Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Ц.Баттуяа : Бороо бид хоёрын дууль
Утга зохиол

Ц.Баттуяа : Бороо бид хоёрын дууль

Урлаг Урлаг19/06/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
tumblr_m4qeeixKRm1rsemr8o1_5007470636622014-06-19-14-39[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Гадаа тэнгэр эвгүйтээд, гэр дотор бие тавгүйтээд… Хаашаа ч харсан нэл ус. Үс, нүүр, хувцас… гэртээ суусаар атал бороонд хамаг бие шалба норчихож. Гэвч бүгдийг усан биетэй болгосондоо сэтгэл ханахгүй, өнөөх бороо шаагисаар л…

Залхмаар, уйтгартай борооны хажуугаар чиний талаарх хачин жигтэй бодол бас эд эс бүрийг минь усанд живүүлчих шахна. “Тэр надад худал хэлжээ”. Ингэж бодохтой зэрэгцэн цахилгаан цахиж, тархи руу тоншоод авах шиг болов. “Хайрлаж дурласан залуу минь миний таньдаг тэр хүн биш. Гэнэн хонгор нэгний багийг нөмөрсөн зальт этгээд байжээ. Гэтэл би түүнд итгэж, огтхон ч худлаа ярьж чаддаггүй сайн хүүхэд гэж бодож явсан байх гэж”. Ингэж бодох тусам хамаг биеийг усан дуслууд нөмрөн авч, энгэр цээж, ууц нуруу, тэр ч бүү хэл сэтгэл дотуур минь эрх чөлөөтэйгээр бүжин цэнгэх мэт. Гадаа шаагих энэ борооны дуслууд аль хэдийн намайг дайлан эзэлжээ. Хамаг бие минь ус болчихоод цэлэлзэж байна. Даарч байна. Даарснаасаа болоод энэ бороонд зэвүүцэж байна.

Энэ дуслууд чиний өнгөрсөн болоод одоо, дурсамж хийгээд амьдрал дээрээ нэмсэн хоёр жилийг хайн бэдрэх мэт. Оргүй хоосноос бодол санаандаа зохиож, үгээрээ амилуулсан тэр худлын цаана орших үнэнийг эрэн тэмтчиж, даанч олж чадалгүй цөхөрч, гэвч олохыг мөрөөсөх хүсэл нь тэр цөхрөлийг нь туучин сандчаах шиг.

Бороо зогсоосой. Нулимсаа борооноос, чамайг худлаас, өөрийгөө уснаас ялгахтайгаа болох юмсан. Арай гэж үнэнийг олж мэдэхтэй зэрэг л энэ бороо шаагиж, үнэн худал, хайр, үзэн ядалт, гуниг гутрал, баяр баясал, мөрөөдөл хийгээд дурсамжуудыг минь хооронд нь хольж хутгаад, цэл ус болгочих юм.

Бороо хэдэн ч өдөр шаагиж, би энэ их усан дунд хэдэн ч хоног төөрч, даарч жиндэв дээ. Усан дунд төөрөлдсөн бодлууд минь эхнээсээ зайрмагтаж эхлэхийг ч мэдрэх шиг.

Намайг, ертөнцийг бүрхсэн их усан зайрмагтаж эхлэх тэр агшинд л “Үгүй ээ, энэ бороо удахгүй зогсоно. Намар болно. Цас бударна” гэсэн бодол толгойд харвах нь тэр ээ. “Тийм ээ, удахгүй цагаахан, мөнгөлөг цасан бударч, тэрхүү цасан ширхэгүүд царцаж орхисон эд эсүүдийг минь гэсгээнэ. Тэр цасан ширхэгсийн дундаас чиний минь дур булаам, хүүхэд шиг инээмсэглэл тодорно. Тэр инээмсэглэлийн илчинд миний царцсан бодлууд гэснэ”.

Бороо удахгүй зогсоно. Намартай хамт над дээр ирэх тэр цагаахан ширхэгсийн төлөө чамдаа би итгэхээр шийдлээ. Чи минь надад худал хэлээгүй байж таарна. Тийм залуу худал хэлж яаж чадах юм бэ? Түүний нүд надад ямагт үнэнийг хэлдэгт итгэж байна. Тэр нүд яавч худал ярьж чадахгүй. Энэ намрын анхны цаснаар чи минь над дээр ирнэ. Өнөөх хар пальто, саарал хослолтойгоо… Зөвхөн надтай уулзахын тулд урьдын л адил толиныхоо өмнө удаан эргэлдэж, хамаг байдгаараа гоёчихоод ирнэ.

Магадгүй, энэ жихүүцмээр хүйтэн бороо миний оюун санаан доторх, чиний талаарх санаанд оромгүй, жихүүцмээр бодлыг л угаах гэж ийм олон хоногоор залхтал шаагисныг тэр үед би ухаарна.

Бороо шаагиж л байгаасай. Тэгээд миний сэтгэлийг түүний тухай ганц ч хар бодол үлдээлгүй угаагаад өгөөсэй. Инээдээ борооноос, чамайгаа үнэнээс, өөрийгөө энэ дуслуудаас ялгахаа больтолоо нормоор байна, би. Бороо минь намар болтол шаагиарай. Анхны цас ортол энэ л чигээрээ шаагиасай…

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Үндэсний номын баяраас онцлох 10 шинэ ном

16/05/2025
Утга зохиол Урлаг

Яруу найрагч Б.Батзаяа “Санахгүй байна гэхдээ сайхан байна” өгүүллэгийн номоо уншигчдад хүргэнэ

03/05/2025
Утга зохиол Урлаг

Ч.Ганжавхлан “Хол биш-2″ номоо гаргалаа

01/05/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн номын нийслэлд Улаанбаатарыг нэр дэвшүүлэхийг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс дэмжжээ

17/05/2025

Таван орны 25 шилдэг артист оролцох “Улаанбаатар Сонос” олон улсын хөгжмийн наадам болно

17/05/2025

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын II шатны шалгаруулалт “1984” жүжгээр эхэллээ

17/05/2025

“Балетын гала” тоглолт тавдугаар сарын 24-нд УДБЭТ-ын тайзнаа болно

16/05/2025

“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны оролцогч Michi “Уулзвар“ олон ангит кинонд тогложээ

16/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.