Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Дэлхийн рок-н-роллын өдөр тохиож байна
Дуу хөгжим

Дэлхийн рок-н-роллын өдөр тохиож байна

Урлаг Урлаг13/04/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэлхий даяар рок-н-ролл хөгжмийн урсгалыг шүтэн бишрэгчид Дэлхийн рок-н-роллын өдрийг өнөөдөр тэмдэглэж байна.

Энэхүү өдөр нь албан ёсоор олон улсын хэмжээнд баталгаажаагүй ч хөгжим сонирхогчид, энэ урсгалыг амьдралын хэв маяг, соёл гэж үздэг хүмүүсийн хувьд онцгой ач холбогдолтой хэвээр байна. Рок-н-роллын өдрийн үүслийн талаар судлаачдын дунд санал зөрөлдөөн бий. 1954 оны дөрөвдүгээр сарын 12-нд Билл Хейли “Rock around the clock” хэмээх алдарт дуугаа бичүүлсэн нь уг урсгалыг дэлхий даяар түгээх эхлэлийг тавьсан гэж үздэг. Харин бичлэг шөнө орой дууссан тул олон хүн дөрөвдүгээр сарын 13-ныг баярын өдөр болгон тэмдэглэх болсон байна.

Рок хөгжим нь рок-н-роллоос улбаатай бөгөөд уг урсгал нь кантри хөгжим болон ритм-энд-блюзын нэгдлээс үүсчээ. “Rock” гэх үг нь эртний хэлэнд  “татах, урах, хөдлөх” гэсэн утгатай үг бол “Roll” гэдэг нь латин үгнээс гаралтай “жижиг дугуй” гэсэн утгатай. Харин “rocking and rolling” гэх үг хэллэг бүр XVII зууны үед далайчид хөлөг онгоцныхоо далбааг дэлгэн урагшлахыг хэлсэн утга санаатай байжээ. Хар арьстай дуучин Триси Смитийн 1922 онд дуулсан “My man rocks me /With one steady roll)” блюз дуунаас эхлэн рок-н-ролл гэсэн үг хэллэг гарсан.

Мөн Элвис Аарон Пресли Рок-н-роллыг үндэслэж санаачлаагүй ч гэлээ зөвхөн түүний ачаар энэ хөгжмийн урсгал дэлхийд тархаж өөр бусад хөгжмийн чиглэлүүд мэндлэх хаалга үүд нээгдсэн гэж үздэг учраас түүнийг “Рок-н-роллын хаан”  хэмээн нэрлэдэг.

Эл өдрийг зөвхөн хөгжмийн урсгалыг бус, эрх чөлөө, өөрийгөө илэрхийлэх үзэл санааг илтгэсэн соёлын баяр болон өргөжин тэмдэглэсээр байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

BTS хамтлаг дахин дээд амжилт тогтоов

10/09/2026
Дуу хөгжим Урлаг

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын этно хөгжмийн наадамд дуучин Б.Одмандах үзэгчдийн хүндэтгэлийн тэргүүн байрт шалгарлаа

10/09/2026
Дуу хөгжим Урлаг

“EXO” хамтлагийн Бэкхён, Чэн, Шиүмин нар гэрээгээ цуцлуулахаар “INB100” агентлагаа шүүхэд өгчээ

09/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Бенни Бланко Селена Гомесын мөрөөдлийн хуримыг хийсэн гэв

10/09/2026

Мег Райаны “You’ve Got Mail” киноны 90-ээд оны загвар намрын хувцасны чиг хандлагыг тодорхойлж байна

10/09/2026

BTS хамтлаг дахин дээд амжилт тогтоов

10/09/2026

Жүжигчин Колин Фёрт 66 нас хүрлээ

10/09/2026

Францын Ривьера дахь музейгээс Ренуарын зургууд алдагджээ

10/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.