Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»Монголын археологи, угсаатны үндэсний музейг 2027 онд ашиглалтад оруулна
Музей

Монголын археологи, угсаатны үндэсний музейг 2027 онд ашиглалтад оруулна

Урлаг Урлаг10/04/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Төв аймгийн Зуунмод хотод ССАЖЗЯ-ны захиалгаар Монголын археологи, угсаатны үндэсний музейг бүтээн байгуулж, ирэх онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

 

Тус музейг олон улсын түвшинд хүрсэн шаардлага хангасан барилга байгууламж бүхий сэргээн засварлах, судлан шинжлэх лабораторийн хамт ашиглалтад оруулснаар археологи, палеонтологи, угсаатны судалгааны орчин сайжрахын зэрэгцээ боловсрол, шинжлэх ухааны танин мэдэх олон талт нээлттэй орон зай бий болж, орон нутгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уг музейн барилгын ажлын явцтай өчигдөр очиж танилцлаа. Энэ үеэр тус музейг ашиглалтад оруулах Ажлын хэсгийг хавсран хариуцагч, “Чингис хаан” үндэсний музейн захирал С.Чулуун танилцуулахдаа, “Анх музей байгуулах шийдвэрийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа гаргасан. Тус музей олон улсын стандартад нийцсэн лаборатори, хүүхдийн музей, номын сан зэргээс бүрдэх юм. Биет болон биет бус өвийг судлах, засварлах, сурталчлах цогц төв болох бөгөөд түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой” гэдгийг тодотгож байв.

 

Музейн барилгын гүйцэтгэл, инженерийн шугам сүлжээ, дотор болон гадна заслын ажлын явц, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Д.Мөнхбаатар болон бусад албаныхан оролцож, барилгын ажлын явц, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар санал солилцжээ.

Энэхүү музей, лабораторийг ирэх оны эхний хагас жилд ашиглалтад өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд одоогоор 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгааг “Чингис хаан” үндэсний музей мэдээлэв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

“Чингис хаан” үзэсгэлэнг 2026 онд БНСУ-ын Үндэсний ордонд гаргана

30/07/2026
Музей Урлаг

”Хаадын зам” дөрөв дэх жилдээ түүхийн жимээр аялуулна

29/07/2026
Музей Урлаг

Их Британийн Хааны зэвсгийн музей “Монголын зун” хөтөлбөрийг зохион байгуулж байна

27/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Д.Болд НҮБ-ын хүүхдийн сангийн Монгол дахь төлөөлөгчтэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

31/07/2026

Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Ц.Төмөрбаатар 70 нас хүрлээ

31/07/2026

Дундговь аймгийн Сайнцагаан сумаас Хүннүгийн үеийн булш олджээ

31/07/2026

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей 60 жилийн ойд зориулан “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэн дэлгэнэ

31/07/2026

Эртний нүүдэлчдийн түүх, соёлын ул мөр бүхий Шивээ уулын дурсгал

31/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.