Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»“Эгшиглэнт хуур” морин хуурчдын улсын уралдааныг хоёр дахь жилдээ зохион байгууллаа
Өв соёл

“Эгшиглэнт хуур” морин хуурчдын улсын уралдааныг хоёр дахь жилдээ зохион байгууллаа

Урлаг Урлаг09/04/2026Шинэчлэгдсэн:09/04/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зэмсэг урлаач П.Байгалжавын нэрэмжит “Эгшиглэнт хуур” морин хуурчдын улсын уралдааныг энэ сарын 5-6-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Соёлын төвд зохион байгууллаа.

“Эгшиглэнт хуур” улсын уралдааныг улсын хэмжээнд хоёр дахь жилдээ, бүсийн хэмжээнд долоо дахь удаагаа зохион байгуулж, Улаанбаатар хот, Увс, Өвөрхангай, Говь-Алтай, Дорноговь, Өмнөговь, Сүхбаатар аймгийн 137 хүүхэд, насанд хүрэгчид оролцжээ.

Бага насны тэргүүн байрт 10,8 оноогоор Өмнөговь аймгийн Даланзадгад сумын сурагч Т.Хөхтөр, дунд насны тэргүүн байрт 12,7 оноогоор Өмнөговь аймгийн сурагч Т.Буян-Эрдэнэ, ахлах насны тэргүүн байрт 25,2 оноогоор Өвөрхангай аймгийн сурагч Ш.Мөнхбилэг нар тус тус шалгарчээ.

Харин насанд хүрэгчдийн тэргүүн байрт 21,4 оноогоор Увс аймгийн Тариалан сумын морин хуурч Б.Бямбасүрэн, хамтлаг төрөлд тэргүүн байрт 12,3 оноогоор Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Б.Адьяасүрэн багштай “Сүрэг-1” хамтлаг тодорлоо.

Уралдааны үеэр морин хуурч Э.Бямбацогт, Монгол Улсын Боловсролын тэргүүний ажилтан Б.Адьяасүрэн, А.Идэрбаяр нарыг аймгийн тэргүүний ажилтан тэмдгээр, Өвөрхангай аймгийн Ажнай сургалтын төвийн багш М.Мижиддоржийг Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын хөгжлийн яамны жуух бичгээр тус тус шагналаа.

Монголын уламжлалт морин хуур хөгжмийн өвийг түгээн дэлгэрүүлэх, хадгалан хамгаалах зорилготой “Эгшиглэнт морин хуур-2026” наадам нь хүүхэд, залуусын оролцоог нэмэгдүүлж, тэдний ур чадварыг хөгжүүлэхэд түлхүү анхаарч уралдаан, мэргэжлийн сургалтыг хослуулан зохион байгуулснаараа онцлогтой боллоо.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

Эрдэнэ Зуу хийдийн Алтан суварга болон сүм хийдийн цогцолборыг хамгаалахад хамтран ажиллана

25/05/2026
Өв соёл Урлаг

Өндөр гэгээний сүмийн дээврийн сэргээн засварлалтын ажлыг эхлүүллээ

21/05/2026
Өв соёл Урлаг

Дилов хутагтын хэрэглэж байсан шар манан хөөрөг 95 жилийн дараа эх нутагтаа ирлээ

14/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Брэд Питт дахин гэрлэх бодолгүй

26/05/2026

“BigBang”-ийн Taeyang “Quintessence” цомгоороо борлуулалтын дээд амжилтаа гурав дахин ахиуллаа

26/05/2026

Шөнийн харуул Шүэцү Сатогийн нууц авьяас эрэлт ихтэй график дизайнер болоход нь тусалжээ

26/05/2026

“Феррари”-гийн анхны цахилгаан автомашиныг танилцуулжээ

26/05/2026

“Тэсгэл” үзэсгэлэн энэ сарыг дуустал үргэлжилнэ

26/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.