Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Б.Дорж : Үхсэний хохь
Утга зохиол

Б.Дорж : Үхсэний хохь

Урлаг Урлаг28/06/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
534102-bigthumbnail6648293852014-06-28-14-56[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өндөр улаан авсанд
Үзэсгэлэнт бүсгүй хэвтэнэ
Үзэмжит сар шиг царайг нь
Өнгийн цэцэг чимнэ

Сүүлчийн үнэсэлт хүсэх мэт
Сүмбэн хуруусаа нугалсхийж
Цас шиг цагаан гар нь
Чадал тамиргүй унжина

Гал халуун дурлал шиг
Час улаан даавуун дээр
Хасын цагаан хөл нь
Хагацал адил зурайна

Сүүлчийн замд нь үдэгсэд
Сүрэг турлиах шиг бөртөлзөж
Сүнс сүлдээ алдсан
Сүүдэр шиг хөвөрнө

Харин тэдний дунд
Хүлээсэн хайрт нь алга
Сайхан нүднээсээ нулимс дусааж
Сарнай цэцэг барьж ирсэнгүй

Үхсэнийг нь ч мэдсэнгүй
Үгүйлж хойноос нь гансарсангүй
Өөр нэгэн бүсгүйн
Өтгөн үсийг үнэртэж

Өндөр сэргэр хөхөнд нь
Өнөөх гараа тавиад
Сайхан зүүдэнд автан
Санаа амар унтаж байна

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Д.Урианхай: Д.Гүнболдын “Аарууру” туужийн утга агуулгын гол философи санаа хүмүүс хоорондын харилцааг төгс эерүүлэх нуугдмал, байгаллаг буюу анхдагч суурь үнэнийг ухаж гаргахад чиглэжээ.

28/09/2026
Утга зохиол Урлаг

Казүо Ишигүрогийн “Толгодын бүдэг бараа” роман уншигчдад хүрч байна

25/09/2026
Утга зохиол Урлаг

Букерийн шагналын эцсийн шатанд шалгарсан бүтээлүүдийг зарлажээ

24/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жулианна Мур “SCAD Savannah Film Festival”-аас “Icon Award” шагнал хүртэнэ

29/09/2026

Мэрилин Мэнсоныг “Slipknot”-ын тоглолтод оролцохоор болсныг фэнүүд нь эсэргүүцжээ

29/09/2026

“The Mummy 4” киноны зураг авалтын анхны зургууд цацагдлаа

29/09/2026

“Мөрч-2” олон ангит киноны зураг авалт үргэлжилж байна

29/09/2026

Хятад бүсгүй миссийн тэмцээнд Монгол Улсыг төлөөлж оролцсон хэвээр байна

29/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.