Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»39 дэх удаагийн “Номын баяр”-ын тов гарлаа
Утга зохиол

39 дэх удаагийн “Номын баяр”-ын тов гарлаа

Урлаг Урлаг16/04/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Номын хорхойтнуудын хүсэн хүлээдэг “Номын баяр”-ыг  Д.Сүхбаатарын талбайд тавдугаар сарын 15-17-нд зохион байгуулахаар товоо зарлажээ.

“Номын баяр” жилээс жилд өргөжин тэлж, энэхүү үйл ажиллагаанд дунджаар 300 мянга гаруй уншигч хүрэлцэн ирдэг бол 200 гаруй хэвлэн нийтлэгч, 300 орчим зохиолч, орчуулагч, редактор, зураач, эх зохиогч, эрдэмтэн судлаач тогтмол оролцдог болсон байна.  2018 оны “Номын баяр”-аас эхлэн “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагаас гадаадын хэвлэн нийтлэгчдэд зориулан “Нөхөрлөлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлснээр гаднын хэвлэн нийтлэгчидтэй харилцаагаа тэлсэн. Хаврын “Номын баяр”-аар 2026-2027 оны хичээлийн жилд “Сэтгэлийг тэжээх 50 ном”-ын жагсаалтыг гаргаж, олон нийтэд танилцуулахаар зэхжээ. Энэ нь бусдыг хайрлах, хүндлэх, ойлгох ухааныг мэдрүүлэх зорилготой юм.

Энэ удаагийн “Номын баяр”-аар Ерөнхий боловсролын сургуулиудад унших 50 ном санал болгохоос гадна 2025-2026 оны уншлагын нэг жилийн ажлаа дүгнэх ажээ. Энэхүү ажил нь хүүхдүүдийг номд дуртай, хэвшилтэй болгох зорилготой юм. Энэ жилийн тухайд “Байгаль экологийн тухай 50 ном”-ын тэмдэглэлийн уралдааныг зарласан бөгөөд байгаль орчныг хамгаалах, экологийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, хүн ба байгалийн зохистой харилцааг төлөвшүүлэхэд энэхүү уралдааны зорилго оршино.

Уншлагын уралдаанаар дамжуулан уншигч олон нийтийн байгальд хандах зөв ухамсар, ээлтэй хандлагыг төлөвшүүлэх, байгалийн баялаг, унаган соёлоо хайрлан хамгаалах сэдлийг өрнүүлэх, мөн экологийн чиглэлээрх бүтээлч санаа, шинэ шийдлийг дэмжих, нөгөөтээгүүр хүүхэд, өсвөр үеийнхнийг номтой нөхөрлүүлэх, нийтийн уншлагыг дэмжих, ном сурталчлах, ном хэвлэлийн салбарыг өргөн хүрээнд дэмжихэд “Байгаль экологийн тухай 50 ном” уралдааны зорилтууд чиглэжээ. Тус уралдааны шилдэг бүтээлүүдийг олон нийтэд дэлгэн сонирхуулж, хамгийн сайн зохион байгуулалттай, идэвх санаачилгатай оролцсон ерөнхий боловсролын сургуулийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нэрэмжит “Номын сайн нөхөр” цомоор шагнан урамшуулдаг билээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Оросын агуу зохиолч Лев Толстойн эшлэлүүд

09/09/2026
Утга зохиол Урлаг

“Аарууру” тууж уншигчдын гарч хүрч байна

09/09/2026
Дуу хөгжим Урлаг

Фредди Меркьюригийн нууцлаг дурсамжийг дэлгэх шинэ ном хэвлэгдэнэ

01/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин Колин Фёрт 66 нас хүрлээ

10/09/2026

Францын Ривьера дахь музейгээс Ренуарын зургууд алдагджээ

10/09/2026

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

10/09/2026

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын этно хөгжмийн наадамд дуучин Б.Одмандах үзэгчдийн хүндэтгэлийн тэргүүн байрт шалгарлаа

10/09/2026

Санкт Петербургт зорчсон тэмдэглэл: Хааны тайзанд хаан суусан нь

10/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.