Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Брижит Макрон “Stray Kids”-ийн Феликсээс гарын үсгийг нь авав
Оддын амьдрал

Брижит Макрон “Stray Kids”-ийн Феликсээс гарын үсгийг нь авав

Урлаг Урлаг06/04/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, тэргүүн хатагтай Брижит Макрон нар БНСУ-д албан ёсны айлчлал хийлээ. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 140 жилийн ойн хүрээнд болсон тус айлчлалын албан ёсны үйл ажиллагааны дараа БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён хүндэт зочдоо Чхонвадэ ордонд зоогт урьжээ.

Зоогийг алдарт тогооч Сон Чон Вон зохион байгуулсан бөгөөд тэрээр солонгос, европ хоолоор “Мишлен” од авсан цорын ганц солонгос тогооч юм. Хоолны дараа Ерөнхийлөгч И Жэ Мён зочдодоо бэлэг гардууллаа.

Ерөнхийлөгч Эммануэль Макронд Кожон хаанаас Францын ерөнхийлөгчид 1886 онд илгээж байсан түүхэн бэлгийг дүрсэлсэн гар урлалын бүтээл гардуулсан бол Тэргүүн хатагтайд BTS, “Stray Kids” хамтлаг, дуучин G-Dragon нарын гарын үсэгтэй цомог, уламжлалт солонгос аргаар хийсэн гал тогооны хэрэглэл бэлэглэсэн байна.

Мөн дэлхийн тал баригчдын тэмцээний аварга Солонгосын багийн урласан Эйфелийн цамхгийн дүрстэй талх ширээн дээр байлаа.

Арга хэмжээнд БНСУ, Францын дипломат харилцааны 140 жилийн ойн Хүндэт элч болох жүжигчин Чон Жи Хён, “Stray Kids” хамтлагийн гишүүд байлцав. К-поп хөгжимд дуртай Тэргүүн хатагтай Брижит Макрон хамтлагийн дуучин Феликсээс гарын үсэг авч, ихэд баярлажээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Сандра Буллок Брайан Рэндэллийн үхлийн талаар анх удаа илэн далангүй ярьжээ

20/08/2026
Оддын амьдрал Урлаг

Шакира газар хөдлөлтөд өртсөн бүсүүдэд шинэ сургууль барина

19/08/2026
Оддын амьдрал Урлаг

Реппер, продюсер Eminem пүүзнүүдээ дуудлагаар худалдаагаар зарж, орлогоо буяны санд хандивлана

14/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ

21/08/2026

О.Цагаанзам: Тууль бол тэнгэрийн философи

21/08/2026

ФОТО: Гэрэл зурагчин Б.Мятавын Монголын байгаль, зэрлэг амьтдыг сурталчилж буй бүтээлүүдээс

21/08/2026

Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт, зураач Цагааны Сүхээ таалал төгслөө

21/08/2026

Монголын хувцас загварын салбарынхан тогтвортой, хариуцлагатай хэрэглээг уриалав

21/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.