Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Б.Амарсайхан: Бид монголоороо байх ёстой
Дуу хөгжим

Б.Амарсайхан: Бид монголоороо байх ёстой

Урлаг Урлаг14/06/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
141795-14062014-1402725829-1887600663-5zvecrnz7625635012014-06-14-15-43[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Энэ удаагийн дугаарын зочноор Холливудад Монголынхоо нэрийг гаргаад ирсэн жүжигчин Б.Амарсайханыг урьсан юм. Түүний амьдралын фото түүхийг дэлгэж байна. Жүжигчин Б.Амарсайхан 1977 онд Улаанбаатар хотод төрсөн. Түүний бага насны дурсамж нийслэл хоттой салшгүй холбоотой ажээ.

Миний оюутан нас Соёл урлагийн их сургуульд өнгөрсөн. Жүжигчин Б.Навчаа, С.Болд-Эрдэнэ, Эби гээд Монголын урлагийн нэг үеийн төлөөлөл болсон залуустай нэг ангид сурч байлаа. Амьдралын минь дэндүү сайхан үеийн нэг. 1999 онд сургуулиа төгссөн. Ангиараа кино хийнэ гээд хөөрч, догдолж явсан үе бий. Гэхдээ бидний бүтээл дэлгэцэнд гараагүй. Одоо хүмүүс үзвэл шоолох байлгүй.

Ирландад гурван жил хэлний болон маркетингийн чиглэлээр сурсан. Тэнд байхдаа телевизийн 16-40 ангитай гурван олон ангит кинонд тоглож байлаа. Тухайн үедээ баярласан гэж жигтэйхэн.

Хүмүүс намайг киноноос илүү “Намайг Амараа гэдэг” гэсэн рекламаар таньдаг болсон байх. Тухайн үед хүн бүхэн л энэ үгийг хэлдэг, нэг ёсны моод болчихсон байсан.

Анх Б.Бадар-Ууган агсны найруулсан “Уулын хөх сүүдэр” кинонд тоглож байлаа. Анхны бүтээл учраас туршлагагүйтсэн тал бий. Гэхдээ тэр хэрээрээ суралцсан. Кино урлаг гэдгийг ойлгосон. Дараа дараагийн уран бүтээлд тоглох итгэлээ олж авсан.

“Боолын гэрээ” намайг жинхэнэ утгаараа жүжигчин гэдгээр минь хүмүүст таниулсан байх. Монголын кино урлагт өөр өнгө аясыг оруулж ирсэн сайн бүтээл болсон. Одоо ч хүмүүс үзэх дуртай шүү дээ.

Үүний дараа “Цасан охин” кинонд тоглосон. Залуусын хайр сэтгэлийн сэдэвтэй кино. Топ модель Д.Пүрэвсүрэнтэй тоглолоо. Урын сандаа овоо олон бүтээлтэй болоод байна. Залуу хүний хувьд илүү ихийг хийнэ гэж тэмүүлж явна.

Харин “Бодлын хулгайч”-ийн хувьд бүр зорьж, зориглож хийсэн бүтээл дээ. Дүрийнхээ судалгааг сайн хийсэн. Засан хүмүүжүүлэх газар хонож хүртэл үзсэн. Бодит явдлаас сэдэвлэсэн болохоор хүмүүст илүү хүрсэн байх. Энэ бүтээлээрээ шилдэг жүжигчний шагнал авч байлаа.

Хамгийн сүүлийн уран бүтээл “Үргээлэг” кино. Манай ангийнхны бүтээл. Монголын нийгэмд болж байгаа муу муухай бүхнийг дэлгэж, бусдад сэрэмжлүүлэхийг хүссэн. Хүн чанар гэж хаана байна. Хэзээ гарч ирдгийг дүрээрээ харуулахыг хүслээ.

Холливудад кино зураг авалтад орлоо. Монголын жүжигчид хаана ч гологдохгүй юм байна гэдгийг ойлгосон. Мөн тэнд бүх зүйл нээлттэй. Хэн ч зааж, зөвлөөд байдаггүй, тухайн жүжигчин дүрээ өөрийнхөөрөө амилуулах боломжтой байдаг юм билээ.

Үндсэрхэг үзэл монгол хүн бүхний цусанд бий. Бид Монголоороо л байх ёстой. Энэ эх орныхоо эзэд нь бид шүү дээ.

Би сайхан бүсгүйг гэргийгээ болгосон азтай залуу гэж өөрийгөө боддог юм. Манай гэр бүл сайхан амьдарч байна.

Стилийн хувьд өөртөө зохисон, эвтэйхэн хувцас өмсөх дуртай. Гэхдээ нэг загварт баригдахыг хүсдэггүй. Мэдээж уран бүтээлч, жүжигчин учраас өөрийнхөө харагдах төрхөнд тодорхой хэмжээгээр анхааралгүй яахав.

Ч.Гантулга

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

“Seventeen” хамтлаг ЮНЕСКО-д 250 мянган доллар хандивлажээ

13/08/2025
Гадаад мэдээ Урлаг

Тейлор Свифт шинэ цомог гаргана

12/08/2025
Гадаад мэдээ Урлаг

“Stray Kids”-ын Чанбин төрсөн өдрөөрөө эмнэлэгт 100 сая вон хандивлалаа

12/08/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Орчлон ертөнц дэх хамгийн том хар нүхийг илрүүлжээ

13/08/2025

“Wednesday” цувралын хоёрдугаар бүлэг үзэгчдийг байлдан дагуулж байна

13/08/2025

Непал улс 97 уулын оргилд гарах зөвшөөрлөө үнэ төлбөргүй болгожээ

13/08/2025

“Үгүйлэгдсэн хайр” уянгын драмын жүжиг тайзнаа дахин амилна

13/08/2025

“Seventeen” хамтлаг ЮНЕСКО-д 250 мянган доллар хандивлажээ

13/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.