Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Волкнерын нэрэмжит утга зохиолын шагналыг Махрин Сохайл хүртлээ
Утга зохиол

Волкнерын нэрэмжит утга зохиолын шагналыг Махрин Сохайл хүртлээ

Урлаг Урлаг08/04/2026Шинэчлэгдсэн:08/04/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Америкийн сонгодог зохиолч, ХХ дугаар зууны уран зохиолын онцгой туурвил болох “Баавгай” туужийн эцэг Уильям Волкнерын нэрэмжит утга зохиолын шагналын эзнийг тодруулснаа зарлалаа.

Шүүгчид энэ удаад өнгөрсөн онд АНУ-д хэвлэгдсэн, тус орны зохиолчдын 387 роман болон өгүүллэгийн түүврийг хүлээн авчээ. Шүүгчдийн бүрэлдэхүүнд Саманта Хант, Дишон Уинслоу, Таниа Жэймс нар багдсан бөгөөд нийт 155 хэвлэлийн газраас ирсэн бүтээлүүдийг уншиж, дүгнэсэн байна.

Ийнхүү “A Public Space” хэвлэлийн газраас уншигчдын хүртээл болгосон Пакистаны зохиолч Махрин Сохайлын “Small Scale Sinners” буюу “Балчир нүгэлтнүүд” өгүүллэгийн түүвэр 2026 оны “Faulkner Award for Fiction”-ны ялагчаар тодорчээ.

“Тус бүтээл нь хурц, онцгой бичлэгийн хэлтэй агаад хэдийгээр нүсэр зузаан бүтээл биш боловч хүний оршихуйн бүхий талуудыг нэгтгэж чадсан гайхамшигт ном. Хүсэл тэмүүлэл, уур хилэн, хайр, хагацал гээд асар баялаг бие даасан гэмээр ертөнц бидний дотор, амьдралд оршдог болохыг тэр эл түүврээрээ илчлэн харуулсан” хэмээн шагналын хорооны дарга Лорен Фрэнсис-Шарма өгүүлжээ. Мөн тэрээр “Ирэх сард болох ёслол дээр эцсийн шатанд үлдсэн таван бүтээлийн баярыг тэмдэглэхийг тэсэн ядан хүлээж байна. Харин энэ жилийн ялагчийг тодруулж өгсөн шүүгчдэдээ талархая” хэмээжээ.

Зохиолч Махрин Сохайл нь Пакистаны Исламабад хотод төрсөн агаад “Sarah Lawrence College”-д тэтгэлгээр суралцаж, магистрын зэрэг хамгаалжээ. Мөн “A Public Space” хэвлэлийн газарт бичгийн судлаачаар ажиллаж байжээ. Тэрээр уг өгүүллэгийн түүврээ туурвихад арван жилийн хугацааг зарцуулсан байна. Харин номоороо дамжуулан бие даасан эмэгтэй хүн байх боломжит замуудыг зураглахыг оролдсон гэдгээ онцлов.

Волкнерын нэрэмжит утга зохиолын шагнал нь Америкийн уран зохиолын хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг агаад нэртэй зохиолчид шүүн шалгаруулахаас гадна ялагчийн шагналыг 15 000 ам.доллар дагалддаг байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

“Борхойн цом”-ыг МЗЭ-ийн шагналт яруу найрагч Э.Анхбаяр өргөлөө

26/05/2026
Утга зохиол Урлаг

Д.Нацагдоржийн нэрэмжит “Давлагаа” наадамд 50 гаруй оюутан уран бүтээлээ ирүүлжээ

26/05/2026
Утга зохиол Урлаг

Наран үүрд мандаг

25/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

BTS-ийн Жонгүг инстаграмаас хэсэг алга болов

29/05/2026

Тейлор Свифтийн тоглолт дээр террорист халдлага үйлдэх гэсэн эрэгтэй 15 жил хорих ял сонсжээ

29/05/2026

98 настай эр агаарын үзүүлбэрээр Гиннесийн рекорд тогтоожээ

29/05/2026

Алдарт хүүхдийн YouTube цуврал “CoComelon” бүрэн хэмжээний анимейшн кино болж, 2027 оны хоёрдугаар сард нээлтээ хийнэ

29/05/2026

“Jaadugar: A Witch in Mongolia” анимэ долдугаар сарын 4-нд нээлтээ хийнэ

29/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.