Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Oлон улсын андерграунд кино наадмын хөтөлбөр
Уртын дуу

Oлон улсын андерграунд кино наадмын хөтөлбөр

Урлаг Урлаг21/06/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
f801ce03b9bd6e4f04a8d1d0fe2fa8516981460372014-06-21-11-22[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Алтан хальс” холбооноос 2013 онд амжилттай зохион байгуулсан “Монголын андерграунд” кино уралдаан энэ жил нэрээ өөрчлөн, олон улсын шинж чанартай “Алтан хальс” олон улсын андерграунд кино наадам болон зохиогдож, Монгол уран бүтээлчдийн богино хэмжээний киног долоо хоногийн хугацаатай хүлээж авахад нийт 33 бүтээл ирсэн билээ.

Бусаны кино наадмын дээд шагналт, кино найруулагч С.Бямба, “Алтан хальс” холбоог үүсгэн байгуулагчдын нэг, кино найруулагч Ш.Ихбаяр, зураач Ё.Далх-Очир, зохиолч, яруу найрагч Г.Аюурзана, “Гоодаль” сэтгүүлийн эрхлэгч А.Амармэнд гэсэн бүрэлдэхүүнтэй шүүгчдийн баг ажиллаж, эцсийн дүнгээ танилцуулах гэж байна.

Монголын кино урлагт цочроо өгөх 33 андерграунд бэсрэг кино, дэлхийн шилдэг богино хэмжээний андерграунд бүтээлүүдтэй танилцуулах уг наадам өнөөдөр СУИС-ийн “Оюутан” театрт болох юм. Алтан хальс олон улсын андерграунд кино наадмын үеэр албан ёсны эрхтэйгээр бүрэн хэмжээний нэг, богино хэмжээний дөрвөн гадаадын шилдэг авангард бүтээлийг толилуулах юм. Наадмын шилдгүүдэд “Алтан хальс Гран при”, “Шилдэг хүүрнэлт кино”, “Шилдэг хүүрнэлт бус кино”, “Шилдэг анимаци”, “Шүүгчдийн нэрэмжит шагнал” гэсэн төрлөөр шагнах гэнэ.

Ингээд та бүхэндээ кино наадмын хөтөлбөрийг танилцуулж байна.

11:00 Кино наадмын нээлт

11:20 Нээлтийн кино (Албан ёсны толилуулалт)

Дон Херцфельд – Янзтай сайхан өдөр

12:30 Уралдаант бус хэсгийн бүтээлүүд

12:50 Их завсарлага

13:30 Уралдаант хэсэгт өрсөлдөж буй бүтээлүүд (1-р хэсэг)

15:20 Завсарлага

15:30 Уралдаант хэсэгт өрсөлдөж буй бүтээлүүд (2-р хэсэг)

17:40 Завсарлага

18:00 Дэлхийн шилдэг богино бүтээлүүд (Албан ёсны толилуулалт)

Харун Фароки – Ноцтой тоглоом 1

Ив Хеллер – Крем 21

Кен Жэкобс – Өдөр шөнө

Гаи Мэддин – Дэлхийн зүрх

18:30 Шагнал гардуулах ёслол

20:00 Dreamers' Night – Movie Soundtrack Party

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Converse” болон “Swarovski” брэнд хамтарч шинэ загварууд худалдаанд гаргалаа

20/05/2025

“Final Destination” киноны шинэ анги тасалбарын борлуулалтаар тэргүүлжээ

20/05/2025

Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин М.Отгонжаргал олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ

20/05/2025

Зураач Ц.Солонго “TERRAIN” уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэлээ

20/05/2025

ФОТО: Бүжигчин М.Бямбаагийн “Миний ертөнц” бие даасан тоглолтоос

20/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.