Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»“Vogue” сэтгүүлийн нүүрийг Анна Винтур өөрийнх нь дүрийг бүтээсэн Мэрил Стриптэй цуг чимжээ
Оддын амьдрал

“Vogue” сэтгүүлийн нүүрийг Анна Винтур өөрийнх нь дүрийг бүтээсэн Мэрил Стриптэй цуг чимжээ

Урлаг Урлаг09/04/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хувцас загварын алдарт “Vogue” сэтгүүлийн үйл ажиллагааг 30 гаруй жил удирдахдаа поп соёлын нөлөө бүхий хүн болсон Анна Винтур өнгөрсөн онд халаагаа өгсөн билээ. Тэгвэл тэрбээр өөрийн удирдаж байсан сэтгүүлийн нүүрийг “Прада өмссөн чөтгөр” киноны Миранда Пристлигийн дүрийг бүтээсэн Холливуудын од Мэрил Стриптэй хамт чимжээ.

Бардам, хатуу сэтгүүлийн эрхлэгч Миранда Пристлигийн дүрийг Винтураас сэдэвлэсэн гэдэг. Гэхдээ сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэр “миний дүрийг Мэрил бүтээсэнд маш их баярладаг” гэсэн ч “Пристлигийн дүр бодит Винтураас их өөр” гэж хэлжээ.

Сэтгүүлч Винтураас ажил мэргэжлээ Стриптэй солих боломжийн талаар асуухад “Тэгэх ямар ч арга байхгүй. Надад огт авьяас байхгүй. Би дуулж чадахгүй, бүжиглэж чадахгүй, жүжиглэж чадахгүй, хоол хийж чадахгүй. юм оёж чадахгүй. Миний хоёр гар ямар ч ашиггүй” гэж хариулсан байна.

“Прада өмссөн чөтгөр” кино нь “Vogue” сэтгүүлийн газарт Винтурын туслахаар ажиллаж байсан Лорен Вэйсбергэрийн ижил нэртэй зохиол дээр тулгуурлан бүтээгдсэн юм. 2006 оны уг киноны үргэлжлэл болох “The Devil Wears Prada 2” кино ирэх сард нээлтээ хийх гэж байгаа.

Винтур, Стрип нар Холливүүдийн бүтээлээр холбогдсоноосоо гадна удам судрын холбоотой хүмүүс гэдэг. Ancestry платформын ургийн бичгийн тайланд тэднийг зургаа дахь үеийн үеэлүүд гэж тодорхойлж байжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Жастин Тимберлэйк, Жессика Бийл нар хуримынхаа 14 жилийн ойг тэмдэглэжээ

24/10/2026
Оддын амьдрал Урлаг

Рассел Брэндийн шүүх хурлын үеэр дөрөв дэх эмэгтэй бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж мэдүүлжээ

23/10/2026
Оддын амьдрал Урлаг

Дрю Бэрримор тэтгэвэрт гарах тухай ярив

23/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Монгол” арт галерей Олон улсын арт фэйрт дөрөв дэх жилдээ оролцож байна

26/10/2026

Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той

26/10/2026

Өнөөдөр домогт “Харанга” хамтлагийн 37 жилийн ойн өдөр

26/10/2026

“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

26/10/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

26/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.