Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Канье Уэстийн Их Британид нэвтрэх эрхийг хориглож магадгүй
Оддын амьдрал

Канье Уэстийн Их Британид нэвтрэх эрхийг хориглож магадгүй

Урлаг Урлаг07/04/2026Шинэчлэгдсэн:07/04/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Их Британийн засгийн газар дуучин, реппер Канье Уэстийг тус улсад нэвтэрч, Лондонд болох хөгжмийн фестивальд оролцуулах эсэх асуудлаар хэлэлцэж байна. Учир нь Уэст өмнө нь еврейчүүдийн эсрэг үзэл сурталтай нийцэх мэдэгдэл хийж, “Heil Hitler” гэх дуу цацсан. Мөн хас тэмдэгтэй хувцас худалдаалсан тул антисемитизмийн шалтгаанаар Их Британид нэвтрэх эрхээ хасуулж магадгүй байна. Репперийн хувьд еврейчүүдийг сөргөөр ярьсандаа уучлалт гуйсан бөгөөд хоёр туйлт эмгэгээсээ болоод буруу шийдвэр гаргасан гэж мэдэгджээ. Гэсэн хэдий ч зарим хууль тогтоогчид түүний зан төрхөд санаа зовсон хэвээр байна.

Тэр дундаа “Wireless Festival”-ийн ивээн тэтгэгч зарим байгууллагууд Уэстийн үзэл суртал, мэдэгдлээс болж фестивальд оролцохгүй болж, шүүмжлэгчид түүний тоглолтыг цуцлахыг хүсч байна.

Улс төрчид мөн засгийн газраас түүнд виз олгохгүй байхыг хүсчээ. Их Британийн засгийн газар хэрэв хэн нэгэн олон нийтийн эв нэгдэл, аюулгүй байдал, үзэл баримлалд сөрөг нөлөөтэй гэж үзэх юм бол нэвтрэх эрхийг нь хориглодог. Тус улсын ерөнхий сайд Кейр Стармер хүртэл Уэстийг “Wireless Festival”-д оролцох эсэх асуудлын талаар хэлэхдээ, нөхцөл байдал маш их санаа зовоож байна гэж мэдэгдсэн байна. Уэстийг өмнө нь Австралийн засгийн газар ижил төстэй шалтгаанаар нэвтрэхийг нь хориглосон.

Их Британийн боловсролын сайд Бриджит Филлипсонийн хувьд Уэстийг хөгжмийн фестивальд оролцох ёсгүй гэж үзэж байгаа. Филлипсон сэтгүүлчдэд хэлэхдээ, түүний мэдэгдэл нь бүрэн хүлээн зөвшөөрөх боломжгүй, туйлын жигшмээр гэжээ. “Уэст болон өөр хэн нэгний зүгээс ийм төрлийн үзэн ядалт, хэт даврагч үзэл, еврейчүүдийн эсрэг үзлийг хүлээн зөвшөөрч, газар авхуулж болохгүй” гэж тэрбээр хэлсэн байна. Гэхдээ засгийн газар Уэстийн визийг хаах эсэх талаар тайлбар хийхээс татгалзжээ. Британийн еврейчүүдийн төлөөлөгчдийн зөвлөлийн Майкл Вайгер Их Британи репперийг тус улсад нэвтрэхийг зөвшөөрөх ёсгүй гэж мэдэгдэв. Тэрбээр Уэстийг зогсоох нь зөв шийдвэр болно гэж үзэж байна.

Түүнчлэн тус зөвлөл “Wireless Festival”-ийн зохион байгуулагч компани болох “Festival Republic Wireless Festival” болон захирал Мелвин Бенн нарыг арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхалтаар мөнгө олж байна гэж буруутгажээ.

“Wireless Festival” гурван өдрийн турш Финсбери паркт болох бөгөөд Уэст мөн өдрүүдэд тайзан дээр гарахаар төлөвлөгджээ. Долдугаар сарын 10-12-ны хооронд болох тус фестивальд өдөрт 50 мянган хүн ирэх төлөвтэй байна. Тасалбарын урьдчилсан худалдаа эхлэх гэж байгаа ч хэд хэдэн ивээн тэтгэгчид дэмжлэгээ татсанаас болж арга хэмжээ тодорхойгүй байдалд орсон. “Rockstar Energy” болон “Pepsi” зэрэг компаниуд ивээн тэтгэхээ больсон. “Diageo” мөн дэмжлэгээ зогсоосон бөгөөд “PayPal” фестивалийн сурталчилгаанд оролцохгүй болсон. “Drip” энэ жилийн арга хэмжээнд огт оролцоогүй гэж мэдэгджээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Кардашиан хуулийн шалгалтдаа унасан тул түр завсарлана

06/05/2026
Оддын амьдрал Урлаг

Жон Малкович Хорватын иргэн боллоо

06/05/2026
Оддын амьдрал Урлаг

Жүжигчин Ким Го Ын хүнд өвчтэй хүүхдүүдийн эмчилгээнд 50 сая вон хандивлалаа

05/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Азийн шилдэг Моторспортын эвентийн шагналт “Power Expo & Festival”-ийн зохион байгуулах багын ахлах, хөтлөгчдийг танилцууллаа

07/05/2026

Кардашиан хуулийн шалгалтдаа унасан тул түр завсарлана

06/05/2026

“Wanna One”-ийн Пак Жи Хүн айдолуудын нэр хүндийн жагсаалтыг тэргүүллээ

06/05/2026

Жон Малкович Хорватын иргэн боллоо

06/05/2026

Деми Мур Каннын кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд багтжээ

06/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.