Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуурь»“Дурлалын ундаа” хошин дуурийг хоёр удаа тоглоно
Дуурь

“Дурлалын ундаа” хошин дуурийг хоёр удаа тоглоно

Урлаг Урлаг05/03/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Г.Доницеттигийн “Дурлалын ундаа” хошин дуурийг ирэх амралтын өдрүүдэд тоглоно. Уг дуурийн зохиол нь инээдтэй, энгийн, хүнд драм, эмгэнэл байхгүй, зөвхөн гялалзсан хошигнол бүхий хайрын түүхээр амталсан хөнгөн инээдмийн байдлаар бичигджээ.

Г. Доницетти “Дурлалын ундаа” дуурийн анхны тоглолтоо 1832 оны тавдугаар сарын 12-нд Милан хотын делла Каноббиани театрт тавьж байжээ. Тухайн үед Доницеттийн гол өрсөлдөгч В.Беллини түүний уран бүтээлд маш өндөр үнэлгээ өгч, хөгжмийг нь төгөлдөр, сайхан, гайхамшигтай гэж магтсан түүхтэй.

“Дурлалын ундаа” дуурийг манай театрын тайзнаа тавихдаа өнөө цагийн үзэгчдийн сэтгэхүй, таашаалд нийцүүлсэн өвөрмөц, шинэлэг тавилтаар 2024 онд үзэгчдийн хүртээл болгосон түүхтэй. Тус дуурийг театрын залуу найруулагч Б.Мэндбаяр найруулан тавьсан юм.

Дэлхийн алдарт дуурийн дуучин Лучиана Паваротти 1973-1998 онуудад Немориногийн дүрд 49 удаа тоглож, 2008-2013 оны хооронд таван улирлын турш дэлхийн хэмжээнд хамгийн олон тоглосон дуурийн Operabase жагсаалтын 13-т бичигдсэн гээд “Дурлалын ундаа” дуурийн түүхүүд их бий.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуурь Урлаг

Сициль арлын Грек задгай театрт Монголын баритонууд хамтдаа гоцлон түүх бүтээв

30/07/2026
Дуурь Урлаг

Елена Образцовагийн нэрэмжит XVI олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд залуу дуучин Т.Санжаа амжилттай оролцлоо

16/07/2026
Дуурь Урлаг

Баярсайханы Батжаргал Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртлээ

10/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Байнгын үзэсгэлэн 2026”-д Монголын дүрслэх урлагийн сор бүтээлүүдийг толилуулж байна

11/09/2026

Улсын хүүхэлдэйн театрын уран бүтээлчид олон улсын фестивальд оролцохоор хүлгийн жолоо заллаа

11/09/2026

“ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв

11/09/2026

Өнөөдөр Гавьяат жүжигчин Г.Урнаагийн төрсөн өдөр

11/09/2026

“Валентин, Валентина хоёр” зохиол тайзнаа амилна

11/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.