Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“Delkhii” хамтлагтай Улаанбаатараас сансар луу
Дуу хөгжим

“Delkhii” хамтлагтай Улаанбаатараас сансар луу

Урлаг Урлаг14/04/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцөд өөрсдийн гэсэн өвөрмөц орон зайг хэдийн бүтээсэн “Delkhii” хамтлаг энэ сарын 18-нд “Zaisan Hill Event Hal”l-д “Space” буюу “Сансар” нэртэй цоо шинэ цомгийнхоо тоглолтыг хийх гэж байна.

2013 оноос хойш хөгжмийн зохиолч Г.Онон, продюсер М.Болд нарын санаачилгаар уран бүтээлээ туурвиж буй тус хамтлаг байгалийн дуу авиаг электрон хэмнэл, аналог дуугаралттай хослуулж, сонсогчдыг өөр ертөнцөөр аялуулсаар ирсэн.

Тэд өмнө нь “Ертөнц”, “Байгаль”, “Хүмүүн” гэсэн гурван ч цомгийг гаргаж, сонсогчдын сэтгэлд хүрсэн бол энэ удаагийн “Сансар” цомог нь тэдний уран бүтээлийн дараагийн том алхам, цоо шинэ өнгө төрхийг илэрхийлж байгаа юм. Фолктроник урсгалыг шинэлэг мэдрэмжээр баяжуулсан энэ бүтээл нь “Delkhii” хамтлагийн урын санд нэгэн шинэ хуудас нэмж байна.

Тоглолтыг амьд хөгжмийн соёлыг дэмжигч “Baga Toirog Channel”-ийн залуустай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд энэ үдэш хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ 35 гаруй дууг эгшиглүүлэхээр зэхжээ. Шинэ цомгийн дуунуудаас гадна бидний сонсох дуртай хуучны шилдэг бүтээлүүд ч энэ үдэш дуулагдана. Түүнчлэн Гавьяат жүжигчин, Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, “Хар сарнай” хамтлагийн С.Амармандах, дуучин Х.Оюунбилэг, Э.Минжинсор, Б.Баярцэцэг, Г.Тэнүүн, Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа болон “Татар”, “A-Capella” хамтлаг гээд рок поп урлагийн сор болсон уран бүтээлчид нэгэн тайзнаа цуглах нь.

“Сансар” тоглолт нь ердийн нэг тоглолт гэхээсээ илүүтэй амьд хөгжмийн гайхамшгийг мэдрүүлэх үдэш болох нь гарцаагүй. Гариг эрхсийн аялалд таныг ямар адал явдал хүлээж байгааг “Сансар” тоглолтоос олж мэдээрэй.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Оливиа Родриго гурав дахь цомгоо гаргахаар ажиллаж байна

10/07/2026
Дуу хөгжим Урлаг

Мелани Си “Spice Girls” хамтлагийн 30 жилийн ой сэтгэл хөдөлгөм байлаа” гэв

10/07/2026
Дуу хөгжим Урлаг

Дуучин BX буюу Ц.Батбаатар урт хугацааны дараа өөрийн шинэ уран бүтээл болох “Цэцэн уул” дуугаа сонсогчдын хүртээл болголоо

10/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жастин Балдони Блэйк Лайвлитэй хийсэн шүүхийн маргааны талаар анх удаа ам нээв

10/07/2026

Оливиа Родриго гурав дахь цомгоо гаргахаар ажиллаж байна

10/07/2026

Мелани Си “Spice Girls” хамтлагийн 30 жилийн ой сэтгэл хөдөлгөм байлаа” гэв

10/07/2026

“Говийн зэрэглээ” кино багийнханд тохиолдсон явдлын учгийг тайлах нэвтрүүлэг энэ сарын 13-нд NTV телевизээр цацагдана

10/07/2026

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.