Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Эрхэм сайд Ц.Оюунгэрэлээ!
Нийгэм

Эрхэм сайд Ц.Оюунгэрэлээ!

Урлаг Урлаг28/06/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
oyungerel_2.jpg.300x0_q85_crop_upscale6086091512014-06-28-11-21[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 Өчүүхэн мунхаг нийтлэлч, найруулагч Д.Төрмөнх би бээр танай яамнаас хийх гэж буй кинондоо дэмжлэг хүсч жилийн өмнөөс хандаад Соёл урлагыг дэмжих сангийн дарга Н.Батмөнх эрхэмтэй хэд хоногын өмнө уулзаж бас дахин хүсэлт тавьсаны хариуд киноны чинь төсвийн тавны нэгийг өгөх талаар судлаж үзэе гэсэн бүрхэгч гэсэн албан ёсны хариу авлаа.

Уг нь миний киноны төсөв маш өчүүхэн билээ. Миний хийхээр улайраад байгаа “Кондуктор” хэмээх кино бол угтаа ерөнхийлөгчийн цаазын ялгүй Монгол бодлогыг дэмжихийн дээр Үйлийн үрийн тухай өгүүлж ард олонд ойлгуулахад төрийн зүгээс өчүүхэн төдий нэмэр болох гэж байгааг талархан хүлээж авч байгаа ч жил тойрон хөөцөлдөөд эцэстээ 6.2 тэрбумын төсөв бүхий Соёл урлагыг дэмжих сангаас киноныхоо төсөвийн тавны нэг орчимыг бас ч гэж өгч магадгүй гэсэн бүрхэг хариу авсандаа сэтгэл тийм ч дүүрэн биш байгаач та бүхэнд баяраллаа.

Эхний жоохон ч гэсэн хэсэг олдох найдлага байгаад талархалгүй яахав. Гадны улс оронд хандахад ч нүүр тахлах төрийн дэмжлэг. Бусад хэсгийг олохын тулд ирэх 7 хоногоос өөрийн мөнгөө гаргаж бүтээсэн "Цонхон дээр суусан ялаа" си дигээ бариад ерөнхийлөгч дээр цөхрөхгүй орж гуйхын дээр Их хурлын даргад АНын нөхдөд дэмжихыг уриалаач гээд орхисон 25 хавтасныхаа хойноос бас л нэхэл хатуутай орох бодолтой сууж байна.

Ядуу сэтгүүлч найруулагч надад үүнээс илүү сэтгэлийн хийгээд эд мөнгөний хүч байхгүй бөлгөө. Өчүүхэн мунхаг би бээр энэ улсад энэ орны залуустаа зөв амьдрах ёс, үйлийн үр, бурханы сургаалийг хүргэх зорилгоос өөр ямар ч туйлын зорилгогүй болохоор хэзээ мөнгө санхүү бүрэлдэж бүтэн кино болох хүртэл ил цагаан зарлаад эцэсийг нь хүртэл яс горьдож явсаар байх болно. Нааш харсан хүн бүрт хандсаар байх болно. Энэ цаг дор найруулагч Л.Эрдэнэбулган "Үхэж үл болно Чингис хаан" киноны мөнгө босгох гэж яаж тарчилсаныг маш сайн ойлгож байна. Би болон манай уран бүтээлчид хуучин МАХНы үед ийм л зурагтай байсан одоо АН ы үед ч ийм л байсаар ч байх зурагтай ажээ.

Танай яамнаас санаачлан гаргах гэж их хугацаа зарцуулж байгаа Монгол контентыг дэмжих хөтөлбөр гэгчид бас ч гэж өөрийн мэдлэг чадлаа дайчлан оролцож олон удаа саналаа хэлж, нийтлэл хүртэл бичиж дэмжсэнийг та өөрөө мэдэх билээ. Дөрвөн хуудас хөтөлбөр хоёр сар гаруй хугацаа өнгөрсөн ч гараагүй байгааг гайхаад баршгүй ч ер нь төрийн алба гэгч хэзээд ийм л хүнд сурталтай байдгыг нүдээрээ харж ,биеэрээ мэдэрч сууна. Харин ч танай яамны харъяа Соёл урлагыг дэмжих сан маш хурдан хариу өгсөнд талархаад баршгүй.

Хэзээ нэгэн сайн цагт сайн цаг ирж "Үндэсний кино урлагыг дэмжих санг" энэ төр байгуулж магад хийгээд өчүүхэн намайг бас тоож оролцуулах аваас энэ мэт байдлыг өөрчлөх юм шүү хэмээн өөртэйгээ ярьж сууна даа. Дашрамд дурдахад Ардчилсан хувьсгал эхэлсэн цагаас 24 жил Ардчилалыг дэмжиж тэр дундаа эмэгтэй гишүүдийг өнгөрсөн сонгуулиар онцлон дэмжиж нийтлэл, нэвтрүүлэг хийсээр ирсэний дотор өөрийн чинь сурталчилгаанд ч оролцож явсанаа сануулах нь илүүц бизээ

Таныг гүнээ хүндэлсэн

Нийтлэлч , найруулагч Д.Төрмөнх

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Роберт Паттинсон “The Batman: Part II”-ын тулааны хэсгүүд өмнөхөөсөө илүү хэцүү болсон гэв

02/09/2026

Гал Гадот “The Runner” кинонд тоглохдоо Том Крузээс урам авсан гэв

02/09/2026

Жорж Клуни Венецийн кино наадмын хүндэтгэлийн “Алтан арслан” шагнал хүртэнэ

02/09/2026

“Harry Potter” киноны Фред болон Жорж Уизлигийн дүрээр үзэгчдийн эчнээ мэдэх жүжигчид Жеймс, Оливер Фелпс нар “Harry Potter: Wizards of Baking” шоуг хөтөлнө

02/09/2026

Райан Гослингийн продакшн “The Flintstones” хүүхэлдэйн киноны уран сайхны хувилбарыг бүтээхээр хөгжүүлж байна

02/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.