Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Анжелина Жоли, Брэд Питт нарын охин к-поп клипэнд тоглолоо
Оддын амьдрал

Анжелина Жоли, Брэд Питт нарын охин к-поп клипэнд тоглолоо

Урлаг Урлаг06/04/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Энэ сарын 2-нд Өмнөд Солонгосын дуучин Dayoung-ийн “What’s a girl to do” дууны клипний албан ёсны тизер YouTube сувгаар цацагдлаа. Анхааралтай үзсэн фенүүд бичлэгт Анжелина Жоли, Брэд Питт нарын охин Шайло Жоли гарч байгааг анзаарсан байна. Хэдийгээр Шайло 1-2 секунд л гарсан ч үзэгчид түүнийг ээжийнхээ залуу төрхийг яг хуулсан байгааг гайхан хүлээж авчээ.

БНСУ-ын “Starship Entertainment” агентлагаас “Бид АНУ-д нээлттэй сонго шалгаруулалт явуулсан. Шайло финалын шатанд шалгарч сонгогдсон. Зураг авалт дууссаны дараа ч түүнийг алдартай жүжигчдийн охин гэж огт гадарлаагүй. Саяхан санамсаргүй мэдлээ” гэж мэдэгдсэн байна.

Шайло энэ жил 19 настай. Тэр төрөхөөсөө өмнө л хэвлэл мэдээллийн анхаарлыг татаж, папараци нар төрөхөд нь зураг авахаар ангуучилж байлаа. Тиймээс Жоли Питт хоёр Намибид очиж, охиноо төрүүлсэн юм. Төрснөөс нь хойш Шайлог папараци нар мөрдсөөр байсан тул аав ээж нь охиныхоо зургийг “People”, “Hello!” сэтгүүлд 10 сая ам.доллароор зарсан юм.

Энэ нь дэлхийн түүхэнд хамгийн өндөр үнээр зарагдсан алдартны гэрэл зураг болж, рекорд тогтоосон байна. Жоли, Питт нар мөнгөө сайн үйлсэд хандивласан. Хоёр настайдаа Шайло Мадам Тюссогийн тосон баримлын музейд заларч, тус музейд баримал нь боссон хамгийн залуу хүний амжилтыг мөн л тогтоож байв. Тус музейн захирал Жанин Дижоаккино “Шайло бол төрсөн цагаасаа эхлэн дэлхийн поп соёлын агуу зүтгэлтэн байлаа” гэж мэдэгдсэн байдаг. 2024 онд Шайло 18 нас хүрээд аавынхаа нэрийг хаяж, нэрээ Шайло Жоли болгон сольсон юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Жаред Лето “Би амьдралынхаа туршид хэзээ ч, хэнийг ч бэлгийн хүчирхийлэлд өртүүлж байгаагүй” гэв

30/07/2026
Оддын амьдрал Урлаг

Кристофер Нолан ухаалаг утасгүй, имэйл ч ашигладаггүй

30/07/2026
Оддын амьдрал Урлаг

Ким Кардашиан хуульчийн шалгалтад унасан тухайгаа хошигнон ярив

29/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Г.Мэнд-Ооёогийн “Шилийн богд” зохиолын шүүмж

31/07/2026

Таван орны сурагчид Монгол орны түүх, соёлтой танилцав

31/07/2026

Д.Болд НҮБ-ын хүүхдийн сангийн Монгол дахь төлөөлөгчтэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

31/07/2026

Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Ц.Төмөрбаатар 70 нас хүрлээ

31/07/2026

Дундговь аймгийн Сайнцагаан сумаас Хүннүгийн үеийн булш олджээ

31/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.