Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»“Нэтфликс”-ийн үүсгэн байгуулагч “тэтгэвэртээ” гарахаар болжээ
Оддын амьдрал

“Нэтфликс”-ийн үүсгэн байгуулагч “тэтгэвэртээ” гарахаар болжээ

Урлаг Урлаг17/04/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэлхийн хамгийн том видео стриминг платформ “Нэтфликс”-ийг үүсгэн байгуулагч Рид Хастингс энэ оны зургаадугаар сард төлөөлөн удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа буух болсныг зарлажээ.

Энэ жил 65 нас хүрч байгаа Хастингс тухайн үед “Pure Software” компанийн ажилтан байсан Марк Рандольфтой хамтран 1997 онд “Нэтфликс”-ийг үүсгэн байгуулсан юм. Тэд эхлээд АНУ-ын зах зээлд DVD кино түрээсийн үйлчилгээг нэвтрүүлж байсан бол одоо технологийн хөгжлийн дагуу хувьсан өөрчлөгдсөөр видео стримингийн үйлчилгээ үзүүлэгч болжээ.

“Нэтфликс”-ийн удирдах зөвлөлөөс гаргасан мэдэгдэлд өгүүлснээр Рид Хастингс одоо компанийн үйл ажиллагаанд оролцохгүй, хүмүүнлэгийн ажилд гол анхаарлаа төвлөрүүлэх гэнэ.

Түүний олон жилийн хичээл зүтгэлийн үр дүнд өнөөдрийн “Нэтфликс”-ийн инновацын соёл бий болсон, дэлхий нийтийн зугаацах хэв маягийг түүний алсын хараа, манлайлал тодорхойлсон болохыг дээрх мэдэгдэлд бас магтан бичжээ.

Рид Хастингсийн хөрөнгийн хэмжээ сүүлийн байдлаар 5.8 тэрбум ам.доллар байгаа. Үүний бараг тал орчмыг түүний  “Нэтфликс” компанид эзэмшдэг 0.5 хувийн үнэлгээ бүрдүүлдэг аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Жастин Тимберлэйк, Жессика Бийл нар хуримынхаа 14 жилийн ойг тэмдэглэжээ

24/10/2026
Оддын амьдрал Урлаг

Рассел Брэндийн шүүх хурлын үеэр дөрөв дэх эмэгтэй бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж мэдүүлжээ

23/10/2026
Оддын амьдрал Урлаг

Дрю Бэрримор тэтгэвэрт гарах тухай ярив

23/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Монгол” арт галерей Олон улсын арт фэйрт дөрөв дэх жилдээ оролцож байна

26/10/2026

Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той

26/10/2026

Өнөөдөр домогт “Харанга” хамтлагийн 37 жилийн ойн өдөр

26/10/2026

“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

26/10/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

26/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.