Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Археологи»Сөртийн хөшөө чулууд
Археологи

Сөртийн хөшөө чулууд

Урлаг Урлаг07/04/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сөртийн хөшөө чулууд нь Ховд аймгийн Ховд сумын төвөөс баруун урагш зургаан километрийн зайд, далайн түвшнээс дээш 2048 метрийн өндөрт байрладаг. Тус дурсгалт газарт найман хөшөө чулуу бий.

Сөрт хэмээх газар байрлах тус хөшөө чулууд нь МЭӨ VI-VIII зууны үед холбогдоно. Тус хөшөөг саарал болон хар саарал өнгийн боржин чулуугаар хийжээ. Хөшөөг баруун зүгээс зүүн тийш чиглэлтэй нэг шугамд зэрэгцүүлэн босгосон байна.

Хөшөө тус бүрийн гадна талд 1.5×1.5 метр хэмжээтэй дөрвөлжин чулуун хүрээ татсан бөгөөд түүний голд хөшөө чулууг газарт суулгасан байна. Уг хөшөө нь нутгийн өвөрмөц содон тогтоц бүхий түүх, соёлын чухал дурсгалт газарт багтдаг.

Хөшөө чулуудыг 1961, 1988 онд мэргэжлийн судлаачид судлан шинжилжээ. Энэ түүх, соёлын дурсгал нь монголын эртний нүүдэлчдийн урлаг, шүтлэг, соёлыг харуулсан чухал өв гэдгээрээ онцлогтой. Хүн чулуу, эртний овгийн тамга /ямаан тамга/ зэргийг багтаасан тахилгын байгууламж юм.

Ховд аймгийн Ховд сум нь Улаанбаатар хотоос 1500 орчим км, аймгийн төвөөс 30 км зайтай.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Археологи Урлаг

Археологийн хүрээлэнгийн судалгааны баг Хойд цэнхэрийн агуйгаас 74 жилийн дараа эртний зосон зураг бүхий шинэ хунх нээн илрүүлжээ

08/09/2026
Археологи Урлаг

Даниас Викингийн үеийн мөнгөн эдлэлүүд олджээ

01/09/2026
Археологи Урлаг

Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ

31/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Хён Бин “Made in Korea 2”-т илүү ширүүн төрхтэйгөөр эргэн иржээ

10/09/2026

Брэд Питт ноходтой “ярилцав”

10/09/2026

Майкл Ж.Фоксын Паркинсоны өвчин улам хүндэрсэн ч тэрбээр итгэл найдвар тээсээр байна

10/09/2026

Бенни Бланко Селена Гомесын мөрөөдлийн хуримыг хийсэн гэв

10/09/2026

Мег Райаны “You’ve Got Mail” киноны 90-ээд оны загвар намрын хувцасны чиг хандлагыг тодорхойлж байна

10/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.