Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Зураач Ө.Гандулам “Hidden flowers” үзэсгэлэнгээ дэлгэнэ
Үзэсгэлэн

Зураач Ө.Гандулам “Hidden flowers” үзэсгэлэнгээ дэлгэнэ

Урлаг Урлаг06/03/2026Шинэчлэгдсэн:06/03/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

СУИС-ийн Дүрслэх урлагийн академийн уран зургийн ахлах багш, зураач Ө.Гандулам найм дахь удаагийн бие даасан үзэсгэлэнгээ “Хаан” банкны “Хаан галерей”-д өнөөдөр /2026.03.06/-нд нээнэ.

Ө.Гандулам нь 2001 онд ОХУ-ын В.И.Суриковын нэрэмжит Уран зургийн академийг уран зураг мэргэжлээрээ төгсөж, эх орондоо ирсэн цагаасаа хойш зураасан зураг, уран зургийн багшаар ажиллан 80 гаруй төгсөгчийг бэлтгэжээ.

Анх Дүрслэх урлагийн сургуулийг зураасан зураг мэргэжлээр Урлагийн гавьяат зүтгэлтэн, профессор Я.Оюунчимэгийн урланд суралцаж төгссөнөөр багшийнхаа уламжлалыг үргэлжлүүлэн 2013 он хүртэл зураасан зургийн багшаар ажиллахдаа бар зургийн сонгодог суурь мэдлэгийг шавь нартаа эзэмшүүлж, модон барын арга барилыг сургалтанд нэвтрүүлэн “Зураас” бар зургийн дагнасан үзэсгэлэнг таван удаа зохион байгуулжээ.

Харин 2013 оноос уран зургийн ахлах багшаар ажиллахдаа өрнийн академик сургалтын уламжлалыг монгол хөрсөнд баяжуулан хөгжүүлэхийг зорьсон юм.

Ө.Гандулам нь долоон удаагийн бие даасан үзэсгэлэн гаргаж, олон улсын хамтарсан төсөл, үзэсгэлэнд олонтаа оролцон, Монголын дүрслэх урлагийг гаднын улс орнуудад таниулж ирсэн болно.

Түүний бар зургийн бүтээл Монголын уран зургийн галерейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа бөгөөд уран зургийн бүтээлүүд нь Бельги, Герман, Япон, Солонгос зэрэг орны цуглуулагчдын өв санд бий.

Уран бүтээлийн эхэн үедээ тэрбээр модон бар, хулдаасан бар, төмөр бар, хуурай зүү, монотип зэрэг техникээр монгол түүхэн уламжлал, ахуйн онцлог, хүний дотоод ухамсрыг илэрхийлсэн бүтээлүүд туурвиж байсан бол 2000-аад оноос эхлэн, реалист хөрөг, аж байдлын сэдвээс өнгийн орон зайн судалгаанд шилжиж, реализм, имперсионизм, эксперсионизмын огтлолцолд орших өөрийн гэсэн илэрхийллийг эрэлхийлэх болжээ. Энэ үеэс бүтээлүүдэд нь дүрслэл илт бүдгэрч, өнгө ба хэмнэл давамгайлан, хүний дотоод мэдрэмж, сэтгэлзүйн төлөвийг илтгэсэн бүтээлүүд туурвих болсон нь зураачийн гүн бодрол, сэтгэхүйн онцлогийг тодотгосоор байна.

Энэхүү “Hidden flowers” үзэсгэлэн нь Өлзийноровын Гандуламын уран бүтээлийн замнал, академик суурь, үндэсний уламжлал, орчин үеийн уран сэтгэлгээний нэгдлийг харуулсан цогц танилцуулга юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей 60 жилийн ойд зориулан “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэн дэлгэнэ

31/07/2026
Үзэсгэлэн Урлаг

“Хязгааргүйг тэврэх нь: Жузеппе Туччигийн мөнхийн эрэл хайгуул” үзэсгэлэнг дэлгэлээ

28/07/2026
Үзэсгэлэн Урлаг

“Stars in Mongolia and Japan” олон улсын соёлын солилцооны үзэсгэлэн нээлтээ хийлээ

28/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Сэм Смит загвар зохион бүтээгч Кристиан Коуэнтай сүй тавьсанаа зарлалаа

31/07/2026

Америкийн домогт кантри дуучин, байгаль хамгаалагч Вилли Нельсон газар нутгийн төлөө тэмцэхийг уриалав

31/07/2026

Эрик Робертс охин Эмма Робертсын хуримд оролцоогүй шалтгаанаа ярив

31/07/2026

Rosé-гийн шинэ “Puma” балет пүүз худалдаанд гарлаа

31/07/2026

Жүжигчин Ким Сү Хёныг буруугүй гэдгийг албан ёсоор зарлалаа

31/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.