Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Наадмын нийт зардлыг өмнөх жилээс 1.6 тэрбум төгрөгөөр багаар төсөвлөжээ
Нийгэм

Наадмын нийт зардлыг өмнөх жилээс 1.6 тэрбум төгрөгөөр багаар төсөвлөжээ

Урлаг Урлаг09/06/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
-08062014-1402202311-701342697-naadam13475356612014-06-09-09-06[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үйл ажиллагааны нийт зардлыг 2.2 тэрбум төгрөг байхаар Засгийн газрын ээлжит хуралдаанаар баталлаа.

Үүнээс 369.9 сая төгрөгийг баяр наадмын үйл ажиллагааны орлогоос, 500 саяыг нийслэлийн төсвөөс, 57 сая төгрөгийг өнгөрсөн оны баяр наадмын үйл ажиллагааны орлогын давалтаас санхүүжүүлж, дутагдаж буй 1.2 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болжээ.

Наадмын нийт зардлын 921.2 сая төгрөг буюу 13.1 хувь нь бай шагналд, 946 сая төгрөг буюу 42.8 хувь нь урлаг, соёл, хүндэтгэлийн арга хэмжээнд, 494 сая төгрөг буюу 22.4 хувь нь тохижилт, үйлчилгээний зардалд, 142.5 сая төгрөг буюу 6,4 хувь нь хэв журам хангах, онцгой байдлын зардалд, 333.9 сая төгрөг буюу 15.1 хувь нь наадмыг зохион байгуулах бусад арга хэмжээний зардалд зарцуулагдах юм байна.

Үндэсний их баяр наадмын үйл ажиллагааны зардалд өнгөрсөн жил 3.8 тэрбум төгрөг төсөвлөж байсан бол 2012 онд бай шагнал, зохион байгуулалтын бүхий л арга хэмжээнд 797.8 сая төгрөг төсөвлөн зарцуулсан байх юм.

Харин эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ жил наадмын нийт зардлыг өмнөхөөс 1.6 тэрбум төгрөгөөр багаар төсөвлөжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Stray Kids”-ийн Ли Ноу Непалын үерийн гамшигт өртөгсдөд 100 сая вон хандивлалаа

02/09/2026

Өнөөдөр жүжигчин Сальма Хайек 60 нас хүрч байна

02/09/2026

“Dzud” кино энэ сарын 4-өөс үзэгчдэд хүрнэ

02/09/2026

Монгол Улс “Eurovision Asia 2026” уралдаанд албан ёсоор нэгдлээ

02/09/2026

“Гарц орц” үзэсгэлэн дэлгэнэ

02/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.