Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Найрсаг Улаанбаатар биднээс эхлэнэ!
Нийгэм

Найрсаг Улаанбаатар биднээс эхлэнэ!

Урлаг Урлаг25/06/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
2brtbt3j6cl3277l9ruodf79cs3819538822014-06-25-10-10[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 “Playtime 2014” наадмыг энэ жил нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 375 жилийн ойн хөтөлбөрийн хүрээнд  “Найрсаг Улаанбаатар биднээс эхлэнэ!” уриан дор ирэх долдугаар сарын 19, 20-нд Монгол Шилтгээнд зохион байгуулагдах гэж байна.

13 дахь жилдээ зохион байгуулагдах тус наадам нь  Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбээр өнгөрүүлэх, дэлхийн болон Монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулах замаар тэдний хөгжмийн боловсролыг дээшлүүлэх зорилготой аж.

Амьд хөгжмийн “Playtime 2014” наадмын хүрээнд ОХУ-ын “Мумий Тролль”, Японы “Envy” болон Английн “The Wombats” зэрэг дэлхийн алдарт амьд хөгжмийн хамтлагууд ая дуугаа өргөн хэмнэл нэмэх нь ээ.  Мэдээж наадамд Монголын шинэ, шилдэг 30 гаруй хамтлаг дуучид оролцож, өөрсдийн уран бүтээлээ толилуулах юм.

Наадамд хүрэлцэн ирснээр хотын залуус орчин үеийн урлагийн үзүүлбэр, үзэсгэлэн, сургалт, галын наадам зэрэг олон сонирхолтой арга хэмжээнд оролцохоос гадна Монгол Шилтгээн, майхан хотхон, бүх төрлийн хоол, ус ундааны үйлчилгээг цогц хэлбэрээр хүртэнэ. Мөн WiFi,  автобус, авто машины зогсоол, ариун цэвэр, аюулгүй байдалтай холбоотой үйлчилгээг үнэ төлбөргүй хүртэх боломжтой юм байна.

Энэ жилийн “Playtime” 2014 наадам “VIP zone”-ыг анх удаа оролцогчиддоо санал болгож байгаа бөгөөд тус үйлчилгээгээр дамжуулан оролцогч залуус дэлхийн болон Монголын шилдэг амьд хөгжмийн уран бүтээлчидтэй танилцаж, тэдэнтэй хамт нэгэн оройг ая тухтай орчинд өнгөрүүлэх боломжтой гэсэн шүү.

“VIP Zone” тасалбарыг өчигдрөөс эхлэн “Хай-Фай Рекордс”-ын салбаруудаар 100 мянган төгрөгөөр худалдаалж эхэлжээ.

Мөн “Replay” буюу наадмын үеэр хотын залуус хог хаягдалаа хэрхэн багасгаж, зөв зохистой ашиглаж, өөрсдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх урлагийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм. Ингэснээр наадмын үеэр байгаль орчинг бохирдуулахаас зайлс хийж, хотын залуус болон хамтран ажиллаж буй байгууллага хамт олны Улаанбаатар хотын өнгө үзэмж, төрхийг найрсаг хот болгон хөгжүүлэхэд оруулах хувь нэмрийг оруулах нь ээ.

Наадмын тасалбар энэ сарын 19-нөөс эхлэн www.easyticket.mn, “Хай-Фай Рекордс”-ын салбаруудаар худалдаалж эхэлсэн юм. Мөн ирэх долдугаар сарын 9-ний дотор тасалбар худалдан авсан залуус нэг өдрийн тасалбарыг 30 мянган төгрөг хоёр өдрийн тасалбарыг 40 мянган төгрөгөөр борлуулах бол долдугаар сарын 18-ны дотор тасалбар худалдан авсан залуус нэг өдрийн тасалбарыг 35 мянган төгрөг, хоёр өдрийн тасалбарыг 55 мянган төгрөгөөр борлуулах юм байна.

Наадмын үеэр нэг өдрийн тасалбарыг 40 мянган төгрөг, хоёр өдрийн тасалбарыг 60 мянган төгрөгөөр борлуулах нь ээ.  Мөн 1900-1199 утсаар үнэгүй хүргэж өгөх юм байна.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026
Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолд дэлхийн 56 улс нэгдэн оржээ

27/03/2026

Гар аргаар товойлгон сийлж өнгөлсөн мана хөөрөг урлаачийн нарийн чадварыг харуулдаг

27/03/2026

Дуучин Ашер Диддиг өмгөөлөн, “Түүнийг буруу ойлгосон, тэр бол түүчээлэгч” гэв

26/03/2026

Реалити шоуны салбар агшиж байгаа ч хит контент үзэгчдийг татсаар байна

26/03/2026

Хүн, нохойн ​​хоорондох холбоо 15 000 жилийн өмнөөс эхтэй болохыг тогтоожээ

26/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.