Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»BTS хамтлагийг үүсгэн байгуулагч Бан Ши Хёкийг баривчлах хүсэлт гаргажээ
Оддын амьдрал

BTS хамтлагийг үүсгэн байгуулагч Бан Ши Хёкийг баривчлах хүсэлт гаргажээ

Урлаг Урлаг22/04/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өмнөд Солонгосын к-поп салбарын нөлөө бүхий бизнесмен, “Hybe” агентлагийн үүсгэн байгуулагч, BTS хамтлагийн продюсер Бан Ши Хёкийг баривчлах хүсэлт гаргажээ.

BTS-ээс гадна “NewJeans”, “TXT”, “LE SSERAFIM”, “ENHYPEN” зэрэг олон хамтлагийг гаргаж ирсэн Бан Ши Хёк хувьцааны хууль бус арилжааны хэрэгт сэжиглэгдэж байгаа юм.

Тодруулбал, түүнийг 2019 онд хөрөнгө оруулагчдыг төөрөгдүүлж, “Hybe” компанийн хувьцааг анхдагч зах зээлд гаргахаас өмнө бусдад зарж, 200 тэрбум воны хууль бус ашиг олсон байж болзошгүй гэж үзэж буй. Харин өдгөө 53 настай Бан Ши Хёк үүнийг няцааж буй.

Энэ хэрэг урт хугацаанд үргэлжилж байгаа бөгөөд компанийн төв байранд нэгжлэг хийх, зарим хөрөнгийг нь битүүмжлэх, түүнийг ТУЗ-ийн даргын албан тушаалаас огцрохыг шаардах хүртэл арга хэмжээ авсан. Мөн түүнд энэ оны наймдугаар сараас эхлэн хилийн хориг тавиад байгаа юм. БНСУ-ын хуулиар хууль бус арилжаагаар тав ба түүнээс дээш тэрбум воны орлого олсон бол таван жилийн хорих ялаас бүх насаараа хоригдох ял хүртэл сонсох боломжтой.

Алдарт BTS хамтлаг дөрвөн жил завсарласны дараа аялан тоглолтоо эхлүүлээд байгаа бөгөөд баривчлах хүсэлт аялан тоглолт эхэлснээс хэдхэн долоо хоногийн дараа гарлаа. Шинжээчдийн тооцоогоор “Hybe” агентлаг уг аялан тоглолтоос нэг тэрбум ам.доллар ба түүнээс дээш орлого олох боломжтой.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Жүжигчин Кан Сун Ён дахин гэрлэснээ албан ёсоор мэдэгдлээ

12/05/2026
Оддын амьдрал Урлаг

Дуа Липа зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан тул “Samsung”-ийг шүүхэд өгчээ

11/05/2026
Оддын амьдрал Урлаг

Виктория Бекхэм “Би хэзээ ч дарамт үзүүлж байгаагүй” гэв

10/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“A-sound” хамтлагийн 20 жилийн дурсамж түүхийг өгүүлэх “Баяртай” тоглолт болоход 4 хоног үлдлээ

12/05/2026

Жүжигчин Кан Сун Ён дахин гэрлэснээ албан ёсоор мэдэгдлээ

12/05/2026

Билли Айлиш ирээдүйд зөвхөн хөгжмийн карьераар хязгаарлагдахыг хүсэхгүй байна

12/05/2026

“Lord of the Rings: Hunt for Gollum” киноны дүрүүд зарлагдлаа

12/05/2026

Мьянмарт 11 мянган каратын бадмаараг олджээ

12/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.