Ордуудын энэ долоо хоногийн зурхайг хүргэж байна.
ХОНЬ
Ажил хэрэг болон хувийн харилцаа амжилттай байна. Нөхцөл байдлыг зохицуулан, сэтгэл хангалуун байх хүслээ хангахын тулд хичээл зүтгэл гарга. Хүрээлэн буй орчиндоо анхаарал тавь. Сэтгэл санааны байдал болон ур чадвартаа тааруулан ажил хийвэл илүү үр дүнтэй. Сэтгэл хөдлөлтэй холбоотойгоор таны эрүүл мэндийн байдал тогтворгүй байна. Хууч өвчнөөс болж сэтгэл тань зовж байгаа бол зарим зүйлийг өөрчлөх талаар бодно. Энэ үед таны бие махбод сульдах боловч хэд хоногийн дараа хэвийн болно. Энэ үед танд одоогийн ажил сонирхолгүй санагдаж, өөр чиглэлээр сурах хүслийг төрүүлнэ. Гэхдээ ажлаа цалгардуулахгүй, цаг үеэсээ хоцрохгүй байх боломжийг эрэлхийлэх цаг үе. Элдэв таагүй зүйлд бүү гутар. Долоо хоногийн дунд үеэс илүү эрч хүчтэй байх болно. Энэ давуу талаа ашиглан амьдралдаа чухал гэсэн өөрчлөлтийг хий. Түншийнхээ хариу үйлдэлд сайн анхаар. Тэд асуудлыг хэлэлцэж байх үед таныг сонсохгүй байж болох юм. Өөрийгөө зөв аргаар хамгаал. Харин хэтэрхий дураараа байвал асуудал үүсэж болзошгүй ч эдгээр харилцаа тань эргээд удахгүй сайжирна. Зарим хүмүүс гайхширам хайрын санал болон ажлын амлалт хүлээн авч магадгүй. Гэсэн хэдий ч тэдгээрийг хүлээн авах эсэхээ нухацтай бодож шийдвэрээ гаргаарай. Учир нь энэ бүхэн түр зуурын ашиг сонирхол байж болох юм. Таны хувьд ахиц дэвшилттэй байдлаа алдахгүйн тулд бүгдийг өөрөө нягтлан, зөв эсэхийг эргэн харах хэрэгтэй. Удаан хугацааны турш нэг хэвийн байсан арга барилд мухардал үүснэ. Олон зүйлийг хийж дуусгах ч хэрвээ төлөвлөгөөгөө дагаагүй, хуумгай үйл хөдлөл гарсан бол алдаа болж мэднэ. Тиймээс аливаа зүйлийг хүчээр тулгах нь тийм ч ухаалаг зан биш байна. Таны хайр дурлал болон эрх мэдэлтэй холбоотой харилцаанд эерэг өөрчлөлтүүд гарна. Хошин шогийн мэдрэмжээр давуу байдал олж авах боломж гарч ирнэ. Хайртай хүмүүстээ гайхалтай бэлэг өгч, романтик байдлыг бий болго.
ҮХЭР

Өндөр амжилт гаргаж буй хүмүүс сайн боломж олж харах гүйлгээ ухаантай байна. Түншүүдийн харилцаа онцгойрно. Харилцаанд өөрчлөлт гарч болно. Аливаа шийдвэр гаргахдаа болгоомжтой байхаас гадна гаднын халдлагаас өөрийгөө хамгаал. Учир битүүлэг газраас хол яв. Биеийн болон сэтгэлийн их эрч хүч гарган элдэв муу зуршлаас татгалзаж, эрүүл мэндээ бодитоор хамгаалж эхэл. Амьдралын зуршлаа шинэчил. Буруу зуршлаа өөрчил. Харин хэрэгжүүлэх аргаа зөв сонгоорой. Эрүүл мэндийн байдалдаа тохируулж ажил хэргээ зохион байгуул. Сэтгэл зүй эмзэг байгаа тул шүүмжлэлийг хүнд тусгаж авах бололтой. Сөрөг муу зүйл бодохоо боль. Сэтгэл хөдлөлөө дарж тэвчээртэй байхыг од эрхэс сануулж байна. Хайр дурлалын харилцаанд зарим нэг бэрхшээлтэй асуудал гарах учраас хэлэх үгэндээ болгоомжтой, хянуур байх хэрэгтэй. Зарим хэрэгцээ төсөөлснөөс их мөнгө шаардана. Хосууд санал бодлоо хуваалцсанаар харилцаанд шинэлэг нөхцөл байдал үүснэ. Эргэн тойрны хүмүүстэй эвтэй байхгүй бол тэд асуудлыг хурцатгаж мэднэ. Долоо хоногийн сүүл рүү залуу хүмүүс амьдралдаа хэрэгтэй өөрчлөлт хийх цаг болсныг мэдэрнэ. Хэрэв таны мөрөөдлийг ойлгож, байнга тусалж дэмждэг хүн хажууд чинь байгааг мэдрэх юм бол илүү өөдрөг сэтгэлтэй амьдарч чадах болно. Аливаа хүсэл мөрөөдлөө бодит болгохын төлөө хичээж чармайх хэрэгтэй. Үр хүүхдүүддээ анхаарал сайн хандуул. Хичээл сурлага болон чөлөөт цагаа өнгөрүүлж буй үйл ажиллагаанд нь хяналт тавь. Хувийн амьдралдаа сэтгэл санаа хангалуун бус байгаа бол хүссэн нөхцөл байдлаа бий болгохын тулд бусдаас тусламж дэмжлэг авч болох юм. Заримдаа өөрийн дургүй зүйлээ хийж байж л сая жинхэнэ юу хүсэж байгаагаа ойлгох тал бий. Бусад хүмүүс юу ч гэж хэлж байсан үнэхээр зөв гэж бодож байгаа зүйлээ хийх нь илүү сайхан амьдрал бий болгоно. Энэ үед олдсон боломжийг ашиглан өөрийн сул талаа мэдэж ав. Харин атаа жөтөөг ухаан бодлоосоо авч хая. Нэр хүндтэй хүмүүсийн арга барилаас суралц. Танин мэдэх аялал амжилттай болж, амьдралд тань баяр баясгалан, сэтгэл хангалуун байдал эргэн ирнэ.
ИХЭР

Хэчнээн их хүчин чармайлт гаргаад ч зарим саад тотгорыг даван туулж чадахгүй бололтой. Урам хугарч сэтгэлээр унах байдалд хүрэх тул хүнд хүчир зүйл хийлгүй урсгалаар нь өнгөрөө. Харин хувийн харилцаагаа зохицуулах үйл ажиллагаа зохион байгуулж болно. Мөн эрүүл мэндийн байдалдаа анхаарч, эмчийн үзлэгт ор. Арилжаа наймааны асуудалд анхаарал болгоомжтой хандахад илүүдэхгүй. Ямар нэг уулзалт цуглаанд оролцох үед удаан уулзаагүй нэгнийг анзаарахгүй өнгөрөх магадлалтай. Мөн зарим талаар од эрхэс тодорхойгүй нөлөө үзүүлэх тул ямар нэг мэдээллийг бусдад дамжуулахдаа анхааралтай байхгүй бол харилцаа холбоонд асуудал үүснэ. Тэвчээртэй байж, үзэл бодлоо илэрхийлэх арга болон бусдын үйлдэлд үзүүлж буй хариу үйлдлийнхээ талаар тунгаан бод. Хэрвээ та хэрүүл маргаан, үл зохицох байдлаас холуур байж чадвал амжилт ирэх болно. Сонирхолтой арга хэмжээнд оролцоход сайхан байх ч илүү нээлттэй байх хэрэгтэй болно. Гэхдээ бизнесийн үйл ажиллагаанд яриа хэлэлцээр хийхдээ өөрийнхөө байр сууринд баттай зогс. Таны шийдвэр гаргахад уур бухимдал болон өөр таагүй хүчин зүйл нөлөөлөхөөс болгоомжил. Долоо хоногийн сүүл рүү таныг хэтэрхий их шүүмжилж байсан ч түүнийг зөвөөр ойлговол санаа зовж байсан асуудалдаа шийдэл олно. Амьдралын хэв маягтаа өөрчлөлт хийхдээ хэт их мөнгө үрэхээс зайлсхийх хэрэгтэй. Таагүй хандлага бусад хүмүүсээс цухалзах ч та бусдыг анхааралтай сонсож, тэднийг ойлгох гэж хичээ. Гэр орны асуудлаас хол байсан бол үл ойлголцол таныг таагүй байдалд оруулна. Магадгүй эргэн тойрны хүмүүсийг буруугаар ойлгох бөгөөд гэр бүлийнхэндээ ингэж хандаж болохгүй. Хайр сэтгэлтэй холбоотой сэтгэлд хоногшсон чухал мөчүүдээ дурсан санах болно. Хосуудад магадгүй романтик орчин дутагдаж байж мэднэ. Хэрвээ та тайван байж чадвал хурдан ойлголцож чадна.
МЭЛХИЙ

Таны бүтээлч ур чадвар сайжирна. Амьдралдаа сэтгэл хангалуун хүмүүс илүү амар тайван бөгөөд аз жаргалтай байх болно. Од эрхсийн шинж тэмдэг эвгүй мэдрэмж төрүүлж байгаа бол айдсаа дарах цаг үе. Албан тушаалтай хүмүүсийн байр суурь эрсдэлд байгаа учраас хичээнгүйлэн ажиллах хэрэгтэй болно. Сэтгэл санаа тавгүй болж, нойр муутай байх магадлалтай тул та аль болох сэтгэл хөдлөлөө барих хэрэгтэй. Ажлын ачааллаас болж хийж байгаа зүйлийнхээ үр бүтээлийг бууруулах магадлалтай. Зарим чухал бус ажил хэргээ түр хойшлуулахад гэмгүй. Энэ нь алдаа гарахаас урьдчилан сэргийлэх боломж өгнө. Хэрэгтэй арга хэмжээ авч чадвал мөнгөө дэмий урсахаас сэргийлнэ. Таны гаргасан шинэ санааг бусад хүмүүс өөрсдийн эрх ашигт нийцүүлэх гэсэн оролдлого нь эмх замбараагүй байдал үүсгэж эхэлнэ. Сэтгэл зовоосон асуудлууд бий болж нөхцөл байдлыг нэлээд тогтворгүй болгох бололтой. Хэдийгээр хэцүү байх боловч та юу хийхийг хүсэж байна түүнийгээ л хийхийг хичээ. Гэр бүлийн харилцаанд өөрчлөлт гарна. Ажил болон сургуультайгаа ойр байшин худалдаж авснаар зарим нэг асуудал аяндаа шийдэгдэх болно. Долоо хоногийн сүүл рүү хуучин гомдлоо мартаж урагш харж явах хэрэгтэй гэсэн дохиог од эрхэс өгнө. Од эрхсийн нөлөө танд эрч хүчийг өгөх болно. Өмнөх ажлаа амжуулбал ойрын үед ачаалал багасах бөгөөд өөрийгөө амрааж, асуудлыг тайван хүлээж авахыг боломж гарна. Энэ үед таны гаргасан санаанууд ч зөв байх тул хүмүүсээс дэмжлэг нэлээд авна. Шинэ учрал маш их догдлол авчирна. Хосууд эргэлзээтэй байдлаас олж санаа зовж, харилцаа уналтад орно. Хайрын харилцаагаа чин сэтгэлээсээ хамгаал. Нууцлаг янаг амрагийн холбоо асуудал үүсгэх өндөр магадлалтай байгаа тул болгоомжтой бай.
АРСЛАН

Ажил хэрэгт улс төрийн нөлөө орох эрсдэл бий болно. Хүнд хэцүү боловч баяр хөөртэй олон өөрчлөлт таныг хүлээж байна. Ашигтай худалдан авалт болон азтай учралтай холбоотойгоор таны санхүүгийн байдал бага зэрэг дээшлэх төлөвтэй. Гоё ганган хувцаслаж, үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэх хандлага танд аз жаргалыг авч ирэх боловч хэт зугаа цэнгэл нь богино хугацааны дараа асуудал үүсгэнэ. Хайртай хүнээ сайн мэдрэхгүй бол сэтгэлийн түгшүүр маш хурдан нэмэгдэнэ. Хайр дурлалын асуудал гарч ирсэн бол хэл ам хийх эсвэл хэт их улайрах хэрэггүй. Хайртай хүнээ баярлуулах бэлэг сэлт эсвэл хэрэгцээт бараа бүтээгдэхүүн худалдаж авна. Хэн нэгэн танд тусламжийн гараа сунгана. Харилцаа холбоо чухал ач холбогдолтой байх болно. Ойр дотнын хүмүүсийн зөвлөгөөг анхааралтай сонсох хэрэгтэй болно. Зарим хүмүүс аяллаар гадаад улсыг зорих бололтой. Долоо хоногийн сүүл рүү ч хувийн амьдрал сонирхолтой үйл явдлуудаар дүүрэн байна. Харин чухал ажил хэрэг эсвэл гэнэтийн мэдээ ойрын зорилгоо хэсэг хугацаанд мартахад хүргэнэ. Та ажиллах чадвар сайтай байх тул олон зүйлийг хийж амжуулж чадна. Харин үр дүнгээ яаран тооцоолох хэрэггүй. Энэ үед орлого болон зардлаа сайн бичиж тооцох хэрэгтэй. Эргэн тойронд болж буй үйл явдалд хэтэрхий өөдрөг хандах бөгөөд хийсвэр зүйлд хэт ойр байх хэрэггүй. Эрүүл мэндээ сайн анхаарч чадвал элдэв халдварт өвчин тусахгүй байх болно. Хайртай хүнтэйгээ ямар нэг асуудалтай байсан бол засах цаг гарга. Хувийн амьдралдаа маш болгоомжтой шийдвэр гаргахыг од эрхэс зөвлөж байна.
ОХИН

Ирээдүйд хэрэгтэй өөрчлөлтийг зоригтой эхлүүлэх болно. Урьд өмнө нь анзаардаггүй байсан зарим зүйл ердийнхөөсөө ч илүүтэйгээр таныг цухалдуулна. Олон нийтийн үйл ажиллагаатай холбоотой зарлагаа хянахгүй бол таныг нэлээд хүнд байдалд оруулах бололтой. Хүмүүст амласан ажлаа гүйцээ. Харин тодорхойгүй ажлыг түр хойш нь тавьж өөрийгөө амраа. Хайр дурлал эсвэл хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудалд ямар нэг хариу өгөх гэж яарах хэрэггүй. Бусдын зөвлөгөөг хэт дагах гэж ч яарах хэрэггүй. Хариултыг өөрөөсөө олохыг хичээ. Ажлын салбарт заавал шийдвэр гаргах хэрэгтэй бол хэлэлцүүлэг маргаан дээр итгэлтэй, ухаалаг байх хэрэгтэй болно. Олон нийттэй харьцахдаа биеэ барилгүй өөрийнхөөрөө бай. Өөрийн зорилго болон хүсэл мөрөөдлөө дахин харж, өөрчлөх хэрэгтэй үе. Аливаа үйл явдалд бэлтгэлтэй бай. Өдөр тутам хийдэг зүйл тань улиг болох юм бол амьдралын чухал гэрэл гэгээтэй тал бүдгэрэх шинжтэй байна. Долоо хоногийн сүүл рүү хариуцсан үүрэг хариуцлагаа биелүүлбэл ажил хэрэг хэвийн үргэлжилнэ гэдэгтээ итгэлтэй байх хэрэгтэй. Хувийн бизнес эрхлэгч нар бусадтай хамтран ажиллах нь орлогоо нэмэгдүүлэх боломж өгнө. Гэхдээ дан ганц итгэлцэл дээр тогтох харилцаа үүсгэхдээ болгоомжтой байж, өөртөө анхаарал хандуул. Сайн санасан хүмүүсийн саналыг хүлээн авч алдаагаа зас. Ажил төрөл гэж гүйсээр өдөр тутмын амьдралаас олж харахаа байсан дутагдлаа олж чадна. Таныг хүрээлэн буй хүмүүс өмнөхөөсөө илүү сэтгэлийн хөдлөлтэй болсон мэт санагдана. Харилцаа холбоонд ээлтэй тул хамт олон эсвэл хамаатан садангийндаа зочилж ч болно. Өөрийн сэтгэл санаагаа илэрхийлэхээс бүү эмээ. Гэр бүлийн сайхан уур амьсгал таатай үйл явдал тохиохыг билэгдэнэ. Ганц бие хүмүүс ч сонирхлыг тань их татсан хэн нэгэнтэй уулзах боломж байна.
ЖИНЛҮҮР

Тодорхойгүй харилцаанд өөрийн бодол санааг бусдад мэдэгдэх хэрэггүй. Нөхцөл байдал хурдан өөрчлөгдөж мэдэх тул шийдвэр гаргахаа хойшлуул. Чухал мөчид уран мэх, мэргэн санаа танаас гарах болно. Санаа зовоосон асуудлаа шийдэхэд туслах үнэнч найз нөхөд хэрэгтэй үе. Од эрхсийн нөлөөгөөр үнэнч шударга, өөрийн байр сууриа хамгаалах зан чанар ил гаргана. Хөрөнгө мөнгөний асуудлаас болж ачаалалтай ажиллах боловч бие сэтгэлийн тэнхээгээ барагдтал бүү зүтгэ. Эрүүл мэнд бол хамгийн түрүүнд тавигдах ёстой гэдгийг сана. Аливаа шүүмжлэлийг хэт эмзэг хүлээн авч магадгүй. Нийгмийн ёс журам, хууль дүрмийг сайтар мөрд. Бусдын төлөө сайн зан чанараа зориулан, энэрэнгүй хүн байхыг хичээх хэрэгтэй. Чухал үйл ажиллагаа зохиож байгаа хүмүүс хэн нэгнээс тусламж хүлээн авна. Өөрийнхөө зохион байгуулах ур чадварыг ашиглан олон нийтэд өөрийгөө мэдрүүлэх болно. Долоо хоногийн сүүл рүү нөхцөл байдлыг өөрийн дураар засах гэж оролдсоны хэрэггүй. Харин хөгжилтэй төлөвлөгөө таны эрч хүчийг нэмэгдүүлнэ. Олон нийтийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулж байгаа сайн дурын байгууллагад нэгдээрэй. Шинэ орчинд орох нь танд өвөрмөц санаа өгнө. Гадаад өнгө үзэмждээ анхаар. Хэрвээ таны нөхцөл байдал тавгүй байгаа бол ямар нэг уулзалт хийхээ хойшлуул. Зарим зүйлийг буруу тооцоолбол хүссэн хариултаа сонсож чадахгүй. Буулт хийн, шаардлагатай үед уучлал гуйснаар ямар ч асуудал шийдэгдэнэ. Дотнын хүндээ урам хайрласан үг хэлэх нь гэр бүлийн уур амьсгалыг өнгөлөг болгоно. Мөнгө хөрөнгө илүү төлөвлөлт шаардаж байна. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудал гарч ирнэ.
ХИЛЭНЦ

Шинэ орчинд орж байгаа хүмүүс одоо яг бэлэн биш байсан ч аль болох биеэ барихгүй бай. Таны оролцсон үйл ажиллагаа амжилттай байх болно. Зарим ажил анх төсөөлж байснаас ч түргэн бүтэх бололтой. Харин эрсдэлтэй зүйл болон мөрийтэй тоглоомд аз сорихгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Биеийн болон сэтгэлийн эрч хүч сул байгаагаас болж уурлаж бухимдах магадлалтай. Биедээ хэт ачаалал өгөлгүйгээр, урт хугацаагаар ажиллахаас татгалзах нь таатай. Таны эрч хүч, сэтгэл санааны сул дорой байдал удахгүй сайжирна. Үнэт зүйл худалдан авахаар судалж байгаа бол энэ нь үнэхээр хэрэгтэй эсэхээ сайн тунгаан бод. Хэрэггүй зүйлд мөнгө зарцуулах нь гэр бүлийнхэнд тань тийм ч таатай санагдахгүй байх. Хэрэв хэн нэгэн таны амьдралын хэмнэлийг шүүмжилбэл хүчтэй хариу үйлдэл үзүүлэх хэрэггүй. Өөрийн мэдрэмж, авьяасаа хөгжүүлэх үе. Долоо хоногийн сүүл рүү таныг ямар нэг сонирхолтой санаа, төлөвлөгөө эзэмдэх болно. Аливаа ажил хэрэгт тодорхой шийдэлд хүрэхийг хичээх бөгөөд сайхан санаагаа хэрэгжүүлэлгүй орхих юм бол дараа нь харамсах болно. Хүмүүстэй харилцах чадвар дээшлэх бөгөөд найз нөхөд, ойр дотнын хүмүүстэйгээ чин сэтгэлээсээ ярилцахыг хичээ. Хэрвээ буруу дадал зуршил байвал өөрийгөө дайчлан зөв хэмнэлийг тогтмол болгож хэвшүүл. Таны найз нөхөд хэцүү байдалд орвол тэдний өөртөө итгэх итгэлийг нь сэргээж өг. Эерэг чиг хандлагатай байх ч сул үлбэгэр байдал, гутрангуй үзлээ ялан дийлэхийн тулд цаг мөч бүр биеэ дайчил. Биеийн эрч хүч тамир тэнхээ буурвал дагаад өөртөө эргэлзэх эргэлзээ бий болж мэднэ. Мөнгөний асуудал гарсан ч эрсдэлтэй үйл ажиллагаанд хутгалдахаас болгоомжил.
НУМ

Од эрхсийн зүгээс үзүүлэх нөлөө сайн байх хийхээс зугтдаг байсан зүйлээ дуусга. Зарим талаар энэ нь зугаатай хөгжилтэй зүйл байсныг ч анзаарах болно. Од эрхэс танд албан тушаал болон бизнесийн ахиц дэвшлийг өгч байна. Албан ажлын бичиг хэргээ цэгцлэхэд цаг гарга. Ашигтай, зөв арга барил дээр анхаарлаа төвлөрүүл. Энэ нь амжилт олоход тань чухал хөшүүрэг болох болно. Санхүүгийн гэрээ хэлэлцээр, төсөл төлөвлөгөө тань таны бодож байснаас ч илүү амжилт олох болно. Хувийн ашиг сонирхлоо хойш тавих нь хэцүү боловч хэрвээ бусад хүмүүст тусламж дэмжлэг хэрэгтэй бол тэдний итгэлийг хөсөрдүүлэхгүй байх хэрэгтэй болно. Бизнесийн нөхцөл байдал хямралтай үе тул анхаарал дээд зэргээр шаардсаар байна. Юу чухал гэдгийг ухамсарлаж, өөрийн үнэт зүйлээ хамгаалах хэрэгтэй үе. Өөрийгөө хянах чадвараа алдахгүйн тулд төлөв даруу байх хэрэгтэй. Долоо хоногийн сүүл рүү хайр дурлал болон санхүү мөнгөний асуудал дээр болчимгүй зан, онцгүй авир гаргавал эргэн тойрны хүмүүсийн дургүйцлийг төрүүлнэ. Хайр сэтгэлийн харилцааг сайжруулахыг хүсвэл хоосон азад найдахгүй байх хэрэгтэй болно. Хийх ажлын төлөвлөгөөг шалга. Хэдий сайн бэлдэнэ төдий хирээр ажил дээрээ амжилт гаргах боломж нэмэгдэнэ. Хэрвээ боломж гарвал ойрын үед өөрийн гэсэн бизнесээ эхлүүлэхийг хичээ. Амьдарч буй газраа илүү сайхан болго. Өнгөрсөн цаг хугацаанд болж өнгөрсөн сайн сайхан зүйлсийнхээ тухай бодох нь таны зүрх сэтгэлийг дулаацуулах болно. Найз нөхдийнхөөрөө зочлоход таатай. Мөн эцэг эхэд тань дэмжлэг хэрэг болж магадгүй. Хоол хүнс болон архи согтууруулах төрлийн ундааны хэрэглээгээ зөв тохируул.
МАТАР

Ажил хэргийн уулзалт амжилтгүй болох магадлалтай. Түүнчлэн ямар ч асуудлын шийдэл танаас их цаг зав, хүч хөдөлмөр шаардах болно. Хамтын төсөлдөө шинэ хүмүүсийг татан оролцуулах зайлшгүй шаардлага тулгарна. Хүмүүстэй нээлттэй харилцахад бэлэн бай. Ажлын байран дээр хэн нэгэн таныг эвгүй байдалд оруулсан бол өөрийгөө өмөөрч тэмцэлдэх хэрэггүй. Хэн нэгэн танд муухай зан гаргаж, бүдүүлэг аашилж магадгүй. Нөлөө бүхий хүмүүсийн дунд биеэ барь. Хэрвээ мөнгө хөрөнгөтэй холбоотой ажил эрхлэх бол болгоомжтой оролцох хэрэгтэй. Таны материаллаг ашиг сонирхол, баяжих хүсэл тэмүүлэл тань нөхцөл байдлыг бодитоор хүлээж авах боломжийг хааж бооно. Үүнээс болж чухал хүмүүсээ өөрөөсөө өөрийн мэдэлгүй түлхэнэ. Хайр дурлалын харилцаа бүтэмжтэй харагдаж байгаа тул болзоонд явахыг зөвлөж байна. Ганц бие хүмүүс сэтгэл нийлэх хүнээ олох магадлал өндөр байна. Гэр бүл болсон хосууд ч сайхан мэдээ дуулна. Үр хүүхэд хамаатан садантайгаа байх цагийг үр бүтээлтэй өнгөрөөхийг хичээ. Долоо хоногийн сүүл рүү хурал цуглаан, олон нийтийн арга хэмжээнд бүү идэвх гарга. Үзэл санааны зөрчлөөс болж маргаан үүснэ. Бодлогогүй үг таагүй үр дагавартай. Таны амьдралд өөрчлөлт авчрах шинэ албан тушаалыг санал авч магадгүй байна. Яг одоо таны хөдөлмөрийн чадвар сулхан байгаа тул ажил дээрээ том зүйл бүтээнэ гэж найдах хэрэггүй тул ирээдүйд хийх томоохон төслийнхөө бэлтгэлд их цаг зарцуул. Гэр бүлээрээ халуун дулаан уур амьсгалтай байх эсэх нь таны хүчин зүтгэлээс ихээхэн хамаарна. Ойр дотнынхонтойгоо тэвчээртэй, зөөлөн ханд. Од эрхсийн нөлөө таны анхаарлыг хувийн амьдрал дээр төвлөрүүлнэ.
ХУМХ

Хоёрдмол уур амьсгал зонхилох төлөвтэй тул өөдрөг, өөртөө итгэлтэй байхыг шаардана. Энэ нь аливаа харилцаанд ижил тэгш хандах боломжийг өгнө. Бусад хүмүүсийн саналыг бүү үгүйсгэ. Үзэл бодол нийлдэггүй хүмүүсээс ч хэрэгтэй санааг хүлээн ав. Хамтран ажилладаг түнштэйгээ харилцан эрх ашгаа хамгаалж үлдэхийн тулд гэрээ хэлэлцээрийг хууль ёсны дагуу байгуулах хэрэгтэй. Өөрийгөө илэрхийлэх байдал, бүтээлч санаачилга зэрэг сайн байна. Худалдаа наймаа хийх бол ашиг алдагдал хир ирэхийг тооцоолон орлогын хэмжээгээ сайтар хянаарай. Хямдарсан эд бараа зарагдаж байвал та худалдаж авахаасаа өмнө сайтар шалгах хэрэгтэй. Заримдаа азаа үзэх нь хэрэгтэй сонголт байх боловч азын тэнгэр ивээж алдар хүнд, эд хөрөнгөтэй болно гэж мөрөөдөх нь өрөөсгөл байна. Аливаа зүйлийн тунг нь хэтрүүлж болохгүй гэдгийг байнга санаж яв. Хайр дурлалын харилцаанд сайн тохиолдол болох магадлалтай. Долоо хоногийн сүүл рүү таны нөлөөг тэлэхүйц шинэ холбоо харилцаа тогтооно. Олонтой бужигнах дуртай хүмүүс өөрсдийг нь илүү өдөөж өгөх найз нөхдөө эрж хай. Ямар ч үйлчилгээний ажил сайхан санагдах боловч бодит байдал дээр санасныг бодвол огт өөр байна. Аминч үзэл ноёрхох тул гэр бүл ба ажлын тэнцвэрийг олохыг хичээгээрэй. Сайн дураар, сайхан сэтгэлээр хүмүүст тусалж байх нь ямарваа нэгэн үр өгөөжийг танд өгөх болно. Бусдад туслах гэж зүтгэж байгаа сайн дурынхантай цагийг хамт өнгөрүүлэхэд гэмгүй. Ганц бие хүмүүс сэтгэл санаа тайван бус байх бололтой. Гэхдээ зарим үед ганцаараа байх нь өнгөрсөн амьдралаа эргэн харах боломжийг өгнө.
ЗАГАС

Од эрхсийн ивээлээр та энэ өдөр урьд урьдынхаасаа илүү мэдрэмжтэй байна. Таны анхаарлыг сарниулах зүйлээс хол бай. Хамт олонтойгоо нэг эгнээнд яв. Орчин үеийн сонирхолтой нээлт ололтыг ашиглах талаар бодоход хүрнэ. Өөрийгөө хөгжүүлэх сургалтын талаар судлах бололтой. Хэн нэгэн танд бизнесийн санал тавих бөгөөд энэ нь үнэхээр таны сонирхлыг татсан зүйл байна. Үүний ачаар төсөл төлөвлөгөө тань амжилттай хэрэгжих бөгөөд амжилтад хүрэх шинэ өөрчлөлтийг бий болгоно. Хэрвээ таны төлөвлөгөө хэрэгжих боломж гарвал их аз жаргалтай байх бололтой. Ямар ч байсан мэргэжлийн хүмүүсээс сайн зөвлөгөө ав. Та хүлээсэн үүрэг хариуцлагаа сайн ухамсарлах хэрэгтэй бололтой. Өөрийн бэрхшээлийг бусадтай хуваалцаж зүрх сэтгэлээ тайтгаруулах хүсэлтэй байсан ч хувийн нууцаа итгэлтэй хүнд ч ярилцахдаа болгоомжтой бай. Олон нийтийн арга хэмжээнд оролцохдоо биеэ авч явах байдлаасаа болж стресст орж магадгүй. Иймээс сайн бэлтгэж, найз нөхдөөсөө тусламж ав. Найз нөхдийнхөө хүрээнд уулзалт зохион байгуулж дуртай сэдвээрээ хууч хөөрөн тухлаарай. Долоо хоногийн сүүл рүү од эрхсийн эерэг нөлөөгөөр орон зайн мэдрэмж тань тогтворжино. Та хаана хүрэхээ мэдэх тул жижиг зүйлсийг тоолгүй орхи. Одоо байгаагаасаа урагшлах арга замыг эрж хай. Мөнгө санхүүдээ илүү анхаарал хандуул. Хуучирч мартагдсан дурсамж сонирхолтой санагдах бөгөөд эртний түүхэн уламжлал таны амьдралд гэрэл гэгээ нэмнэ. Хайртай хүнтэйгээ романтик мөчийг өнгөрүүлэх боломж ч гарга. Ганц бие байсан ч тэвчээртэй хүлээж цагийг амар тайван өнгөрөө. Гэхдээ нэг газраа удаан байх хүсэл төрөхгүй бололтой. Аль болох эерэг бодолтой байх нь таны амьдралд үр ашгаа өгнө. Од эрхсийн тохиол таны амьдралд шинэ боломжуудын үүд хаалгыг нээж байна.

