Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Хувцас загвар»Карл Лагерфельдийн тансаг харшийг 2.7 сая еврогоор зарна
Хувцас загвар

Карл Лагерфельдийн тансаг харшийг 2.7 сая еврогоор зарна

Урлаг Урлаг02/04/2026Шинэчлэгдсэн:02/04/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Германы нэрт загвар зохион бүтээгч агсан Карл Лагерфельдийн амьдарч байсан тансаг харшийг худалдах гэж байна. Карл Лагерфельд тансаг зэрэглэлийн байшингийн цуглуулгаараа алдартай байсан бөгөөд нэгэнтээ “Хамгийн сайхан байшин бол хэзээд дараагийн шинэ байшин байдаг” гэж хэлж байв.

Энэ удаад худалдах гэж буй байшин нь Парисаас холгүйхэн байдаг. Долоон унтлагын өрөөтэй тус тансаг харшийг 2.7 сая еврогоор үнэлжээ. 500 метр квадрат талбайтай байшин одоо ч сайхнаараа байгааг үл хөдлөх хөрөнгийн зуучлагч хэлсэн юм.

18 дугаар зууны үед хамаарах тэрхүү тансаг харшийг өмнө нь Карл Лагерфельдээс гадна Монакогийн гүнж Каролина эзэмшдэг байжээ. Карл Лагерфельд 1998 он хүртэл бараг 10 жил тус байшинг эзэмшсэн. Тухайн цаг үед “Chanel”-ийн зураг авалтыг хүртэл Лагерфельдийн байшинд хийж байв. Харин түүний дараа гүнж Каролина гэр бүлийн хамтаар зургаан жил тус байшинд амьдарсан байдаг. Түүний охин Шарлотын ханан дээр зурсан зургууд болон зарим урлагийн бүтээл одоо ч тэр байшиндаа бий.

Байшинг анх 1749 онд нэгэн сурвалжит гэр бүлд зориулж барьжээ. 1930-аад оны үед тус байшинд Францын кино жүжигчин Рене Сен-Сир мөн амьдарч байсан гэдэг.

Одоогийн эзэмшигч нь Монакогийн гүнж Каролинагаас 2014 онд байшинг худалдаж авсан байна. Гэхдээ тухайн хүний хэн гэдэг нь тодорхойгүй бөгөөд нэрээ нууцлахыг хүсчээ.

Карл Лагерфельдийн сонирхлын талаар “Karl Lagerfeld: A Life in Houses” номыг бичсэн зохиолч Патрик Маурис хэлэхдээ “Тэр үргэлж л нүүж байдаг байсан. Нэг цаг үе, нэг хэв маягт гацахыг тэр төсөөлж ч чаддаггүй байв” гэжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Хувцас загвар Урлаг

ФОТО: “Met Gala” арга хэмжээний улаан хивсний ёслолоос

05/05/2026
Хувцас загвар Урлаг

“Chanel”-ийн шинэ загварын сандаал шүүмжлэл дагуулав

01/05/2026
Хувцас загвар Урлаг

Дэлхийн рекорд шинэчлэхэд “тусалсан” пүүзний үнэ тэнгэрт хадав

29/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Уран бүтээлч BLOO “Super Concert”-д оролцохоор Монголд ирнэ

07/05/2026

“Бичиг соёл-2026” олон улсын уран бичлэгийн үзэсгэлэнд 70 гаруй уран бүтээлч оролцов

07/05/2026

“Хутагт Латтимор хоёр: Тив дамнасан өв” төслийн нээлт болно

07/05/2026

Азийн шилдэг Моторспортын эвентийн шагналт “Power Expo & Festival”-ийн зохион байгуулах багын ахлах, хөтлөгчдийг танилцууллаа

07/05/2026

Кардашиан хуулийн шалгалтдаа унасан тул түр завсарлана

06/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.