєсєн морь, луус, илжиг цєм туйлан хєндлєн гудас давхина. Хаа бол дуу чимээ, vймээн, бужигнаан хом бамбайгаа чирсэн тэмээ, дугуй нь мултарсан тэрэг, чиргvvлсэн морь, луус, илжиг, буу хvртэл тас няс дуугарна. Жинчид єєрцгvй сандарлаа. Гурван зэрэг хашгиран гvйв. Тэмээнvvд нь ижил болсон хvнийхээ дууг сонсмогц “Ивгээлт эзэн хаанавэ” гэсэн байдлаар бєєгнєрєв. Хvрэл тэмээн дотор орж хамгийн тvрvvн сахиуст улаан атаа хvзvvдэн авлаа. Данзан алсыг барин гvйж анх аялан гарсан єдрєєсєє Жанчхvv хvртлээ унасан тайлгийнхаа туг ширээ бєхєє солбилзуулан гvйн ирэхэд нь чиргvvлэн яваа бурантгаас нь шvvрэн авчээ. Тайлаг тайвшран хєєрхєн толгойгоо дорогш буулган хужрын vнэр ханхлуулсан нойтон нэхий дээлий нь vнэрлэснээ толгой татан хамар турхирав. БYх тэмээ хань ижлээ татан нэгэн дор цугларч байхад хэн бvхэнд ад vзэгдэн, хэзээ ямагт хvндийн ихийг ачуулан жингийн сvvлд явдаг догшин хар буур ганцаараа цойлон, баруун тvвгэр дээр гаран цааш явах ханьгvйдээ, гунихран зогсоно. Доржийн гvйн очиход баруун зvгийн тэнгэрийн хаяа, зvvн доор хоцорсон хань ижил хоёроо ээлжлэн харж “Бид ингээд энэ чигээрээ зугтвал яасан юм бэ? гэсэн шиг байлаа.
Жинчид бvх тэмээгээ цуглуулж аваад дахин ачаалав. Хамт явагч гамингууд саяын туйлаанд хаягдсан хайрцгуудыг чирч гулдран авчирч эвдрэн хэмхэрсний нь хадаж баглана. Сэлээдийтэй ноён Хvрэлийн ханцуйнаас хєтлєн зvvн тийш явав. Урдуур нь моринд хєллєсєн vхэр буунууд цуваа явсны дундуур гарлаа. Тэнд хоёр тэмээ осолдсон байжээ. Нэг нь Хvрэлийн єєрийн тэмээ. Эзнээ хармагц газар сунган хаясан урт хvзvvгээ алгуур єргєн босохыг тэмvvлэн єндийснєє тэнхэл алдран доош унав. Хvрэл дэргэд нь очоод тvvний яг цээжээрээ буудуулсан хэдэн алд газар улаан цусан зам цувруулсныг vзлээ. Одоо ч гэсэн цус нь зоргондоо урссаар байжээ. Иймд тvvний амь єнгєрсєн нь мэдээжийн хэрэг. Тvvнээ єєрєє мэдэж байгаа мэт хурц шvдээ гаслангийн авиагаар хавиран хяхтнуулж хэлнийхээ vзvvрээр сэтэрхий уруулаа долоон тунгалаг нvднээс нь бєєн бєєн нулимс унана. Хvрэл хайрлан харамсахдаа дотор харанхуйлав. Yхсэнийг газартаа, амьдыг явдалдаа гэж байдаг тул хамры нь буйл модыг авч євєртлєєд “Хойд насандаа дээд тєрєлд тєрєх болтусгай” гэж нvд анин, амандаа шивнэн, ханцуйндаа залбирав. Дараа нь сэлээдийтэй ноёнд vхэхийн тэмдгийг нvд анин, толгой доош унагахаар vзvvлжээ.
Хоёр дахь тэмээ Доржийн анх удаа аянд явж байгаа дєрвєн настай цагаан тайлаг байв. Тэр амьтан эгээ л хvvхэд шиг vе мєчєє атируулан, бяцхан цагаан толгойгоо угжгар бєхєндєє тулган, хажуулдан хэвтэнэ. Цэвэрхэн бор туулай хамраас нь хvрэн хар цус гарснаас нь Хvрэл зvрх нь хагарч гэж мэдэв. Сэлээдийтэй ноён тvvнийг vзмэгц царай хувирган “Хайяа!” гэж дуу алдав. Бодвол энэ хvн ардаа хvvхэд багачуудтай хvн болов уу. Гэвч малыг хайрлан хvндэтгэж заншаагvйдээ тємєр товруут хvнд шаахайгаараа толгойгий нь єшиглєн гайхна. Хvрэл тайлгийн буйлыг тvрvvчийн адил сугалан авч євєртлєн ноёны хамт буцав.
Дорж, Данзан хоёр ачаалан дуусаж тэмээнvvдийг єєрсдийн заншлаар цувруулан бурантаг хавчуулан хєдєлгєж байлаа. Єєрсєддєє унах тэмээ гарган авсан ажээ. Ард нь хэдэн гамин, ноёны саарал илжгийг Хvрэлийн унах тэмээтэй барин vлджээ. Хvрэл ирэнгvvтээ тэмээгээ хvлээн авч хэвтvvлэн мордох гэтэл, ноён илжгийнхээ нуруун дахь жижигхэн богцоо уудлан хоёр ширхэг мантуу, нэг хайрцаг янжуур гарган Хvрэлд єгєв. Хvрэлд тэр зvйлийг авахын оронд хєлийн урд наалдан гишгэгдэж байгаа шавраас аван нvvр рvv нь шидvvштэй байлаа. Гэвч тэгэх байтугай єгч байгаа зvйлийг авахгvй бол энэ чєтгєр уурлаж магадгvй гэж бодон авч “сайн, сайн” хэмээн єєрсдийн нь заншлыг дууриан эрхий хуруугаа гозойлгов. Ноён хариу талархан инээн мєрєн дээр нь цохин найзархаад, илжгэн дээрээ vсрэн гарч сайварлуулан одлоо. Хvрэл тэмээгээ унан хойноос нь сажлуулав. Хажууд нь гамингууд буу мєрєвчлєн янжуур гарган баагиулж явна. Хvрэл мєн хайрцагтайгаасаа нэгийг сугалан авч доош бєхийн нэгий нь янжуурын галаас асаан татав. Нялуун утаа нь зvрхэнд хvрэн нvд эрээлжлvvлнэ. Гэлээ ч Хvрэл аман дахь янжуураа ухаан жолоогvй угзран сорно. Энэ нь єєрийн эрхгvй толгойд буусан их гай гамшгийг эгшин зуур боловч мартахыг хvссэн тэмvvлэл байлаа.
Дєрвєн хоног дан зvvн тийш учир дvрсээ алдсан єндєр уулс, уулсын завсар заальхайг зай завсаргvй эзэлсэн тарианы талбай дундуур дутуу хагас нойртой яваад тав дахь єдрєє, єглєє, ой мод бvхий их уулын зvvн суга руу орж ирэв. Єдєр бvр аян жинтэй зэрэгцэн явсан бvх гамингийн хvрэх газар нь энд байжээ. Буудалласан газрын хэмжээ ер бага биш, зvvн урагш харсан их амны тарианы газрыг гацаа тосгон бvгдийг битvv бvрхэн эзэлнэ.
Тэр єдрийн тэнгэр цэлмэг, нарны тусгал хурц, халх орны намрын дундад сар шиг сайхан байлаа. Гамингууд орон сайхнаа аль хэдий нь босгосон боловч ажил хэрэг нь яагаа ч vгvй байгаа бололтой. Ташаандаа зvvж явдаг богинохон ишт хvрзээр энд тэндгvй газар сийчин нvх малтана.
Жинчид сэлээдийтэй ноёныг даган, олон гамингуудын яаралтай малтаж байгаа том нvхний дэргэд ирэн тэмээ хэвтvvлэх дохио єгєхєд нь зорьсон газрын мухарт ирснийг мэдэв. Хvрэл хvнд ачааг буулган хаях зуураа:
-Одоо ч бид эднээс нэг сална бий гэлээ. Нєхєд нь ч мєн тэгж бодов. Таван хоног єл хоолгvй явсан тэмээнvvдийг гурван буутай хvн уулын хэц єєд туун гарав. Эзнийг нь олноос онцгой барьсан майханд орууллаа.
Данзан жингийн замд заншсан заншлаар майхны баруун хаяаг барин сийрс сvлжмэл ганц дан дэвсгэр дээр бие хаян суув. Хvрэл хойт талы нь эзлэн, татах бvрд толгой эргэн, зvрхэнд хvрдэг нялуун утаат янжуур гарган татаж:
-Ёох, юу ч болсон унтаж амаръя гэж хажуулдан унав. Унтах бол тэдний хамгийн хvсэлтэй юм нь болоод байсан ажээ. Хvрэлийн vг нєгєє хоёрын чихэнд чимэгтэй сонсогдоно.
Гэтэл хувинтай халуун хоол иржээ. Жинчид сvvлийн єдрvvдэд дан хvйтэн мантуу, буцалсан ус тєдийхнєєр єл залган явсан учир єєрийн эрхгvй урагш дєхєн сууна. Хамгийн тvрvvн Хvрэл ахлах хvний ёоор халбага шvvрэн авч аягалав. Хувинд цэлдэн хєх усан шєлтэй шар будаа байвч голох хvн алга. Зузаан шаварт ямпай шаазанг бялхуулан дvvргэж хамрынхаа vзvvрийг дvрэх шахам барин шєлий нь сvр сархийлгэн сороод будааг савхдах мэргэжилгvй тул хуруугаараа амандаа ойртуулан иднэ.
Данзан хэдийгээр ядуу хvн боловч шар будаанд дургvй хvн байжээ. Гэтэл одоо дан усанд чанасан будаа байх атал тvvнээс сvv тос мах єєх юм бvхний амт амтагдан байг гайхна. Нєхдєє ажвал Дорж аяга руугаа байн байн vлээн амандаа аваачаад гэдрэг гэдийн аяганыхаа ёроол дээр алгадна. Хvрэлийн магнайд халуун хєлс бурзайж амныхаа орчин дахь ширvvн сахалд єдий тєдий будаа наалдсан нь инээд хvрэм vзэгдэнэ. Гэвч энд нэг нь нєгєєгєє шоолох хэн ч алга, тус бvрнээ аягатайгаа идэж дуусаад хоёр дахиа хийж авлаа. Гамингууд ч жинчдийн хамраараа газар хатган унах шахталаа єлссєнийг мэдсэн байв. Дєрєв тав дахин идээд шар будааны шєл, шал дэмий ой гутам болж байхад хувинд мундахгvй юм vлдэж байлаа.
Майхны vvдэнд нэгэн юм бєртєгнєх нь жинчдийг манах манаа байв. Тvvний хэзээ ирснийг хэн нь ч vл мэднэ. Манаач буугаа хєндлєн барин хєлєє алцайлган зогсож, хавтгай оройтой саарал єнгийн дугуй малгайнхаа саравчин доогуурх нvднийхээ булангаар хялайн ширтэх нь “Аягvй бол би та нарыг буудна шvv” гэж занах шиг vзэгдэнэ.
Данзан тvvнийг хараад айн цочсон зvйлгvй. Дорж нь бvр ажиг ч vгvй гэдрэг харан янцаглан хэвтэв. Харин Хvрэл цаг vргэлж vргэмтгий тэмээ шиг юм болгоноос айж сvрдэж байдгаараа, манааг харангуутаа цочин аягатайгаа идэхээ болив. Гэвч уг манааны ул мєрийг нь бодохын оронд хэт идсэн шар будаандаа дарагдан сахалдаа наалдсан будаагаа ч арилгалгvй хажуулдав. Тэгээд гурвуулаа унтах ч гэж vхсэнээс єєрцгvй болсон бєгєєд хятад хvн гэнэт чанга хашгирахад нь цочин сэрцгээв. Хамгийн тvрvvн тэд сэлээдийтэй ноён майхны vvд таглан зогссоныг харав. Энэ хvн одоо зєвхєн гамингийн ноён биш, жинчдийг мєн ноёрхох тул жинчид яаран босов. Ноён ч тэднийг дуулгаварт боолын ёсоор vг дуугvй хувцасласанд баярлан “хао хао” хэмээн инээмсэглэн эргэн явна. Майхны дэлгээстэй vvдээр нарны гэрэл тусахыг жинчид vзээд єчигдєр нар хэлбийж байснаас аваад єглєєний нар гарах хєєрєх хvртэл унтсанаа мэдэв.
Майхны голд данхтай цай, таваг овоолон мантуу, хvн бvрийн дэвсгэрийн хажууд тав таван хайрцаг янжуур чvдэнзний хамт тавьсан ажээ. Дорж тvvнийг харан,
-Биднийг ингэж хvндэтгэхийн учир юv вэ? гэхэд Хvрэл хувьдаа оногдсоноос нэгийг задлан нэг ширхгийг сугалан амандаа зууж
-Салалцахын тэмдэг болов уу гэж баярлан хэлэв. Дорж энэ vгийг шууд итгэв.
-Тэмээний хєлс єгєх болов уу?
-Аа даа vгvй биз гээд Хvрэл янжуураа асаан авангуутаа майхнаас гарав. Майхны хажууд єчигдрийн манаа хэвээр байхаас гадна тэмээг нь зэллэн уясан нь vзэгдэнэ. Орчин тойрныг ажихад єчигдрийн vй тvмээрээ бужигнаж байсан гамин аль нэг тийшээ явсан бололтой. Хєндий дvvрэн майхан анир чимээгvй шовойлцоно. Алсад урьд ємнє сонсогдоогvй лvн тvн гэсэн хvчирхэг авиа vе vе нvргэлэхийг Хvрэл чагнан нэлээд зогссон боловч чухам юу болохыг vл тааварлан буцан орлоо.
Гурвуулаа бие бие єєдєє харан сууж шингэн хар цайнаас vг дуугvйхэн ууцгаана. Тус бvрийн сэтгэлд “Бид ингээд тавигдах болов уу? Аль vгvй болов уу?” гэсэн бодол тасралтгvй эргэлдэнэ. Тэр дундаас Хvрэл сая гадаа гаран бvх байр байдлыг ажсанаа ер тавигдахгvй ч болов уу гэсэн бодолтой болсон ажээ. Тvvндээ дэмий тарчлан аягатай цайнаас албадан хэд дахин хvдхийлгэн залгиснаа єчигдрийн сахалдаа наалдсан будааг хурууны vзvvрээр маажлан цаг нєгцєєн суулаа.
Ийнхvv нам гvм сууж байсны нь сэлээдий буутай ноён орж ирж vймvvлэв. Тэр хvн хvйтэн царайгаар элдвийг зандран хэлэх боловч гар хуруугаар тасралтгvй дохисны хувьд жинчид ойлгон хувь хувийн урдах мантуу, янжуур зэргийг хумин авахаас эхлээд майхнаа хvртэл буулгав. Гал тогооны хэрэглэл ба шуудайтай будаа, гурилын зvйлсийг хамтад нь ачих хэрэгтэй болсонд жинчид суллагдах цаг болов гэж баярлалдана. Гэвч Хvрэл унаа тэмээгээ хэвтvvлэн мордох гэтэл сэлээдийт ноён хажуугаас нь дайран орж ирж бурантгий нь булаах учир юv вэ?
-Yгvй ноён оо. Энэ бол миний унаа тэмээ гэж Хvрэл аян жинд ихэд эвдэрсэн баравгар гараараа дохин хэлсэнд ноён бусад тэмээ рvv заан Хvрэлийг хойш тvлхээд єєрєє яаран мордов. Тэгээд хєнгєн хєлтэй номхон тэмээний босон харайхад ноён сvнсээ гартал айгаад дараад нь зvvн, барууныг сэлгvvлэн харж єєрийгєє шоолон инээв.
Хvрэл тэмээн дотроос сахиуст атаа сугалан авч шилэн хvзvvн дээр нь дєрєєєлєн мордоод тvрvvчийн тэмээний бурантгийг шvvрэн авч урагш чиглэн гарав. Хажууд нь сэлээдийтэй ноён тэмээний алхалтын аясаар бєхєлзєн явна. Ард арван хэдэн гамин дагажээ. Иймд жинчид тавигдах болов уу гэснээ орхин, сэтгэл зовнихоос єєр юмгvй болов. Гэвч тэд горьдоно. Энэ газар хулгай дээрэм их тул хамгаалан гарч байгаа нь энэ болов уу? гэж горьдоцгоов.
ХЭЛ СУРЧ ЭХЭЛСЭН НЬ
Мєн л таван хоног дутуу хагас нойртой явсныхаа єглєє Жанчхvvгийн дэргэд ирлээ. Энэ зуур жинчид тавигдах эсэхийн тухай vргэлж бодон бодсоор явлаа. Зам зуурт тэмээ унахыг сайтар сураад тvvндээ цаг ямагт баярлан явдаг болсон ноён, зєєлєн явдалт тайлгийг ташуурдан тэшvvлж єнєєх зэвсгийн хашаанд тvрvvлэн оров. Yзтэл энэ явдал жинчдэд vнэхээр муухай дохиол болох тул гурвуулан нэг дор бєєгнєрєн гайхан хэлэлцэнэ. Гэлээ ч горьдоно. Суллагдахгvй байх гэх шалтгаангvй бєгєєд суллагдахыг vргэлж хvсэн яваадаа л тэр билээ. Горьдон горьдсоор зэвсгийн нь хашааны хаалганы ємнє ирэв. єнєєх ноён алга. Унаж ирсэн тайлгаа хойд байшингийн ємнє сул хаян хаа нэгтэй орчихсон ажээ.
Жинчид тэр хашаанд орох дургvйдээ зогсоод л байлаа. Хойно нь даган явсан гамингууд хvрэлцэн ирж хажуугаар нь цувралдан ороод явган сууцгаан янжуур татна. Ноён бас л алга. Харин ноёнтой ижил хувцастай олон тvлхvvр санжигнуулан барьсан цэвэрхэн царайтай хvн ирж лай лай! гэж дуудав. Жинчид дотор нь ор гэж байгааг тодорхой мэдэв. Дорж царай хувирган,
-Мєн дєє. Ингэж л таарна гэж эгдvvцэн хэлэв. Хvрэл,
-Дорж минь байз! Yхэх сэхэхийн шийдвэр бас тодроогvй байна шvv дээ гээд унаа тэмээнээсээ дэвхрэн бууж жавар шингэсэн тэр хашаа руу бvх тэмээгээ хєврєлдvvлэн оров. Ємнєєс нь гамингууд угтан ирж бурантаг тайлж тэмээнvvдий нь хойш урагш харуулан хэвтvvлэв. Сэлээдийт ноён єдий хvртэл алга.
Жинчид элий балай амьтад шиг зогсоцгооно. Гамингууд нvхэн гэрvvдээс мєн л нєгєє хавчгар хайрцагтай хvнд юмсыг гарган тэмээний хажууд авчрав. Энэ бол жинчдийг орон нутаг руугаа чиглэхийг битгий санагтун! гэсэн дохио байлаа. Дорж хараал зvхлийн vгсийг маань унших мэт vргэлжлvvлэв. Данзан уур унтуу болохын оронд арга ухаан бодсон ажээ.
-Зугтъя нєхєд єє. Зєвхєн унаа тэмээгээ аван зугтъя.
-Тэгье гэж Дорж шийдэмгий хариулав. Энэ даруй Хvрэл:
-Хvvхдvvд минь яаж болох вэ? Буутай улсын гараас бид яасан ч амьд гарахгvй гэж элгээ тэврэв. Дорж, Данзан хоёр vнэхээрч тийм болов уу гэж бодон зогсов. Гэтэл гэнэт “кvай, кvай” гэж хашгирах сонсогдлоо. Энэ бол єнєєх ноён єєрийн биеэр ирэн “хурдан хурдан” гэж vргэлж хашгирдгаараа хашгирч байгаа нь байв.
Жинчид хvсэл эрмэлзэл єчvvхэн ч vгvй байвч хоёр хєлєє албадан хєдєлгєж яхир хатуу хайрцгуудыг тэмээнд тэгнэж эхлэв. Дургvйд хvчгvй гэдэг яахын аргагvй vнэн байлаа. Хайрцгууд урьдныхаасаа хэдэн арваад хувь хvнд болсон мэт байх бєгєєд хамгийн чадмаг Данзан хvртэл арай чарай єргєнє. Хvн, хvний зовлонг мэддэггvй бєгєєд тэр дундаас гамин ноён бvр ч vгvй хэрэг бизээ. “Кvай, кvай” гэдгээ чихэнд хадаан хашгирч Доржийн сугалдаргалсан дан даавуун цамцан дээр сvлжмэл суран ташуураар шавхийлгэн ороолгов. Дорж єргєн ядаж байгаа хайрцгаа ойчиж буутал газар хаян хємхий зуун тагдгар цээжээрээ тvрэн очив. Ганцхан цохилтоор ноён газар унах байвч ноён айн эмээсэнгvй аюулт хурдан сэлээдий рvvгээ гараа явуулахыг нь Хvрэл харан, хооронд нь vсрэн оров.
-Тэнэг минь, яаж байгаа чинь энэ вэ! Гар хоосон хvн, хэл буруутны ємнє ингэж болох уу. Чи эдний ємнє сохор зоосны vнэгvйгээ мэдэх ёстой гэж эцэг хvний ёсоор загнасанд Доржийн харанхуй бухимдал дарагдав. Гэдрэг эргэн газар хаясан хайрцгаа сэвхийлгэн єргєж, тэмээний нуруунд авчирна. Сэлээдийт ноён ч ялан дийлсэндээ сэтгэл тайвшрах ажээ.
Ингээд vргэлжлэн ачаалахад хvн мал хоёрын хамар шуухитнахаас єєр ямар ч хэрvvл будлиан гарсангvй. Тэр зуур Хvрэл бvх гай, хэл мэдээгvйгээс болж байгааг ойлгов. Хэлтэй сэн бол гуйж болно. Учир явдлаа хэлэлцэж болно. Ядаж энэ улс ямар зорилготой улс вэ? Хэн хэн гэдэг хvн болохыг аль хэдий нь мэдсэн байх шvv дээ гэж бодохдоо:
-Хvvхдvvд минь эдний гараас хэзээ хэрхэн мултрахыг бидний хувь заяа мэдэх буй заа. Юу ч болтугай та нар минь хятад хэл сурахыг бодоцгоож vз! гээд єєрийнхєє санасныг нэг нэггvй тоочин хэлэв. Нєгєє хоёр нь толгой дохин хvлээн авлаа.
Жинчид одоо гэдрэг эргэхээс єєр замгvй болсныг тодорхой мэдэх тул хэний ч шаардлагагvйгээр зvvн хойш хєдлєв. Бодол эргэлдэхээ больсон ажээ. Дорж, Данзан хоёр жингийн сvvлд зэрэгцэн явахдаа хэл сурах тухай ярилцав. Чухам хэрхэн сурахаа тэд огт мэдэхгvй байвч ноёны амнаас олонтой гардаг “кvай” гэдэг vгийг судалж эхлэв. Эцэст нь “Хурдан” гэсэн vг болов уу гэж тааварлан тогтоов. Дараад нь ноён нэг удаа уурлан нэг цэргээ загнахдаа “Шен-кv” гэж хашгирч байсныг санав.
-“Шен-кv” гэж юv вэ?
-Харин юv вэ? Бие биенээсээ шалгааснаа Дорж,
-Эднээс асууя.
-Yгvй чи хэл мэдэхгvй байж яаж асуух чинь вэ?
-Тун амархан гэж Дорж хажуудаа яваа гамингууд руу бєхийн нэг рvv нь гар сунган зааж” “Шен-кv!” гэлээ. Гэтэл єнєєх гамин цочин єєдєєс нь харан уурлаж: -Ний шен кv!” гэж хашгираад бусадтайгаа бєєн шуугиан болов. Иймд дорж, Данзан хоёр хараалын vг болохыг тодорхой мэдсэнийхээ дээр саяын хvний “ний” нэмсэнийг “чи” гэж байгааг нь мєн тодорхой мэдлээ. Тэгээд Дорж хажуугийнхаа хvнийг дэмий харааснаа цагаатгахын эрхээр Хvрэлийн ганц мэдэх “Буждоу” /мэдэхгvй/ гэдгээ хэлээд биеэ заалаа. Ингээд гамингууд инээлдсэн бєгєєд эндээс эхлэн жинчдэд тэдэнтэй танилцан найзархах зам нээгдэв.
Араас нь ноён унаа тайлгаа тэшvvлэн явлаа. vйл ажиллагааныхаа бvтэмжтэй яваад сэтгэл тvвшин, амандаа тэмээн тэшилттэй яг таг тохирсон аялгуутай нэгэн дууг аятайхнаар гиншигнvvлэн дуулна. Дорж, Данзан хоёрын дэргэд ирэхтэйгээ зэрэг дуугаа таслан “Дэн хао!” гэж хашгиран эрхий хуруу гозойлгон инээмсэглээд, єнгєрєн одохтойгоо зэрэг дуугаа vргэлжлvvлэв. Данзан хойноос нь инээмсэглэн харж байснаа:
-“Хао” гэдэг бол “сайн” гэсэн vг гэж хэзээ язааны мэддэг юм шиг хэлэв. Хариуд нь Дорж: “Дэн” гэдэг нь тун гэсэн vг. Ингэхлээр сая тэр ноён юv гэж хэлснийг чи мэдэж байна уу?
Данзан эгшин зуур бодсоноо: “Маш сайн” гэж хэлэв гээд гамингууд руу хандан сэлээдийт ноёныг дууриан эрхий хуруугаа босгон “Дэн хао!” гэв. Нєгєєдvvл хариу инээмсэглэн
-“Дэн хао!, Дэн хао!” хэмээн шуугилдав.
ХЭЛ СУРЧ ЭХЭЛСЭН НЬ
Мєн л таван хоног дутуу хагас нойртой явсныхаа єглєє Жанчхvvгийн дэргэд ирлээ. Энэ зуур жинчид тавигдах эсэхийн тухай vргэлж бодон бодсоор явлаа. Зам зуурт тэмээ унахыг сайтар сураад тvvндээ цаг ямагт баярлан явдаг болсон ноён, зєєлєн явдалт тайлгийг ташуурдан тэшvvлж єнєєх зэвсгийн хашаанд тvрvvлэн оров. Yзтэл энэ явдал жинчдэд vнэхээр муухай дохиол болох тул гурвуулан нэг дор бєєгнєрєн гайхан хэлэлцэнэ. Гэлээ ч горьдоно. Суллагдахгvй байх гэх шалтгаангvй бєгєєд суллагдахыг vргэлж хvсэн яваадаа л тэр билээ. Горьдон горьдсоор зэвсгийн нь хашааны хаалганы ємнє ирэв. єнєєх ноён алга. Унаж ирсэн тайлгаа хойд байшингийн ємнє сул хаян хаа нэгтэй орчихсон ажээ.
Жинчид тэр хашаанд орох дургvйдээ зогсоод л байлаа. Хойно нь даган явсан гамингууд хvрэлцэн ирж хажуугаар нь цувралдан ороод явган сууцгаан янжуур татна. Ноён бас л алга. Харин ноёнтой ижил хувцастай олон тvлхvvр санжигнуулан барьсан цэвэрхэн царайтай хvн ирж лай лай! гэж дуудав. Жинчид дотор нь ор гэж байгааг тодорхой мэдэв. Дорж царай хувирган,
-Мєн дєє. Ингэж л таарна гэж эгдvvцэн хэлэв. Хvрэл,
-Дорж минь байз! Yхэх сэхэхийн шийдвэр бас тодроогvй байна шvv дээ гээд унаа тэмээнээсээ дэвхрэн бууж жавар шингэсэн тэр хашаа руу бvх тэмээгээ хєврєлдvvлэн оров. Ємнєєс нь гамингууд угтан ирж бурантаг тайлж тэмээнvvдий нь хойш урагш харуулан хэвтvvлэв. Сэлээдийт ноён єдий хvртэл алга.
Жинчид элий балай амьтад шиг зогсоцгооно. Гамингууд нvхэн гэрvvдээс мєн л нєгєє хавчгар хайрцагтай хvнд юмсыг гарган тэмээний хажууд авчрав. Энэ бол жинчдийг орон нутаг руугаа чиглэхийг битгий санагтун! гэсэн дохио байлаа. Дорж хараал зvхлийн vгсийг маань унших мэт vргэлжлvvлэв. Данзан уур унтуу болохын оронд арга ухаан бодсон ажээ.
-Зугтъя нєхєд єє. Зєвхєн унаа тэмээгээ аван зугтъя.
-Тэгье гэж Дорж шийдэмгий хариулав. Энэ даруй Хvрэл:
-Хvvхдvvд минь яаж болох вэ? Буутай улсын гараас бид яасан ч амьд гарахгvй гэж элгээ тэврэв. Дорж, Данзан хоёр vнэхээрч тийм болов уу гэж бодон зогсов. Гэтэл гэнэт “кvай, кvай” гэж хашгирах сонсогдлоо. Энэ бол єнєєх ноён єєрийн биеэр ирэн “хурдан хурдан” гэж vргэлж хашгирдгаараа хашгирч байгаа нь байв.
Жинчид хvсэл эрмэлзэл єчvvхэн ч vгvй байвч хоёр хєлєє албадан хєдєлгєж яхир хатуу хайрцгуудыг тэмээнд тэгнэж эхлэв. Дургvйд хvчгvй гэдэг яахын аргагvй vнэн байлаа. Хайрцгууд урьдныхаасаа хэдэн арваад хувь хvнд болсон мэт байх бєгєєд хамгийн чадмаг Данзан хvртэл арай чарай єргєнє. Хvн, хvний зовлонг мэддэггvй бєгєєд тэр дундаас гамин ноён бvр ч vгvй хэрэг бизээ. “Кvай, кvай” гэдгээ чихэнд хадаан хашгирч Доржийн сугалдаргалсан дан даавуун цамцан дээр сvлжмэл суран ташуураар шавхийлгэн ороолгов. Дорж єргєн ядаж байгаа хайрцгаа ойчиж буутал газар хаян хємхий зуун тагдгар цээжээрээ тvрэн очив. Ганцхан цохилтоор ноён газар унах байвч ноён айн эмээсэнгvй аюулт хурдан сэлээдий рvvгээ гараа явуулахыг нь Хvрэл харан, хооронд нь vсрэн оров.
-Тэнэг минь, яаж байгаа чинь энэ вэ! Гар хоосон хvн, хэл буруутны ємнє ингэж болох уу. Чи эдний ємнє сохор зоосны vнэгvйгээ мэдэх ёстой гэж эцэг хvний ёсоор загнасанд Доржийн харанхуй бухимдал дарагдав. Гэдрэг эргэн газар хаясан хайрцгаа сэвхийлгэн єргєж, тэмээний нуруунд авчирна. Сэлээдийт ноён ч ялан дийлсэндээ сэтгэл тайвшрах ажээ.
Ингээд vргэлжлэн ачаалахад хvн мал хоёрын хамар шуухитнахаас єєр ямар ч хэрvvл будлиан гарсангvй. Тэр зуур Хvрэл бvх гай, хэл мэдээгvйгээс болж байгааг ойлгов. Хэлтэй сэн бол гуйж болно. Учир явдлаа хэлэлцэж болно. Ядаж энэ улс ямар зорилготой улс вэ? Хэн хэн гэдэг хvн болохыг аль хэдий нь мэдсэн байх шvv дээ гэж бодохдоо:
-Хvvхдvvд минь эдний гараас хэзээ хэрхэн мултрахыг бидний хувь заяа мэдэх буй заа. Юу ч болтугай та нар минь хятад хэл сурахыг бодоцгоож vз! гээд єєрийнхєє санасныг нэг нэггvй тоочин хэлэв. Нєгєє хоёр нь толгой дохин хvлээн авлаа.
Жинчид одоо гэдрэг эргэхээс єєр замгvй болсныг тодорхой мэдэх тул хэний ч шаардлагагvйгээр зvvн хойш хєдлєв. Бодол эргэлдэхээ больсон ажээ. Дорж, Данзан хоёр жингийн сvvлд зэрэгцэн явахдаа хэл сурах тухай ярилцав. Чухам хэрхэн сурахаа тэд огт мэдэхгvй байвч ноёны амнаас олонтой гардаг “кvай” гэдэг vгийг судалж эхлэв. Эцэст нь “Хурдан” гэсэн vг болов уу гэж тааварлан тогтоов. Дараад нь ноён нэг удаа уурлан нэг цэргээ загнахдаа “Шен-кv” гэж хашгирч байсныг санав.
-“Шен-кv” гэж юv вэ?
-Харин юv вэ? Бие биенээсээ шалгааснаа Дорж,
-Эднээс асууя.
-Yгvй чи хэл мэдэхгvй байж яаж асуух чинь вэ?
-Тун амархан гэж Дорж хажуудаа яваа гамингууд руу бєхийн нэг рvv нь гар сунган зааж” “Шен-кv!” гэлээ. Гэтэл єнєєх гамин цочин єєдєєс нь харан уурлаж: -Ний шен кv!” гэж хашгираад бусадтайгаа бєєн шуугиан болов. Иймд дорж, Данзан хоёр хараалын vг болохыг тодорхой мэдсэнийхээ дээр саяын хvний “ний” нэмсэнийг “чи” гэж байгааг нь мєн тодорхой мэдлээ. Тэгээд Дорж хажуугийнхаа хvнийг дэмий харааснаа цагаатгахын эрхээр Хvрэлийн ганц мэдэх “Буждоу” /мэдэхгvй/ гэдгээ хэлээд биеэ заалаа. Ингээд гамингууд инээлдсэн бєгєєд эндээс эхлэн жинчдэд тэдэнтэй танилцан найзархах зам нээгдэв.
Араас нь ноён унаа тайлгаа тэшvvлэн явлаа. vйл ажиллагааныхаа бvтэмжтэй яваад сэтгэл тvвшин, амандаа тэмээн тэшилттэй яг таг тохирсон аялгуутай нэгэн дууг аятайхнаар гиншигнvvлэн дуулна. Дорж, Данзан хоёрын дэргэд ирэхтэйгээ зэрэг дуугаа таслан “Дэн хао!” гэж хашгиран эрхий хуруу гозойлгон инээмсэглээд, єнгєрєн одохтойгоо зэрэг дуугаа vргэлжлvvлэв. Данзан хойноос нь инээмсэглэн харж байснаа:
-“Хао” гэдэг бол “сайн” гэсэн vг гэж хэзээ язааны мэддэг юм шиг хэлэв. Хариуд нь Дорж: “Дэн” гэдэг нь тун гэсэн vг. Ингэхлээр сая тэр ноён юv гэж хэлснийг чи мэдэж байна уу?
Данзан эгшин зуур бодсоноо: “Маш сайн” гэж хэлэв гээд гамингууд руу хандан сэлээдийт ноёныг дууриан эрхий хуруугаа босгон “Дэн хао!” гэв. Нєгєєдvvл хариу инээмсэглэн
-“Дэн хао!, Дэн хао!” хэмээн шуугилдав.
БОДУУШТАЙ ХЭРЭГ
Балданцэрэн улс орныхоо тухай онцлон бодох учир vзэсгэлэнт эмэгтэйн асуудал аяндаа мартагдан огоорч, Сvхбаатарыг сонирхсон асуудал нь хэвээр vлдсэн байлаа. Тэгээд гэртээ ирэхийг урьсан зурвас, бяцхан шавиараа явуулав. Yvнд єдєр тутам гадагш гарах завшаан тохиолдоосой гэхээс сэтгэл нь загатнах болсон шавь тэсгэлгvй баярлан явав. Ялангуяа Балданцэрэн Сvхбаатарын хаана байдгийг хэн хvнээс хамаагvй асуун сураглаж vл болохыг хатуу даалгасан явдал сэтгэлий нь ер бусаар хєдєлгєсєн ажээ. Єєрєєс дvv насны хvvхэд багачууд буюу эсвэл єндєр наст євгєд эмгэдээс сураглан хоёр єдєр гvйснийхээ эцэст Намсрай, Сvхбаатарын гэрийг арайхийн олж зурвасыг нь гардуулан єгєв. Хариуд нь Сvхбаатар гэрт нь очихыг татгалзан нар жаргахын ємнє Дунд голын хєвєєн дээр уулзъя гэжээ.
Yvгээр бол Сvхбаатар Балданцэрэнгийн ямар зорилгоор уулзах гэснийг тодорхой мэдсэн байх бєгєєд єєрєє мєн ямар нэг учиртай юм ярих гэж байгаа нь тодорхой байлаа. Балданцэрэн болзсон газар руу явж байхдаа Сvхбаатарын маш хянуур хєдєлж байгааг бахдан сайшаах тєдийгvй ийнхvv нэгэнт зорьсондоо тэсвэр хатуужилтэй зvтгэх нь магад гэж бодож явлаа.
Гvvр дээр ирэхэд дэнхэр vстэй нэг эхнэр, vе тэнгийн насны нэг хар хvнтэй гар хэлхэлдvvлэн хашуур тvшин бєхийж, хушуу холбон шивэр авир ярилцана. Нєгєє талын хашуур дээр дєрвєлжин тал булган тоорцогтой хєх чисчvv дээл дээр єргєн шар дурдан бvс ороосон залуухан эр доош тонгойн зогсоно. Балданцэрэн тvvний гэзэггvй ажихтайгаа зэрэг гамингийн албаны газар ажил хийдэг байж магад гэж дотор сэжиглэв. Гэвч хэн ч байлаа гэсэн сэжиг авахуулахгvй байхын чухлыг санахдаа арваад алхмын зайтай газар уг хашуурыг тvшин зогсов. Гvvрийн доорх гєлгєр мєсийг дэмий ширтэн байхад ард байгаа эр эм хоёрын шивэгнээн vргэлжлэн сонсогдоно. Чухам юу хэлэлцэж байгаа нь vл мэдэгдэх боловч хоёулны хамар хvчтэй шуухитнан янагийн халуунд ухаан жолоогvй шумбасныг илэрхийлнэ.
Эмэгтэйн дэргэр vс бол мэдээжийн хэрэг, бусдын эхнэр болсны шинж тэмдэг. Тэгээд энэ бусдын эхнэр энд хэнтэйгээ юугаа хийж явдаг юм бэ? Энэ хар хvнтэй янаг амраг байсны нь салган бусдад богтлон суулгаснаас ингэж яваа нь мєн мэдээжийн хэрэг байна. Гэвч хайр дурлал гэдэг хэчнээн халуун боловч хvн бас ингэж ухаан жолоогvй юм болох гэж vv гэж Балданцэрэн бодов.
Сvхбаатарыг ирэхэд Балданцэрэн хажуугийн залуугаас болгоомжлон
-Yгvй энэ чинь таньдаг хvн байх нь юv вэ? гэж гайхсан царай гарган мэнд мэдэв. Сvхбаатар учрыг мэдэн таних хvний ёсоор хариу мэнд мэдээд:
-Та энд юу хийж явна?
-Зvгээр. Салхинд гарч явна. Тэнгэр тун сайхан байна шvv.
-Тийм байна. Би ч салхинд гарч явна.
Сvхбаатар хажуугийн залууг сэм ажиж байснаа “Энэ юун хvн бэ” гэх байдлаар Балданцэрэн рvv харав. Хариуд нь Балданцэрэн: “Мэдэхгvй” гэж сэм хэлэв. Нэг хэсэг vг яриа тасрахад арын хоёрын хамрын шуухитнаан урьдаасаа арай ч илvvтэй болох шиг сонсогдоно. Хажуугийн залууг лавлан ажихад vг яриа сонсохын тєлєє бvх анхаарлаа тавин чих сунгаж байгаа шиг vзэгдэнэ. Иймд Балданцэрэн зєвхєн хоёр биендээ ойлгогдох аргаар хэлэлцэхийг эрмэлзэв.
-Сvvлийн vед миний бие тун муу болоод байгааг та дуулаа биз дээ.
-Yгvй, харин тийм гэсэн, одоо vзвэл царай чинь ч муу байна. Яагаад энэ вэ?
-Яахав. Энэ тэнгэрийн байдал. Аль намраас эхлэн жигтэйхэн болсноос л боллоо.
-Тиймээ. Энэ тэнгэрийн бсайдал хvн бvрийн бие махбодыг сvрхий хямруулж байгаа юм.
-Yгvй ер юу сайн бол?
-Харин ээ. Таны бодоход юу хэрэгтэй гэж бодож байна?
-“Бодовч бодын шийр дєрєв” гэгчээр ухаанд орсон юм юу ч vгvй дэмий гайхахдаа хэвтээд л байгаа.
-Хэвтэх дэмий. Бvр доройтно. Тэгсэнд орвол та ядаж гадуур дотуур яв. Эрvvл агаар амьсгал! Хэрэв бололцоо байвал алсад гаран цоо шинэ агаар амьсгалбал нэг учир олдоно бий. Хашир хvн ч ингэвэл дээр гээд байгаа юм.
Балданцэрэн “хашир хvн” гэдгийн нэг нь Жамъян, “алсад” гэдэг нь гадаадаас тусламж гуйх хэрэг гэж дотроо тааварлав.
-Алсад явж болно. Гэвч хаашаа явах вэ? гэхэд Сvхбаатар
-Уул ус, ой мод элбэгтэй хойд зvг байна гээд нэмэн тайлбарлахдаа: Yгvй юv гэвээ? Ховд зvгт vvрийн улаан туяа татсан гэв vv? Та энэ тухай дуулаа л биз дээ?
-Дуулсаан. Энэ ч одоо хоёр жилийн ємнє шvv дээ. Тэр цагт хvн муу ёр л юм гэж шагшаан шуугиан тавьж байлаа.
-Тэр ч дэмий яриа. Улаан туяаны vдшийнхийг муу, vvрийнх сайн гэдэг шvv дээ.
-Аа тийм vv. Сонин хэрэг байна даа.
Балданцэрэн мєрєн дээр нэг хvн ширvvнээр цохин гэдрэг татав. Эргэн харахад нvvрэндээ ов тов цоохортой, vvдэн шvднvvд нь орсгой Нямжав бээс гэгч байлаа.
Нямжав Балданцэрэнтэй дуу алдан мэндлээд, дараа нь Сvхбаатарыг харан: – Хээ, баатар! За манай баатраар сонин юv байна гэж мєн л танимхайрхсанаа: – За тэгээд мэдэж байгаа биз дээ. Энэ муусайн гамингууд толгой дээр гарч гvйцэж байгааг. Энэ тухай би Богдод бараалхах гэсэн чинь оройтож орхиод чадсангvй гэж єєрийнхєє хэргийг дэвэн дэлхийд мэдэгдэх гэсэн юм шиг хар тэнхээгээрээ хашгичин ярив. Yvнд нь хvн бvр цочин єєрийг нь ажих ажээ. Тэр дундаас Балданцэрэн онц цочин, хажуугийн сэжиглэлтэй залууг сэм заан цааш ярихыг хориглосонд Нямжав царай хувирган залуугийн дэргэд очин:
-Чи хэн бэ? Юу болоод чи хvний яриа чагнана билээ? гэж шууд омогдон хэрvvл эхлэв. Ингэхэд тэр vг дуугvй айн чичирчээ.
-Би мэдэж байна. Чи гамингийн тагнуул. Удахгvй тэр гамингуудтайгаа vнсэн чандруу болон хийсэхийг чи мэдэж байна уу? Тонил эндээс. Эсвэл чи цусаа холиулах чинь дутаад байна уу? гэж Нямжав ханцуй шамлан давшлаа. Єнєєх залуу vг дуугvй зугтлаа. Ард байсан эр эм хоёр ч зайлан одсон байв.
Ер Нямжавын энэ хэрцгий болоод болгоомжлон сэргийлэх ухаангvй явдал Балданцэрэнд мєн зайлан одох эрмэлзэл тєрvvлэв.
-Yгvй энэ чинь нар жаргаж байх нь юу вэ? Харилгvй горьгvй. За эрхмvvд амгалан морилцгоогоорой! гэхэд Сvхбаатар:
-За, за. Та юу ч атугай биеийнхээ муу байгаагийн хувьд маргааш дахин нэг гадуур яваад vз! Єдєр дундын vеэр Зvvн сэлбийн агаарыг онц сайн гэдэг шvv гэв. Энэ нь маргааш энд уулзъя гэсэн vг болохыг Балданцэрэн тодорхой ойлгож “за, за” гээд явав.
Харих замдаа Балданцэрэн, Сvхбаатарын хэлсэн vг бvрийг эргэцvvлэн хянав. “Хойд зvгт vvрийн улаан туяа татсан” гэдэг нь орост гарсан хувьсгалыг дурдсан ажээ. Тvрvvн ч мєн ингэж тааварласан билээ. Гэвч Балданцэрэн монгол орон оросыг хэзээ ч итгэж болохгvй гэж боддог тул би буруу ойлгосон юм болов уу гэж эргэлзэнэ. Юу ч атугай маргааш Сvхбаатартай нvvр учран хэлэлцэхэд бvх явдал аяндаа тодорхой болох шvv дээ гэж бодно.
Маргааш нь Балданцэрэн Зvvн сэлбэ дээр Сvхбаатартай уулзав. Голын гєлгєр мєсний захыг барин єгсєн явахад агаар тунгалаг, хvн амьтангvй сэлvvхэн байв.
-Одоо цагт бидэнд ємєг тvшиг болох улс ганцхан орос л байна даа гэж Сvхбаатарын хэлэхэд Балданцэрэн:
-Орос гэж vv? Оросынхоо шинж чанарыг бид мэднэ шvv дээ гэж гунигтайхнаар хэлэв.
-Тийм ээ. Оросыг бид мэднэ. Гэвч одоогийн орос урьдынхаасаа єєр гээд Сvхбаатар, Октябрийн хувьсгалаар ялан дийлсэн оросын ажилчин тариачин ба тvvний зєвлєлт засгийн гадаад дотоод бодлогын тухай ярьж эхлэв. Тэр ярианы нь ихэнхийг Балданцэрэн урьд ємнє дуулсан бєгєєд тэр тухайдаа єнгєн дээр элдэв сайхныг цууриатуулах нь эдvгээгийн улс орон бvхний нэг гол арга гэж vзэн єнгєрvvлсэн байлаа. Одоо ор тас дуулдаагvйгээс зєвлєлт засаг гэгч нь, хаант засгийн vед монголыг эзлэн авах бодлого явуулж байсныг шууд илэрхийлсэн нэгэн зvйл, удаа дараагийн тогтоосон зvй бусын гэрээ ба эрх мэдлээ гvнзгийрvvлэхийн vvднээс зээлдvvлсэн мєнгє, эд хогшил, элдэв юмсыг бvрмєсєн хэрэгсэхгvй болгосон хоёр дахь зvйл. Эдvгээ монгол орныг тусгаар улс гэж vзэн харилцаа холбоо тогтоох гэсэн гурав дахь зvйл байлаа. Гэвч Балданцэрэн эдгээрийг бахдан сайшаахын оронд: “Энэ сайхан дуу хоолойн цаана ямар нууц байх юм бол доо” гэдэг асуудлыг єєртєє тавин бодно. Гэтэл Сvхбаатар:
-Одоо цагт бидэнд тvшиг болох улс ганцхан энэ улаан орос доо гэж давтан хэлэхэд Балданцэрэн:
-Бодууштай л хэрэг байна гэлээ.
-Бодохыг ч бид бодсон л доо. Одоо ганцхан ажил хэрэгтээ зориглон орох л vлдээд байгаа юм гэхэд нь,
-Yнэхээр бодууштай хэрэг байна шvv гэж улмаар давшуулан давтав. Тэндээсээ хоёулаа эргэн гэдрэг буцав. Хvрээний захад орж ирээд салалцахдаа: -Нээрээ бодууштай! Гэж Балданцэрэн гурав дахь удаагаа давтлаа.
Ганцаар урьд ємнє явж vзээгvй гудамж уруудан явж байхад нь нэг хvн хажуугаас нь: – Хvvе Балданцэрэн ээ! гэж дуудан гvйн ирэв. Тэр нь Нямжав байсан байлаа. Амар мэндээ мэдэлцэхийн оронд,
-Би тvрvvн чиний Сэлбэ єгсєн явж байхыг чинь харсан гэж инээмсэглээд: – Yгvй хажууд чинь хэн явав, Сvхбаатар уу?
Энэ асуудалд Балданцэрэнгийн сэтгэлд “Чи хэн бэ?” гэдэг бодол тєрvvлэв. Юу ч атугай энэ хvний ємнє vнэн нvvрээ vзvvлэхээ байя гэхдээ Балданцэрэн:
-Євгєний чинь бие муу. Yргэлж толгой євддєг болоод гарсан юм. Харин та энд юу хийж явна даа?
-Би юу? Дvйнхорын да ламд бараалхана.
-Уухай. Онц хэрэгтэй юу?
-Тийм. Мэдэж байгаа биз дээ. Энэ муусайн гамингуудыг?
-Мэдээд ч яах юм билээ дээ?
Нямжав царай хувирган бухимдаж:
-Нэгийгээ vзэлцэхгvй юу? Гэтэл чамаас эхлэн хар амиа бодох нь юу вэ? Yхсэн хойноо, хэзээ боловч єнгєрєх цаг нас. Тvvнийг улс орондоо зориулахгvй юм бол юу хийнэ.
-Yгvй. Яалаа ч гэсэн нэмэргvй байвал яана.
-Нэмэртэй. Дээр чинь бурхан. Доор чинь ард тvмэн. Дэргэд чинь хань нєхєд бэлэн байна.
-Гэлээ ч нэмэргvй биз дээ.
-Хай эцэс, зориг байвал юуг ч ялна. Ганцхан тvvнийг мэдэхгvй тэнэг хvмvvс гэж хэлэнгvvт тухайлбал чи мэт юмнууд Балданцэрэнгийн нvvрийг ширтэн сvvл хавчин айн чичирнэ.
-Мэдэхгvй.
-Яагаад чи мэдэхгvй байна?
-Яахав. Мэдэхгvй гэдэг бол мянган vгний таглаа гэж Балданцэрэн бvх явдлыг инээдэм тоглоом болгон хувиргахыг оролдов. Нямжав vнэхээр гутрах мэт хараагаа доош буулган санаа алдаад, салах ёс гvйцэтгэлгvй эргэн явав. Балданцэрэн нэг vе гэмгvй нєхрийн сэтгэлийг дэмий гутааж орхив уу даа гэж бодсоноо нэгэнт ийм болгоомжгvй ам задгайтайгаас хойш би тvvний ємнє сэтгэлээ нуух нь зєв шvv дээ гэж сэтгэлээ ариутгав. Гэртээ ирээд Балданцэрэн, єнєєх л орон дээр гэдрэг харан хэвтдэгээрээ хэвтэв. Сvхбаатарын ємнє “бодууштай хэрэг” гэж хэлснээрээ бодож гарав. Хамгийн тvрvvн цагаан байсан орос улаан болсноор vр vндсээрээ єєрчлєгдєх vv? гэдэг дээр сэтгэл очив. Гэтэл гуйвах юм алга. Орос хvн орос чигээрээ байх нь гарцаагvй тєдийгvй цагаан байхдаа эзэлж байгаагvйгээ улаан єнгєєр барах гэсэн хэдэн давхар нууц бодлоготой байвал яана гэж бодогдоно. Хоёрт нь бvх дэлхийн vгээгvй ядуус ба колоничлогдзсон орны ард тvмнийг санал хvчээ нэгтгэн эрх чєлєєгєє ол гэж уриалахын зэрэгцээгээ хаант засгийн монгол руу явуулж байсан бvх бодлогйн нууцыг хайр найргvй илэрхийлэн хойшдоо тусгаар улс гэж vзнэ гэсэн тухай бодов. Гэтэл єнгєрсєн хаант засаг нь мєн л дэлхий дахины амар жаргал, бага буурай улс оронд тусгаар тогтнол гээд тvvнийхээ тєлєє єєрийн улсыг балран мєхтєл нь тэмцэнэ гэж хэлдэг байсан нь санагдана. Ингэхэд ер элдэв сайхныг аман дээрээ хэлэх нь эдvгээ цагийн их гvрэн болгоны худал хуурмаг, зєвхєн єнгєний явдал шvv дээ гэж тодод бодогдов.
Балданцэрэн улаан оросыг бvрмєсєн ойшоохгvй болсныхоо эцэст Сvхбаатарын улаан оросыг тvшиглэх гэсэн шийдэмгий санаа, нэгэнт зорьсноосоо эс буцах онцгой чанар хоёрыг тодорхой мэдсэнийхээ хувьд биеэ эртхэн зайлуулахыг чухалчлав. Тэр байтгуай Балданцэрэн одоо Сvхбаатарын ємнє гэмтэн этгээд болсон шиг нvvр учрахаас халшрах болсон учир єдрийн цагаар гадагш гарахаа больж хоёр дахь єдрийнхєє орой vдшийн харанхуйгаар гэрээсээ гарав. Ингэх ёстой гэж бодон санах юv ч vгvй зєвхєн агаар амьсгалахын тєлєє байлаа.
Нэг хашааны хаалганы ємнє бємбєгєн дугуйт сvйх тэрэг зогсож байгаа дээр тулан очсоноо хаа яваагаа мэдэв. Том нэхий дээлтэй євгєн жолооч суудал дээрээ ханцуйдаа гар зєрvvлэн, биеэ хураан суусныг vзэхэд энд ирсээр нэлээд удсан болов уу гэлтэй ажээ. Хажуугаар нь аажуухнаар гишгэлэн гарахад шударга хєгжмийн авиа сэтгэл татан цуурайтана. Цааш холдон явахад хєгжмийн авиа бvдгэрэх бєгєєд Балданцэрэн єєрийн эрхгvй эргэв.
Хаалганы зvг амьсгаа даран ойртоход хєгжмийн авиа чангарсан тєдийгvй єнєєх vзэсгэлэнт эмэгтэйн эхлэн дуулах сонсогдов. Энэ удаа эмэгтэй хятадаар биш монголоор:
Гадаад монгол тєрийн vнэн цагаан боолыг
Ганц биеийн ємч мэт эндvvрэл болгоод
Гасалгах, бvрэлгэх, мєлжихєд шунагч
Гамшиг онол тэнгэрт цаазтай бус уу.
Эгэл боол хvндлэхийн ёс их байтал
Эрхэм ихэс асрахын журам бага гутамшиг
Эзэн тєрийн хишгээр дэлгэрч байтал
Yvрд мєлжихийг хичээгч гутамшиг
гэх мэтийн vгс чихэнд баригдана.
Yнэндээ Балданцэрэн энэ эмэгтэйг хайр дурлалын vvднээс сонирхохын учир энд эргэлдэж байгаагаагаа бусдад мэдэгдэхгvйг хичээх ажээ. Тэрний хажуугаар хоёр удаа явсны дараа дахин явахад бэрхтэй болсон бєгєєд тэрний ард уртаашаа гучаад алхам нааш цааш холхино. Гэнэт эмэгтэй дуулахаа болино. Авиа тасрах нь харамсалтай санагдана. Гэрийн хаалгаар нэгэнт хvн гарах сонсогдоход сэтгэл тvгшинэ. Хашааны хаалгаар хоёр хvн цувран гарч ирсний нэг нь Жамъян нєгєє нь vзэсгэлэнт эмэгтэй биеэрээ байлаа. Тэднийг хашааны харанхуй сvvдэрт бие хорогдуулан ажихад зvрх бvр хvчтэй цохилно. Тэрэгний хажууд хоёулаа зогсон хэдэн vг хэлэлцэх нь Жамъян ямар нэг зvйл дээр сургамж єгєх бололтой.
-За яв даа! гэхэд эмэгтэй: “Жа” гээд євдєг даран мэхэсхийгээд тэргэндээ оров. Жамъянгийн буцан ороход тэрэг аажуухан хєдлєв. Балданцэрэн хойноос нь єєрийн мэдэлгvй дагасан ажээ. Тэр дорхноо гvйцэн ард нь ирсэн боловч зэрэгцэн очихоосоо халшрана. Эмэгтэйн гоо сайхан царай, оюун билэг тєгєлдєр магнай, уран тунгалаг хоолой, шударга цохидог сайхан гар тэр бvрээрээ сэтгэлд тусан бодогдож дэргэд нь нэг тавтай суун ажиглах хvсэл оргилно.
Жолооч баргил бvдvvн хоолойгоор “чуу” гэж мориндоо ташуур єгєн шавхийлгэв. Морь нь урагш зvтгэн шогшиж, тэрэгний бємбєгєн дугуйнуудын эргэлт хурдсав. Морь тэрэг шєнийн харанхуйд бараагvй болж нэг vе зєвхєн туурайн чимээ сонсогдож байснаа бас тасрах нь тун аягvй. Бvх ухаан санааны хагасыг аван одох шиг болно. Тэндээс хашааныхаа хаалган дээр ирэхэд бас л жаахан гадуур явууштай бодогдоно. Ингэж холхих нь бас юуны тєлєє вэ гэвэл саяын эмэгтэйн хойноос тэмvvлсэн сэтгэл байлаа. Дээш харахад vдшийн гялайн “Бямба гариг” орой дээр орчин тойрныхоо олон оддоос онцгой гэгээ гэрэлтэйгээр нvдэнд тусах нь єнєєх vзэсгэлэнт эмэгтэй тvргэн уулзан танилцах гэж яаруулаад байх шиг санагдана.
Ер Балданцэрэн энэ шєнийн энэ мєчєєс эхлэн тэр эмэгтэйг улам хvчтэй хvсэн мєрєєдєх боллоо. Улс тєрийн тухайд гэвэл “тєрийн тєлєє оготно боож vхнэ” гэгчээр миний элдвийг бодон санаа сэтгэлээ зовоохын хэрэг юу билээ? гэж єєртєє асуудал тавина. Заримдаа бvр тэр тухай огтын мэддэггvй хvн болох ч гэж эрмэлзэнэ.
АЙЛ ГЭР БОЛОХ ЭРМЭЛЗЭЛ
Яг арван наснаасаа аваад арван ёс хvртлээ эрхэм их буурал багшийн зарлигийг єчvvхэн ч гажуудуулахгvйг хичээнгvйлэн сууж элдэв тєрлийн эрээн цаасыг єдєр бvр єглєєнєєс аваад vдэш болтол шагайж байхдаа эгэл хvний биед олдошгvй чухлыг єєртєє хурааж байгаа гэж боддог байсныг одоо эргэыцvvлэн vзэхэд ер базаалтай юм биш. Харин айл гэр болох ба аж тєрєн амьдрахын чухлыг мэдэхгvй, чадахгvй болсон шиг санагдан гол гонсойно. Энэчлэн хорин нэг хоёртойгоосоо аваад гучин нэг хоёр хvртэл тєрийн хар хvн гэгдэж дан улс тєр засаг захиргааны ажилд зvтгэж байхад мєн тэр цагтаа эрхэм дээд хэрэгт зvтгэж байгаа шиг бодогдон унтах нойр, амрах цагийг мартуулж байсныг одоо vзэхэд мєн шал дэмий, улс тєрийн хэнээрхэл болж явснаас єєр юу вэ гэж бодогдоно. Ингээд чухам амьдрал дээрээ ямраар єсєн хєгжив гэвэл: хувцас хунарыг ариун цэвэр, ёс журмын дагуу ємсєх, явах гишгэхдээ удаангvй, тvргэн ч vгvй байх, хараал хэрvvлийг цээрлэх, унтах нойр, идэх хоолондоо хэмжээ барих, vг ярианд хянуур, элдэв хэрэгт сул vг єгvvлбэргvй байхаас авахуулаад элдэв хэрэг, хvний явдал, тvvх шашдир, утга зохиол, жирийн нэгэн аман зохиол дээр боловч цаад чанар vндсэн агуулгы нь гурван давхар хянан, гурван талаас нь тайлбарлах ёстой гэсэн євгєн багшийн сургамжийг цаг ямагт хатуу баримталсаар тvvнийг нэгэн ёсны єєрийн бие махбодтой хамт тєрсєн авъяас бэлэг болгосон ажээ. Гэтэл одоо vvнийг боловч эргэцvvлэн vзэхэд олон тvмнээс гоц тасарсан тєдийгvй ингэж тасарснаараа олон тvмнийг єєртєє татан бишрvvлэх замд орсноос єєр юмгvй байлаа. Энэ учраас одоо єєрийн суугаа гэрийг єєрєє барьж чадахгvй адуу малыг хариулан єндєр шєнє хоёрыг єнгєрvvлэх байтугай, уургуу барин адуунд очоод унаа морио юvлж vл чадах бєгєєд тvvний оронд энэ тэр дээр цэцэрхэх, номчирхох, хууль цааз, ёс ямба дурдахаас цаашгvйгээ санахад єєрєє єєрийгєє амьдруулагч ч биш, олон тvмнээр тэжээлгэх мэргэжлийг олсон луйварчин шиг санагдана. Ер аж тєрєн амьдрах, айл гэр болон батжихыг боддоггvй явсны улмаас янаг амрагийн гvнд орж чадаагvй байх бєгєєд бvрэг ичимтгий, бусдаас гажуу болсноо санахад гутралтай ажээ. Гэвч єєрийн биеийг єдий болтол єєр бусадтай нэг их хавьтуулаагvйн эцэст єнєєх эмэгтэйтэй дайралдан тvvнийг єдрийн бодол, шєнийн зvvд болгон мєрєєдєх болсноо vзэхэд эрхгvй нийлэхийн хувь ерєєл байгаагаас энэ болов уу гэж сэтгэгдэнэ.
Амьдралаа бvрмєсєн єєрчлєхийг шийдээд єв хєрєнгє, эд хогшил, юу юутай болохоо бvртгэн vзэхэд ойр зуурын юм агуулах бяцхан байшин бvхий хоёр тал хашаа, сууж байгаа дєрвєн ханатай гэр, сольж ємсєх хувцсууд, мєнгєн янчаан гурван зуу орчим байна. Энэ бол Балданцэрэнгийн автономит засгийг анх торнин тогтсоноос аваад гамингийн гарт орсон унах эцсийн єдрийг хvртэл албан ажил хийхдээ ганц улаан мєнгийг дэмий vрэгдvvлэлгvй хураасан нь байлаа.
Хєдєєд ар гэр нь нэлээд малтай баян. Гэвч Балданцэрэн нэгэнт тэндээс хар багаасаа тасарч малын захаас холджээ. Хоёрт гэвэл: Тав зургаан жилийн ємнє эцэг эх хоёроо ойр ойрхон нас барснаас нь хойш хvнд гутралд дарагдан, очихоо больсон бєгєєд гал голомтыг хvлээн авсан ах, дvv нараас авах байтугай горьдох ч эрхгvй гэж бодно. Харин ах Буджав гэгчийнхээ жилийн жилд гурван хонины мах, жаал зугаа цагаан идээ, таван тэмээ тvлээ оруулж єгдєгт нь баярлана. Yvгээр нь Балданцэрэн одоогийн хамт суугаа шавь Намсрайн ирэхийн ємнє нэг хятад тогоочтой байхдаа ч болов сэрvvн улирлын зургаан сарыг элбэг чаддаг байжээ.
Єнгєрсєн амьдрал ийм бєгєєд єв хєрєнгє нимгэн, эхнэр авна гэхэд сvй бэлэгт нь юу єгєх, найр хуримыг хэрхэн юугаар єнгєрvvлэх, ядаж орон гэр зайгvй, vvнээс цааш ханилан суусны дараа урьдын амьдралд хvрэлцэн байсан бvхнээрээ хvрэлцэхгvй болох зэргийг санахад єєрийн эрхгvй зориг мохууштай. Гэвч Балданцэрэн тэр эмэгтэйгээс сэтгэлээ буцаан авч эс чадна. “Эрхгvй бvтэх болов уу” гэж хоосон горьдохынхоо дээр “яаж ийм байгаад нэг болгоё” гэж бодно. Гэтэл гай газар дороос гэгчээр гарз бас дороосоо гарч ирнэ. Нэг єдєр шавь нь:
-Багш аа. Єнєєєх Арвагай… гэж vгээ эхлэхэд нь,
-Юун Арвагай билээ? Арвагай гэж хэнийг хэлнэ вэ?
-Яагаав дээ єнєєх євчтєн. Тэр маань одоо эв эрvvл болсон шvv дээ.
Суваргын ёроолд хаягдал vхлvvт хэвтэж байсан хvнийг Арвагай гэдэг байжээ. Тvvнийг Балданцэрэн сvvлийн vед ор тас мартсанаа сая санав.
-Ашгvй дээ. Одоо нэгэнт эрvvл болсон бол орон нутгаа бараадвал барав даа гэхэд, шавь:
-Энэ тухай ярьсаан. Гэтэл тvvнд чинь мєнгє янчаан хэрэгтэй болох шvv дээ.
-Тэгвэл яахав. Єєрєє ажил хийж мєнгє олно биз дээ.
-Ажил хийж мєнгє олох нєхцєлгvй гэнээ. Тэгээд танд нэг бараалхан зам мєрєє заалгах хvсэлтэй гэх юм. Хэзээ ирvvлэх вэ?
Балданцэрэн тэр хvнийг мєнгє янчааны тусламж гуйх гэж байгаа гэж бодож хємсєг зангидав. Урьд ємнє зарцуулснаа бодож vзэхэд хорь гаруй янчаан болсон байх бєгєєд гэвч Балданцэрэн “Одоо яая гэхэв туслахаас л биш дээ” гэж бодохдоо:
-Надтай уулзах хэрэггvй. Зvгээр энэ мєнгєєр хоёр хонь худалдан авч мах болгон наймаалж хєл залгахыг бод! гэж хэл гээд найман янчаан гаргаж єгєв. Гэтэл бас тэр эрийн тамтгаа алдсан муу хувцастай нь санаанд оров. Ер хvн хувцасгvй байсаар бусдад эс тоогдон ажил хэрэг явцгvй болох явдал байдаг тул дахин хэдэн янчаан єгєх билvv? гэж бодсоноо больж, єєрийнхєє бага зэрэг эдлэгдсэн чисчvv дээл, нэлээд хуучирсан боловч гамтай эдэлсэн гутал, дотуур гадуур ємд цам.. зєвхєн малгайнаас бусдыг бvрдvлэн єгєхєєр боллоо. Эдгээрийг шавь нь энэ тэрийг онгичин цуглуулж аваад боож эхлэхий нь vзэхэд тус бvрнээ хэрэгцээтэй зvйлс байх тєдийгvй мєнгє тєгрєгийн vнэ хvрэх зvйл бас байх тул Балданцэрэн дотроо харуусна. “Дахин бас гай болно бий” гэж бодохдоо,
-Yvнээс цааш дахин горьдох хэрэггvй гэж сайн хэлээрэй гэж хvйтэн царайгаар захилаа.
Ийнхvv нэг хэргээс биеэ зайлуулсан боловч хоёр дахь хэрэг мєн л доороосоо гарч ирлээ. Шавь Намсрай єєр нэг єдєр гадуур яваад ирэхдээ:
-Сvхбаатар таныг гэртээ ирнэ vv? гэж байна гэв.
-Чи хаа дайралдав гэхэд,
-Би гэрээр нь орсон юм.
-Аа! гээд Балданцэрэн шавийнхаа Сvхбаатарынхаар байн байн ордог болсныг дотроо тааварлаад єєрийнхєє биеийг мєн Сvхбаатарын зорьсон vйл хэргээс даруй зайлуулахыг бодов.
-Бие муу.Ужиг євчин хvрсэн, ойрын хугацаанд очих нєхцєлгvй байна гэж хэлээрэй гэв. Гэвч уг хэрэг ингээд зогссонгvй долоо хоногийн дараа шавь:
-Сvхбаатар таныг ямар боловч єнєє орой Жамъян гvн гуайнд нэг очиж vзнэ vv? гэлээ гэв.
-Ямар боловч гэсэн гэж vv? гэж цочин асуухад
-Тийм дээ. Намайг заавал хэлээрэй гэсэн.
-Яах гээ юм бол мэдэв vv?
-Мэдсээн гээд шавь урагш бєхийн: -Намын журамт нєхєд цугларан чухал хэрэг хэлэлцэх юм гэнэ билээ гэж хоёулхнаа байгаа атлаа шивнэн хэлэв.
Балданцэрэн тун их гайхлаа. “Юун намын нєхєд вэ? Улаан оросыг тvшиглэх нэг нам бий болсон хэрэг vv? Энэ дэмий: Єнгє хувирсныг vр vндсээрээ єєрчлєгдсєнд бодож яавч болохгvй!” гэж бодсоноос гадна, “над улс тєрєєр хєєцєлдєхийн хэрэг алга. Тvрvvчийн явсан, зvтгэсэн бvхэн талаар єнгєрсєнд сэтгэл ханан, зvгээр аж тєрєн амьдрахыг бодъё” гэж бодлоо. Намсрай хажууд нь юу хэлэхий нь хvлээх байдлаар амы нь ширтэнэ. Цай чанахаар зууханд хийсэн хуурай хар мод тас няс оч vсэргэн дуугарч, яндан зуух хvнгэнэн байх vед Намсрай тогоогоо тавихыг мартан суусаар,
-Эртээр чи намайг ужиг євчин хvрээд байна гэж хэлээрэй гэснийг хэлсэн vv?
-Хэлсээн!
-Тэгвэл уг євчин одоо улмаар хvндрээд байна. Нєхдийн vйл хэрэгт оролцож чадахгvй нь гэж хэлээрэй гэв.
Намсрай гунигтайгаар “Жа” гээд босон vvрд рvv явснаа,
-Таны энэ vгийг чинь би шууд хэлэх хэрэг vv?
-Тэг гэж Балданцэрэн уцаарлан зандрах аятай хариулав.
Намсрай даруй эргэн, гэрээс гарахдаа уурласан байдлаар хаалгаа пяс буулган савав. Ард нь гэр анир чимээ болон vлдлээ. Зууханд тун саяхан оч vсэргэн дvрэлзэж байсан гал хvртэл унтрах тийш хандсаны хажууд Балданцэрэн ганцаар, шавийнхаа тухай: “Энэ маань Сvхбаатарын vйл хэргийг намайг эрхэмлэхээсээ илvvтэй vзэх болсон байх нь юv вэ” гэж бодов.
Цааш бодож vзэхэд Сvхбаатар насанд хvрээгvй хvvхдээр юу хийх билээ? гэмээр байвч энэ тэртэй хэл авалцах, гадуур дотуур юу болж байгааг тагнуулахад хvvхэд онц хэрэгтэй байж болмоор шиг санагдана. Ер шавийнхаа сvvлийн vеийн байдлыг хянан vзэхэд євчтэй хvнийг эргэх нэрийдлээр єдєр бvр явсныг нь Сvхбаатараас хоёр дахин хэл авчирсантай нь харшуулан vзэхэд євчтєн рvv биш, Сvхбатар рvv гvйдэг байжээ гэж бодогдоно. Иймд Балданцэрэн шавиа ойрын хугацаанд оронд нутаг руу нь явуулъя гэж бодлоо. Гэтэл єєрийн нь сэтгэлийг булаасан эмэгтэй санаанд нь оржээ. Тvvнтэй уулзах, ядаж нэг бараагий нь харахсан гэхдээ гэрээс гарав. Тvvний гурван хоног тутмынхаа орой багшдаа бараалхдагийг мэдсэн тєдийгvй зvvнтэйгээс ирдгийг нь тодорхой мэдсэн байжээ.
Энэ удаа Балданцэрэн єнєє эмэгтэйг Зvvн сэлбийн гvvрээр морь тэрэгтэй гарч ирэхий нь хараад, нэлээд холоос мэдэв. Хажуугаар єнгєрєхєд нь таних хvний ёсоор толгой дохин мэндэлсэн боловч яаж ч чадсангvй билээ. Yдэш харанхуй болоход Жамъянгийн хашааны хавьд очих эргэлдэж, эмэгтэйн шударгаа цохин шvлэглэн дуулж байхыг мєн л олж сонслоо. Эцэст нь эмэгтэйн гэрээс гарах чимээг хашааны булангийн сvvдэрт хоргодон бараа сvvдрий нь зєвхєн холоос харан хоцорчээ. Гэвч Балданцэрэн дараачийн гурав дахь хоног дээр гэрээс нэлээд эрт гаран Сэлбийн гvvрийг єнгєрєн консулын дэнж дээр гаран эргэлдсэн бєгєєд тэр эмэгтэйг Наймаа хотоос ирдгийг нь олж харав. Ойртон ирэхэд нь энгийн яваа хvн болох гэж баруун тийш чиглэн аажуухан алхав. Морин туурайн чимээ юу юугvй ойртон ирэхэд хажуу тийш эргэн:
-Та сайн байна уу? гэж жолоочид мэндлээд:
-Та намайг жаахан газар дєхvvлж єгнє vv гэж гуйлаа. Жолооч мориныхоо амыг хойш татав. “Ингэнэ ч биз ээ” гэж Балданцэрэн дотроо хvлээж байсан ажээ. Баярласан царай гарган тэрэгний нь хажууд очин эмэгтэйг хараад:
-Yгvй та яваа юмсан уу? Би ийшээ жаахан газар дєхєх гэсэн юмсан гэж тээнэгэлзэх явдал vзvvлэв. Ингэхийг Балданцэрэн тун саяхан бодсон бєгєєд эмэгтэйгээс нар мандах мэт сайхнаар инээмсэглэн:
-Зvгээр та суу! гээд хажуудаа тавьсан шударгаа аван євєр дээрээ тавив. Ингэхийг нь ч Балданцэрэн дотроо хvлээж байсан хэрэг.
-Хэрэв болгоовол гэрийнхээ гадаа ч хvргvvлж болох шvv дээ гэхэд нь Балданцэрэн ингэж хэлнэ байх гэж огт бодоогvйдээ самгардан:
-Зvгээр. Би ингээд бууна гэж хэллээ. Ер эмэгтэйн хажууд сууснаас хойш нэг л биш. Зvрх цохилон, нvvр улайна, тvр зогссон тэрэг урагш хєдлєн бємбєгєн бvрээст дєрвєн дугуй нь чимээгvйхэн эргэлдэж уян хатан намуун нь илэн таалах мэт намилзана. Уг тэрэгний бvрхvvл суудлын ар ба хоёр талын хажууг тавтай халхалсны дээр урд талын онгорхойг зузаан цагаан нэхий дээлтэй жолооч бvх биеэрээ таглан миний ард та нар юу дуртайгаа хэлэлц! Yнсэлцсэн ч болно гэсэн шиг чиг ажиггvй явна. Гэлээ ч Балданцэрэн эмэгтэйтэй ярилцах юм алга. Уг нь бvх юм урьдчилан бодсоноор бvтэмжтэй нь аргагvй явагдаж байсан нь харин эмэгтэйн хажууд сууснаас хойш тэр талаас айхавтар халуун цогион урьдын хэмжээлшгvй тэмvvлж байсан хайр замхран арилж, оронд нь ичих, зовох, бишvvрхэх гурав цээжинд хуралдан хоолойд тулан бєєгнєрнє. Эмэгтэйг нvднийхээ булангаар сэм ажихад тvvнд ичиж зовсон юм ергvй. Ханцуйдаа зєрvvлсэн гар нь шударга цохих дасгал хийж байгаа бололтой хєдєлж, амандаа шvлгийн ая эшиглэнэ. Yvнд нь Балданцэрэн хор хєдлєн зориг орж:
-Энэ чинь юун сайхан ая вэ? Жаахан чангаар эгшиглэнэ vv? Би сонирхъё.
-Yгvй энэ бол хятад шvлгийн ая. Бодвол танд тєдий л сонирхогдохгvй биз ээ. Би зvгээр нэг монгол шvлэг аялъя.
-Зvгээр. Би ойлгоно. Эртээр багшдаа шvлэглэж байхад чинь би ойлгож тун их сонирхсон.
-Аа тийм vv гээд эмэгтэй хvvхэд шиг баярлан хоолой засан эшиглэж эхлэв. Энэ нь Балданцэрэнгийн сэтгэлийг аргадах мэт тайвшрууллаа. “Хvн, хvний уран авъяасыг сонирхохдоо нvд тавин ширтэх бол ерийн хэрэг шvv дээ” гэж сэтгэлээ ятган эгцлэн харахад царай нь тун сайхан. “Би єєрийнхєє уран чадварыг юм мэддэг нэгэн залуу эрийн ємнє зvгээр л гуйсны нь урманд сонирхуулж байна” гэж бодсоноороо тэр эмэгтэйн царай хэвийнхээ сайхнаас хэдэн хувь сайхан болоод байсан эжээ. Аялах дуулах нь бас сайхан хєгжимгvй боловч тэрэгний зєєлєн донсолгоо, урдах морины хєл сунгасан гишгэлтийн чимээтэй яв цав зохиолдсоныг хэлэх vv. Балданцэрэнд урьдын нь ухаан жолоогvй дурласан сэтгэл нь эргэн ирж, ичин бишvvрхэхийг бvрмєсєн мартуулав. Эмэгтэй гэнэт дуулахаа зогсож Балданцэрэнг эгцлэн харж:
–Ингэхэд танайх хаа билээ?
-Манайх уу? гээд Балданцэрэн урагш бєхийн тэрэгнээс толгой гарган харав. Хашаа нь хэдэн гудамжны ємнє єнгєрєх гэж байгаа vзэгдэнэ. Эмэгтэйтэй Балданцэрэн хэдэн алхам боловч хамт явахыг хvсэх ажээ.
-Манайх болоогvй байна. Багшийнхаас чинь цаана байдаг юм.
-Аа тийм vv? гээд эмэгтэй дахин дуугарсангvй. Нэг vе дуу чимээ тасран эл хуль оргив. Жамъянгийнхыг ойртоход эмэгтэй жолоочоо Тvвшин гуай гэж дуудан:
-Та багшийн гудамжаар оролгvй арынхаар нь яваарай гэлээ. Жолооч эргэж харалгvйгээр “За” гэх нь сонсогдов.
-Yгvй чигээрээ явбал яасан юм бэ? Зам гажуудах явдал алга гэж Балданцэрэн зєвхєн яриа єдєєхийн vvднээс хэлэв. Эмэгтэй:
-Яршиг гэж цочин хэлснээ доош харлаа.
-Юунд тэр вэ гэхэд
-Би танай багшийн гудамжаар орохоосоо айж байна.
-Юунд тэр вэ?
-Багш тантай хамт явж байхыг харвал яана гээд эмэгтэй ичин нvvрээ дарав.
Нэг мэдэхэд Жамъянгийнх аль хэдий нь єнгєрч хvрээний баруун захад гарах гэж явав.
-За манайх энд. Би бууя гэхэд эмэгтэй:
-Аа тийм vv, чухам аль хаалга нь вэ?
-Тэр хаалга гэж толгой хєдєлгєн заасан болов.
-Тэгвэл та нэгтээ ирснийх хаалган дээрээ буу л даа.
-Yгvй тэгэхнээн ч яахав.
Урагш харсан хаалгануудын гурав дахийг єнгєрєєд дєрєвдєх дээр нь Балданцэрэн “Манайх энэ” гэж тэрэгнээс бууж:
-Номоо сайн шvvлгээрэй! гээд гадаагаа ирсэн хvний ёсоор их бага хоёр хаалганы багын оньсон сурыг татан орох гэтэл єєдєєс уяанаасаа алдуурсан хvзvvндээ хонхтой нохой ирлээ. Хаалгыг єєр рvvгээ татан эргэж:
-За замдаа сайн яваарай! гэж нэмэн хэлэв.
Энэ зуур тэрэг гэдрэг эргэх гэж нарийхан гудамжнаа хєшилдєн тэвдэж байсан учир эмэгтэй Балданцэрэнгийн нохойноос хэрхэн айн сандрахыг хараахан олж хараагvй байлаа. Тvvгээр vл барам Балданцэрэнгийн сvvлчийн ер бусын байдлаар хэлсэн vг сэтгэлд нь нэгийг оруулсан ажээ.
-За за та єєрєє сайн сууж байгаарай! гэж эмэгтэй ичих баярлах хоёр давхцуулан инээмсэглэв. Тэгээд уг гудамжийг шувтран булан тойрох зуураа тэрэгнээсээ толгой гарган хоёр дахин эргэж харсан бєгєєд тэр бvр дээрээ Балданцэрэнгийн зогссоор байгааг харан сандран эргэв.
Балданцэрэн эмэгтэйн бараа ор сураггvй болсон хойно гэр рvvгээ явлаа. Сэтгэлд нь тvvний хэлсэн vг, хєдєлсєн хєдєлгєєн нvvр царай нь намба тєрх нь нvдэнд тусан бодогдоно. Ялангуяа “Би эртээр багшдаа шvvлгэж байхыг чинь бvрэн ойлгон сонирхсон” гэхэд яахын аргагvй хvvхэд шиг баярлан, ариун цагаан сэтгэлтэйгээ vзvvлсэн хоёр дахь явдал, хамгийн эцэст гудамж шувтран булан тойрох зуураа хоёр дахин эргэн харсан эдгээр явдал сэтгэлд нь vvрд саламгvй vлдлээ.
ГУРАВДАХЬ УУЛЗАЛТ
Гурав дахь удаагийн уулзалтыг Балданцэрэн урьдынхаа адил хоног тоолон хvлээж чадсангvй. Хоёр дахь хоногийн єглєє Наймаа хот руу явав. Гэрээс гарахад том том дугуй хээтэй бор хул торгон дээл, тvvн дээрээ цэнхэр бvсээр хошмоглон эмжсэн эмжээртэй, алтан саа хээтэй ухаа ягаан торгон хантааз ємссєн бєгєєд ардаа хэт хутга, урд руугаа хєєрєг дайлан тавилаа. Ер отго жинст малгайнаасаа бусдыг хэрэглэсэн ажээ. Урьд ємнє гэвэл Балданнцэрэн Богдод бараалхах буюу эсвэл улсын доорд хурал гэгчид суух мэтийн аргагvй чухал хэрэг гартал ийнхvv хувцасладаг байсан бєгєєд одоо нэг эмэгтэйн хойноос явахдаа ингэж гоёсноо санахад єєрєєс бусад хvмvvс л бvv мэдээсэй билээ гэж бодно.
Хvрээний сургааган хатгамал хашаатай нарийхан гудамжнуудыг гэтлэн, консулын дэнж єєд гарахад дvн євлийн сэрvvн жавар ємссєн хувцас нэвт хайрна. Араас хєлсний морин тэрэг гvйцэн ирж жолооч нь:
-Ай та хаа хvрнээ? Наймаа орох уу? Сууваа, явган явж яанаа? гэж єєдтэй єнгєтэйг ємссєн бvхнийг хоргоодгоороо хоргооход:
-Тийм ээ. Наймаа орно. Тэр хvртэл ямар хєлстэй вэ?
-Ай юу байхаа. Хорин таван мєнгє.
Хорин таван мєнгє Балданцэрэнд хэзээний бага зvйл биш янчаан дєрєв хуваасны нэг шvv дээ гэж бодохын дээр одоо мєнгєний хэрэгцээ маш их байгаагаа санав.
-Yгvй, суухгvй!
-За яахав, хорин мєнгєєр сууваа!
-Yгvй, vнэтэй байна.
-Ай яасан нарийн гээд жолооч мориндоо ташуур єгснєє:
-За яахав. Таньсан хvн, арван таваар суу! гэж эргэн хашгирав.
-Yгvй ээ, Yгvй арваар ч суухгvй гэж хариу хашгирлаа.
Цааш явах тусам хvйтэн жавар чангарч хvчтэй салхи сэвэлзэнэ. Гэвч Балданцэрэн ганц улаан мєнгєний гарз гаргаагvйдээ санаа сэтгэлээ дулаацуулан явна. Наймаа хотноо орж ирэхэд огтын мэдэхгvй гудамжууд дайралдана. Эндхийн орон байшин хашаа хороо цєм хятад маягтай, сvрхий дорвилог, том том улиасууд ба усны шувуунууд хvртэл байн байн дайралдана. Гудамжаар яваа хvмvvсийн байдал бас єєр хятад, монгол манж гурвын дундаас бvрдсэн юм шиг vзэгдэнэ. Ерєнхийдєє энэ Наймаа хот, Хvрээг бодвол цэвэр vзэмжтэй ажээ. Ялангуяа эмэгтэйчvvд нь сvрхий царайлаг болоод ємсєж зvvснээрээ гайхалтай дэгжин байлаа.
Балданцэрэн баруунаас зvvн тийш нэвт гарсан гол гудамжаар нь явахдаа гоц сайхан vзэсгэлэнтэй эмэгтэйчvvдтэй олонтаа дайралдав. Гэвч єєрийнхєє хvссэнийг л орчлонд хосгvйд бодон, тvvнээ эрнэ. Гэтэл Балданцэрэн тэр эмэгтэй хаа байдгийг байтугай хэний хэн гэгч болохыг мэдэхгvй байлаа. Yvнээ санахад огт дэмий энд ирсэн байх бєгєєд гэвч горьдоно. Ер горьдох бол Балданцэрэнгийн голт зvрхэнд гvнээ шингэсэн нэг тэр зvйл ажээ.
Олны хєл болсон нэг том пvvсэнд ороход єєдєєс нь хєнгєн гавшгай хєдєлгєєнтэй худалдагчид “Ай ноёон!” гэж угтаад, дараа нь: “Та юу авна? Торго уу? Хоргой юу? Аль єєр зvйл хэрэгтэй юv? Эсвэл та данжаадтай уулзахаар морилон ирэв vv?” гэж тал талаас нь хоргоон сандаргав. Тэндээсээ гараад єєр пvvсийн vvдэнд очиж нэлээд зогсов. Гэтэл мэдээж хэрэг, єнєєх эмэгтэй нь алга. Дэмий гайхахдаа тэндээс гуанзны хаалгуудыг татан шагайх, улс олны бєєгнєрсний дэргэдvvр анхаарал тавин єнгєрєхчлэнгээр зєндєє явав. Тэгээд бvр горьдлого тасрахдаа ногоо худалддаг жижигхэн шавар байшинд оров. Худалдагч нь хэт туранхай, єндєр биетэй, хурууныхаа хумсыг дэндvv урт ургуулсан євгєн хятад байлаа.
Энэ хvн Балданцэрэнгийн хувцсыг харахтайгаа зэрэг єєртэйгєє наймаа хийхгvйг лавтай мэдэн зєвхєн нvднийхээ булангаар ажна. Энд элдэв тєрлийн давсалсан ногоо, тvvний ялзармал vнэр, сонгино саримсны гашуун, чинжvv, туулиуны нясуун, цуу жангийн эсгэлэн тэр бvрээр нийлэн ханхлах нь удаан байж боломгvй ажээ. Иймд Балданцэрэн зєвхєн буцахынхаа ємнє сайхан дулаацаж авахыг бодон тэнд хоргодно.
Yvд нь байн байн онголзож хєгшин залуу, эмэгтэй, багачууд мэтийн хvмvvс тасрахгvй орж ирэн хэрэгцээт зvйлээ аван гарна. Ингэхэд євгєн худалдагч Балданцэрэнгийн удаан зогссоны хувьд гайхан сvрдэж нvднийхээ булангаар байн байн ажиглэж чадахаа болин доош ширтэнэ. Эцсийн удаа хаалга нээгдэн нэг эмэгтэй: Ай дааяа, сонгино аьъя! гэсэнд Балданцэрэн гочин харав. Энэ эмэгтэй ємнєх хvсэж мєрєєдєж явсан хvн нь байлаа. Урьдынхаа адил гоё ганган хувцастай биш, жирийн хvмvvсийн эдэлдэг бvдvvн даалимбан дээлтэй яваа нь Балданцэрэнд харин ч сайхан санагдан сэтгэл татна.
-Yгvй чи! гэж аяархнаар дуу алдаад: – За сайн байна уу? гэж дєхєн очиход эмэгтэй:
-Сайн. Та сайн байна уу? Yгvй энд та ямар хэргээр яваа юм бэ? гэж шvлэглэн дуулдаг тунгалаг сайхан хоолойгоороо єгvvлэн инээмсэглэв.
-Зvгээр. Би танай хотыг л гайхаж сонирхож яваа гээд Балданцэрэн “Хотын биш чинийхээ хойноос л…” гэж мэдэгдэхийг хичээн нvvрий нь ширтэв.
-Тэгвэл та миний багшид бараалхдаг єдєр ирдэг байжээ.
-Юун тэр билээ?
-Яахав. Буцахдаа бие амар буцахгvй юу? гэснээ эмэгтэй нvvр нь улайн доош ширтэв. Энэ нь санамсаргvй єгvvлж орхисноо “Эвгvй юм болж орхих вий” гэж гэнэт санасных байжээ.
-Нээрээ тэгвэл таарах байжээ гэж Балданцэрэн багшдаа бараалхах єдрий нь мэдээгvй байдал гарган хэлэв. Yvнээс цааш хэлэх vг эс олдоно. Эмэгтэй ч vг дуугарсангvй. Авах зvйлээ аван мєнгє тєлєєд гарах гэснээ:
-Та эндээс буцах уу?
-Тэгнэ. Одоохон буцна гээд хойно нь даган гарав. Цааш бас ярих юм олдохгvй болоход:
-Би єнєєдєр гэсэр сvмд орох гээд амжсангvй гэлээ.
-Аа тийм vv. Та тэнд орж яах гээ вэ?
-Тєлєг айлгуулах гэсэн юм.
-Юун тухай вэ?
–Ирээдvйн vйл хэрэг аль хэр бvтэмжтэй байх бол л гэж. Маргааш ирэх юм байна. Тэгээд буцахдаа тэргэнд чинь дайгдъя, болно биз дээ?
-Бололгvй яахав. Харин та єдийд энэ хавьд хvлээгээрэй л дээ.
-Тэгье.
Ийнхvv ярилцаж явахад Балданцэрэнд тун аятайхан байлаа. “Одоо гэр орны нь хаа байдгийг мэдье” гэсэн нэг эрмэлзэл сэтгэлд нь эргэлдэнэ. Гэтэл эмэгтэй нарийн цагаан шавраар нягт шавсан єндєр хашаанаа ойртон ирснээ хєл нь удааширч:
-Манайх энд гэв.
-Аль хаалга вэ? гэхэд
-Тэр! гэж заав.
Тэр нь гэвэл: Хятад маягийн хєх шавар вааран оройтой сvрхий дорвилог асарт хаалга байлаа. Эмэгтэй хаалгандаа ойртох тусмаа “Та эндээсээ буцаарай” гэх мэт хєл нь улмаар удаашрав.
-Чи гэртээ олуулаа суудаг уу? гэхэд
-Yгvй ээ. Ганцаараа аав ээж хоёр маань тусгай гэрт суудаг гэв.
-Yгvй би нэгэнт энд ирснийх ороод явбал яасан юм бэ?
Эмэгтэй цочин толгой сэгсрэв.
-Яагаад? гэхэд бvр сандран тунгалаг цагаан хацарт нь цус гvйж ягаарч: -Айж байна. Аав, ээж хоёр харчихна гэж чичирхийлсэн хоолойгоор шивнэн єгvvлэв. Хаалгаа аяархнаар тvлхэн нээхэд нь шавар вааран оройтой хєх туйпуун урт байшин хашааны хойд талыг бvхэлд нь эзэлсний урдтай нь бага хоёр гэр бий vзэгдэнэ. Ер энэ айлын хашаа, байшин ба гэр орон цєм дорвилог, ордог онгойдог бvхэн рvvгээ хєх туйпуу шигтгэн зам тавьсан байх бєгєєд зvvнтэй нь байгаа морины пин боловч айлын орон сууц шиг шилэн цонхтой байгаагий нь vзэхэд хэр баргийн ноёдынх ч ийм байдаггvй шvv дээ гэж бодогдоно.
Эмэгтэй хаалгаа зєвхєн єєрийнхєє биеийг багтах хэрээр нээн хєлєє босго давуулснаа: -За та сvvлээр! гээд цааш орон, хаалгаа мєн ямар ч дуу чимээ гаргалгvй хаалаа. Иймд Балданцэрэн эмэгтэйн єєрт нь сэтгэлтэй байгааг тодорхой мэдэн баярлав. Гэвч эргэх замдаа ирээдvйд чухам юу болохыг эргэцvvлэн бодож vзэхэд юм ер амар биш “vзтэл ийм баян айл байх атлаа чи ганц хvvхэнтэй нь суухыг санаархах чинь юу вэ? Сvй бэлэгт нь чи юугаа єгєх гээ вэ? Найр хуримыг нь чи хэрхэн єнгєрvvлэх гээ вэ? Хvн хэрээрээ, тэмээ тэнгээрээ гэгчээр єєртєє тохирох доогуур юмтай айлын хvvхэнтэй суувал дээр биш vv? гэж бодогдоно. Гэтэл бас одоо ингээд “Тэр сайхан амьтнаас биеэ холтгон бараагий нь харахгvй болно шvv дээ” гэхээс амь биеэ хагацах гэж байгаа юм шиг зvрх цохилон амьсгал дээр хєєрєх ажээ.
МЄНГЄНИЙ АСУУДАЛ
Хоёр биендээ дурлагсад хэзээ боловч болзоот цагаа мартдаггvй болохоор Балданцэрэн єдєр дунд єнгєрмєгц гэрээс гарав. Тэнгэрийн байдал тун аягvй. Жаварт салхи vргэлжлэн сэвэлзэж vе vе хvч чангаран єлєн шороо манарган хийсгэж байгааг vл хайхран ажиггvй явсан бєгєєд Наймаа хотын гол гудамжнаа хvрсэн хойноо сая єєрийн нь ухаан орох шиг болов. Єєрийн бие дааран чичрэхэд хvрэхийн зэрэгцээгээр энд тэнд яваа болгоныг ажихад цєм л гараа ханцуйндаа зєрvvлэн элгээ тэврэн бєгцийн яваа vзэгдэнэ. Гэвч Балданцэрэн єнєєх болзсон газраасаа холдох эрхгvй мэт нэгэн газар эргэлзсээр цаг гаруй болов. Энэ зуур салхи ширvvн, жавар нь чангарч байвч тийнхvv зогсох нь зовлон биш. Харин ч жаргал.
Гэтэл эмэгтэйн морин тэрэг салхи сєрєн аажуухнаар гарч ирэхийг vзэхэд зун цагийн тунгалаг нар мандан гарах шиг бодогдоно. Дээлийн хормойг дээш татан гvйх гэснээ: “Yгvй ээ энэ чинь харин болдоггvй хэрэг” гэж сэтгэл буцаан, хєлєє хойш татав. Морь тэрэг хажууд нь ирлээ. Жолооч нь учир явдлыг нь эрхгvй гадарласан бололтой инээмсэглэн мориныхоо амыг татлаа. Эмэгтэй бас инээмсэглэн тэрэгнээсээ толгой цухуйлган угтав.
-Би таныг байхгvй ч байж магадгvй гэж бодож явлаа шvv гэж эмэгтэй баярласан байдлаар єгvvлснээ: “Та миний сэтгэлийг мэдэгч гэсэн” байдлаар Балданцэрэнг ширтэв.
-Хаанаас би єєрєє тэргэнд чинь дайгдах гэж гуйсан шvv дээ.
-Тэр ч тийм л дээ. Гэлээ ч би тэгэж бодсон юм. За та суу! Энэ тэнгэр яггvй муухай байна.
Балданцэрэн тэргэнд нь яаран гарч суув. Морь тэрэг урагш хєдлєн явлаа. Бємбєгєн бvрээст дугуйнуудын нь зєєлєн эргэлт ба суудлын дорхи нумын нахилзах нь урьд урьдынхаас бvр ч аятайхан болсон шиг санагдана. Ингэхэд та нєгєє тєлєг айлгуулах гэснээ яалаа. Амжсан биз дээ? гэж эмэгтэй єчигдрийнх нь худал хэлснийг мэдсэн бололтой нvдээрээ инээмсэглэв. Балданцэрэн: “Тvvнийг минь мэдсэн бол бvр сайн” гэж дотроо баярлан:
-Амжсаан. Зvгээр ч vгvй хvссэн хvсэл сэтгэлчлэн бvтэх тєлєг буусан шvv гээд “Та чухам юу хvсдэг юм бэ” гэж асуухыг нь хvлээлээ. Хэрэв ингэж “асуувал” “хувь заяаныхаа ханийг л…” гэж хариулах гэсэн ажээ. Гэтэл эмэгтэй тэгж асуухын оронд тэс єєрийг бодон доош ширтэнэ. Тvvнийг нь Балданцэрэн нvд салгалгvй ажиглан явлаа. Гэнэт “Тийшээ” гэж амандаа єгvvлэн биеэ хураахад нь цочин, хормой хотыг нь засан, биеэ дєхvvлэн суув. Yvнд нь эмэгтэй баярлан цээжинд нь толгой єгєн тvшив.
Нэг мэдэхэд Балданцэрэн нэг гараа эмэгтэйн хvзvvн дээр давуулан тэвэрч, нєгєє гараа халуун нударгатай ханцуйдаа зєрvvлэн хийсэн гар руу нь оруулан хоёр гарыг нь атгасан байлаа. Урдтай нь жолооч ер ажиггvй урдах замаа ширтэн явна. Нэг удаа санамсаргvй эргэн харснаа: “Yгvй та нар минь бvр ийм болчихсон уу?” гэх шиг гайхан харснаа даруй эргэж,
-Yгvй та минь єнєєдрийн тэнгэр муухай яа?
-Тийм ээ. Тун айхавтар байна гэж Балданцэрэн ихэд тэвдэн хэлснээ дахин эргэж харахыг нь мэдэн сэтгэлээ засав. Эмэгтэйг ажвал нvvр нь хундан ягаан болсон vзэгдэнэ. Гэвч Балданцэрэнгийн гарыг зайлуулахын оронд харин чанга атгах ажээ. Жолооч санамсаргvй эргэн харж тэр хоёрыг цочоосондоо зовох тєдийгvй хажуугаар єнгєрєх хvнээс ч ичин эмээх юмгvй явуулахыг бодов. “Yгvй байз! Би та хоёрын урдуур жавар халхлах юм хийе” гэж эргэж харалгvй мориныхоо амыг татан тэрэгнээс буув. Тэгээд суудлынхаа доорхи хайрцгийг уудлан цэцгэн хээтэй нимгэн бvтээлэг гарган тэрэгний мухлагийг дээд талаас уяан халхавч хийж эхлэв. Тэр зуураа нєгєє хоёроос хараагаа буруулахыг оролдох боловч нvд нь саваагvй инээмсэглэн хорогдоно. Тvvнийг нь Балданцэрэн мэдэн:
-Yгvй бид яахав. Та л настайгаараа биеэ бодвол дээр биш vv? гэхэд,
-Зvгээр. Дээл минь зузаан шvv дээ гэж эгцлэн харав. Бvтээлгийг тал тал тийш нь татан уяж битvv халхавч хийснийхээ дараа
-За ямар байна. Аятайхан болоо биз дээ гэж инээмсэглэн шагайв. Энэ нь “Та хоёрын энэ хаалтын цаана яах л санж дураараа бол” гэсэн дохио байжээ. Ташуурын дуу шивхийн дуугарч морь урагш зvтгэн шогшоход эрээн бvтээлэг салхинд тvрэгдэн хойш сууж харанхуй гэрт байгаа шиг болов. Балданцэрэн эмэгтэйн хормойг тахиман доогуур нь оруулан засаад, тvрvvчийнхээ байдлаар нэг гараа хvзvvн дээгvvр нь давуулан тэвэрч нєгєє гараа ханцуйдаа зєрvvлсэн гар руу нь оруулав. Хариуд нь эмэгтэй бvх биеэ ойртуулж єгєєд толгойгоо хацарт нь тулгав. Тvvнээс нь намуу цэцгийн vнэрт саван, єєр нэгэн хурц vнэрт ус хоёрын сэргэлэн vнэр ханхлана. Гэвч эдгээрээс хамаагvй даваатай нь эмэгтэйн єєрийн халуун амьсгалын уур байлаа. Энэ амьсгалыг Балданцэрэн хамгийн ариунд гарт баригдаж байгаа гарыг нь хамгийн уранд, vvнээс цааш тэврэгдэн яваа тэр биеийг нь бvх ертєнцийн гоо сайхны манлай гэж бодно. Уг нь Балданцэрэн одоо л ийм сайхан завшаан тохиолдсон дээр єєрийнхєє хvсэл бодлыг уудлан гаргууштай байлаа. Гэтэл тэр тухай юу ч vгvй єєрєєр хэлэхэд янагийн халуунд согтууран, ирээдvйнхээ хувь заяаг мартсан ажээ.
Бие биендээ ухаан жолоогvй дурласан тэр хоёр vг яриангvй яв явсаар морь тэрэгний гэнэт зогсоход “Yгvй энэ чинь юу билээ?” гэж бодон хоёр зэрэг цочив.
-Yгvй хє юу билээ? Танайх чинь энд байхаа гэж жолоочийн асуух сонсогдоход Балданцэрэн єєрийн эрхгvй эмэгтэйг тавин бvтээлгийн захыг сєхєн харав. Гэтэл юун єєрийнх нь байх билээ. Єнєєх бусдын хашааны ємнє ирсэн байв.
-Тийм ээ. Манайх энд гэснээ буух гэснээ эргэн эмэгтэйн хормойг дахин засаж єгєєд буулаа. Тэрэг даруй хєдлєн нарийн гудамжнаа эргэх гэж тэвдсэнд Балданцэрэн моринд нь гvйн хєтлєв. Эмэгтэй бvтээлгийн цаана толгой цухуйлган ажиглав. Морь тэрэг шулуундаа ормогц урагш хєдлєн шогшив. Ард нь Балданцэрэн гудамжны яг голд vлдсэн дэээрээ зогсон хоцров. Эмэгтэйг булан тойрохынхоо ємнє эрхгvй эргэн харна байх гэж хvлээсэн билээ. Гэтэл энэ нь санаснаас гадуур болсонд сэтгэл гутарлаа. Гэвч гомдсон зvйлгvй. “Эрvvл тунгалаг зєєлєн цагаан царай дээр нь vнсэх минь яалаа” гэж харамсана. Тэндээс гэр рvvгээ явахдаа саяхан далд орсон, цасан дээр тэрэгний хосолсон хоёр ховил мєрийн голыг барин явав. Энэ нь сэтгэлд нэг л аятайхан байжээ. Тэрэгний морь юу юугvй Жамъянгийн гудамж руу ороход гадна хvлээгч жолоочийн нvдэнд vзэгдэхээс халшран арын гудамжаар оров. Сэтгэлд нь мєн л єнєє эмэгтэй, тэгээд тэр эмэгтэйтэй ханилан суух, суусан хойноо хичнээн сайхан амьдрах, хэдэн арван зvйлийн баяр баясгалан сэтгэлд эргэлдэнэ. Гэтэл гэнэт мєнгє, сvй бэлэг ба найр хурим бас бусад єдий тєдий ёс ямбыг гvйцэтгэхэд хэрэглэгдэх их мєнгєний асуудал сэтгэлд буулаа.
МЄНГЄНИЙ ЭРЭЛ
Балданцэрэн эмэгтэйтэй хэзээ, хаана уулзахаа ярилцаагvй боловч гуравдахь єдрийнхєє орой Наймаа хотын гол гудамжны аман дээр бас л хvлээж байгаад уулзав. Тэр єдрийн тэнгэр маш сайхан, євлийн улиралд хааяахан тохиолддог єдєр байсныг хэлэх vv? Учир явдлыг тодорхой мэдсэн сайн санаат жолооч Тvвшин эрээн бvтээлгийг яаран гаргаж урдуур нь татаж єгснийг хэлэх vv? тvvний ард Балданцэрэн єнєєх хvсэлт хvvхнээ хажуу хавиргандаа аван, тэвэрсэн тєдийгvй уран гарыг нь элгэндээ аваачин атгаж, зєєлєн цагаан хацрыг нь vнсэв. Ийнхvv янаглан хичнээн сайхан байгааг Балданцэрэн юугаар ч жишээлэн гаргаж чадахгvй бєгєєд ер хvнд хайрлан дурлалцах шиг сайхан юм байна уу? гэж бодно. Гэвч Балданцэрэн Наймаа хотын гол гудамжны эхээс аваад нєгєє vл таних хашааны ємнє хvрэхээ хvртэл хэлэлцсэн ярилцсан нь тун бага.
-Хайрт минь даарч байгаагvй биз ээ?
-Yгvй даараагvй
-Yгvй. Хонгор минь би чамайг эвгvй тэврээд байгаа биш биз ээ?
-Зvгээр. Та битгий зов.
-Би эртээр чамтай уулзахаа болзохоо мартсандаа цаг vргэлж сэтгэл зовж байлаа.
-Би ч єєрцгvй зовж байсан.
-Yvнээс хойш би багшдаа очих бvрд чинь єнєєдрийнх шигээ тэр гудамжны аман дээр хvлээн авч байя.
-Тэг гэснээ эмэгтэй, vгvй байг! Та єєрєє ядарна.
-Зvгээр. Би ядрахгvй.
Ийнхvv хэлэлцэх зуур Балданцэрэн цаг vргэлж єєрийн мэдэх янчаан багатайгаа санан, vе vе санаа алдсанд эмэгтэй,
-Yгvй та юунд санаа алдаад байна?
-Зvгээр. Зvгээр санаа алдлаа гэж хариулав. Гэвч бас л санаа алдсан ажээ. –За тэр. Бас л санаа алдлаа. Энэ ч лав учиртай, хэл наддаа, заавал хэл!
-Юу? Би сая санаа алдсан гэж vv?
-Тийм. Бvр тvрvvч тvрvvчийнхээс улам хvчтэй санаа алдсан. Балданцэрэн vнэн санаагаа нэг хэлэх юм билvv гэж бодсоноо, больж,
-За битгий муу сана. Хэрэв би дотроо ямар нэг юм бодож санаа алдаж байгаасан бол чамдаа хэлэх шvv дээ гээд лавлан тэврэв. Сэтгэлд нь хайр дурлал улмаар гvнзгийрэхийн зэрэгцээ єнєєх мєнгєний тухай бодох нь уралдан нэмэгдсээр байлаа.
Ингээд хойшдоо гэвэл Балданцэрэн нэгэнт хязгааргvй сэтгэлтэй болсон эмэгтэйгээ vргэлж угтан авдаг болсон бєгєєд тэр бvр дээрээ хайр дурлалынхаа явдлыг чєлєєтэй хэлэлцдэг болсон билээ. Харин мєнгєний тухай гэвэл дотроо бодон сэтгэлийн зовлон эдэлнэ. Тэгээд нэг єдєр Балданцэрэн дэмий суухын оронд “Жаал зугаа наймаа хєдєлгєх юм билvv?” гэхдээ зах зээлээр яван элдэв юмыг ажиглан сонирхон эхлээд хэдэн том пvvсээр орж vзэхэд торго, хоргойноос аваад даавуу, даалимба, цай, тамхи авах хvнд юм чихээстэй байлаа. Тvvнээс доогуур жижиг пvvс, лангуунуудаар ороход элдэв барааны зах сэжvvр, идэш уушны зvйлс мєн л авах хvнгvй байгаа vзэгдэнэ. Yvнээс хойш Балданцэрэн хутга, шєвєг, эмээл хазаарын тоноглол, шил, шаазан, шигтгээ, хэмхэрхий хагархай тогоо, шанага, домбо сав… элдэв бусын муусайн юмсыг дэлгэсэн гудамжны ядуу наймаачид, хийснээ зарахаар хєдєє гадааны хvний ар єврєєс татан чангааж явуулахгvй байгаа наймаачин эхнэрvvд, мах ба цагаан идээний зvйлсийг тэмээ буюу тэргэнд ачсанаа борлуулж чадахаа больсон хєдєєнийхєн, хонь, ямаа, vхэр, адуу, тэмээ таван хошуу малыг єдий тєдийгєєр нь єл хоолгvй зогсоосон их хєлийн панзчид цємийг vзлээ. Ингэхэд алий нь боловч авах маш ховор, харин хаа бол хаа єєрийнх нь адил янчааны эрэл болсон хvн дэмий хоосон нэг л наймаа хэлэлцсэн, бие биеэ эргvvлэн цаг нєгцєєх ажээ. Иймд Балданцэрэн наймаа хийхээр мєнгє янчаан олж чадахгvйг лавтай мэднэ, гэр єєдєє буцлаа.
Араас нь нэр дуудах сонсогдов.
Тэр нь Нямжав бээс ажээ. Ємссєн хувцас бvрэн хятад бєгєєд амьсгаадан гvйн ирээд:
-Ай тvнжэ ни хаомаа! “Ай нєхєр сайн уу” гэсний нь ажихад ер монгол хvмvvсийн дунд хятад хэл мэдэхгvй хvн болон явж vг хэлийг нь тагнасан болов уу гэлтэй vзэгдэнэ.
-За энэ чинь юу гэгч болчихоод явж байгаа нь энэ вэ? гэнгvvт хувцсыг нь онцлон ажихад,
-Аа энэ vv гээд орсгой шvдээ ярзайлган инээмсэглэж: яахав, цагийн байдал, цалин бас авна шvv.
-Мєн дєє. Одоо ингээд танаас эхлээд монголоо алдах хэрэг vv?
-Тийм. Гэвч дотроо биш, гаднаа гээд ха ха гээд инээв. Балданцэрэнгийн улмаар зэвvvцэн ажихад инээдээ гэнэт татан ,
-Муу євгєн чинь зvгээр суухын оронд гэж бодохдоо Силиньбугийн яаманд нэг ажил шиг юм хийх боллоо.
-Ахай. Танай доорд албатууд чинь тэжээж чадамгvй байна уу.
-Тэр ч хаанаас. Зvгээр одоо цагт ядаж байгаа албатуудын гарыг харснаас гамингийн євєр тvрийдэхээс сугалахыг бодсон нь дээр. Тийм биз дээ?
-Харин л дээ. Миний бодоход гамингийн євєр тvрийнээс сугалах биш, зvгээр хамтран идэж байгаа юм шиг санагдана.
-За яахав чи ингэж vзэх байжээ. Би ч зєвшєєрье. Гэтэл бид vvгээрээ гамингуудыг хохироохгvй. Yгvй шvv дээ. Тэд чинь намайг орж ажиллахгvй байхад єєр нэгийг аягvй бол бvх сэтгэл мэдрэлээ худалдагчийг олж ажиллуулах шvv дээ. ингэхлээр зvгээр єєрийн биеийг шургуулж авсан нь дээр байгаа.
-За за мэдлээ. Ингэхэд та vл бvтэх хvнийг тэнд оруулахгvй гэхдээ єєрийгєє оруулсан хvн шив дээ.
-Тийм. Ингээд би чамайг мєн ажилд орохгvй юу гэсэн юм.
-За би юу хийх хэрэг вэ?
-Бичгийн ажил. Орчуулга хий! Шvvхэд нь хvн хэрэгтэй гэнэ билээ. Харин л дээ. Цалин юу байх билээ.
-Єє сайн. Би дээр vед Сангийн яаманд тvшмэл байхдаа гучин янчаан авдаг байсан бол одоо тэнд гучин тавыг авч байна. Бодвол чи мєн л тєдий хэртэй л авна байхаа.
-Сар бvр гучин таван янчаан авна гэдэг бол vг дуугvй гэрлэж болно гэсэн vг байна даа гэж Балданцэрэнд бодогдоно. Гэвч дуугарсангvй. Нэг хэсэг мєр зэрэгцэн явсны дараа Нямжав:
-За тэгээд чи яая гэж бодож байна.
-Харин ээ. Юу ч болтугай урьдаар бодъё.
-Бодоод байх юу байх билээ.
Балданцэрэн гэнэт гаминд ажил хийнэ гэхээс ой гутах сэтгэл тєрєв.
-Тийм ээ. Бодоод байх юу байхав. Би чадахгvй гэдгээ эртхэн хэлье.
Нямжав урам хугарсан байдлаар нэг хэсэг доош харан явав. Тэгээд: -За тийм байжээ гэж салан явах гэснээ: -Yгvй байз. Би чамд нэг нууц юм хэлье гээд эргэв.
-За юу вэ? гэхэд,
Маргааш гамингийнхан хороо хvрээгээр гарч бариа хийнэ гэж орсгой шvдэт хошуугаа ойртуулан шивнэв.
Балданцэрэнгийн сэтгэл энэ vгийг сонсмогц хvйтэн ус биеэр нь гvйх шиг болон хамаг бие нь зарсхийв.
-Аа тийм vv? Тэгээд чухам юу барих юм бол? гэж хариу шивнэхэд,
-Силиньбугийн яамны тушаалаар бол: хєсєг уналга, хоол хvнс, хувцас хунар, гэвч тэр цаг дээрээ юу юу ч болохыг хэн маань мэдэх вэ? Єєрийнхєє юмыг єнєєдрийн дотор янзал. Єєр бусдад бvv мэдэгд!
Энэ vгийг Нямжав дотно нєхрийн байдлаар хэлсэн боловч Балданцэрэнгийн онц анхаарал тавихад нvдээ том болгон царай хувиргасан бєгєєд vг дуусмагц эргэн явахыг завдав. Балданцэрэн мєрєн дээрээс нь шvvрэн авч хойш татан
-Yгvй! Та хvлээ! Энэ чухам юу болох гэж байгаа юм бэ?
Нямжав цааш ярих ч байтугай тvрvvчийнхээ ярьснаа гэмших мэт нvvр нь гєлийн нvдээ ч цавчихгvй амьсгаадна.
-Энэ чинь одоо аюултай нууц байгаа юмуу гэхэд
-Тэгэхгvй яахав. Ялангуяа гамингууд энэ хэргийг мэдвэл толгойг маань авна гэж чичиргэнvvлэв.
Би хэнд ч хэлэхгvй. Ганцхан биедээ хадгалъя. Та ярь цааш нь,
-За яахав. Нэгэнт итгэснийх гээд Нямжав шивгэнэлтээ аяархан болгон: -Улаан орос руу цэрэг явуулах гэнэ билээ.
-Байлдах гэж vv?
-Мэдээжийн хэрэг
Балданцэрэнд улаан оросыг ємгєєлєх сэтгэл тєрєв. Тvрvvний нь Сvхбаатарын улаан оросыг тvшиглэнэ гэснийг санахад тун яаралтай мэдvvштэй ажээ. За дууллаа. Энэ явдлыг та Сvхбаатарт мэдэгдсэн vv.
Нямжав цочин єєдєєс нь ам ангайн гайхан ширтэв. Балданцэрэн ч “Yгvй энэ чинь юу хэлж орхив” гэсэн шиг Нямжавын нvvрийг ширтэв. Хагас минут хэр таг чимээгvй. Сvхбаатар Нямжав хоёр анд нєхєд биш, гэм хоргvй танилууд ч биш, харин хоёр биенээ хардан сэжиглэсэн хvн бишvv? гэж санав. Гэтэл Нямжав сулханаар толгой дохиод:
-Хэрэв чи миний энэ ярьсныг бусдад ярьсан байвал уу? Балданцэрэнг орсгой шvдээрээ хадрах гэж байгаа юм шиг нvvрэнд нь тулав.
-Зvгээр хэрэв би энэ нууцыг задруулсан байвал миний толгойг хэзээ ч авч амжина гэж Балданцэрэн єгvvлэв.
-Yхсэн гэж Нямжав уулга алдав. Энэ нь бусдыг биш єєрийнхєє задгай амтайгаа болж гамингийн нууцыг хэлж орхисондоо єєрийгєє хараав бололтой.
-Чиний толгойг авахаасаа ємнє би єєрийнхєє бєндгєрийг авахуулна шvv дээ гэж эргэн явав. Араас нь харахад ёстой толгойтойгоо холбогдох нууцаа алдсан хvн ийм байдаг байх гэмээр зvvн барууныг сэлгvvлэн дэг дуг алхах нь харагдана. Урьд нь Балданцэрэн гаминг єшин бухимдаж явахад нь Нямжавыг юун айхавтар эр вэ гэж гайхдаг байсан бол одоо яасан туулай шиг зvрхгvй муу эр вэ гэж бодохоос єєр аргагvй болов. Гэтэл толгойд нь: энэ гамингууд улаан орос руу довтлохын учир юу вэ? гэдэг нэг асуудал орж ирлээ. Yvний тулд улаан оросыг Англи, Америк, Япон, Герман, Итали, Австри, Чех ба бусад улсууд эсэргvvцэн довтолж байна гэж сонссоны дээр одоо гамин нэмэгдэж байгаагийн хувьд ємгєєлєх сэтгэл их тєрєв. “Ер улаан орос гэдэг бол эзэрхэг тvрэмгий ёс суртахууныг бvрэн эсэргvvцсэн, ариун зорилгот улс юм. Сvхбаатарын хэлсэн нь vнэнтэйн улмаас эзэрхэг тvрэмгий улс бvхнээрээ ингэж эсэргvvцэж байх магад” гэхээс уур хvрэн бухимдана. Гэвч Балданцэрэн “Энэ дэлхийн явдал юуны хамаа вэ? Би ямар тvvнийг мэдэх биш, залхаан цээрлvvлэх тэнгэр биш, харин ханилах амраг байвч тvvнийг авах хєрєнгє мєнгєгvй ерийн нэгэн єчvvхэн амьтан шvv дээ” гэж бодсон учир улс тєрийн явдлыг ийнхvv хажуу тийш тавиад хайрт амраг нь бодогдож эхлэв. Тэгээд Нямжавын хэлснээр гамингийн газар алба хаах юм билvv гэдэг дээр сэтгэл нь шилжив. Ингэхэд сар бvр гучин таван янчаан авах явдал бол vг дуугvй гэрлэж болно гэсэн vг байна. Гэтэл хажуугаас нь нэг юм “Ээ чи юутай жигтэй юм бодно вэ? Эхнэр авахын тулд улс орныхоо дайсанд бvр биеэ худалдах гэж байна уу?” гэж шивнэн асуух шиг болон урам зоригийг нь гутаах ажээ.
Гэртээ ирэхэд шавь нь vгvй байлаа. Халууны илч єгєн гэр орны нь дулаацуулдаг зуух яндан гєлийн хєрч хvйтэн жавар гар хайрах шиг санагдана. Ард нь нэг юм тас гэхийг эргэн vзэхэд хаяанд тавьсан хувинтай ус хєлдєн дундаа овойн хагарч байлаа. Yvнээс vзэхэд шавь нь єглєє єєрєєс нь урьд гараад одоо болтол ирээгvй байгаа нь илэрхий ажээ.
Гэвч Балданцэрэн шавьдаа уурласангvй бєгєєд “Хэрэв би эхнэртэйсэн бол гэр орон минь хаанаас ийм байх билээ?” гэж л санав. Гэрээсээ гаран тvлээ оруулж гал тvлэх гэж суухад нь vvд сэвхийн нээгдэж шавь нь орж ирлээ. Yзтэл сандарсан мэт амьсгал нь дээр байх тул Балданцэрэн гэрээс гаран удсандаа сэтгэл нь зовж дээ гэж бодов. Гэтэл ер тийм биш:
-Багш аа! Яах билээ! гэж vгээ таслан бєхийн: гамингууд бари. Барих гэнэ гэж нууцлан шивнэв.
Ингэхэд Балданцэрэн тэр барианы явдлыг ер хvн мэдээгvй байгаа гэж бодож байсан учир энэ бас хаанаас олж мэдэв гэж бодон:
-Хэзээ гэж лавлан асуув. Хариуд нь Насрай,
-Маргааш
-Yгvй чи хэнээс дуулав?
-Сvхбаатараас
-Сvхбаатар чамд хэллээ гэж vv? гэж гайхан ширтэхэд Намсрай
-Yгvй, Сvхбаатар надад хэлсэн юм биш, би зvгээр єєр бусдад ярьж байхад нь хажуугаас нь дууллаа гэхэд нь Нямжавын нууцаа алдаж орхиод сандарч байсныг санаад оруулах ажээ.
Иймд Балданцэрэн Сvхбаатараас шууд єєрт нь хэлсний мэдсэн бєгєєд яагаад энэ хоёр ийм сvрхий найзууд болчихов гэдгийг бодон, нэг хэсэг дуугvй суулаа.
-За тэгээд чухам юу барих юм бол гэхэд Намсрай, Нямжавын хэлснийг ширхэг дараалан тоочив.
Yvнээс нь Балданцэрэн уг барианы явдлыг Нямжав тарааж байгаа юм байна гэж бодохын зэрэгцээгээр тvvнийг мєн улс орныхоо тєлєє санаа сэтгэлээ єгсєєр байгаа юм байна гэж нэг талаар бас нэг сэтгэл хєдлєн баярлав. Харин шавь Намсрайн тухайд гэвэл баярлах юм алга. Харин шавь “Сvхбаатарын тэр улс тєрийн том хэрэгт оролцогчдын нэг болсон юм биш байгаа даа” гэж сэжиглэхийн дээр балчир томоогvйдээ гэндэж цалгардан дайсанд хамгийн тvрvvнд мэдэгдэн баригдах, баригдсан хойноо хамаг нууцаа илчлэх мэтийн аймшигт автагдах бий гэхээс сэтгэл зовох ажээ.
ХYНДЭТ ЭМГЭН
Тун саяхан Балданцэрэн гал тvлэх гэж хэдэн цучил зууханд хийн, чvдэнз зурснаа ор тас мартжээ. Шавь нь хажуугаар нь зvтгэн зуухны аман дээр сууж юу юугvй унтрах гэж байгаа галын дадамгайгаар сэргээн цучлуудыг нэмэхэд гал дорхноо дvрэлзэж бяцхан зуух нь улайв. Тvvний аясаар гэрийн жавар арилж хvмvvсийн сэтгэл уужим сайхан боллоо. Гэвч Балданцэрэн доорх ширдгийнхээ алхан хээтэй ширээсийгширтэн сууна.
Шавь гаднаас мєс оруулж ирэн, цай чанах гэж бэлтгэв. Балданцэрэн доош ширтэн гєлєрсєн чигээрээ л байлаа. Сэтгэлд нь Сvхбаатарын vйл хэргийг бvтэх болов уу? Yгvй болов уу гэдэг асуудал нэг хэсэг эргэлдэж байснаа бєс єнєє хайрт амраг дээрээ шилжин тvvнтэйгээ гэр бvл болох, хєрєнгє мєнгєгvй яах билээ гэж сэтгэл мухардан гунихарч эхлэв.
Намсрай цайгаа чанаж уудлаад багшийнхаа хажууд ширээ тавин цай аягалж:
-Та зоогло гэхэд, Балданцэрэн доош харан гєлрєн суухаа болив. Гэлээ ч сэтгэлээс нь мєнгє янчааны зvйлийг хэрхэн олох билээ гэдэг бодол салахгvй байлаа.
-Багш аа! Юмаа яах вэ? Аль та зvгээр байгаа гэж бодно уу? Гэхэд
-Зvгээр єнгєрнє гэж бодож яаж болох вэ? Зvгээр эртхэн янзалъя гээд цайгаа яаран уув.
Цайгаа ууж дуусмагц хоёулаа гэрч эмээл, хазаар, євлийн дулаан хувцас,хоол хошоо бяцхан байшингийнхаа шалыг ховхлон доод хєндийд нь хийн, банзуудыг эгvvлэн хадав. Гэвч гамин орж ирэх л юм бол заавал нэг юм авахаас нааш сэтгэл нь амрахгvй байж магадгvй гэхдээ морин ачааны янгиан гєлєм дєрєє мэтийг угсран тавилаа. Мєнгєн янчаан ба мєнгєт хэт хутга энэ тэрээ хуучин тємєр хувинд хийн дээр нь vнс дvvргэж гадна хаяандаа хаялаа. Yvнээс нааш эднийд онцын гарздах юмгvй байлаа. Гэвч Балданцэрэн єєр бусдын тєлєє сэтгэл зовно.
-Намсрай минь бид ч яахав. Ингээд боллоо. Бусад айлууд яана вэ гэхэд Намсрай,
-Багш аа! Би бодвол мєн л мэдсэн байлгvй.
-Ээ хай, мэдэхгvй чи яваа байгаа, ядаж хашаа хамрын айлуудад мэдэгдье.
-дэмий ббагш аа! Тэгж явж гамингийн тагнуулуудад мэдэгдэж орхихыг хэн байг гэх вэ?
-Аа тийм, тэр чинь бас л санадаг санаа.
Ингээд тэд тэр шєнийг ерийн байдлаар амгалан тайван авсан бєгєєд маргааш нь нэлээд орой босов. Гамингуудыг гарцаагvй ирнэ гэж бодох туул vvд хаалганаас аваад авдар сав болгоны дэгээ тvгжээсvvдийг сулласан бєгєєд ер ямар нэгэн гай барцдыг биш баяр цэнгэл болох гэж байгаа шиг амт шимттэй сайхан хоол хийж эхэлжээ. Урьд ємнє нь хоол ундыг Намсрай дангаараа хийдэг байсан бол єнєєдєр Балданцэрэн гар бие оролцов. Тэр зуур бадарчин шавираачингуудын инээдэмт явдлуудаас ярьж эхэлснийг Намсрай єлгєн авч нэмэн ярьсныг хэлэх vv, єдрийн энгээр “ха ха, хи хи” болов. Єєрєєр хэлэхэд тэр хоёр нэг нь багш гэж чармайн нєгєє нь шавь гэж цємцийн суусангvй, зvгээр эрх чацуутан шиг л байлаа.
Гэтэл энэ єдєр гайхал гамингуудаас ирсэнгvй билээ. Маргааш нь єдєр дунд болтол хvлээхэд мєн л ирсэнгvй нь Балданцэрэнгийн сэтгэлийг тvгшээх “”Єнєєх маань багшдаа бараалхдаг єдєр, би заавал угтах ёстой” гэхээс гамингууд яг тэр vеэр нь ирэн гай болох гэж байгаа шиг санагдан тvгшинэ. Намсрайг гадуур юу болж байгааг мэдээд ир гэж явуулаад гэртээ ганцаар vлдэв. Цаг мєч ирэх тутам сэтгэл зовнин ядаж байлаа. Хаалга зєєлнєєр нээгдэхэд “Ашгvй ирж байна уу?” гэж бодох гэрээсээ шагайв. Гэтэл биш, Жимээ хэмээх ядуу эмгэн ажээ. Yvнийг Балданцэрэн сайн танихаар барахгvй, чин сэтгэлээс хvндэтгэдэг байлаа.
Эрт урьдын цагт энэ Жимээ, Балданцэрэнг барагч тєрєєгvй байхад биз ээ. Чуулган да хэмээх аймгийн хэргийг гартаа авсан нэгэн том тvшмэдийн эхнэр байжээ. Тэгээд манж хаанд жилийн жилд єргєдєг их мєнгєний албыг доод хошуудынхаа зарим тvшмэлvvдтэй санал нийлэн “Ард тvмэн vгvйрэн хоосров” гэдгээр шалтаг хийн гурван жил дараалан хагас бариад цєм баригдан ял шийтгvvлсэн бєгєєд Жимээгийн эр хэрэг толгойлсон учир цєлєгдсєн ажээ.
Тэр цагт хvмvvс цєлєгдєлтийн тухай хэлэхдээ урдын урд зvгт учир дvрсээ алдсан халуун газар, голдоо тогоо шиг их хонхортой элсэн манхан далай байдаг гэнэ гээд цааш хэлэхдээ цєлєгдєгсдийг тэнд аваачин доош єнхрvvлэхэд ёроолд нь хvрэн тогтох бєгєєд тэндээс гарч чадвал ялгvй болдог гэнэ билээ гэж хэлэлцэнэ. “Yгvй тэгээд хvн яагаад гардаггvй юб бэ” гэвэл: Хvн хэчнээн зvтгэвч халуун нурман элс нь гар хєлийн аясаар доош нуран ёроолд нь буцаадаг юм гэж тайлбарладаг байлаа.
Уг нь энэ яриаг бvр дээр цагт монгол орон даяараа хvчтэй эсэргvvцэж байхад, хэн нэг нь эсэргvvцлийг улам ширvvсгэхээр оролддог байсан боловч зvрх зоригийг мохоон шантруулах ямар ч утга учиргvй дэмий зvйл болон хувирдаг байжээ. Тэр дундаас эр юугаа цєлvvлсэн Жимээд хэчнээн аймшигтай болохыг энд дурдахад бэрх. Хайрт эрийн унах элсэн манхан тогоогэргэн нурах юмгvй болтол нь хур бороо оруулъя гэхдээ алдарт сvм хийдvvдийг єєрийн биеэр хэсэн мєргєхєєр шийджээ. Тэр цагт нас 25, гоо vзэсгэлэн тєгєлдєр, эрхэмсэг их хатан боловч хажуудаа дагуулгvй ганц бие гарлаа.
Хааш чиглэн юу болсныг нь нутгийн хvмvvс тэр цагт vл мэднэ. Эцэс хойтод нь ор сураггvй мартсан бєгєєд гагцхvv Балданцэрэнгийн євгєн багш эр нєхєртэй нь тэмцлийн хэрэгт оролцсоноороо vргэлжлэн сураглаж байгаад арван таван жил болсны хойно Богдын хvрээ орчим овоохойтой байгаа бололтой гэдэг сургийг анх сонсжээ. Дараа нь зургаан жилийн хойдтой Балданцэрэнг автономит тєрийн албанаа мордоход євгєн багш Жимээгийн бvх явдлыг тодорхойлон дурдаад, олж уулзан vvрд эргэж харж явахыг даалгасан ажээ.
Жимээ гэвэл: Анх гэрээс гараад Эрдэнэ зуу, Эрдэнэ зуугаасаа Єндєр гэгээний хийд, тэндээсээ Богдын хvрээ чиглэсэн боловч хэзээ хэрхэн орж ирснээ єєрєє ч vл мэдэх билээ. Юунд гэвэл: Явсан газар болгонд нь санаанд багташгvй хув хуурай, хурц нар дээрээс тєєнєх буюу эсвэл хvчин халуун салхи дэгдэн газрын хєрсийг хєдєлгєн улаан шороог манарган босгоно. Тvvний дунд явж байхдаа Жимээ: “Одоо л эр нєхєр минь элсэн манхан тогооны ёроолд хатаж vхэж байгаа” гэж бурхан тэнгэрт мєргєн хур бороо гуйна. Зарим єдєр нэвсэрсэн бор vvл, тэнгэрийн битvv бvрхэхэд “Одоо л хур бороо орон хайрт эрийг минь аврах нь” гэж баярлаж мєн л мєргєнє”. Гэтэл яалаа ч гэсэн бороо ордоггvй байна. Том ширхэгт дусал хэдхэн буухтай нь зэрэг хуй салхи дороос дэгдэн дээрх vvлийг тал тал тийш зад хийсгэдэг байлаа. Єдрийн турш яв явсаар шєнє хоёр хєлийнхєє солбихоо болиход хажуу тийш юм уу, эсхvл чиг тvрvvлгээ унана. Єглєє сэрэхийнхээ ємнє дандаа л эр нєхрийнхєє халуун элсэн тогооны ёроолд чавчилгаагvй болсон нvдээр тэнгэр ширтэн “Ус, ус!” гэж ам нь ангалзан байхыг vзэн зvvдэлнэ. Ингээд л Жимээ, Єндєр гэрээний хийдээс Богдын Хvрээ рvv явж байх зуураа галзуурсан байжээ.
Эрvvл ухаантай байхдаа vс толгойнхоо засал чимэглэлийн зvйлийг сvм хийдэд єргєн барьж дууссан бєгєєд хуруундаа vлдсэн хоёр бєгжєєр унь тооно, шар эсгий, навтас мэтийг авч урц босгож байснаа там тум мэднэ. Гэлээ ч гэсэн єєрийн ухаан хэчнээн элий балай байлаа ч гэсэн эргэл мєргєл хийхээ орхисон удаагvй. Бас єлсєн цангахын аюул хэчнээн их тохиолдовч “Тvмэн юм хайрла!” гэж алга тосон гуйлга гуйсангvй. Айлын vvдэн дээр очоод улаан элгээрээ пид хийтэл газарунан хэд дахин мєргємєгц хvн амьтан аяндаа гэрээс гарч ирэн юм єгдєг байлаа.
Аливаа юманд эрхгvй элэгдэл хуучрал байдаг ёсоор Жимээгийн галзуурал эмгэн буурай болж ирэхэд нь аяндаа эдгэрсэн билээ. Ингэхэд Жимээ єєрийн биеийг єєд татахыг даанч бодсонгvй. Дахин хувцас хунараа халан солих байтгуай гар нvvрнийхээ хир буртгийг ч угааж цэвэрлэсэнгvй “Єнєєх маан ч єдийд аль хэдий нь єнгєрсєн шvv дээ. Энэ яваа бие мань ч ингээд єнгєрдєг байжээ. Харин хойд насаа л бодох нь чухал” гэхдээ єдєр бvр хvрээ, гандан хоёрыг эргэн мєргєхийг чухалчилна. Тэр далимандаа ямар нэг айлын vvдэн дээр очин гурав мєргєнє. Хэрэв хvн эс гарч ирвэл долоо, тэгээд эс гарч ирвэл гурван долоо хорин нэг мєргєєд хэн ч vгvй байваас “Єнєєдрийн хувь мацаг байжээ” гэж залбиран овоохой руугаа гэлдэрнэ.
Энэ нь яваагдаа бvх хvрээнийхэнд тодорхой болж хvмvvс ядуу гуйлгачин эмгэн гэж vзэхийн оронд ямар нэгэн дагинын бvрэлба гэж тvрхрэн шуугих болж тун их юм єгч баярлуулахыг бодно. Гэтэл Жимээ эд агуурс ба янчааны зvйлийг нvглийн юманд бодож авахыг цээрлэнэ. Авдаг нь гэвэл: Єєх тос, элгэн цагаан идээ, болсон тvvхий будаа, гурил бєгєєд тvvнээ гагцхvv євєр рvvгээ чихэн хийх тул євєр нь маш том болоод бєєн хар хир буртаг явна. Иймд хvмvvс Жимээ рvv хэдийгээр мухар сvсгийг барих бишрэн хандах боловч хир буртгаас сэжиглэн овоохойд ордоггvй байна. Yнэндээ ойртъя гэвч энхрийлэн тэжээсэн олон тvмэн ноход нь хаяанаас босон харайж уран тасадчих гэж дайрна. Ер нь тэр овоохойн анх оройн утаа гарсан цагаас аваад эдvгээ хvрэх зуур орсон хvн гэвэл ганцхан Балданцэрэн билээ. Багшийн даалгавраар эрэл сурал болон явж анх удаа орсноосоо хойш жил бvрийн цагаан сарын шинийн нэгэнд єглєє очин золгоно. Шинийн хоёрт Жимээ очих боловч vvдэн дээр нь ирэн гурван долоо хорин нэг мєргєн тотгоноос нь адис аваад нэг таваг идээ, жаал зугаа бэлэгтэй єгєхийг хvлээн авч євєртлєєд vг дуугvй буцна. Эцсийн бvлэгт нэг нэг томоохон єєрчлєлт гарсан нь суварган дээр vхлvvт хэвтсэн эрийг овоохойдоо аваачин хэвтvvлсэн явдал юм. Яс арьс хоёроос єєр юу ч vгvй болсон туранхай бие, хохинги цайвар єнгєтэй нvvр царай, цавчилгаагаа алдсан хохимой нvд, хамхих тэнхлээ барсан нимгэн уруул эд бvгд нь Жимээд эрт урьдынзvvд, эр нєхрийгєє элсэн хонхрын ёроолд хатан vхэж байгаагаар vзсэнтэй нь яг адил байжээ. “Эр нєхєр маань аль хэдийн vхэж vрэгдэн тєрєл арилжсан боловч эргэл мєргєл хийсний минь ачаар эгэл хvн болж тєрєєд ийнхvv миний гар дээр тэнхрэх хувь ерєєл байснаас энэ биз ээ” гэж бодохдоо Жимээ орчлон хорвоод зvй ёсны амьдралд орохыг эрмэлзэхэд хvргэсэн байлаа.
Одоо vзвэл Жимээ гар нvvр ариун тунгалаг, хувцас хир буртаггvй байхыг vзээд Балданцэрэн Жимээ гуайг харахтайгаа зэрэг “Yгvй энэ чинь хэн бэ? Єнєєх Жимээ эмгэн vv?” гэж дотроо гайхсанаа угтан очиж амар эрэв. Жимээ ч урьдынхаа байдлаар босгоны єлєн шороон дээр элгээрээ унан мєргєж буцсангvй гэрт нь оров.
-За тэгээд эмээгийн бие эрvvл мэнд сайн биз дээ гэж цай идээгээр зочлох зуураа дахин лавлахад:
-Аа сайн хvv минь. Бурхан Гончигсvмдээ залбирахын хvчээр хvv бид хоёр хоёулаа сайн гэж хариулав.
-Ашгvй дээ. Би бодвол, та ирээдvйдээ бvр амар жаргалыг эдэлнэ байна.
-Аа тийм, би ч бас итгэнэ. Гэтэл манай оронд гамин гэж нэг айхавтар нvгэлтэй амьтад бий болсон байх чинь юу вэ?эд нар л бид бvхэнд амарзаяа vзvvлэхгvй байж магад шиг байна шvv дээ.
-За тийм. Гэвч тан шиг єндєр настай эмгэнийг яана аж даа!
-Yгvй хvv минь тэгж болохгvй байна. Єчигдєр хvрээ, хороогоор тэнэж айл олны юмыг булаан дээрэмдэж сvйд хийлээ. Ашгvй танай vvгээр явсангvй юу?
-Yгvй. Юм л явсангvй.
-Миний хvv яг тэр vеэр нь захаас хэдэн хонь авч буцаж яваад тэр гайхлуудтай чинь дайралдаж бvгдийгээ авахуулчихсан байх юм.
-Ээ харлаа. Яасан тоогvй хэрэг вэ?
Энэ vг Балданцэрэнгийн чихэнд тун аягvй сонсогдов. Гэвч євгєн багш нь Жимээ эмгэнийг vvрд харан тэтгэж яв гэж захисан vг санаанд орох аж.
-За, за дууллаа. Би тусалъя. Чухам хэдий хиртэй юм хэрэгтэй бол?
-Харин дээ. Би ч энэ талын юм мэдэхгvй хvн шvv дээ, хvv минь зvгээр єєрєє л мэд.
УТАС ХАТГАЛТ
Євлийн сvvл сар дундаа ормогц айл єрх бvрээрээ цагаан сар болох гэж бєєн бужигнаан болж хаа л бол хаана боов, боорцог хийж байгаа хиншvv ханхална. Гэтэл хvн цагаан сарыг зєвхєн боов боорцог хоёроор яахан єнгєрvvлж болох билээ. Орж ирэх болгонд єгєх бэлэг сэлтийн юм гэж хнэрvvд эрдээ єдий тєдийг тоочин яншина. Тэр бvрийг авах чадал чинээгvй хvмvvс хэрхэх билээ? Гэхдээ санаа сэтгэлийн зовлон эдлэн, зах зээлээр дэмий холхин ядаж байхад авах мєнгєтэй баячууд авах, авчрах гэж зав чєлєєгvй харайлгана. Гэтэл энэ бас юу ч биш. Авгайд, хvvд, хvvхэнд, хvргэн буюу бэртэй бол бас тvvнд, тэгээд гэрийн эзэнд ч єєрцгvй дээл, гутал, бvс, малгай цєм шинийг бэлтгэх хэрэгтэй болсон бєгєєд залуу охидын зарим нь ээмэг, бєгжєє хvртэл шинэтгэх гэж сэтгэл санааны зовлон эдэлнэ. “Энэ чинь чухал юуны тєлєє вэ?” гэж асуувал хэд “хvн намайг шоолно” гэж хариулна. Уг хэргийн vнэн чанар тvvнд биш, бусдын мэдлээр ямар нэгэн хvнтэй єєрийн эрхгvй суухаа ор тас мартан, єєрєє хvсэн мєрєєддєгийг єєр рvvгээ татах гэсэн онгон сэтгэл нь тэр ажээ.
Ноёдын хатад боловч хэтэрхий ихийг хvсэн сандарч мэтгээд баршгvй ихийг vйлчин сvнчингvvдээр сэтгvvлэн тэвдvvлнэ. Ер хэдийд боловч юм яагаа ч vгvй, бурханд тавих ууц л гэнэ, битvvлгийнх гэж єєр нэг хэрэгтэй. Бэлэг дэмбэрэл гэж бодохоос гадна бие биедээ гайхуулгах гэсэн хvмvvст хонин тогоо гэж нэрлэгддэг хамгийн том тогоонд багтахгvй том ууц боловч сэтгэлд чамлагдана. Гамингийн бариа явснаас хойш “хvрээнд гамин хvн амьтныг тонон дээрэмдэх нь жигтэйхэн” гэсэн их шуугиан зvг болгон тархан, хєдєєгийн хvмvvс хvрээ орж ирэх нь цєєрсєн учир мал мах ховордсоныг хэлэх vv? Хаана л бол хаана ууцны эрэл, vvнээс цааш таваг хийх нарийн боов, чихэр, жимс, ах зах хvмvvсийг зочлох архи дарс. Ер хэрэг болгоныг хуруу даран тоолох тутам доороос нэмэгдэн гарч ирэхийг яана. Хєдєєгийн малчид “Хvрээ хvмvvс онгиргон, цагаан сар болоход єдий тєдий єр шир хийж орхиод єнгєрмєгц нь гэрээ худалдан тєлдєг юм билээ” ч гэх шиг. “Нэг айл бурхандаа тавьсан идээнийхээ дор хунзтай цай тавьсныг нь аль ирсэн зочид архинд согтон агсан тавьж хунзыг єшиглєхєд дороос нь туйпуунууд vсрэн гарсан гэнэ билээ” гэхчлэнгээр шоолон хэлэлцэх нь vнэнтэй ч байж мэднэ. Юу ч атугай цагаан сарын мєр дээрээс цєєнгvй гэр бvлд уур бухимдал, хэрvvл хямралдаан, уйлаан унжаан гарна. Харин хvvхэд багачууд амтат сайныг ханатлаа идэх, айл гэрvvдээр хэсэж бэлэг сэлтийг авна гэж баярлахдаа єглєє бvр хоног тоолон хvлээнэ.
Балданцэрэн шавьтайгаа сэтгэл амар байв. Архи дарсны зvйлийг зvй ёсондоо хорт идээ гэж vздэг тул тvvний тухай бодох юм алга. Бурхандаа нэг таваг идээ, битvvлгийн мах, хэдэн удаа чанах банш эдгээрийг бэлдсэнээр сэтгэл амар сууна. Харин єнєєх эмэгтэйн тухайд гэвэл, Балданцэрэн энэ завсар тvvнийхээ нэрийг Оюундарь гэдгийг мэджээ. Оюундарь гэдэг нэрийг Балданцэрэн єєрєєс нь асууж мэдсэн биш, нэг удаа жолооч Тvвшингийн тийнхvv дуудахад нь мэдэж авчээ.
Эцэг нь Балсанжав хэмээх жирийн нэгэн баян хvн болохыг сэм сурвалжлан мэдсэн байлаа. Энэчлэн Оюундарь Балданцэрэнгээс нэрий нь асуусан удаагvй боловч бас л аль хэдий нь ойлгоод мэдчихсэн байлаа.
Одоо Оюундарь цагаан сар болох гэж байгаад сэтгэл нь ёстой гvн хєдєлж бий ажээ. Эцгээсээ vйтэн хуаран дээл, утас хатгамал гутал, сувдан даруулга, шанааны санжуурга, алтан ээмэг, соотон чихтэй минжин малгай гэхчлэнг аймшиггvй дурдан шаардана. Урьд ємнє Оюундарь ингэдэггvй байсны нь хувьд эцэг нь гайхан эхнэртэйгээ сэм ярилцана.
-Аа хєє эхнэрээ охин юу болох нь энэ вэ? Гоёж гоодохын мєрєєдєс болон єндєр vнэтэй бvхнийг нэхэн шаардаад болохоо болив.
-Євгєн минь одоо яая гэх вэ? Ємсєх эдлэх хоёрыг хvсдэг цаг нь болоод л тэр шvv дээ.
-За гэж нєхєр нь амаа ангайлган эхнэрээ ширтээд: – Энэ чинь чухам юу гэсэн vг байна даа.
-Ээ чи бод. Одоо цаадах чинь арван ес хvрч байгаа биш vv?
-Арван ес хvрэн юуны хамаа. Ямар бусдын охидтой адил гадуур дотуур яван энэ тэр хvн рvv татагддаг биш шvv дээ.
-Харин тэр юуны хамаа. Нас бие хоёр гvйцэхээр єєрийн эрхгvй нэгийг хvсэн хоёрыг мєрєєдvvлэх шvv дээ.
-За тэгвэл хэрэг явдал бvр бишдэх нь байна даа.
-Yгvй чи бишдэх нь гэж чухам дv хэлээд байна вэ?
-Яах вэ? Энэ энэхэн шаардаж байгаатай нь байхгvй юу. Юу ч атугай энэ жилдээ авч єгєхийн хэрэггvй биш vv?
Эхнэр нь бол дєч гаруй настай, бие бялдраар бvдvvвтэр, зvс царай тунгалаг, санан сэтгэхээр ариун болоод амгалан авгай, эрийнхээ vгийг зєв ч юм уу гэж бодовч єєрєє арван естэй байхдаа чухам юу юуны хvсэл мєрєєдєл болж байсныг нэгд нэггvй эргvvлэн бодох ажээ.
-Yгvй авч єгье. Нэгд, цаадах чинь гунин гутрахад хvрнэ. Хоёрт, бэлэн байгаа буяныг бид хэндээ гэж хав даран суух вэ? Одоогоос эхлэн эдлэг, эдлvvлж ч байлгvй горьгvй гэж зvтгэнэ.
Уг нь яг арван есєн насан дээрээ ч биш, хэзээ нэг ингэж гоёж гангалахыг хvсэх болох, чухам тэр цагтаа єєрийн санасан бодлыг ний нуугvй яриад бас тэр бодол хvсэл нь єєрсдийн бодолж санадагтай уялдвал сая охиныхоо шахаж шаардаж байгааг ёсоор болгоё гэж эцэг эх хоёр нь бодож байсан биз ээ. Гэтэл эхэд нь охины ийнхvv аашлах болсон нь мэдэж болшгvй нууц, мэдлээ ч тvvнийг нь суусан эрдээ хэлнэ гэдэг нь мянган лан амлавч амнаас нь гарч болшгvй мэт санагддаг байжээ.
Эр нь бол мєн л сайхан санаат амгалан тайван хvн, бага насандаа эцгийн шаардлагаар ном сурах гэж нэлээд оролдсон боловч идэвх оролдлого муутай болоод гавьсангvй. Одоо ч гэсэн ном vзэхээр нvд нь эрээлжлэн, нойр хvрнэ. Иймээрээ Балсанжав ганц охиноо ном бичиг сурахын тєлєє бодомгvй байвч урьдтай нь хоёр хvvхэд тєрєн эндэгдсэн учир Оюундарь дээр хєл хорин энхрийлсэн бєгєєд нэлээд томроод гадагш гарах,бусад хvvхэд багачуудтай эрхлэн тоглох гэж тэмvvлээд болохгvй болоход нь ном бариулан хориглож эхэлсэн ажээ. Ийнхvv бvр дээр цагаас хєл хорьсон нь одоо ч бараг хэвээр. Тусгайлан барьж суулгасан гэрт нь эцэг, эх, арын байшинд суудаг хятад тогооч, морь тэрэгний жолооч Тvвшин энэ дєрвєєс єєр хvн ордоггvй байлаа. Балсанжавын бодлоор бол охин тун нялх, балчир хэвээр, том болох нь зайлшгvй ч гэсэн vvрд дэргэдээ харж суухыг хvснэ. Гэтэл эх нь одоо охиноо гоёж гоодно. Эдлэх ба эдлvvлэх цаг болсон гэж дахин давтан улиглахыг нь сонсоход vнэхээр хvнд ажээ. Дараад нь эх нь эр нєхєр юугаа ганцаараа ятган барахаа болихоор охинтой санал нэгдэн хоёр зэрэг шахан шаардсаныг хэлэх vv. Балсанжав ёстой хоёр хадны хооронд хавчигдан сандраад, єнєєх хvссэн бvгдий нь ёсоор болгон сая нэг сэтгэл амарчээ.
Оюундарийн єєрийн биеийг гоён чимэх рvv ухаан жолоогvй зvтгэсэн нь зєвхєн Балданцэрэнд гоё сайхан vзэгдэж санаа сэтгэлий нь баясгахын тєлєє байжээ. Одоо ингээд эхнэр нь болон суусаар бvх юмаа єєрийн гараар оёж байх болно гэхэд аавын нь авч єгсєн vйтэн хуарыг эхтэйгээ булаалдан эсгэж эхлээд оёх ажилд идэвхийлэн орсон бєгєєд эцсийн товч хадалтыг боловч єєрийн гараар vйлдэн дуусгав.
Уг цаад учир мэдэхгvй байгаа эцэг эх хоёр нь ихэд гайхан баярлав.
Ер Оюундарийн бодолд урьдах юм нэг ч vгvй болжээ. Шинэ амьдрал, сайхан ирээдvй,бvх мэдрэлий нь эзэлнэ. “Хойтон жилийн цагаан сараар би энд биш, хр нєхрийндєє байна” гэхээс хоол ундыг хэрхэн хийх, юу юугаар амтлахыг мэдэх нь чухал ажээ. Тэгээд тогоочийн хоол хийхийн хажуугаар байн байн гvйн орж элбэлцэнэ. Yvнд тогооч баярлана.
Yvнээс хойш Оюундарьд санаа тєлєвлєх зvйл маш их, эр нєхрєє хэрхэн хvндэтгэх, vр хvvхдийг тєрvvлнэ гэж батад итгэх, тvvнээ хэрхэн єсгєн бойжуулах, цагаан сарыг хэрхэн сайхнаар єнгєрvvлж байх, ёстой тvмэн зvйлийг тасралтгvй сэтгэл дотроо зохион байгуулж бясалгана. Харин ном эрдмийн тухай “Нэгэнт бусдын эхнэр болсон хvн ном бичиг барин суухын хэрэг байх уу? Тvvнд орвол гэрийнхээ ажлыг хийх нь чухал шvv дээ” гэж бодогдох болсон учир сонирхолгvй болжээ.
Сар шинэ дєхєх тутам Оюундарь маш олныг хийж сурахад тэвдэж байгаагаас гадна, Балданцэрэнд нэг хосгvй сайн хєєргийн дайлан бэлтгэхээр хийж эхэлсэн билээ. Тvvнээ аав ээж хоёртоо хэрхэвч мэдэгдэхгvйг хичээхдээ зєвхєн шєнє, бvх амьтан унтсан хойно урт гэгчийн лаа асаан оёж эхлээд, єглєє vvр цайн юу юугvй хvн амьтан босох болоход зогсоно. Гэтэл утас ороон зvv хатган уран дvрсийг гаргах тийм амар биш, шєнє турш хийснээ ханзлан дахин хатгах нь олонтаа тохиолдоно. Унтах нойр нь удаа дараалан vгvйсэж, зvс царай нь цонхийж байлаа. Хvvхэд багачууд хуруу даран “тав”, “дєрєв”, “гурав” гэж хоног тоолон баярлаж байхад Оюундарь єглєє бvр “Єдєр хоног юутай нисэх мэт єнгєрнє вэ”, “Дайлан минь яагаа ч vгvй байна” гэж л сэтгэл тvгшинэ.
Битvvний єдєр боллоо. Энэ бол Оюундарийн чухалчилж байгаа ажилд ганцхан шєнє vлдэж байгаа нь тэр байлаа. Yдэш болмогц битvvлэг эхлэн аав ээж нарын дэргэд байх ёстой боллоо. Ураг тєрлийнхєн ба танил талын хvмvvс vргэлжлэн ирсэн бєгєєд цаг хурам єнгєрєх тутам Оюундарь оёх юмандаа сэтгэл тавин ирсэн бvхнийг дотроо ад vзэн байж ядаж байлаа. Шєнє дундын цаг шахаж гаднын хєл аяндаа тасрахад Оюундарь гэртээ орон ажилдаа орлоо. Сvvлчийн хоногуудад дан нойргvй ажилласаар ирсэн боловч єнєє шєнийн хувьд унтах хvсэл єчvvхэн ч vгvй, урдаа гурван лаа нэгэн зэрэг шоволзон асаж байгаагийн гэрэлд нарийн зvv оч шиг гялалзан задгай мяндсан утас ухаа ягаан пvvсvvн дайлангийн булан дээр уран хатгамал болон vлдэнэ. Ер юм бvхэн гагцхvv Балданцэрэнгийн тєлєє болж оюун ухааны гvн нь ч,уран гарын хєдлєх нь ч, ирэх мєч,авах амьсгал цєм Балданцэрэнгийн тєлєє байсан учир ажил хэрэг нь бvтэмжтэй байлаа. Гэвч vvрийн vнэгэн харанхуйгаар єрх хойш татахад сvvлчийн хэдэн хатгалт харамсалтай нь аргагvй дутуу байлаа. Єглєє бvр тогооч авгай орж ирэн гал тvлж гэр дулаацуулдаг тул Оюундарь хєнжлєє яаран нємєрч хажуу тийш унан, унтаж байгаа хvн болов. Элгэндээ дайлангаа тэврээд vлдсэн хэдэн хатгалтыг хэрхэн гvйцээхээ л бодно.
Тогооч авгай гал тvлээд гармагц босон харайн сууж, нэг хатгалтаа, хоёр дахиа хатгалаа. Гурав, дєрєв дээр нь хєлийн чимээ сонсогдов. Одоо Оюундарь ээжийнхээ ирж явааг тодорхой мэдэн дахин хэвтэв. Хаалга нээгдээд:
-Охин минь бос! Нар гарахын ємнє хувцаслахаа бод! Гэхэд нь
-За за одоохон бослоо.
-Yгvй энэ чинь юу вэ? Чи бvхлээрээ унтсан шиг байх нь юу вэ? гэж эхийнхээ цочин хэлэхэд: – Хєнжлий минь татан дайланг минь vзэх вий гэхэд сvнсээ гартал айлаа.
-Тийм ээ, ээжээ! Єглєє босоход амрыг бодон бvхлээрээ унтсан юм.
-Эвий минь. Бие нь амраагvй байгаа даа. За бос! Шинэ сайхан хувцсуудаа ємсєн аав ээж хоёртойгоо золгохыг бод! гээд гарахад нь яаран босов. Гэвч одоо дайлангийн дутуу хатгаасуудыг гvйцээх нєхцєлгvй болсон нь илэрхий байх бєгєєд ер нь тэр дутуу чигээрээ бэлэглэвээс ханилан суусан хойноо гvйцээж єгєхийн бэлэг дэмбэрэл болон зохицох шиг санагдах аж.
Уг дайлан нь ухаа ягаан пvvсvv бєгєєд хоёр талын захыг хуруу єргєн ногоон хоргойгоор эмжсэнийхээ дээгvvр алтан саа бvсэнд хавчуулмагц доош унжих нэгдvгээр нугараанд нь хятадын vлгэр туужинд гардаг эртний домог “Мєнхийн євс” хэмээгдэх ногоон навч зуусан буга согоо хоёрыг урлан хатгажээ. Нєгєєгийн нэгдvгээр нvvрнээсээ гурван хуруу илvvтэй доош унжим нугараан дээр чухал юм болох нь vл мэдэгдэх хээ угалзархуу юмыг дан улаан утсаар хатгажээ. Энэ нь юу вэ?гэвэл эртний мєнгєний дєрвєлжин vсгээр “Хvсэл бvхэн биелэхийн цагт гал голомт бадарна” гэсэн vг байжээ. Ингэхэд зєвхєн эцэс чигт нь хэдхэн хатгаас дутуу байгаа ажээ. Оюундарь гар нvvрээ угаан, хувцас хунараа ємсєєд баруун гэрт ороход аав ээж хоёр угтан авч золгон vнсэж тав таван янчаан бэлэглэв. Тvvнийг нь хvлээн авахад Балданцэрэнгийн: “Энэ манайх” гэж буудаг хашаа гаднаасаа vнэхээр ядуувтар vзэгддэг нь санаанд орон, мєнгє янчаанд шунахайрах шинэ бодол тєрєв. Тэндээсээ гараад тогооч авгай дээрээ орон золгоход нэг янчаан бэлэглэсэн бєгєєд бvгд арван нэгэн янчаантай болсондоо сэтгэл хєдлєн баярлалаа.
Гэрийн нь гадаа, багшид нь бараалхуулах морь тэрэг бэлэн болж хvлээж байлаа. Тvvн дээр очин жолооч Тvвшинтэй золгоход тэр нь юу ч єгсєнгvй тул сэтгэл нь гонсойн гомдох сэтгэл тєрєв. Гэвч тэр дорхноо хадаггvй золгосноос ийм болов бололтой гэж дотроо бодон гэмшив. Гэртээ орон багшдаа барьж золгох хадаг авах далимдаа єдрийн турш айл хэсэхээр шийдэн бvх буй хадгаа хураан авч євєрлєв.
Тэргэндээ суун хашаанаас гараад Балданцэрэнг ойр зуур байж магадгvй гэж баруун зvvнийг ажиглана. Хэрэв байваас даруй эргэн аав, ээж дээрээ оруулан бvх нууцыг бvрмєсєн мэдэгдэж сэтгэл амрахыг чин сэтгэлээсээ зориглосон билээ. Гэтэл Балданцэрэн энд биш, урьдынхаа заншлаар хvрээ чиглэсэн гудамжны аманд хvлээж байгаа бєгєєд Оюундарийн гарч ирэхийг харахтайгаа зэрэг хvvхэд шиг гvйн угтан авав. Энэ нь бол харин хамгийн их зориг гаргаж байгаа нь байлаа.
Тэр хоёр уулзангуут гар гараасаа шvvрэн авалцсан бєгєєд энэ нь бол хамгаас халуун хайр дурлалаа эрээ цээргvй солилцож байгаа нь тэр байлаа.
Оюундарийн гоц сайхныг ємсєн, элдэв эрдэнийн vнэт зvйлсээр гар хуруу, толгой тvрvvгээ чимэглэснийг Балданцэрэн vзэнгvvтээ баясан бахархсан боловч тэр дорхиноо: “Би гоё сайныг эдэлдэг эмэгтэйг эхнэр болгон аваад эцэст нь юугаараа гялайлган гийгvvлэх юм бэ?” гэж бодмогц сэтгэл гонсойв. Тvvний дээр Оюундарь ємсєж зvvснээ Балданцэрэнгийн нvдний ємнє зориут тусган гялалзуулсныг хэлэх vv! Єєрийн эрхгvй санаа алдах гэснийг урьдчилан сэргийлэхийн хvчээр арайхийн барилаа.
Балданцэрэнгийн бахь байдаг ганц гоёлынхоо хувцсыг ємссєн тухайд Оюундарь “Эвий энэ минь сар шинэ болж байвч солих гоёл, шинэчлэх чинээ аль аль нь vгvй юм байна даа” гэж єрєвдлєє. Гараа євєртєє хийн бэлэглэх дайландаа бvх янчаанаа сэм хийн ханцуй руугаа шургуулав. Тэгээд тэр гараа буцаан гаргаж Балданцэрэнгийн євєрт хийн цээжий нь тvшив. Олон хоног хулжсан нойр нэгмєсєн ирэх шиг нvд нь анилдана. Урдуур нь татсан эрээн бvтээлэг єдрийн цагаан гэрлийг халхлан, тэрэгний зєєлєн донсолгоо биеий нь бvvвэйлэх шиг займруулан тун аятайхан унтуулжээ.
Жолооч Тvвшин тэр хоёрын хамт явах бvрд сэтгэл тэнийн баярладаг бєгєєд єнєєдрийн хувьд бvр онц баяр бахдал болон явлаа. Гагцхvv харамсалтай нь сарын єдєр анх зорин гарснаа зам хазайлгvй хvрэх ёстойг дотроо санана.
Оюундарь Балданцэрэнгийн євєр дээр эгээ л эцгийнхээ гар дээр хэвтсэн нялх хvvхэд адил унтсаар байлаа. Тэрэг хvрэх газраа ирэн зогсоход Балданцэрэн цочоохгvйг хичээн аяархан єндийлгєв. Оюундарь сэрэнгvvтээ нойрмог нvдээ том болгон:
-Yгvй бид хаана ирээ вэ?
-Багшийн чинь vvдэн дээр:
Оюундарь эс vнэмших мэт халхавчийн завсраар шагайн харснаа: -Хоёулаа бараалхъя гэж эргэн Балданцэрэнгийн гарыг шvvрэн авав. Энэ нь Балданцэрэнтэй сэтгэлийн гvн холбоотойгоо багшдаа мэдэгдэх гэсэн хэрэг бєгєєд ер Оюундарьд эцэг, эх, багш, ураг тєрлийн хvмvvс бvгдэд мэдэгдэх гэсэн хvсэл оргил нь бадарч байгаа ажээ. Харин Балданцэрэн бол ер ийм биш, ханилан суухыг хvсэгчид нэгэн гэрт орон суухаа хvртэл хэн бvхний ємнє маш нууц байх ёстойг баримтлахын дээр ичин зовох нь хэт байжээ.
-Yгvй чи ганцаараа бараалх. Би ямар шавь нь биш.
-Та тэгээд эндээсээ хаачих гэж байна вэ?
-Би нэг эмгэнд очиж золгоно.
-Тэгвэл хvлээе. Би хамт очъё.
-Хонгор минь дэмий. Нэг муу овоохойд суудаг ядуу эмгэн байгаа юм.
-Тэр ямар хамаа байна. Та л очиж золгодгоос хойш би мєн золгодог байх ёстой биш vv?
-Тэр ч тийм. Гэвч энэ жилдээ байг. Харин хойтон жил! За мэдэв vv?
-За гэдэг vгийг Оюундарь тун урамгvй хэлэн тэрэгнээс буун багшийнхаа хашаанд орлоо. Балданцэрэн тэрэгний нєгєє тал руу буун Жимээ эмгэний байдаг газрыг чиглэн явлаа.
ТЭР ЄДРИЙН БАЯР
Балданцэрэн баруун Сэлбийн адаг хvрлээ. Тэнд ойр хавьдаа хашаа хороогvй. Айлуудын хог хайлгын газар болсон нэгэн чєлєєнд Жимээ эмгэний урцан овоохой ганцаараа товойн байдаг байжээ. Гэтэл тэр овоохой алга. Хаяанд нь хэвтдэг олон ноход ч vгvй, vлдсэнээс тулганы оронд хэрэглэгдэж байсан гурван том чулуу, аргалын саарал vнстэй vлджээ. Хавь ойрын газар сайтар цэвэрлэснийг vзэхэд Жимээ эмгэнд ямар нэгэн гай гамшиг тохиолдсон биш харин єєдлєн, єєр тийш нутаг сэлэхээр нvvсэн нь илэрхий.
Иймд Балданцэрэн Жимээг гэртээ энэ шинийн нэгэндээ ирэх байж магадгvй гэж бодон хойш буцлаа. Гэртээ ирэхэд шавь нь мєн л vгvй байлаа. Гэвч гэр дулаан, зуух дотроо цогтой, дээр нь данхтай цай тавиастай байх тул Балданцэрэн шавийнхаа тун саяхан явсныг мэдэв. Гэвч єєрийн биеийг гэрээс гармагц гэр орноо эзгvй хаян алга болдог заншилтай болсныг нь санан уур хvрснээ орон нутаг руу нь явуулах гэж байгаагаа санан сэтгэлээ засав.
Єдий болтол Балданцэрэн, Оюундарийн vнэт сайхан юм бэлэглэснийг мэдээгvй байжээ. Тэргэнд явж байхдаа євєрт ханцуйтай гараа зvтгvvлэн хийгээд даруй нvд анин унтахад нь чин сэтгэлээсээ энхрийлэн хайрлахаас єєр юv ч vгvй явсан байжээ. Одоо євєрт нь нэг юм товойн доош даран байгааг гар оруулан барьж vзээд ихэд гайхан гаргаж vзлээ. Хамгийн тэргvvн дайлангийн нэгдvгээр нvvрийн vvл, vvлэн дээрх буга согоо хоёр нvдэнд туссаныг хэлэх vv урлан хатгасанд нь нvд сэтгэл хоёр нь утга агуулгы нь гvнд зэрэг булаагдав. “Yхэвч сэхэвч чиний тєлєє” гэдэг ариун бодлого бодогдуулна. Тэгээд єєрєє бэлэг дурсгалын юм бэлтгэхийг огтхон ч бодоогvйгээ санахад vнэхээр харамсалтай болоод итчгvvртэй аж. Дараа нь хоёрдугаар нvvрийн “Хvсэл мєрєєдєл биелэхийн цагт гал голомт бадарна” гэж дєрвєлжин vсгээр хатгасныг vзэж арайхан гаргаж уншаад “юутай сайхан vг вэ” гэж байхдан баярлахынхаа зэрэгцээгээр арайхийн гаргаж уншсаныхаа хувьд аягvй бол би тvvнээсээ дутуу мэдлэгтэй байхнээ гэж сэтгэл зовлоо.
Гурав дахь дайлан дахь арван нэгэн янчааныг авч vзлээ. Энэ бол Балданцэрэнг ядуу хvн гэж vзэн тусламж vзvvлсэн хэрэг мєн болох тул гунин гутрахад хvргэв.
Ийнхvv Балданцэрэн эгшин зуурын дотор хэд дахин сэтгэл донслох болов. Оюундарийг хvсэн мєрєєдєх, энхрийлэн хайрлах нь улам єссєн бєгєєд “За одоо яая гэх вэ? Нэгэнт ёслон тєрєлж авах бинчингvйгээр хойш гэрт нь хvргэн орж сууя” гэдэг нэг бодол тєрлєє. Гэтэл хєндлєнгєєс нь “Чи юугаа бодоо вэ?”
Баячууд хатуу ширvvн ажил дээрээ хvний хvч хvрэхгvй болохоороо хvvхэн дээрээ хvргэн оруулж авдаг биш vv? Энэ чинь дэмий. Нэр нvvрээ зэрэг жинс шагнагдаж явсантайгаа хамтруулан бодож айлын зарц болох гэж байгаагаа боль! гэж шивнэх шиг болов. Ингээд чухам яах ухаанаа олохгvй мансууран сууж байтал гэнэт нэг сайхан ухаан орсон нь “Богдод бараалхан айлтгаж зарлиг буулгуулбал чи сvй бэлгийн зардлаас гэтлэхээр vл барам хурим найрыг боловч хєнгєнєєр єнгєрvvлэх завшааныг олох биш vv” гэсэн бодол орж ирлээ.
БYТЭХ ЭСЭХИЙН ШИНЖ ТЭМДЭГ
Шинийн нэгний єдєр Жимээ эмгэн ирсэнгvй билээ. Тэр эмгэн шинийн хоёрынхоо єдєр ирэх нь магадгvй байсан боловч Балданцэрэн Богдод бараалхахаа чухалчлав. Єглєє эрт босон ганцхан гоёлынхоо хувцсыг ємссєний дээр отго жинст малгай, богиновтор хар хvрэм хоёрыг бараа сvр болгон ємссєн бєгєєд мандал єргєх зуун тавин янчааныг гэр хадагт боон євєртлєєд гэрээс гарлаа.
Сэтгэлд нь хvссэн хэрэг сэтгэлчлэн бvтэх нь лавтай санагдан гишгэх тутам хєл нь хєнгєрєх ажээ. Богдын євлийн байр, дунд ордноо хvрээд зvvн талын нь орос маягаар баригдсан хоёр давхар хєндлєн цагаанбайшингийн зvvн тийш харсан хаалганы ємнє ирэхэд єєрєєс нь урд Богдод бараалхсан ихсvvдийн жууз тэрэг, сvйх тэрэг, шар ба хєх торгон жолоотой тарган морьд дvvрэн багсраатай байлаа. Эдгээр хєлєг морьдын эздийн дунд Балданцэрэн шиг жирийн нэгэн сул гvнгийн тєдий хvнгvй, харин хаан ван хутагт, жонон тавнан, хамгийн доод зэргийнх нь бээл бээсийн хэргэмийг эцэг євгєдєєс залгамжилсан хошуу ноёд байлаа.
Балданцэрэн тэдгээрийг даан их удахгvй болов уу гэхдээ хєлєг морьдыг сахисан хиа дагалтуудын дунд орон зогсов. Єдрийн байдал онцгой байгаа боловч удаандаа єєрийн эрхгvй дагжин даарлаа. Ялангуяа чих, отго жинстэй малгайн чихийг буулган чих даруулах гэвэл ёс журманд vл нийцэх учир хєлдєж магадгvй болжээ. Гэтэл бас олны ємнє чихээ барин нааш цааш холхиход ер зохимжгvй ажээ. Єдєр дунд єнгєрлєє. Ордноос гарсан нь хоёрхон, урьд ємнє зvс vзээгvй хоёр ноён ухаангvй согтуу гарч ирснийг хиа нар нь угтан авч моринд нь мордуулж тvшин одсон бєгєєд нэмэн ирсэн нь тав зургаа болжээ.
Балданцэрэн єнєєдєртєє Богдод бараалхаж чадахгvйгээ мэдлээ. Дараа нь бас л энэ мэтээр дэмий явдал болох болов уу гэхдээ шадар хvмvvсийн нь нэгтэй уулзан єдєр тогтоож авъя гэж бодов. Энэ явдал арга буюу амин голын чухал хэрэг болох тул ордны хаалгыг аймшиггvй татжээ. Єєдєєс нь тєвд орноос ирдэгсайхан хvж, гvглийн vнэр ханхалсан халуун агаар угтан санан сэтгэхvйг шvтэн бишрэх тийш татна. Дугуй булган малгайг магнай даран ємссєн залуухан лам хаалгач давхар хаалганы цаанаас гэнэт гарч ирэн амар эрэн гvнээ мэхийв. Энэ нь эелдэг сайндаа биш, Балданцэрэнгийн отго жинст малгай, хар хvрмийг хараад ноён хvн гэж vзсэнийнх байлаа. Тvvнийг Балданцэрэн мэдэн инээд хvрэх шиг болохын зэрэгцээгээр нэгэнт эндvvрсний нь далимдуулан ашиглах санаа тєрєв. Yл тоомсорлох байдал гарган хариу мэндлэх тєдийхєн бол:
-Сойвон лам хаана байна? Надад уулзах яаралтай хэрэг байна гээд ихэмсгээр хоолой засан сахлаа баруун зvvн тийш сэлгvvлэн илэв.
-Жа завтай байх. Тун саяхан дээрээс буун єрєєндєє заларна билээ.
-Ухай. Ингэхэд чи сойвдын чухам хэний нь хэлээд байна?
-Жа. Би Дашдоо сойвонтонг айлтгаж байна.
-Тэгвэл бvр сайн. Єргєє нь хаана билээ?
-Бид танд бараа болъё.
-Тэгж vз!
Залуу хаалгач алга зєрvvлэн урдаа барин євєр дээрээ ихэс дээдсийг хvндэтгэдгээрээ хvндэтгэн мэхэлзсэнээ тvрvvлэн явлаа. Битvv хивс дэвссэн уудам саруул их хонгилын дундуур явахад дээд давхраас шударга, ёочин, хуур гурваар шинэ цагийн хєнгєн аялгуут сонин дууг дарж байгаа нь чихэнд чимэгтэй нь аргагvй сонсогдоно. Гэтэл гэнэт хєлчvvрхсэн авгай нарийн орилсон, чарласан сєєнгєтсєн янз бvрийн болхи хоолойгоор дуулахад хєгжмийн сайхан авиа дорхноо дуулдахаа болин замхрав. Эдгээр авгай нар бол мэдээжийн хэрэг, ихэс дээдсvvдийн хатад, ахайтан нар, бодвол дээрхээс “дуулцгаа” гэж зарлиг буусанд, таалал болгох гэж бvх байдаг хоолойгоо шавхан тавьж байгаа нь л энэ биз. Жирийн хvмvvс бодохдоо: Богдын бурхан хаад ноёдыг дээд тэнгэрийн хєвгvvд, эмс хатды нь онцгой хувь заяатан гэж vздэгээрээ найрлан цэнгэхий нь ёстой ариун тунгалаг байх гэж бодно. Гэтэл одоогийн энэ дуулж байгаагаас бол ёстой эмх замбараагvй бужигнаан, дээр дороо орсон шуугиан ажээ.
Хаалгач Балданцэрэнг урагш харсан хаалгатай єрєєний ємнє хvргэн хаалгыг єєрєє нээн: “Морилж хайрла!” гэж цээжээ даран бєхийв. Дотогш ороход тэр тасалгаа нэлээд том хана туургуудын ихэнхийг том том хєлєг судруудаар дvvргэсэн шvvгээнvvд vе дараалан эзэлсний нь vзэхэд ер бусын ордонд орсныг тод санагдуулна. Гэтэл зvvнтэй нь нэг хэсэг газрыг дан бурхан тахил эзэлсний ємнє биеэр бvдvvн, гэдэс ихтэй, халзан толгойтой євгєжєєр лам хэдэн давхар олбог дээр хэт идсэн хоолоо шингээж ядах мэт тумбайн сууна. Балданцэрэн тvvнийг харахтайгаа зэрэг Дашдоо сойвон болохыг дотроо санан, цагаан сарын олон дээд мандлыг хичээнгvйлэн айлтгаж золголоо. Сойвон лам ч хvндэтгэн сайн сайхнаар угтан авахыг хичээх ажээ.
-Та дээшээ морил! гэж намуухан дуугаар єгvvлэн, лам хоёр хvн дамнан авчирсан байх гэмээр том мєнгєн цартай их идээний ардахь алтан саа утас даруулан луун хээ гаргасан хєх торгон тvшлэгт олбог руу гар сунган заав. Балданцэрэн тvvн дээр суув. Урьд ємнє ийм юман дээр сууж vзээгvй тул сэтгэл тавгvй болон нvvр улайв. Гэтэл сойвон лам: Та идээ зоогло! гэж найр тавин толгой мэхийлгэсэн тєдийгvй, алтан дотортой мєнгєн хундаганд архи дvvргэн: – Нанчид болгоо! гэж барилаа. Ийнхvv удаа дараалан хэт хvндэлснээс Балданцэрэнгийн гар хуруу ямар нэгэн vл vзэгдэх юманд баригдан хvлэгдсэн шиг болон чєлєєтэй хєдєлж чадахаа больж ирлээ.
Yнэндээ тэр сойвон урьд ємнє Балданцэрэнтэй уулзах байтугай бараагий нь ч харсан удаагvй. Гэвч єєртэй нь уулзахаар их ордноо аймшиггvй зvтгэн орж ирсний нь хувьд ямар нэгэн танил талын ноёны хvv болов уу гэж тааварлахын дээр ор тас танихгvй байгаадаа сэтгэл зовох ажээ.
-Ингэнгvvт танай алдар хэн билээ дээ? Цээжинд минь тун ойрхон байгаа хэр нь нэг л шууд хэлж болохгvй байна гэж халамцуухан байгаа тостой цагаан царайгаа арчин хэлэв. Тэгээд Балданцэрэнг нэр алдраа тодорхой хэлж єгєхєд:
-Нээрэн тийм л дээ. Нас єтлєхєд чинь мартах, мунгинах хоёроос єєр юмгvй болох бас муухай юм даа гэж сойвон амарлингуйн сайхан дvрээр инээмсэглэн дахин хєлсєє арчив.
-Надад дээрхэд мандал єргєн, бараалхаж айлтгах чухал хэрэг байх юм. Энэ тухай танд сонсгон чухам хэдийд бололцоо байгааг мэдэхийг хvссэн билээ гэхэд,
-Ээ тийм vv? гэж нvvр єєд ширтэн: – За хєє энэ ч амаргvй дээ. Єнєєдрийн хувьд гэвэл бvр ч нєхцєлгvй,
-Жа тийм бололтой. Маргааш бараалхаж болох болов уу?
-Yгvй. Маргааш чинь шинийн гурван, гандан хvрээний бvх хамба цорж нарын бараалхах єдєр.
-Тэгвэл шинийн дєрвєнд яах бол?
-За байз. Шинийн дєрвєнд чинь юу байдаг сан билээ? гэж сойвон нvд цавчлан дээш харан бодсоноо:
-Аа тийм. Гамингийн ноён дарга нар бараалхах гэсэн гээд шинийн таванд онцын юм vгvй гэснээ ард олонд мєргєл хайрлах гэж байгааг дурдлаа.
-Тэгвэл шинийн таванд бараалхуулан их ач тус болж хайрла гэхэд,
-Yгvй ер яах юм билээ дээ. Уг нь зєвхєн мєргєлийн єдєр л байвал зvгээр юмсан. Аягvй бол дээрхийн бие таагvй ч байж мэднэ. Гэвч танай хэрэг чухам юу вэ? Улс тєрийн тухай юv? Аль амин хувийн явдал уу? Юу ч атугай би дvн тоймы нь дуулъя.
Балданцэрэн сойвон ламын удаа дараагийн шийдвэргvй яриан дээр горьдох, горьдлого алдах хоёрыг ээлжлvvлсээр байсан бєгєєд эцсийн нь vгэн дээр “Энэ хvн эхнэр авахыг хvссэн амин хувийн хэргийг яахан чухалд бодох билээ” гэж урам зориг нэгмєсєн мохов. Тэгээд арга буюу уг хэргийг сонсъё гэсэн болохоор:
-Ламтан минь амин хувийн хэрэг гэж цааш залган хэлэх vг олдохгvй тvгдэрснээ: – Аймшиггvй айлтгахад “Орон нутаг минь хол, арван хэдэн жилийн ємнє ачит Богдынхоо гэгээн тєрд зvтгэх гэж энэ хvрээнээ ирсэн юм. Их бага албан тушаалыг удаа дараалан хvлээж, эндэгдэлгvй бараа болсноороо хэдийгээр харц хєвгvvн боловч гvн зэрэг шагналыг хvртэж явлаа. За энэ яахав. Одоо нэгэнт цаг тєр єєрчлєгдєн єєр байдалд шилжсэн болохоор дурдахын хэрэггvй шахам биз ээ. Гэвч энэ бие єргєн хєндийд ганцаар ургасан цорын ганц хайлаас шиг яваагийн хувьд ачит Богдоосоо хишиг хvртэхийг л хvсэх боллоо шvv дээ ламтан минь” гэхэд,
Сойвон Балданцэрэнгийн vг бvр дээр: Ухай, мєн, аа гэж анхааралтай нь аргагvй хvлээн авч байснаа:
-Yгvй чи чухам ямар хишиг хvртэхийг хэлээд байна вэ? гэж саваагvйхэн байдлаар инээмсэглэв.
-Аа даа ламтан минь юу ч гэх вэ дээ? Ичин эмээхийг хойш тавин, болхи бvдvvлгээр хэлэхэд нэг биеий минь хоёр, нимгэн биеий минь зузаан болгож хайрлахыг л айлтган мєргєх гэсэн юм.
-За, за мэдлээ. Ханьтай болгож хайрлахыг л айлтгах гэсэн хэрэг.
-Тийм ламтаан. Гэвч хэн нэгийг биш, хоёр сэтгэл харилцан тохирсон эмэгтэй байгаа юм. Тvvнтэй шууд суух гэхэд юу гэх юм бэ дээ гээд хєрєнгє зоорьгvйдээ хэлэхээс зовнин тvгдрэв. Гэтэл сойвон
-За за мэдлээ. Гэр орныхон нь болохгvй байгаа юм уу?
-Тийм гэж Балданцэрэн яаран хариулав.
Сойвон “хэ хэ” инээн:
-Бага хэрэг. Богд ламтан та хоёрт vггvй єршєєл хайрлана гэж мэд! Би ч ийм хэрэгт тус нэмэр болох дуртай. Эр эм хоёрыг нийлvvлэх бол энэ насны нь хувь заяа, зам мєр хоёры нь олгон тэтгэх гэсэн vг. Ингэх юун муухай хэрэг байх билээ. Гэвч тэр бvрээрээ биш бий. Би тун саяхан мэдлээ. Зvvн аймгийн нэгэн ноён хvvгээ ханьтай болгох гэж нэг айлын охины нэр насыг тодорхойлон айлтгаж, зарлиг буулгуулж авлаа. Хvvгий нь vзвэл зvс царай, ухаан санаа аль ч талаараа базаалтай биш, бодвол цааш охин мэдээжийн хэрэг сvрхий сайхан амьтан байж таарна. Ингэхээр тэр хоёрыг нийлvvлэх нь тийм ч сайхан хэрэг биш болно доо.
-Жа тийм. Та тун сайхныг айлтгаж байна.
-За тэгээд нэгэнтэй дээрээс болгоон зарлиг буулгаснаас яая гэх вэ? Би тэр зарлигийн бичгий нь хийх гэж сая бууж ирээд сэтгэл тавгvйцэн гар маань ч бийр янтай руу явж єгєхгvй шиг сууж байтал та орж ирэв шvv. Ингэхэд танай сэтгэл нийлсэн эмэгтэйгээ ханилахыг хvсэж байгаа чинь маш сайхан байна. Богд ламтан зєвшєєрнє. Би ч тус нэмэр болохоо бодъё гэж тэргэл сарын адил дугуй болоод хацар ягаавтар тунгалаг царайгаа малилзуулан инээв. Цаашдаа бас Балданцэрэнд саад бэрхшээл учруулсан зvйлгvй, мандал єргєн зуун тавин янчааныг боодолтой чигээр нь барихад хvлээн авч хажуудаа тавьж данс бvртгэлдээ оруулан, шинийн таванд хамгийн тvрvvнд тусгайд нь Богдод бараалхуулах тэр цагт Богдын дэргэд байн тус нэмэр зэргээ сэтгэл харамгvй илэрхийлнэ гэж амлав.
Ийнхvv Балданцэрэн vнэхээр ариун цагаан, єгєємєр сэтгэлтэй хvнтэй учирсандаа хэчнээн их баярласныг энд тодруулахад бэрх.
-Танд энх амгалан, урт удаан наслахыг ерєєе! гэж салах ёс гvйцэтгэхэдээ “Ёстой ачих хvн мєн” гэж чин сэтгэлээсээ бишрэн гурвантаа мэхийлгэв. Тvрvvчийн нэвтрэн орж ирсэн гоёмсог хонгилын дундуур явж байхад єнєєх хатад ахайтнуудын замбараагvй дуулалдаж байсан нь аль хэдий нь зогссон бололтой. Тvvний оронд цорын ганц ээгтэй, морин хуурын хvнгэнэх авиаг дагуулан дуулж байгаа сонсогдоно. Хоолой нь сvрхий чанга атлаа уяхан нь хачин, урт ая уул єєд асах мэт дээш єргєгдєх нь єглєєний наран мандан гарахыг санагдуулна. Хєлийн гишгэлтийг удаашруулан, чих тавин чагнахдаа:
“Зэ уяхан замба тивийн наран нь
Энэхэн дэлхий даяхнаараа
Мєхєлгvй мандсаар байхыг
Мэдсээр байгаа буй за, та минуу зээ”
гэдэг vг тов тодхон сонсогдож “Нээрээ энэ дэлхий гэдэг юутай сайхан бэ? Гэдэг бодол бодогдуулан нvдэнд нь нулимс хуралдуулав.
ОЛЗОТ ЄДРYYД
Шинийн нэгэнд Оюундарь, Жамъян гvн багшдаа бараалхан золгоод гурван янчаан олсон байлаа. Тэндээс Наймаа хот руугаа эргэсэн бєгєєд шударга цохин хятадаар дуулахыг заалгадаг хоёр дахь багшдаа бараалхахаар явав. Тэр багш нь хоёр нvд хоёулаа сохор. Наймаа хотын ядуус шаварчин, ногоочин, тємєрчин гэх мэтийн хvмvvсийн суудаг хамгийн хойд талын гудамжинд зvvн vзvvрт гэр байшин хоёрын хоорондын нэг муу юманд сууна. Ємссєн хувцас туйлын дорой, далан долоон нєхєєс биш боловч арван долоон нєхєєстэйг ємсєнє. Тэгэхдээ: гуйлгачин биш, єєрийнхєє хэлний хэдэн арван том дэвтэр дуу, шvлэг, vлгэр, тууж, тvvх, шашдирыг шударга цохин аялж дуулж чаддагаараа амьдарна. Гэтэл дуулах нь ер цаг vргэлжийн хэрэг жиш, хаврын сvvл сар дундаасаа єнгєрч, газар дэлхийн єнгє солигдон ногоорохын цагт хvрээний гэсэр, Наймаа хотын эрлэг хаан, энэ хоёр хятад сvмийн урдтай гурав гурван єдрєєр уригдан очдог байлаа. Сонсогчид нь гэвэл: дан том, том пvvсийн данжаадууд ажээ. Хvмvvс тvvнийг хувь заяагаа мэдэхгvй хvн гэх буюу эсвэл ном эрдэм мэдэхийг оролддог хvн болох гэж vгvй мєн их vзвээ гэж шоолдог байлаа.
Сохор дууч vзэгчдийн ємнє нэг талдаа бяцхан ширээ, тvvн дээр нь халуун цай ямагт бэлэн байна. Нєгєє талд нь гурван давхар тємєр бvслvvрт цоожтой авдар, чухам юу дуулахыг нь сvмийн зvгээс сонсогчдод урьдчилан зарласан байх бєгєєд шударга юугаа дан ян буулган хєглєж эхлэхэд нь данжаадууд vг vсгээр алдах, эсэхий нь хянан шалгах гэж хэвлэмэл дэвтрийг урдаа тавин дэлгэж хичээнгvйлэн ширтэнэ. Сохрын дуулах гайхалтай, сонсогчдын анхаарлыг цаг ямагт єєртєє татан, урдаа дэлгэсэн номыг vргэлжлэн шагайж байлаа ч гэсэн тэд,тийм айхавтар ном эрдэмд боловсорсон улс биш, усан болох шилийг нvдэндээ хийн эрт урьдын алдарт номыг барин суух ёстой хоосон дvрэм бєгєєд ойн тойндоо аятайхан ойлгогдох хэсэг дээр юм уу, эсвэл хєг ая хоёрын нарийсах дээр “хао ваа” гэж хашгиран баяр хvргэнэ. Заримдаа бичиг vсэгт онц гэж алдаршсан нэгийнхээ зvгээр хєгжєєн шуугиан дэгдээхийн vvднээс гэнэт хашгирахад дэмий дагалдан дуу шуу болох ч явдал тохиолдоно. Гэтэл энэ “хао ваа!” гэдэг хашгиралт ер бага хэрэг биш, тэр бvр дээр сохрын тогооч луухаан бяцхан поолуу барин гарч ирж хvн бvрийн ємнєх тосох бєгєєд, тvvн рvv нь данжаадууд мєн л нэр нvvрээ бодон янчаанаас доошгvй юмыг шидэн хан ян буулгана. Тогоочийнхоо эргэж ирэхэд сохор, єврєє тэмтрэн тvлхvvр гаргаж гурван давхар тємєр бvслvvрт авдраа нээн мєнгєн янчаанууд шир нир буун асгармагц хавхаглан цоожилж аваад дуулахаа vргэлжлvvлнэ.
Одоогоос таван жилийн ємнє Оюундарь арван дєрєвтэйдээ Наймаа хотын эрлэг хааны сvмийн ємнє сохрыг дуулахыг анх vзээд тvvн шиг дуулан хєгжимддєг болохыг хvссэн билээ. Хvvхэд бvр юмыг хєнгєн хялбараар боддог ёсоор шударга хєгжим худалдан авч оролдоод санаа сэтгэлийн зовлон эдлэхэд нь эцэг нь сохор дуучинд шавь оруулсан юм санжээ. Тvvнээс хойш Оюундарьд сургасан нь ер бага биш, хэдийгээр багшийнхаа адил хэдэн арван том дэвтрийг аялан дуулж чадахгvй боловч хэдэн арван дуу шvлэг, vлгэр найраглалыг дуулж чадна. Yсэг номыг нь Жамъян гvнээр заалган нарийн нямба судалсан учир хятад хэлэнд ч сайн болсон байна. Сохор дууч хэдийгээр єдєр шєнє хоёрыг ялгахгvй хvн боловч Оюундарийн хоолойн сайхан, гар хурууны хєнгєн гавшгай, тогтоон цээжлэхий нь хосгvй, эд бvхнээс нь жирийн охин биш гэж vнэлэн чин сэтгэлээсээ хайрлана.
Цагаан сар болсны хувьд сохор дууч, хаврын дуулалтаараа ємсдєг хар торгон тоорцог, оготорхон хар хvрэм, зузаан хєвєнтэй барзгар ємд, эсгий шаахай ємсчээ. Аль єглєєнєєс аван Оюундарийг хvлээн сууна. Єєр хvн ч тэднийд цагаан сар болов гэж очдоггvй байлаа. Бага vдийн хэрд хашааны хаалга нээгдэн хvмvvс ирэхийг сонсоод сохор: “гєє гєє ший” гэж инээмсэглэн vvд рvvгээ чих тавин сохор нvдээрээ цавчилгvй ширтэв. Энэ нь vнэхээр Оюундарь байлаа. Босгы нь дєнгєж давангуутаа хоёр гараа элгэндээ тэврэн мєргєхєд сохор эгээ л нvдтэй хvн шиг хариу толгой дохино. Урагш хоёр алхаад євдєг дээрээ сєхрєн
-Гvаня гvаня хао! гэж мєргєхєд,
-Ай хао! Гvаня гvаня хао! гээд єєрєє урдах ширээний нєгєє тал руу заан суулгав. Тогооч нь эгшин зуурын дотор тєрєл бvрийн нарийн хоол хийж зочилно. Сохор, шавийнхаа ирсэнд тэсгэлгvй баярлан цаг ямагт инээмсэглэх боловч онцын яриангvй, хоол ундаараа л зочлохыг эрмэлзэнэ. Тэгээд эцэст нь гурван давхар тємєр бvслvvрт авдраа нээн арван янчаан бэлэглэлээ.
-Оюундарь тvрvvн аав, ээж, тогооч нараасаа олсон мєнгєє Балданцэрэнд єгчихсєн билээ. Одоо хоёр багшдаа бараалхан дахин мєнгєтэй болсондоо баярлах бєгєєд Балданцэрэнтэй суухдаа хувийнхаа мєнгєтэй байх тvvгээрээ сайхан дээл, малгай, гутал авч єгнє гэж бодох тул ханахын ч эцэс алга. Цааш олохыг хvсэхдээ Оюундарь морь тэргээ багшийнхаа vvдэн дээрээс буцаагаад ганцаар хэсэж гарлаа. Маргааш нь ч єєрцгvй єглєєнєєс аваад vдэш болтол хэсэв. Тvvндээ ураг тєрлvvд, тvнш пvvсийнхэн, энгийн таних айлуудаар оржээ. Хvмvvс Оюундарийг урьд урьдын цагаан сараар ирдэггvй байсны нь дурсан єдий баян айлын эрх танхи болоод эрдэм номтой охин гэж ихэд хvндэтгэх ажээ. Доод талын ядуу айл тавин мєнгє, тvvнээс дээш нь нэг янчаан, хоёр янчаан, гол тєлєв нь гурав, бvр дээд талын айл тавыг бэлэглэж байлаа.
Шєнє Оюундарь гэрийнхээ хаалга тvгжиж аваад хормой дэвсэн сєхрєн сууж бvх олсноо тоолж vзлээ. Бvгд зуун жаран янчаан, тавин мєнгє болсонд хємсєг нь дээш болон баярлан ширтэнэ. Гэвч сэтгэлд нь бас л мєнгє, “Одоо энэ мєнгєє хэрхэн хоёр зуу болгох билээ?” гэхэд ороогvй болоод, орууштай айлуудыг бvртгэн бодох хэрэгтэй болсон бєгєєд vнэхээр нойр нь бvр хулжив.
ШИНИЙН ГУРВАН ЄЛЗИЙ МУУТАЙ ЄДЄР
Єглєє Оюундарь дєнгєж сэрэхтэйгээ зэрэг айл хэсэхээ санан босон харайв. Гар нvvрээ угаах, хувцас хунараа ємсєхдєє хvртэл яаран тэвдэж байсан бєгєєд ганц аяга цай уусан болоод гарах гэтэл эх нь орж ирээд:
-Хvvхэн минь єнєєдєр битгий гадагш гар! Гэртээ байлгvй болохгvй болоод байна гэв.
-Юунд тэр вэ ээжээ? Гэхэд,
-Єнєєдєр манайд Богдын зарлиг буух гэнэ.
-Яаж мэдээв?
-Сая Богдын хаалгач ирж мэдэгдээд явлаа.
-Yгvй юун тухай зарлиг вэ?
-Хайрхан минь бvv мэд. Ямар боловч Богдын зарлигийг бид гэр бvлээрээ хvлээн авч мєргєх ёстой гэж залбиран гарав.
-Yнэхээр юун тухай зарлиг болохыг хэн яахан мэдэх ажээ. Мэдэхээс Богдын зарлиг маш чухал, ялангуяа жирийн нэгэн айлд онцлон буухыг хэн боловч хамгийн дээд заяа гэж бишрэн хvндэтгэх ёстой билээ. Иймд Балсанжавынд хашааныхаа дотор гаднахыг цэвэрлэх, vvднийхээ ємнє цагаан эсгий дэвсэх, бурхандаа зул, хvж єргєх, хувцас хунарыг баяр ёслолын журмаар ємсєх, ёстой vй тvмэн ажил ундран гарлаа. Yvн дээр аав ээж хоёрын ухаан жолоогvй сандран тэвдэж байхад Оюундарь айл хэсэн мєнгє олох явдалд багагvй саад болж байгааг л санан дотроо харуусна.
Єдєр дундын хэрд дун цагаан морь хєллєсєн шилэн цонхнуудтай сvйх тэрэг гудамж барин гарч ирлээ. Балсанжав гэр бvлийн хvмvvсийн хамт хашааныхаа хаалган дээр гаран угтан авлаа. Сvйхнээс дугуй булган малгайтай, улаан торгон дээл єргєн шар хvрэм ємссєн тарган биетэй цагаан царайтай сайхан лам инээмсэглэн гарч ирэв. Энэ бол Богдын соёг Жанцан гавч гэгч байлаа. Балсанжав тvvнд гvнээ мэхийн амар эрээд дотогш залав.
Соёг гэрт орсноо: “Би танайд маш их баяр баясгаланг авчирсан” гэхэд тос даасан тунгалаг цагаан царайгаараа хvн бvрийг инээмсэглэн ширтэнэ.
-Жа. Та дээшээ морилж хайрла! гэж тусгайлан зассан тvшлэгт олбог руугаа Балсанжавын гар тавин мэхийхэд:
-Зvгээр. Би урьдаар дээрхийн зарлигийг буулгая! Гээд єврєєсєє сєє шар хадаг гарган тvvн дээр палигар улаан шугамуудын дундуур бий даран томоор бичсэн хэдэн мєр бичигт зарлигийг тавин дэлгэж
-Гэр бvлийн хvн цєм бий биз дээ? гэж хоолойгоо бvдvvхэн тайвнаар хэлэв.
-Жа цєм байна гэхэд,
-Тэгвэл ачит Богд ламтандаа чин сэтгэлийг барин залбирах цаг боллоо гээд хоолойгоо засан хvмvvсийн сєгдєн мэхийхийг ажив.
-Оройн чандмань Оюундарь Богд ламын зарлиг аа гэх нь намуухан боловч сvр бадруулсан бvдvvн хоолой хvнгэнэн сонсогдоно. Тэгээд соёг зориуд таслан хvн нэг бvрийг ажих нь “мєргєцгєєгтvн” гэсэн дохио байлаа.
Аав ээж хоёр нь орой дээрээ наманчлан нэгэн зэрэг мэхийн мєргєв. Оюундарь тэднээ даган мєргєх боловч сэтгэлд нь соёгийн хєдлєх бvрдээ маяглах онцгой байдал, айл хэсэхэд саад болж байдаг хоёр дахь явдал давхар эргэлдэнэ.
Соёг лам:
-Цэцэн хаан аймаг гэж намуухнаар эхлээд цааш шуурхайлан уншсан нь: -Олон хошуу ноёдын нэгэн болох Нямцэвээний аги эдvгээ нас хорин гурав, ханилан сууваас зохих хувь заяаны нь бvсгvй Наймаа хотын Балсанжав гэгчийн тєрvvлсэн охин Оюундарь мєн учир Богд палам бийгээр зарлигаар нийлvvлэн суулгасугай! гээд эл зарлигт мєргєцгєє гэв.
Оюундарийн ухаан балартан харанхуйлав. Аав, ээж хоёроо vгvй гэх байх, татгалзана байх гэж ажихад vг дуугvй мєргєн, соёг зарлигийн бичгээр адис тавьж байлаа. Дараа нь соёг Оюундарь руу инээмсэглэн адис тавихаар гар сунгахад нь муужран унасан ажээ. Нэг мэдэхэд єєрийнхєє суудаг гэрт хvргэгдэн ирсэн байх бєгєєд эх хажууд нь:
-Эвий минь, хєєрхий минь, одоо яая гэх вэ? Богдын зарлигийг хэн боловч давж болдоггvйгээс хойш яахын ч арга алга гэж илэн таалан уйлан суужээ.
ЗОРИГ БАДРАЛТ
Оюундарь эхийнхээ “Богдын зарлигийг дааж болдоггvй юм” гэж байн байн давтан хэлснийг чин сэтгэлээсээ жигшин, нэг ч vг дуугаралгvй байгаад гэрээсээ гарсан ажээ. Єєрийн нь бодлоо бол: “Бид ганц охиноо бусдад єгєхгvй” гэхээс аваад “Єєрийн нь санал мэднэ” гэх хvртэл олон тєрлийн шалтгаан байж болох шиг санагдана. Хэрэв тэр бvхнээрээ болдоггvй аваас намайг нэг тийш нь сэм оргон зугтаалгаж болох шvv дээ гэхээс эцэг эх хоёрыг єшин занах сэтгэл тєрнє. “Одоогоос эхлэн надад аав, ээж байхгvй, авран ивгээх бурхан сахиус ч алга. Цєм Богдын талд байдгаар миний дайсан шvv дээ” гэхээс даруй боож vхvvштэй ажээ. Гэвч Балданцэрэнг бодлоо. Тэр маань надад чин сэтгэлээс хайртай болохоор намайг ємгєєлєн хамгаалах тєдийгvй єєрийн биеэр аван, нэг тийш оргох болов уу гэх сэтгэл тєрєхєд єєрийн эрхгvй баяр баясгалантай боллоо.
Тэр дороо гэрээсээ шагайн жолооч Тvвшинийг дуудлаа. Хоёр дахин дуудлаа.
Тvвшин баруун гэрт ганц охиныхоо харанхуй гасланд унасан тухайд хэрхэн ухаанаа олохгvй болсон эцэг эх хоёрын гунигт ярианыг сонсон мєн л уй гашуу болон суусан учир гурав дахь дуудалтан дээр анх удаагаа сонсон босон харайж:
-Хvvхэн минь юу гээ вэ? гэж гэрээс гарч ирэв.
-Та морь тэрэг хєллєє. Би явъя!
-За, за, одоохон гэж Тvвшин морины пин рvv пижигнэн харайлгав.
Оюундарь буцан орж хувцас хунараа засан, бvсээ чангалахдаа толины ємнє очин зогслоо. Нvд нь уйлсан болон бєлцийн хавдсан vзэгдэв. Хойшдоо яасан ч ингэж уйлахгvй юм хундаа гэж зvрхээ чангалахын зэрэгцээгээр Балданцэрэн дээр оргон одсон хойно намайг дайсагнагч бvхнээр яах бол? Гэхээс инээхд хvрэх ажээ. Гэрээс гаран морь тэргэндээ суухад эх нь гарч ирэв.
-Хvvхэн минь хаачих нь вэ? гэж уяхан зєєлєн хоолойгоор асуув. Хариуд нь Оюундарь,
-Нэг айлд очно гэж хэгжvvхнээр хэлэв.
-Yгvй хvvхэн минь дэмий биш vv? гэж чичирхийлсэн хоолойгоор хэлэхэд нь:
-Та намайг бусдын боол болгохоос илvv яах гээ вэ? гэж хашаа даван сонсогдтол чанга хэлэв.
Эх цочин, “Эш” гэж аман дотор vглэхээс єєр юу ч хэлсэнгvй бєгєєд хашааныхаа их хаалгыг єєрєє нээлээ. Тvvгээр нь жолооч Тvвшин гарснаа:
-Хаашаа явах вэ хvvхээ?
-Хvрээ оръё Тvвшин гуай.
Тvвшин морь тэргээ аажуухан явуулан Наймаа хотын баруунаа гарснаа, суудлаасаа эргэн:
-Хvvхэн минь чи багшдаа бараалхах чинь vv?
-Yгvй Тvвшин гуай, Балданцэрэнтэй уулзъя.
Тvвшин нvдээ том болгон єєдєєс нь ширтсэнээ:
“Зєв” гээд цааш эргэн мориндоо ташуур єгєв. Морь урагш зvтгэн шогшлоо. Тvвшин нэмэн нэмэн ташуурдсанд мань улмаар хурдлан давхив.
Єнєєдрийн хувьд Хvрээ, Наймаа хоёрын хооронд хєл хєдєлгєєн их, ах дvv ураг тєрлvvддээ золгох гэж гоё сайхныг ємссєн, унаатай унаагvй янз бvрийн хvмvvс vргэлжлэн цувна. Тэр дундуур Тvвшин, Оюундарийг янаг эртэй нь уулзуулахыг яаравчлан тоос манаруулан давхисаар л байлаа. Тэрэгний дугуй байн байн овон товон дотор орон биеvсэргэн донсолгоход Оюундарь “Ер миний одоогийн амьдрал эгээ л энэ донсолгоо шиг болж дээ” гэж нэг vе бодсоноо “Yvний ємнє би уй гашуугаар бууж єгєхийн оронд эрэмгий зоригоор тэмцэх ёстой” гэж биеэ ятгав. Yvнээс цааш бодохдоо Балданцэрэнтэй уулзах, уулзсан хойноо бvх явдлаа нэгмєсєн тоочих, тэгээд хоёулаа оргон алга болохыг бодож, vvнээ Оюундарь сэтгэлчлэн бvтээхэд бат итгэж баярлах ажээ.
Гэтэл морь тэрэг нь Балданцэрэн: “Энэ манайх” гэж буудаг байсан бусдын хашааны ємнє ирж зогсов. Оюундарь яаралтай нь аргагvй буун хашааны хаалгыг татахад дотор нь хоёр гэр, зvvн талынх нь нэлээд том, бvрээсээр хариугvй дорой, баруун нь багавтар болоод бvрээс сайтай байх тул Оюундарь тэр гэрийг Балданцэрэнгийнх болов уу гэж бодов. Гэрийн хаалгыг татахад хоймор нь гурав орчим насны эрэгтэй хvvхэд нус нулимсаа цувруулан уйлж суугаа vзэгдэнэ. Баруунтай нь ор, урдтай нь гуч гаруй насны эхнэр манцуйтай хvvхэд тэврэн хєхvvлж суулаа. Лавлан ажихад эхнэрийн ємссєн зvvсэн нь муу биш. Гэвч санаа сэтгэлийн зовлонд дарагдсан бололтой. Мах, шєл муутай, зvс царай цонхигор, эхлээд Оюундарийг гайхсан царай гарган нэг хэсэг ширтсэнээ хvvхдээ хойш тавив. Тэр нь дєнгєж тавимагц аг таггvй бархирав.
Оюундарь Балданцэрэнгийн гэр орныг ийм айл байна гэж огтхон ч санаагvйдээ тэнцvvрээ алдсан мэт болон амар мэндээ мэдэж чадсангvй бєгєєд тэр авгай ч мэнд ус мэдсэнгvй.
-За дээшээ суу даа. Сар шинийн идээ амс гээд цай хийж єгєхийг завдав.
-Зvгээр. Би зєвхєн нэг хvнийг сураглахаар орж ирэв гэхэд,
-Хэн гэгчийг вэ?
-Балданцэрэн:
-Балданцэрэн гэнээ? Байхгvй ээ! Тийм хvн энэ хашаанд байхгvй.
-Yгvй гэж vv? Уг нь энд гэж тодорхой зааж єгсєн юмсан.
Эхнэрийн царай гэнэт хувхай цагаан болж,
-Чи тvvгээр яах гээ вэ?
-Хєндлєнгийн хvнд хамаагvй зvйл гэж эгдvvцэн хариуллаа. Тэгээд эхнэрийн амьсгал дээр хєєрєн нvдэнд нь нулимс хуралдаж эхлэхэд:
-Yгvй ингэхэд та юу нь вэ?
-Чамайг харахад юу нь баймаар шиг байна гэж хариу эгдvvцлээ.
Оюундарь vг дуугvй гарахын мєрєєсєл болон vvд рvv явахад
-Чи байз гэж хашгиран, урдуур нь орж ирж vvдээ таглаад:
-Чи Балданцэрэнтэй уулзах чухам ямар хэрэгтэй вэ? Тvvнээ хэл! Гэж чичирхийлсэн хоолойгоор єгvvлэхийнхээ зэрэгцээгээр гараа сарвайлган нvvрийн нь ємнє авчрав. Урт урт хумстай нарийнхан хуруунуудын нь завсраар нимгэн зовхитой торомгор хар нvд нь гомдол эрэн нэвт харагдсаныг хэлэх vv? Ер энэ vе аймшигтай. Орон дээр орхигдсон єлгийтэй хvvхэд нь ээрэн тагжраад хоолой нь зєвхєн хахтнан хэрчигнэж байлаа. Гэвч Оюундарь тэр эхнэрийн “Балданням” гэснийг санан бага зэрэг сэхээ авч
-Yгvй би Балданнямыг биш, Балданцэрэнг эрж яваа юм.
-Мєєн мєн. Тэр чамд нэрээ Балданцэрэн гэдэг байжээ.
-Yгvй ээ. Би энэ нэрийг єєрєєс нь биш єєр бусдаас мэдсэн юм.
-Ээ золиг! Бусдад бас нэрээ ингэж буруулдаг байжээ гээд эхнэр нvдэндээ хуралдсан нулимсыг барьж чадахаа болин мэгшин уйлж эхэллээ. Дуу нь тун тамиргvй ингэнэх авианы нь цаана єєр нэгэн хэржигнэн чичирхийлсэн юм давхар сонсогдох нь тvvний ид хvндрэлээ олж байгаа уушгины мэнгэр євчин байлаа.
-Би таны vгийг итгэхгvй байна. Хvмvvс тvvнийг зvгээр ч vгvй Балданцэрэн гvн гэдэг юмсан гэхэд:
-Мєєн мєн. Тэр чинь єєрийгєє гvн гэж зарлах байтугай, ван болгон єргємжлєхєєсєє ч буцахгvй сагсуу амьтан гэж аман дотроо бувтнан, нулимсаа арчсан халуун нударгаа ширтэнэ.
Оюундарь эхнэрийн vгийг шууд итгэх сэтгэл тєрєн дотор нь харанхуйлав. Мод мэт хєшин, нvдээ ч цавчих тэнхэлгvй болж байхад эхнэр хажуугаас нь:
-Чи мэдэж байна уу? Тэр чинь хvн биш, хvний хувь заяаг бузарлан хорлогч, худал гэвэл чи хар намайг, хоёр хvvхэд нь тэр байна. Хvнийг ийм болгож орхиод хаян алга болдог хvн энэ хорвоод байх уу? Би нэг айлын хvvхэн рvv явдаг болсны нь дуулсан юм. Ингэхэд тэр эмэгтэй нь чи байжээ. Нэг мэдэхэд чамайг мєн хаяна. Ингэхдээ хэвлийд чинь хvvхэдтэй болгож єгєєд хаяна шvv. Ээ чи хая! Урьтаад хая! Нvvр рvv нь шороо цацаж, толгойд нь шанага ус цацаад хєє! Ингэвэл чи эцэстээ гуниггvй, vр хvvхэдгvй дан бие байснаараа чи нэг мэдэхэд хувь заяаныхаа эрд очих чинь магад шvv. Yvнийг би чамд хар хорын сэтгэлээс хэлж байгаа биш, эмэгтэй бидний хувь заяа нэгэн адил дорой болоод, гаслан зовлонгийн дунд хvлээстэй байдгийн хувьд хэлж байна. Би ирэхээр нь хєєнє. Эр хvн гэгчийг хєєн явуулах эрх эмэгтэй бидэнд байдаггvй боловч би хєєгєєд, эцэст нь эцэг эхийнхээ гэр орныг бараадан салах минь… гэхчилэнгийн юмсыг хvврэлдvvлэн ярьсаар л байв. Оюундарь нэг ч vг дуугарсангvй. Сэтгэлд нь зєвхєн “Намайг аврах юм юу ч алга” гэдэг бодол эргэлдэж байсан бєгєєд хєл нь тэндээс єєрєє хєдлєн гадагш гарлаа.
Хашааны хаалгаар зvс царай жигтэйхэн уруу дорой, уй гашуунд дарагдан гарч ирэхэд нь Тvвшин, хэрэг зориг нь эс бvтсэнийг даруй мэдэв. Тэргэндээ элий балай хvний байдлаар гуйвлан авирч суухад нь гайхан мэлмэрсэн бєгєєд Балданцэрэнг гарч ирэн vдэх болов уу гэхдээ хашааны хаалгыг ширтэн хvлээв. Оюундарь за явъя даа гэж санаа алдан хэлэхэд мориныхоо жолоог хойш татан дугтарч “чvv” гэж хэллээ. Морь дурамжханаар хєдлєн аажуухан алхлав. Тvвшин ч хурдлахыг бодсонгvй “Yгvй хvvхээ юу болов доо” гэж асуун эргэж харахыг завдсанаа, Оюундарийн уй гашуунд дарагдсан царайг дахин харахаасаа халшран болив. Ард нь Оюундарь хэмжээгvй итгэсэн ганц горьдлогоо бvрмєсєн баларсны хувьд бvх тэнхэл нэгмєсєн алдарч нvдээ цавчих сэхээгvй болсон байлаа.
Морь тэрэг ер хурдлалгvй явсаар Консулын дэнж хvрэв. Єєд авирахдаа бvр аажуухан vе vе зогсчих шахав.
Яг энэ vеэр Оюундарь, эрдээ хаягдсан хєєрхий эхнэр, тvvний гунин гутрахад дарагдсан царай, хоёр нялх хvvхэд юутай хvvтэйгээ сэтгэлд орж ирэн, нvдэнд нь тусах ажээ. Тvvнийг Оюундарь єрєвдлєє. Тvvнийг тєлєєлєн Балданцэрэнг чин сэтгэлээсээ жигшин заналаа. Гэтэл тэр эмэгтэйн гунигт явдал ер нэгэн хvний явдал биш, харин монгол эмэгтэй бvрийн хувь заяа мєн байх тул Оюундарь “Надад амьдрах ба амьд явахыг хvсэн амь биеэ хайрлахын хэрэг юv вэ?” гэдэг асуудлыг єєртєє тавив. Энэ зуур морь тэрэг дэнж дээр гараад сvрхий бєх баригдсан туйпуун хэрмэн хашааны урдуур орон явж байлаа. Энэ бол Америкийн нэгэн том пvvсийн бараа агуулахын газар. Дотор нь нэг дэлгvvр байдаг бєгєєд Оюундарь тэр дэлгvvрт орон хvн бvр “Хvний хар нvднээс бусад юм бvхэн байна” гэж шагин хэлэлцдэгийг санав.
-Аль вэ Тvвшин гуай, та энд зогсоно уу? Би эндхийн дэлгvvрт нэг орж vзье гэхэд Тvвшин,
-Аа тэг хvvхээ. Энд чинь ёстой хvний хар нvднээс бусад нь байдаг газар гэж санаа сэтгэл нь сэргэх болов уу гэхдээ уриалгахнаар хэлэн, мориныхоо амыг татлаа. Оюундарь тэрэгнээс буун хашааны дэлгээстэй байгаа их хаалгаар орон, зvvн хойш эргэн єндєр чулуун довжоон дээр баригдсан том дvнзэн байшинд оров.
Энэ пvvс vнэхээр сонин,vнэр танараасаа аваад дэлгэсэн тавьсан юмс цєм бусад пvvсvvдээс тэс єєр Европ маягийн эрэгтэй,эмэгтэй хvний бэлэн хувцсууд, унадаг дугуй, оёдлын машин, сvvний машин бусад эрэг шургаар бvрэлдсэн багаж хэрэглэл, тоо бай нь шєнийн харанхуйд чєтгєрийн галын єнгєєр тодхон харагддаг энгэрийн цаг, урт богино хоёр захын нь голыг буржгар vстэй тас хар царайтай хvний хамар дээр нь шитгэн vйлдсэн ширээний аяган цаг… ёстой долоон шидийн юмс энд байгаа vзэгдэнэ. Гэвч эдгээрийг Оюундарь сонирхсонгvй, янз бvрийн ангийн буу, чоно, vнэгний хавх, гурын эвэр бариултай урт богино хутга, эвхмэл тонгорог мэтийг худалдах хэсгийн ємнє очлоо. Тэгээд вандангийн шилэн хавхагт хайрцаг руу нvд тусган ажихад, дотор нь их бага хэмжээний гар буу, янз бvрийн бууны сум, хонгио, дарь, тугалга, загасны матигар дэгээнvvд бас бусдыг янз оруулан єрсний дунд нvvрэн дээрээ бод малын сэгэн дээр сунан унасан олон чонын зурагтай цаасан хайрцаг зэрэг юм гурав байлаа. Гэтэл одоо Оюундарь тvvнийг л шохоорхон ширтэх ажээ. Вандангийн нєгєєтэй тааран шиг барвагар ноосон эдлэлээр хийгдсэн задгай энгэртэй саарал хvрэм маягийн юм зах эргэмэл судалтай цэнхэр тєвд цамцтай бєгєєд тvvндээ могой эрээн зангиаг эрvvн доор булдруу зангидан зvvсэн дээд уруулдаа сэрвэгэр шар сахалтай толгойн vс жирийн шаргал, ахимаг настай худалдагч зосгож байлаа. Энэ хvн нэг талаар Оюундарийн гоо сайхныг сонирхож, нєгєє талаар уй гашуунд дарагдсаныг энэрэнгvй сэтгэлээр ажин ширтэх ажээ.
Оюундарь чонын зурагт хайрцгийг хуруугаараа заан,
-Энэ. Би авъя гэхэд, худалдагч “Энэ чамд хэрэгтэй юм биш” гэж хэлэхийг хvсэх боловч монгол хэл мэдэхгvйдээ боогдон толгой сэгсрэн инээмсэглэв.
-Yгvй би зvгээр vзье. Та над vзvvл! Гэхэд худалдагч хайрцгийн шилэн хавхгийг дээш єргєн єнєєх юмыг гаргаж ирээд тагийг нээн Оюундарийн ємнє барилаа. Гэтэл нээгдсэн тагийн нvvрэнд хохимой толгой зєрvvлэн тавьсан хувхай ясан чємгийг санамж болгон зурсан нь vзэгдсэн бєгєєд худалдагчийг тэр зvйлээ буцаан хийхийг завдахад Оюундарь замаас нь шvvрэн авч.:
-Манай нохой их муу, галзуу байна гэж амьсгаадан хэлэв.
Худалдагч vг дуугvй юмныхаа хойноос гар сунгав. Хариуд нь Оюундарь зvvн гарынхаа дунд хурууны бєгжийг суга татан авч гар дээр нь тавив.
Тэр бєгж нь хольцоогvй шижир алт, хvндийн хэмжээ таван цэн гаруй, тєдий хvнд юм, гэнэт гарт орсныг худалдагч “vгvй энэ чинь юу вэ? Би зvvдэлж байна уу?” гэж санан байшингийнхаа таазыг ширтэн нvд цавчив. Тэгээд алгаа тэнийлгэн харсан бєгєєд шижир алтыг нvдэндээ тусмагц сэтгэл булаагдан “Гоулд!” гэж єєртєє шивнэлээ. Гэтэл бас сэтгэлд нь “Эцсийн эцэст би нэг эмэгтэйн єєрий нь юм уу,аль эсвэл єєр бусдын амийг бусниулах хэрэгт гол хэрэглvvрий нь олгосон нvгэлд унах бишvv” гэж бодогдон сандарлаа.
Энэ зуур Оюундарь дэлгvvрээс гарч амжсан байжээ. Худалдагч ч улмаар сандран вандангийнхаа дээгvvр ёстой америк хvний гавшгайгаар vсрэн гарч эргэн тойрныг нэгжээд тэндээсээ гадагш гаран хашааныхаа хаалга дээр хvрлээ. Гудамж эл хуль, гагцхvv зvvнтэй нь гарц морь тэрэг цааш хурдлан явахыг худалдагч олж харсан бєгєєд тэр тэргэнд єнєєх бариад авахыг хvссэн эмэгтэйгээ суугаад зугтаж явааг тодорхой мэдэв. Гэвч гэнэт хойноос нь хєєх хvсэлгvй болон, оронд нь харин тэр чигээрээ тонилог! гэсэн бодол тєрєв. Юунд гэвэл:
Нэгд: “Би хvн тєрєлхтний дээд цагаан арьстан байх атлаа сармагчныхаа тєрлєєс тєдий л их холдоогvй шар арьстан хvvхний тєлєє амь тэмцэн гvйхийн хэрэг юv вэ? гэдэг нэг асуудал орж ирсний дээр зvvн гарт нь атгаастай байгаа таван цэнгийн шижир алтан бєгж хойш нь чангаав.
Хоёрт: Эцсийн бvлэгт, ариун бурхны ємнє “Би тэр эмэгтэйг гэмт хэргээс аврах гэж хойноос нь гvйгээд олоогvй билээ” гэж vзэхэд яагаад болохгvй байх билээ гэж дотроо бодон баярлана.
ШИНИЙН ДЄРВЄН, ХАР ЄДЄР
Шинийн дєрєвнєє. Балданцэрэн vдээш хойш гэрээс гаран зvvн тийш явлаа. Сэтгэлд нь гагцхvv маргаашийн явдал, Богдод бараалхан зарлиг буулгуулах гэж байгаа нь баяр бахдал болон эргэлдэх бєгєєд ер vvнийг Балданцэрэн Оюундарийг ……… байж чадахгvй гэрээс гарсан ажээ.
Тэнгэрийн байдал маш сайхан, аль єглєєнєєс аван дээрээс ээсэн нарны гэрэлд ….. байгалийн цас хайлмагтан,хаврын уур амьсгал орж байна уу гэмээр санагдана. Тэр дундуур хаа л бол хаа гоё ганган хувцас ємссєн хvмvvс хэд гурваараа хэлхэлдэн баяр баясгалантай юмыг хэлэлцэн явна. Ингэхэд тэдний дунд бэлэг сэлтийн юм бариагvй, гар чєлєєтэй хvн нэг ч vгvй бєгєєд ялангуяа хvvхэд багачууд эрээ цээргvй айл хэсэж олсон бэлгийнхээ юмыг євєртєє хийн, хэссээр багтахаа болихоор хормойлон гvйж яваа vзэгдэнэ. Гэвч сэтгэл ханах явдал vгvй бололтой нэг хашаанаас гараад нєгєє хашаанд орох зуур унан тусан гvйх ажээ.
Ийнхvv бvх хvрээ даяар баяр баясгалан болж байхад Консулын дэнж, Наймаа хоёрын хооронд гамингуудаар мануулсан баахан хєєрхий хvмvvс хог цэвэрлэж байлаа. Эд бол хэдэн сарын ємнє Балданцэрэнтэй дунд голын гvvр дээр дайралдсан цахар цэргvvд бєгєєд эдvгээ тэд цагаан сар болох гэж хvний урманд ганц удаа гэдэс цадсангvй, зєвхєн ємхий зоорин шоронгоос тvр гаран, газар шvvрдэх л аз завшаан тохиолдсон нь тэр ажээ. Гамингууд тэднийг алдахаас болгоомжлохдоо гурав гурваар нь хvзvv холбон гинжилсэн байлаа. Хоорондын зай нь нэг тохой учир ёстой нэг хvн шиг хєдєлнє.
Балданцэрэн тэдний дундуур явлаа. Хєєрхий тэд хvн єєд шороо тоос манаруулахгvйг хичээхдээ гарын шvvрээ хойш татан, ядарсан биесээ тэнийлгэн зогсоно. Ажваас, ємссєн хувцас нь янз бvр боловч урагдан шалбарсан нь ээ адил. Биес нь ч єєрцгvй нэгэн жилд туранхай, хvйтний улиралд дотор гадна хоёроосоо даарсан зэвхий нvvрээ нvдэнд тусган єлсгєлєнд дарагдсан хурц нvдээрээ ширтэх нь гэнэт дайран барьж идэхийг бодож байгаа болов уу гэмээр эгдvvтэй vзэгдэнэ. Гэтэл тэдний дунд бусадтай холбоогvй боловч гар хєлєє гинжлvvлсэн намхавтар биетэй єргєн цээжтэй эр байлаа. Тэр нь гэвэл бvр аймаар, яг зам дээр єєдєєс харан зогсож байгаагий нь ажихад магнай дээрээ зурвас сарны хэлбэр бvхий гялаан сорвитой бєгєєд тэр сорви анх эдгэрэхдээ магнайн бvх арьсыг сvрхий татсан бололтой. Хоёр нvд нь чонынх шиг жийхгэр. Гэвч Балданцэрэн тvvний гамингуудад онц єшигдсєнийг мэдэн ихэд єрєвдєн тvvнд нэгэн тусламж vзvvлэхсэн гэхдээ євєртєє гараа хийлээ. Тэгээд хоёр янчаантай яваагийнхаа нэгийг аван хажуугаар нь гарангуут доош унагав. Янчаан чулуун дээр тусан хан ян дуугарахад цааш єнхрєн ємнє нь хvрэх шиг болоход Балданцэрэн баярлав.
Гэтэл єнєєх эр “хvvе эрхэм ээ!” гэж дуудав. Хариу дуугаралгvй явалтаа хурдасгахад:
-Хvvе эрхэм ээ! Та юмаа гээлээ гээд дахин дуудан гинжээ хажигнуулан гvйх чимээ сонсогдов.
Энэ дагуй гамингууд “Хай зогс!” гээд хашгирав. Нэг нь буугаа мєрнєєсєє аван урдаа барин гvйн ирэн Балданцэрэн одоо мєнгєн янчаан гамингийн гарт орохыг санана. Єнєєх эр, гартаа барьсан янчаанаа vзvvлэн: “Энэ хvн гээсэн юм” гээд булаан авахыг завдахад нь:
-Май эрхэм ээ. Энэ таны мєнгє гэж гинжит эр гараа сунган урагш зvтгэв. “Yгvй чи ав! Чамайг аваг гэж унагасан юм” гэж хэлье гэтэл, гамин монгол хэл гадарладаг бололтой, гинжит эр тvvний гар дахь янчаан, Балданцэрэн гурвыг ээлжлvvлэн харна.
-—би гээлээ гэж vv? гэж Балданцэрэн євєртєє гар хийн хоёр дахь янчаанаа авав. Тэгээд мєнгє vгvйлэх байдлаар нээрээ тийм байна гээд авсан янчаанаа гар дээр нь тавингуутаа: “атга!“ гэж хэлэн амаа жимийв. Хєєрхий эр учрыг ойлголоо. Гараа хойш яаран татав. Царай нь хачин болон уруул нь чичигнэв. “Миний нэр Гоожоо баатар” гэж хэлэв.
Балданцэрэн хариу дуугаралгvй эргэн явлаа. Нэлээд яваад эргэн хараад Гоожоо баатар буюу нєхдийнхєє шороо манаруулан газар шvvрдэж байгаагийн дунд ганцаар зогсон Балданцэрэнг ширтсээр байгаа vзэгдэнэ. Энэ нь тvvнийг vнэхээр баярласны шинж тэмдэг мєний учир Балданцэрэн тус болсонд хамгийн дээдийнхээ vйлийг хийсэн шиг санагдав.
Тэндээс Балданцэрэн Наймаа хот руу орох зуураа Оюундарийн суудаг гэрт шууд орж, хэрэв гэрт нь хvн байваас айл сураад гарах, гарсан хойноос Оюундарийг заавал гарч ирэх байх гэх зэргийн бvтэмжтэй сайхныг бодлоо. Оюундарийнхны суудаг гудамж орж ирэхэд хашаанаас нь хариугvй муу хувцастай євгєн хятад галзуу мэт бархиран гарч ирэв. “Аяа яасан хэцvv вэ. Энэ ертєнц юутай муутай, залуу байхад нvд минь сохорсон. Євгєн болсон хойно дахин бас нэг сохорлоо. Аяа, аяа одоо над орчлон vvрд харанхуй боллоо” гэхчилэнгийн эх адаггvй юмыг хашгиран хэлж бархиран толгой тvрvvгээ чичин гуйвлаа. Хажууд нь арай дээр хувцастай нэг луухаан vг дуугvй тvшин зvvн тийш чиглvvлэн явна. Хашаа бvрээс хvн гарч хаалган дээрээ зогсон гунигт царайгаар ажиглана. Гагцхvv Оюундарийн хашаанаас л хvн гарч ирэхгvй байлаа.
Балданцэрэн Оюундарийг гарч ирж магадгvй гэж бодохдоо хаалган дээр нь зогсов. Сохор хятад гудамжийг шувтран булан тойрч, хашаанаасаа гарсан хvмvvс цєм эргэн орж уг гудамж дахин эл хуль болоход Балданцэрэн, Оюундарийн хашааны хаалгыг аяархнаар тvлхэн босгы нь давлаа. Гэтэл Оюундарийн суудаг гэрийн єрх бvтээлгээстэй оосор нь буруу талдаа уяастай, vvд нь бvдvvн хар дээсээр даруулгаастай байгаа нь vзэгдсэн бєгєєд энэ бол тэр гэрт нас барсан хvн байгаагийн тэмдэг болох учир Балданцэрэн дотор палхийн амьсгал тасалдав. Гэрт Балданцэрэн чухам ямар ухаанаар хэрхэн орсноо єєрєє vл мэднэ. Нэг мэдэхэд бvрэн баргийн дунд хvрэн модон гуутай зурмал цагаан дарь эх урьд нь ганц зул, зулын гэрэлд цагаан дарь эх угийнхаа инээмсэглэсэн баясгалант дvрээр биш, “Орчлон хорвоо гэж юу вэ? Харцгаа! Энэ байна” гэж уй гашуунд дарагдан урагш ширтэх мэт байгаа нь нvдэнд туссан бєгєєд дараа нь тvvний урд модон хашлагат монгол ор, орон дээр нэг хvн, толгой нь цэнхэр хадгаар бvтээлгээстэй хэвтэж байлаа. Энэ бол Оюундарь урт хар гэзэг нь улаан торгон хєгжлийнхєє дээд талыг битvv бvрхэн намирсныг хэлэх vv? Балданцэрэн эрээлэн цээрлэх, ичих зовох бvгдийг мартан хадгийг шvvрэн авлаа. Оюундарийн зvс царай, тєрєлх сайхнаа алдан хєхєрч, зарим газраа хар толбоуудтай болсон байлаа. Гэвч ер амьд, амгалан тайван нойрсож байгаа шиг байгаа нь нvдэнд тусна. Yvнээс цааш нэг хэсэг яаснаа Балданцэрэн єєрєє vл мэднэ. Нэг хvн Оюундарийн цээжийг тэгнэн унасныг нь гэдрэг татан єндийлгєж гарт атгаастай хадгийг аван Оюундарийн толгойг дахин бvтээлээ. Эргэж харвал хєтєч Тvвшин. Тvвшингийн ард бие махлаг боловч шинж тєрхєєрєє Оюундарьтай тєстэй нэг авгай цавчлаагvй нvдээр гєлрєн ширтэнэ. Тvvний дээд талд гэрийн хойморь тавь орчим насны эр толгой унжуулан газар ширтэнэ. Эдгээрийн хэн болохыг Балданцэрэн дотроо тааварлан мэдэв. Гэвч хэлэх ярих юм алга. Толгойгоо єндийлгєн эргэж харвал ард нь нэг авгай “Єнєєх нь мєн vv?” гэж хэн нэгээс асуух нь там тум сонсогдов. Хажууд нь Тvвшин – Мєєн гэх шиг боллоо.
Балданцэрэн vг дуугvй бєгєєд vvд рvv явав. Урдуур нь єнєє авгай орж ирэн ємнє нь зогсов. Балданцэрэнг vзэн ядах байдлаар ширтсэн бєгєєд:
-Чи миний ганц охиныг минь алсан гэж шивнэн амьсгаадав.
Балданцэрэн гайхлаа. Би буруу дуулав уу гэхдээ:
-Та юу хэлнэ вэ? Яагаад та над ийм vг хэлнэ вэ? гээд хойш ухрав.
Авгай нvvрээ даран мэгшин ингэнэв.
-Яагаад би алсан байх юм бэ? гэж эцгээс нь асуув.
Эцэг дуугvй толгой унаган доош ширтсэнээ ч эс єєрчлєв. Гэтэл Тvвшин:
-Yгvй хvv минь. Єчигдєр энэ бурхан болооч чинь танайд очсон шvv дээ гэв. Балданцэрэнд Оюундарийн тэргэнд анх сууж танилцсанаас аваад єдий хvртэл бусдын хашааг єєрийн болгон vнэмшvvлсээр ирсэн нь санагдан гол нь харлав.
-Єчигдєр хэдийд вэ? гэхэд Тvвшин:
-Ээ харла! Чи гэртээ байгаагvй юмсан уу? Гэж нvдээ том болгон нvvрий нь ширтээд: -Yдээс хойш доо гэж Тvвшин хэлтэс:
-Ээ чааваас гэж Балданцэрэн дуу алдав. Yгvй яах гэж манайх руу явсан юм бэ?
-Одоо бvv мэд дээ. Богдоос нэг ноёны хvvтэй суулгах гээн зарлигийг хvртсэнийхээ дараа л чам руу явах болсон юм. Бодвол хєєрхий минь чухам байж ядахдаа л тэр байгаа.ъ
Балданцэрэн сойвон ламын сэтгэл зовууртай ярьж байсан ярианыг санав. Ухаан нь шинээр балартан, юу юугvй унамаар болж ирэхэд гараа дээш єргєн гэрийн унины нэгийг атган авлаа. Сэтгэлд нь “Богд алжээ” гэдэг нэг бодол орж ирсэн бєгєєд тvvнээ барьж vл чадах ажээ.
-Би биш Богд! Богд амрагийг минь алжээ гэж амнаасаа гарган хэлж орхив. Тэндэс хvмvvс цочин “Нээрэн тийм!” гэж мэт Балданцэрэнг харав. Дараа нь тэд: “Ингэж хэлж яахан болох билээ?” гэх байдлаар бие биеэ харцгаана. Дунд нь тэр эх ухаангvй болтлоо айх бололтой. Царай нь цайран, Балданцэрэнгийн замыг таглан зогсож байснаасаа хойш ухрав. Гэвч Балданцэрэнгийн гарах гэхэд араас нь татан: “Эвий минь!” гэж єєртєє vглээд дараа нь,
-Охин та хоёр vнэхээр сэтгэлтэй байсан уу? гэж шивнэв.
-Тийм ээ. Чин сэтгэлээсээ сэтгэлтэй байсан юмсан…
-Эвий минь. Чи тvvнийг минь vнсэж байсан уу? гэж чихэнд ойртон шивнэв.
-Yнсэж байсан гэхэд,
-Тэгвэл бид цєм хувь заяагvй улс юм даа гээд авгай нvдээ анин гуйвлана.
-Тийм ээ. Бид цєм хувь заяагvй улс гээд Балданцэрэн гэрээс гарав. Гадаад таг харанхуй шєнє болсон байлаа. Араас нь нэг хvн даган гарч ирсэн нь мєн л эх:
-Ирж байгаарай! Ирж байгаарай! Єдєр бvр ирж vvрд харлах голт зvрхий минь зогоож байгаарай! гэж харанхуйн дунд шивнэн ингэнэн уйлсаар vлдэв.
ТЭР ШЄНИЙН ХАРАНХУЙД
Таг харанхуй. Ёстой харанхуй шєнийн дундуур Балданцэрэн явлаа. Сэтгэл нь мєн энэ шєнийн харанхуйн даил бєгєєд хvсэн мєрєєдєх юу ч vгvй,ухаан элий балай явсаар учир дvрсээ алдсан овон товон дотор оров.
Энэ нь эмх замбараагvй хаясан хог байлаа. Чухам хаанахын юун хог болохыг Балданцэрэнд гадарлах юм алга. Мэдэхийг хvсэх эрмэлзэл ч vгvй явлаа.
Хогийн олон ноход зvг бvрээс шуугиан тавин давхин ирж боорлоход Балданцэрэн айж цочих юмгvй, харин “Идвэл ч идэг” гэж л бодов. Тэгээд биеэ сул тавин барьж идэхий нь хvлээн явахад тэр ноход аяндаа дуу чимээгvй болон тархан одох ажээ.
Хогийн нохдын барьж идээгvйд Балданцэрэн сэтгэл харуусан цааш явлаа. Єєр нэг зvйл сэтгэлд нь байх мэт. Тэр нь гэвэл: “Богдыг хvний хувь заяаг бузарлан хорлогч” гэж vзсэн гvн хорсол байсан бєгєєд тэр нь єєрийн эрхгvй Богдын ордын руу хандуулсан ажээ. Хогоос гараад нэлээд явсныхаа эцэст нэг юмыг улаан нvvрээрээ мєргєв. Нvднээс нь гал бутран, хамрын нь яс шархиран, ухаан нь балартав. Гэвч Балданцэрэн газар унасангvй, нэг хэсэг яг зогсон ухаанаа сэргээж байгаад юу мєргєснєє барьж vзэв. Гэтэл тэр нь бvдvvн гэгчийн шон ажээ. Цааш эргэн тойрныг лавлан ажихад хойнохон талд нь асар том хаалга байгаа мэт vзэгдэв. Иймд Балданцэрэн Богдын ордны ємнє ирснээ сая мэдлээ. Тэгээд єєрийн гомдол хичнээн их байвч Богдын ємнє зєвхєн “Жа” гэж алга хавсран мэхийхээс єєр ямар ч vггvйгээ санасан бєгєєд харин энд ирэхийн оронд Гандан дахь єндєр Жанрайсэгийг ард олон, хvний амь насанд єлзийтэй гэдэг шvv дээ гэж бодов.
Ийнхvv бодсон бодол нь мєн л тэнд хvргэсэн ажээ. Их дуганы ёроолд очоод дээш харахад уг дуганы єндєр сvртэй байдал нь шєнийн харанхуйг дороос нь баганадаж байгаа шиг сvндэрлэнэ. Нарийвчлан ажихад дээд дээвэр дэх єнцєг булангуудыг нь алтан ганжрууд онцгой тодрохын зэрэгцээгээр энд тэндээс нь зvvсэн жижиг ширмэн хонхууд vл мэдэгхэн сэвэлзэх салхины аясаар ганцхан ээлж дараагаараа жин жан дуугарч байлаа. Дотор нь юу байдаг билээ? гэхээс гурван давхар тэргvvнтэй зургаан мутартай наян тохой єндєр мижид жанрайсэг ба тvvний бадамлянхуа цэцгэн хэлбэрт доод суурь нь боловч шижир алтан шармал нь нvдний ємнє тодхон тусан санагдана. Юм чухам єндрєєрєє, vнэ мєнгє их орсноороо уран хvний оюун билэг, тvvний уран нандин гараар бvтээгдээд, эгэл бусын шидэт хvний аравнайлснаар аливаа хvний гай гамшгий зайлуулах хутаг шидийг олдгоос энэ Жанрайсэг л байх шvv дээ гэж Балданцэрэн бодон газар сунан унав. Гэвч єндийхдєє, мєргєх маань юуны тєлєє вэ? Нас барсан амрагийнхаа тєлєє юу? Нэгэнт єнгєрснийг Жанрайсэг амь оруулахгvй шvv дээ гэж бодогдлоо. Гэвч дахин сунан унав. Тэгээд єндийхдєє энэ Жанрайсэг нийтийн тєлєє биш, зєвхєн Богдын тєлєє, Богдын нvдийг євчлєв гэж бvтээсэн биш билvv? Гэлээ ч нvд нь яагаа ч vгvй сохор л хэвээрээ шvv дээ гэж бодогдон сvсэглэн бишрэх явдал ор тас замхран ариллаа.
Шєнє дундаас тээр хойш Балданцэрэн хашаандаа ирэв. Уг гэртээ ирэхийг ер бодоогvй билээ. Зєвхєн хоёр тєл нь гэр орны нь бараадуулсан ажээ. Шєнє турш дэмий тэнэсэндээ ядарсан нь vнэхээр их, бараг эцсийнхээ чадлаар гэрийнхээ vvдийг татан орлоо. Шавь нь орноосоо єндийн чvдэнз зуран лаа асаав. Балданцэрэн эгээ л согтуу хvн шиг гуйван орныхоо ємнє очив. Гэтэл дэрэн дээрээ бvсэнд хавчуулагдах нугалаасаар нь нэг нугалан тавьсан дайлан ба тvvний хутгамал буга согоо, vсэг сэлт нvдэнд нь тусах ажээ. Энэ даруй Балданцэрэн ороо тэгнэн унав. Ингэхлээр нь багшаа согтуу ирэв гэхээс єєр юм бодсонгvй. Нvдээ том болгон босон харайж дээл гутлы нь тайлан орон дээр нь гарган хэвтvvлэв. Тэр зуур:
-Багш минь таны нvvр, нvд жигтэйхэн бэртсэн байх нь юу вэ? Yгvй та хаана ойчоов? Хэн таныг ийм болгож орхив? гэхчилэнгийн юмыг асууж байлаа. Yvнийг нь Балданцэрэн там тус ойлгож байсан бгєєд хариу дуугарсангvй, нvрээ буруулан, нvдээ анихыг л чухалчлав.