Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Минод хорих ял оноохыг Прокурор шаардлаа
Оддын амьдрал

Минод хорих ял оноохыг Прокурор шаардлаа

Урлаг Урлаг22/04/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

БНСУ-ын “Winner” хамтлагийн реп дуучин Мино буюу Сун Мин Уд цэргийн дүйцүүлэх албаны хуулийг зөрчсөн хэргээр нэг жил, зургаан сарын хорих ял оноохыг Прокурорын газраас шаардлаа.

Мино 2023 оны гуравдугаар сард цэрэгт татагдсан ч албаа дүйцүүлэх буюу нийгмийн ажилтны ажлаар хаахаар болсон. Гэвч ажлын 430 хоногоос 102 хоногийг тасалсан. Цэргийн албаныхаа үеэр элдэв үдэшлэг, хүлээн авалтад очиж, АНУ-д дүүгийнхээ хуримд зочилж, машины осолд хүртэл ороод амжсан байна.

Мино буруугаа бүрэн хүлээж, Шүүхэд хандан “Дахин цэргийн алба хаах” хүсэлт гаргасан ч Прокурорын газраас түүнийг заавал биечлэн хорих ялаар шийтгэх шаардлага гаргаад байна. Мөн түүний арми дахь албыг хариуцсан И Мапо гэдэг ажилтныг ч мөн шүүх хурал үргэлжилж байна.

Прокурор “Хэрэгтэн ганц нэг өдрөөр биш маш олон хоногоор ажлаа тасалж байсан. Цэргийн алба огт хаагаагүй гэж үзэхэд болно. Мөн алба хааж, ажил хийж байгаа мэт хуурамч баримт бүрдүүлж байсан нь ялыг хүндрүүлэх шалтгаан болж байна” гэжээ.

Одоогийн хууль ёсоор нийгмийн ажилтан хүндэтгэх шалтгаангүйгээр найм хоног ажил таслахад гурван жилийн ял хүлээдэг. Харин Мино 102 өдөр тасалсан гэхээр хэрэг хүндрэх нь ойлгомжтой.

Миногийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн байдлыг авч үзэхийг хүсэж байна. Тэрбээр хоёр туйлт сэтгэцийн эмгэг болон сандралын эмгэгтэй. Бас хүзүүндээ хүнд гэмтэлтэй байсныг авч үзээч. Түүнд шударга иргэн болох боломж олгооч” гэсэн хүсэлт гаргажээ.

Шүүх хурал дээр Мино сүүлийн үг дээрээ “БНСУ-ын иргэн бүр гүйцэтгэх ёстой эх орноо хамгаалах үүргээ би дуустал нь биелүүлж чадсангүй. Би хоёр туйлт сэтгэцийн эмгэг болон сандралын эмгэгтэй. Гэхдээ энэ нь өөрийгөө өмөөрсөн хэрэг болно гэдгийг ойлгож байна. Олон нийтийн танил хүн гэдгээрээ би бусдад үлгэр жишээ үзүүлэх ёстой байлаа. Хэрэв надад цэргийн алба дахин хаах боломж олговол би үнэн сэтгэлээсээ хаахад бэлэн байна. Уучлаарай. Ямар ч шийтгэл оноосон хүлээн авах болно” гэж хэлсэн байна.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Хаан Чарльз шилдэг татвар төлөгчдийн нэг болжээ

26/06/2026
Оддын амьдрал Урлаг

Дуучин Д.Болдын цэцэрлэг барих санаачилгыг иргэд дэмжиж байна

26/06/2026
Оддын амьдрал Урлаг

Шакира тайзны хувцаслалт, загварын сонголтоороо олны анхаарлыг татаж байна

25/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Брюссель хотын алдарт Маннекен-Пис хөшөөнд монгол дээл өмсүүлжээ

26/06/2026

“Physical Asia”-гийн гадаад оролцогчид болон Монголын хурдан морь уядаг урлагийн эрхмүүдийн хамтралыг харуулах “Танил уяач” реалити шоу удахгүй үзэгчдийн хүртээл болно

26/06/2026

Хаан Чарльз шилдэг татвар төлөгчдийн нэг болжээ

26/06/2026

Титаникаас үлдсэн эд зүйлсийг дуудлагаар худалдахыг эсэргүүцжээ

26/06/2026

“Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна

26/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.