Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Аугаа зуун” түүхэн цувралын одууд болох Халит Эргенч, Мерьем Узерли нар дахин хамтарна
Кино

“Аугаа зуун” түүхэн цувралын одууд болох Халит Эргенч, Мерьем Узерли нар дахин хамтарна

Урлаг Урлаг24/03/2026Шинэчлэгдсэн:24/03/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэлхийд алдартай Туркийн түүхэн цуврал болох “Аугаа зуун”-д гол дүрүүдийг бүтээсэн жүжигчид болох Халит Эргенч болон Мерьем Узерли нар хамтдаа 15 жилийн дараа дахин дэлгэцнээ гарах нь ээ. Тодруулбал, жүжигчид маань “Imroz’da Bahar”, монголоор орчуулбал “Имрозын хавар” гэх кинонд хамтдаа дүр бүтээхээр болсон байна.

“Аугаа зуун”цуврал үзэгчдийн хүртээл болж байсан 2011-2014 онуудын хооронд хоёр жүжигчдийн нэр хүнд асар хурдацтай өсөж, дэлхий дахинд танигдах эхлэл нь тавигдсан. Тэд Осоманы эзэнт гүрний хамгийн нөлөө бүхий султануудын дүрийг бүтээсэн буюу Халит Султан Сулейман хааны дүрийг, Мерьем Хюррем Султаны дүрийг амилуулсан юм.

Энэ цувралд мөн Окан Ялабик, Небахат Чехре, Селма Эргеч, Нур Феттахоглу нар ч мөн тоглосон бөгөөд эдгээр жүжигчдийн дүрээ бүтээх чадвар, киноны өнгө төрх, зохиол найруулга гээд асар олон зүйлийн тусламжтайгаар “Аугаа Зуун” цуврал олон орны үзэгчдэд өргөнөөр хүрч, өнөөг хүртэл Турк улсын хамгийн алдартай цуврал байсаар байгаа.

Сэтгүүлч Бирсен Алтунтасын мэдээлснээр хоёр жүжигчдийн нэгдлийг “Sky Films” компанийн үүсгэн байгуулагч Эмре Оскай олон жилийн турш гуйж, ятгасны эцэст зөвшөөрүүлж чадсан байна.

Халит болон Мерьем нарын гол дүрд тоглох кино болох “Имрозын Хавар”-ыг Туркийн шагналт найруулагч Өзкан Алпер найруулах юм. Түүний найруулсан кинонууд гэвэл, “Sonbahar” (Намар), “Karanlik Gece” (Хар шөнө), “Erken Kis” (Эрт ирсэн өвөл), “Asiklar Bayrami” (Трубадурын наадам) зэргүүдийг дурдаж болно.

Киноны үйл явдал нь өнөөгийнхөөр бол Эгейн тэнгис дэх Туркийн хамгийн том арал болох Гекчеада буюу Ирмозд учирсан хоёрын амьдрал дээр төвлөрдөг. Кино нь романтик өнгө аястай, амьдралд “хоёр дахь хавар” ирж болдог талаар харуулсан үзэсгэлэнтэй санааг үзэгчдэд хүргэхийг зорьсон байна.

Зураг авалт тун удахгүй эхлэх ч ямар платформоор цацагдах тухай хараахан шийдэгдээгүй байгаа юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Роберт Дауни Жуниор “Төмөр хүн”-ий дүрээрээ эргэн ирнэ

21/08/2026
Кино Урлаг

Жүжигчин Ким Кэттралл 70 нас хүрлээ

21/08/2026
Кино Урлаг

Энн Хэтэуэй “The Princess Diaries” киноны “эмээ”-гээ маш их үгүйлнэ гэв

21/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Реппер Lil Pump Украины цахим мэдээллийн санд бүртгэгджээ

21/08/2026

Роберт Дауни Жуниор “Төмөр хүн”-ий дүрээрээ эргэн ирнэ

21/08/2026

Жүжигчин Ким Кэттралл 70 нас хүрлээ

21/08/2026

“Demon Hunter” хамтлаг “Netflix”-ийг шүүхэд өглөө

21/08/2026

Энн Хэтэуэй “The Princess Diaries” киноны “эмээ”-гээ маш их үгүйлнэ гэв

21/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.