Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Н.Мөнхсайхан : Бухимдал
Утга зохиол

Н.Мөнхсайхан : Бухимдал

Урлаг Урлаг10/06/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
angry-man-horse-animal-art-and-1366879079489122014-06-10-15-41[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Баагисан халуун нарнаар
Багтарсан бухимдалтай
Барайсаар алхсаар
Байдаг цагаа үрлээ

Энэ хорвоогийн элдэв бурангуйг
Эсэргүүцэн шүлэглэсээр
Эрхтэн дархтны эцсэн бодлыг
Элэглэж шүүмжилсээр элээж явна даа
Энэхэн насаа би

Ядуу амьдралын зовлонгоор ноёдууд
Янз янзаар тоглоод
Ядарсан олон түмнээ нохойноос дор үзээд
Ямбандаа задарч яадгаа алдаад
Яг одоо бол “малаасаа” дордоод
Манийгаа хуураад
Явж байна л байна даа зайлуул

Тэр болгонтой тэрсэлдэж үнэнийг олно гэвэл
Тэмээ эврээ хүлээхтэй ижил юм даа
“Доголонгийн газар доголон” гэгчээр
Дотроо бухимдаад хэрэггүй юм шиг ээ
…… ……. …………. ……….. ….
Онгон цагаан саран хээр хоносон шөнөөр
Охин танхил цэцгийн ялдам үнэрт согтож
Орон зай цаг хугацаанаас ангид
Од мичидтэй тэнгэрийн дор жаргасаан
Олон жилийн өмнө…….
Тэгэхэд тэр ялдамхан
Тэнэгхэн шүлэгч би залуухан
Халуухан, яруухан
Хааяа бас зүггүйхэн
Хангал омголон зүрх минь
Хатууг үзээгүй
Хархан нүдэн тэр минь
Хорвоог таниагүй
Юм бүхнийг сайхнаар төсөөлсөн
Юу ч мэдэхгүй хүмүүс дэрвэж явж дээ

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Букерын шагналын 2026 оны ялагчаар Тайвань зохиол шалгарлаа

03/06/2026
Утга зохиол Урлаг

Артур хааны тухай гар бичмэлийг дуудлагаар худалдана

01/06/2026
Утга зохиол Урлаг

“Борхойн цом”-ыг МЗЭ-ийн шагналт яруу найрагч Э.Анхбаяр өргөлөө

26/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Уран гулгагч Ча Жүн Хван жүжигчний карьераа дахин эхлүүлэхээр болжээ

09/06/2026

Өмнөд Солонгосын дуучин Ким Юн Сол 27 насандаа таалал төгсжээ

09/06/2026

“Hybe”-ийн эмэгтэй хамтлагууд анхны томоохон хамтралаа хийнэ

09/06/2026

“Carnival Hunt” тоглоомын нээлтийн товыг зарлалаа

09/06/2026

“Michael” кино 898 сая ам.долларын орлого олоод байна

09/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.