Өвөрхангай аймгийн ЗДТГ, аймгийн Засаг даргын дэргэдэх ССАЖГ, Эрдэнэзуу музей хамтран “Төв халхын уртын дууны наадам”-ыг Хархорин суманд энэ сарын 21-ний өдөр анх удаагаа зохион байгууллаа.
Наадмын нээлтийн үйл ажиллагаанд Францын Элчин сайд Ив Дэлунэ, ССАЖЯ-ны Соёлын биет бус өвийн хэлтсийн дарга н.Жаргалсайхан, Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, аймгийн Засаг даргын дэргэдэх ССАЖГ-ын дарга Д.Түмэнжаргал, Хархорин сумын ИТХ-ын дарга Д.Лхагвабуд, Засаг дарга Л.Энхбат, Эрдэнэзуу музейн дарга Н.Төмөрбаатар нар оролцлоо.
Наадамд Өвөрхангай, Архангай, Орхон, Булган аймгуудын 16 уртын дуучид оролцсон байна. Төв халхын уртын дууны наадамд оролцогчидыг залуу, дунд, ахмад гэсэн гурван насны ангиллаар шалгаруулсан байна. Тэгвэл Залуу насны ангилалд тэргүүн байрт Өвөрхангай аймгийн Баруунбаян Улаан сумын уртын дуучин н.Цэцэгсүрэн шалгарсан бол II байрт Архангай аймгийн уртын дуучин н.Нарантуяа, III байрт Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уртын дуучин н.Заяахүү, тусгай байрт Орхон аймгийн уртын дуучин Отгонцэцэг шалгарчээ.
Харин дунд насны ангилалд тэргүүн байрт Өвөрхангай аймгийн Уянга сумын уртын дуучин н.Дүгэрсүрэн, дэд байрт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын уртын дуучин н.Цэвэлсүрэн, гутгаар байрт Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын уртын дуучин н.Мөнхбат шалгарсан байна. Хариэн тусгай байранд Орхон аймгийн уртын дуучин Оюундарь шалгарчээ.
Тэгвэл ахмад насны ангилалд I байрт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын уртын дуучин н.Цэрэндэгд, II байрт Өвөрхангай аймгийн Хархорин сумын уртын дуучин н.Гаваа, III байрт Булган аймгийн уртын дуучин Сандагдорж, тусгай байранд Архангай аймгийн уртын дуучин Долгорсүрэн нар шалгарчээ. Наадамд шагналт байр эзэлсэн уртын дуучдад Францын элчин сайд Ив Дэлунэ өөрийн зүгээс тусгай шагнал гардуулж өгсөн байна. Төв халхын уртын дууны наадам цаашид жил бүр зохион байгуулагдах ажээ.
Н.Болд