Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“BTS” хамтлагийн тоглолт “Netflix” чартыг тэргүүлэв
Дуу хөгжим

“BTS” хамтлагийн тоглолт “Netflix” чартыг тэргүүлэв

Урлаг Урлаг24/03/2026Шинэчлэгдсэн:24/03/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өмнөд Солонгосын алдарт “BTS” хамтлаг энэ сарын 21-нд “The Comeback Live” тоглолтоороо шүтэн бишрэгчидтэйгээ золгосон. Сөүл хотод болсон уг тоглолтыг 100 мянга гаруй шүтэн бишрэгч нь үзсэн бөгөөд “Netflix” платформын шууд дамжуулалтыг 190 орны фенүүд нь үзэх боломжтой байсан. Тэгвэл өчигдөр /2026.03.23/ гарсан мэдээллээр, платформоор шууд дамжуулж байсан тоглолт нь дэлхийн 77 оронд хамгийн их үзэлттэй контент чартын нэгдүгээр байрыг эзэлжээ. “FlixPatrol” хэмээх стримингийн өдөр тутмын үзэлтийн мэдээлэл хянадаг сайтаас үзэхэд “BTS” хамтлагийн тоглолт нь тус сайтын мэдээлэл цуглуулдаг бүх улсын эхний гуравт багтсан байна. Мөн тоглолтоосоо нэг өдрийн өмнө “BTS” хамтлаг тав дахь цомог болох “Arirang”-аа худалдаанд гаргасан бөгөөд эхний өдрөө 3.98 сая хувь борлуулагджээ. Энэхүү цомогт уламжлалт Солонгос ардын хөгжмийн элементүүдийг орчин үеийн электрон бүжгийн продакшнтай хослуулсан аж.

Тоглолтын үеэр RM үзэгчдэд хандан “Бүгд үсрээрэй!” гэж уриалсан байна. Энэ үеэр шүтэн бишрэгчид нь үсэрснээс газар доргиж, видео бичлэгийн камер хүртэл газарт унасан байна. 2022 оны аравдугаар сард хийсэн сүүлийн тоглолтоосоо хойш тус хамтлагийн гишүүд цэргийн алба хааж, мөн хэсэг хугацаанд тайзнаас хол байж, өөрсдийн уран бүтээлийн чиглэлээ эргэцүүлэх цаг авчээ. Үүний үр дүнд “Arirang” цомог гарсан бөгөөд 600 жилийн түүхтэй ардын дууны аялгуу, домгийг орчин үеийн “EDM” хөгжимтэй хослуулсан байна. Тоглолтын үеэр тэд шинэ цомгийн 13 дуунаас наймыг нь дуулсан бөгөөд хүчтэй бүжгийн дэглэлт, үзүүлбэрээр хослуулсан байна. “Swim” болон “Normal” зэрэг дуунуудыг тайзан дээр илүү сэтгэл хөдлөлтэй, хүчтэйгээр үзүүлсэн бол “Butter” зэрэг хит дуунуудын үеэр гишүүд хөгжилтэй, чөлөөтэй уур амьсгал бүрдүүлжээ. Тоглолтын төгсгөлд тэд “Mikrokosmos” дууг дуулж, тайзнаа хамтдаа гар гараасаа атган мэхийн ёсолж, фенүүддээ талархал илэрхийлэн шинэ үеийн эхлэлийг тэмдэглэн үлджээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Д.Болд НҮБ-ын хүүхдийн сангийн Монгол дахь төлөөлөгчтэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

31/07/2026
Дуу хөгжим Урлаг

“Оскар”-ын шагналт, Ирландын дуучин, ая зохиогч, жүжигчин Глен Хансард ослын улмаас амиа алджээ

30/07/2026
Дуу хөгжим Урлаг

Грэйси Абрамсын шинэ цомог анх удаа “Billboard 200” жагсаалтын эхэнд бичигдлээ

30/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Rosé-гийн шинэ “Puma” балет пүүз худалдаанд гарлаа

31/07/2026

Жүжигчин Ким Сү Хёныг буруугүй гэдгийг албан ёсоор зарлалаа

31/07/2026

Александр Скарсгардын шинэ дүр олныг алмайруулж байна

31/07/2026

Хүнд өвчнөө ялсан бүсгүй “Аз жаргалд урьсан хайр” ном бичжээ

31/07/2026

Г.Мэнд-Ооёогийн “Шилийн богд” зохиолын шүүмж

31/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.