Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Боловсрол»Үндэсний төв номын сан “Эртэч уншлага” үйлчилгээ нэвтрүүллээ
Боловсрол

Үндэсний төв номын сан “Эртэч уншлага” үйлчилгээ нэвтрүүллээ

Урлаг Урлаг02/04/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Үндэсний Номын Сангийн Салбар номын сан дахь Онцлог хэрэгцээт иргэдийн танхим нь дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 15-ныг хүртэл “Эртэч уншлага” нэртэй шинэ үйлчилгээ нэвтрүүлжээ. Ажлын өдрүүдэд өглөөний 07:30 цагаас эхлэн уншигчдад үйлчилж, эрт цагт номын сангаар үйлчлүүлэх боломж бүрдүүлсэн байна. Тус танхим нь орчин үеийн тохижилттой, тав тухтай орчинтой. Утасгүй интернэт болон цахим орчинд ажиллах дөрвөн компьютертэй. Уншигчид хувийн компьютер, ном материалыг авч ирэн ашиглах боломжтой аж. Мөн киндль төхөөрөмжөөр 1000 гаруй цахим ном унших, 37 сонсдог номоор суралцах, орос хэл дээрх 1000 гаруй ном бүхий таблет ашиглах боломж бүрджээ. Онцлог хэрэгцээт иргэдийн танхим ажлын өдрүүдэд 07:30–16:30 цагт ажиллаж, уншигчдад хүртээмжтэй үйлчилгээг үзүүлнэ. “Эртэч уншлага” үйлчилгээ нь уншигчдын цагийг үр бүтээлтэй ашиглахад туслах зорилготой аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Боловсрол Урлаг

ФОТО: “Номын баяр-2026” эхэллээ

15/05/2026
Боловсрол Урлаг

“TVET START-UP 2026” шинэ бүтээлийн эзэд тодорлоо

15/05/2026
Боловсрол Урлаг

“Номын баяр” энэ сарын 15, 16, 17-ний өдрүүдэд болно

14/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Chanel Metiers d’Art 2026” арга хэмжээнээс

27/05/2026

Майли Сайрус Холливуудын “Алдрын гудамж”-нд одтой боллоо

27/05/2026

“Царцаа Намжил” адал явдалт, хүүхдийн жүжгийг тавдугаар сарын 27-ноос толилуулна

27/05/2026

Ким Су Хёныг гүтгэсэн блогчин баривчлагдлаа

27/05/2026

“The Hu” хамтлаг 10 жилийн ойдоо зориулан ирэх наймдугаар сард тоглолт хийнэ

27/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.