Энэ жил 84 нас хүрч байгаа Пол Маккартни шинэ цомгоо “Days We Left Behind” /махчилж орчуулвал “Бидний ардаа үлдээсэн өдрүүд”, утгачилвал “Тэртээх өдрүүд”/ нэртэйгээр бэлэн болгосон байна. Ирэх сард цацах төлөвтэй байгаа гэнэ.
Энэ цомогтоо Маккартни Ливерпулийн гудмаар гүйж явсан хүүхэд нас, Жон Леннон, Жорж Харрисон нартай анх танилцаж байсан үеэ дуулжээ. 1960-аад оноос дэлхийд цуурайтаж эхэлсэн дуу хоолой 70 жилийн турш үргэлжилсээр…

