Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Дуучин Кэти Перри “Katie Perry” брэндтэй шүүхдээд ялагджээ
Оддын амьдрал

Дуучин Кэти Перри “Katie Perry” брэндтэй шүүхдээд ялагджээ

Урлаг Урлаг11/03/2026Шинэчлэгдсэн:11/03/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Австралийн загвар зохион бүтээгч Кэтие Тэйлор дуучин Кэти Перритэй “Katie Perry” брэндийн нэртэй холбоотой хууль шүүхийн асуудал үүсгээд бараг 17 жил болсон. Эцэст нь энэ хэрэг загвар зохион бүтээгч Кэтие Тэйлорын талд шийдэгджээ. Австралийн дээд шүүх “Katie Perry” брэндийг барааны тэмдгийн хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн эцсийн шийдвэрээ өнөөдөр гаргасан байна.

Кэтие Тэйлорын эцэг эхээс заяасан нэр нь Кэтие Перри буюу дуучин Кэти Перригийнхээс үл ялиг ялгаатай. Дуучны нэрийг Katy Perry гэх бол загвар зохион бүтээгчийн нэрийг Katie Perry гэж бичнэ.

Тэрбээр “Katie Perry” нэртэй бизнес бүртгүүлэх хүсэлтээ 2007 оны дөрөвдүгээр сард анх гаргасан бөгөөд тухайн үед дуучин Кэти Перригийн талаар мэддэггүй байсан гэжээ. Улмаар дуучин Кэти Перригийн дебют уран бүтээл “I Kissed a Girl”-оос хэдхэн сарын дараа буюу 2008 оны есдүгээр сард барааны тэмдгээ бүртгүүлэх хүсэлт гаргажээ.

Дуучин Кэти Перригийн хувьд эцэг эхээс заяасан нэр нь Катерин Хадсон юм.

Кэти Перри Австралид анхны тоглолтоо хийх үеэр шүтэн бишрэгчдэд нь зориулсан хувцас хэрэглэлүүд зарагдаж эхэлсэн. Энэ нь барааны тэмдгийн хууль зөрчсөн үйлдэл гэж загвар зохион бүтээгч Кэтие Тэйлор анх гомдол гаргаж байжээ.

Шүүх дээр энэ хэрэг олон жил үргэлжилсээр 2023 онд дуучин Кэти Перриг буруутгасан шийдвэр гарсан. Улмаар 2024 онд давж заалдах шатанд шүүх өмнөх шийдвэрээ хүчингүй болгож, хэрэг дуучны талд ашигтайгаар эргэсэн байна. Ингээд ялагдсан загвар зохион бүтээгч Австралийн хамгийн дээд шүүхэд дахин хандсан аж. Дээд шүүхийн гурван шүүгч өнөөдрийн шийдвэрээрээ загвар зохион бүтээгч Кэтие Тэйлорын талд шийдвэр гаргалаа.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Дуучин D4VD-г баривчиллаа

17/04/2026
Оддын амьдрал Урлаг

“American Pie” киноны од Шаннон Элизабет “OnlyFans”-д нэгджээ

17/04/2026
Оддын амьдрал Урлаг

“Нэтфликс”-ийн үүсгэн байгуулагч “тэтгэвэртээ” гарахаар болжээ

17/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Зураач Ц.Соёлмаагийн “Зэрэглээн цаана” үзэсгэлэн маргааш нээлтээ хийнэ

20/04/2026

Хятадын андроид робот хагас марафонд хүнтэй уралдан түрүүлжээ

20/04/2026

ФОТО: Гавьяат жүжигчин, дуучин Б.Сарантуяагийн гэрэл зургаас

20/04/2026

“Avengers: Doomsday” киноны анхны трейлерийг танилцуулав

20/04/2026

“Hugo and color” улсын XVII олимпиадын шилдгүүд тодорлоо

20/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.