Поп од Рианна Беверли Хиллс дэх гэртээ байхад хэд хэдэн удаа буун дуу гарчээ. Тодруулбал, ням гарагт нэгэн эмэгтэй Беверли Хиллс дэх түүний гэр рүү хэд хэдэн удаа буудсан бөгөөд сумны нэг нь харшийн хананд туссан гэж цагдаагийн байгууллагаас мэдээлжээ.
Тодруулбал, 13:21 цагт буудлагын тухай дуудлага ирсний дараа цагдаа нар очиж, 30 настай эмэгтэй сэжигтнийг баривчилсан байна. Эх сурвалжийн хэлснээр буудлага болох үед Рианна гэртээ байсан аж.
Цагдаагийн газраас мэдээлснээр сэжигтэн эмэгтэй автомашин дотроосоо Беверли Хиллс дэх одын гэр рүү олон удаа бууджээ. Аз болоход уг хэрэгт хэн ч гэмтэж бэртээгүй байна. Цагдаагийн радио мэдээллээр харшийн хаалганы эсрэг талд зогсож байсан машинаас “Ойролцоогоор 10 удаа буудсан” гэж дурджээ. Дараа нь цагаан өнгийн тесла машин өмнө зүгт зугтсан байна.
Гэрчийн хэлснээр сэжигтэн үсээ сүлжсэн, цайвар бор цамц өмссөн байсан гэжээ. Улмаар цагдаа нар машиныг олж хараад нэгэн худалдааны төвийн зогсоол хүртэл дагаж очин, 911 дуудлага ирснээс хойш ойролцоогоор 30 минутын дараа сэжигтнийг баривчилсан байна.

